| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/03029/И |
| Дугаар | 184/ШШ2024/02063 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/02063
2024 04 18 184/ШШ2024/02063
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК /РД: *******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, ******* ******* ******* тоот хаягт оршин суух, ******* ******* /РД: *******/
Зээлийн гэрээний үүрэгт 251 538 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ББСБ нь Г.*******тэй 2021 оны 07 сарын 01-ний өдөр 4752 тоот зээлийн гэрээ байгуулан 2023 оны 01 сарын 27-ны өдөр 226 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.4 хувийн хүүтэй тоот зээлийг Хаан банк дахь 5009901895 тоот дансанд, 2023 оны 03 сарын 07-ны өдөр 211 601 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.4 хувийн хүүтэй z12801751 тоот зээлийг Хаан банк дахь 5009901895 тоот дансанд тус тус шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба дугаар зээлийн төлбөрт 126 965 төгрөг, z12801751 дугаар зээлийн төлбөрт 124 572 төгрөг, нийт 251 538 төгрөгийг Г.*******гөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 251 538 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ББСБ ХХК нь Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 251 538 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 04 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 197 төгрөгийн тал хувь 4 098.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 4 098.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 251 538 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 197 төгрөгийн тал хувь 4 098.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 4 098.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР