Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/02062

 

2024 04 18 184/ШШ2024/02062

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 давхар хаягт байрлах, ******* ХХК /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, хөтөл ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/

Гэрээний үүрэгт 4 621 353.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь Б.*******тай 2020 оны 01 сарын 18-ны өдөр гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулж Samsung note 9 маркийн гар утсыг *******ийн ******* дугаарын хэрэглээг үндэслэн дараах хугацаанд нөхөн төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан болно. Үүнд: 2020 оны 01 сараас эхлэн 2021 оны 01 сар хүртэл, нийт 12 сарын хугацаатай. ******* ХХК нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаанд төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул ******* дугаарын утасны лизинг, ярианы төлбөр, гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувиар алдангийг тооцож утасны лизингийн төлөгдөөгүй үндсэн үлдэгдэл /2020 оны 01 сар-2021 оны 01 сар хүртэл, нийт 12 сар/ 3 057 000 төгрөг, *******ийн ******* дугаарын ярианы төлбөр 35 853.7 төгрөг, 0.3 хувийн алдангийг утасны лизингийн төлөгдөөгүй дүнгээс тооцож 1 5******* 500 төгрөг, нийт 4 621 353.7 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох гэрээний үүрэгт 4 621 353.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 04 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид эвлэрч 2024 оны 04 сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлжээ.

Эвлэрлийн гэрээгээр хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 4 621 353.7 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 сараас 2026 оны 02 сар хүртэл нийт 22 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 200 000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 221 353.7 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч эвлэрсэн байна.

Талууд эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 892 төгрөгийн тал хувь 44 446 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 44 446 төгрөгийг хариуцагч Б.*******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох гэрээний үүрэгт 4 621 353.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 4 621 353.7 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 сараас 2026 оны 02 сар хүртэл нийт 22 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 200 000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 221 353.7 төгрөгийг тус тус ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 892 төгрөгийн тал хувь 44 446 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 44 446 төгрөгийг хариуцагч Б.*******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР