Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2024/02161

 

2024 04 23 184/ШШ2024/021*******

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 хороо, Эрх чөлөөний талбай MN Tower 19 давхар, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, өнөр хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД: /

Зээлийн гэрээний үүрэгт 2 3******* 573 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М. нь 2019 оны 01 сарын 22-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд дугаар цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 150 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6 150 төгрөгийн шимтгэлтэй, 140 000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, 5 800 төгрөгийн шимтгэлтэй, 240 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 9 300 төгрөгийн шимтгэлтэй, 190 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 7 550 төгрөгийн шимтгэлтэй, 200 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 7 900 төгрөгийн шимтгэлтэй, 230 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 8 950 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. М. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. 2024 оны 04 сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1 340 000 төгрөг, шимтгэл 46 900 төгрөг, хүү 974 673 төгрөг, нийт 2 3******* 573 төгрөгийг М.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2 3******* 573 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 3******* 573 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 04 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч М. нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2 3******* 573 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 740 төгрөгийн тал хувь 26 370 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 26 370 төгрөгийг хариуцагч М.ээс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 3******* 573 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М. нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2 3******* 573 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 740 төгрөгийн тал хувь 26 370 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 26 370 төгрөгийг хариуцагч М.ээс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР