Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 377

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Р.Очирсүрэн,

            шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэГ-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овоГ-т А-ы Г-т холбогдох 1708004210038 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, дээд боловролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...  тоот гудамжны ... тоотод оршин  суудаг, ял шийтгэлгүй, Ө овоГ-т А-ы Г /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Г нь 2017 оны 7 дугаар сарын 09-ний шөнө 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "...” ХХК-ийн байранд хамт архидан соГ-туурсан иргэн Л.Ү-г соГ-туурсан байгааг нь далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэх гэмт хэрэГ-т холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэГ-т цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүчиндэх гэмт хэргийн шинжийг агуулж  байх тул тус хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно. Тодруулбал,

шүүгдэгч А.Г нь 2017 оны 7 дугаар сарын 09-ний шөнө 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "...” ХХК-ийн байранд хамт архидан соГ-туурсан иргэн Л.Ү-г соГ-туурсан байгааг нь далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн болох нь:

 

            Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэн Л.Ү-гийн гаргасан өргөдөл /хх-ийн 3 х/

 

                  Хохирогч Л.Ү-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн үед Ардчилсан нам ялсан гээд би эгч Ү-н хамт Тэнгис кино театрын урд талбай дээр очиж байж байгаад Ү-тай хамт сонгуулиар явсан гээд Г, Г гэдэг хоёр залуутай танилцаад хамт 5 шар луу эгч Ү-н машинтай хамт явсан бөгөөд замаараа Г-н ажлын газар гээд нэг газар луу орсон бөгөөд тэнд Ү эгч Г, Г бид дөрөв 2 том пиво, 1 шил 0,5-ийн архи уусан. Ямар архи пиво байсныг санахгүй байна. Тэгээд шөнийн 02 цагийн үед Ү, Г хоёр удахгүй гараад ирье гэж хэлээд гараад явсан. ТэГ-тэл Г намайг оролдоод байхаар нь би гараараа цохиж болиулсан. Тэгээд Ү, Г хоёр гарч явсны дараа Г над руу дайраад тэвэрч аваад тавихгүй зууралдаад миний хувцсыг тайлаад татаж унагаагаад би эсэргүүцсэн чинь миний эрүү рүү 1 удаа цохисон бөгөөд би хойшоогоо унахдаа баруун гарны бугалга, тохио, сарвуу хэсгээрээ эвгүй унаж бэртсэн. Тэгээд миний хамаг хувцсыг тайлсан бөгөөд би хувцасгүй чармай нүцгэн болсон бөгөөд Г гэх залуу намайг хүчиндсэн. Би тухайн үед өөдөөс нь хашгираад дайрч орилсон. Тэгэхэд гадаа манай Ү эгчийн том охин С найз залуутайгаа гадаа нь явж таараад миний дууг сонсоод орж ирсэн гээд ороод ирсэн зогсож байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15х/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8846 дүгнэлтэд: “1/Ү-гийн биед эрүү, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тоГ-тоогдлоо. 2/Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3/Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоГ-тоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэГ-т хамаарна. 4/Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5/Ү нь шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна. 6/Ү-гийн үтрээний арчдаст дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. 7/Ү нь цус нь 01 дүгээр бүлгийн харъяалалттай байна...” гэжээ. /хх-ийн 30х/

 

    Гэрч Л.Ү-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр би орой гэртээ байж байтал манай намын сурталчилгаанд ажилладаг хэд Ардчилсан нам ялсан гээд Тэнгисийн урд талбай дээр цуглаж байна, хүрээд ирээч гэхээр нь би дүү Ү-гийн хамт Тэнгисийн урд талбай дээр 21 цагийн үед очсон. Тэгээд тэндээ байж байгаад харих гэж байтал манай намын штабт ажиллаж байсан Г гэх залуу найзыгаа дагуулсан тааралдаад надаас та Тахилт явах юм уу, би тантай хамт явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч хамт бид дөрөв Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны чиглэлтэй явж байхад Г-той хамт явж байсан. Г гэх залуу нэг пиво уучихмаар байна хоорондоо танилцаад гэхээр нь бид дөрөв Г-н ажпын гадаа очсон бөгөөд хаанаас пиво авах талаар ярилцахад Г надад хөдөө явуулах гээд авчихсан пиво байгаа гэж хэлсэн. Тэгээд ажил дуусчихсан юм чинь хамт танилцангаа пиво ууя гээд 5 шарын автобусны буудлын ар талд байрлах зурагчин гэсэн хаяГ-тай ажлынх нь газар луу орсон. Тэгээд тэндээ ярилцаж 2 том пиво 2 литрийн Сэнгүр, 0,5-ийн Экс гэдэг архи уусан. Тэгээд бид дөрөв юм ярилцаж сууж байгаад шөнийн 01 цагийн үед Г бид хоёр Г, Ү хоёрыг үлдээгээд 16-р байрны тэнд манай найзууд ирсэн байна гэхээр нь очсон. Би очих замдаа охин Сг гэрээс нь дуудсан бөгөөд би архи уусан байна, машин барих хүнгүй болчихлоо гэж хэлээд Г-н ажлын газрыг зааж өгсөн. Тэгээд удалгүй иргээд Г-н ажлын байран дээр иртэл манай охин найз залуутай ирчихсэн Ү уйлчихсан дээгүүрээрээ цамцтай өмдгүй, өвдгөө тэвэрчихсэн сууж байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн бөгөөд дуудлага манай охин өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19х/

 

Гэрч Ж.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр би найз Г-н хамт Тэнгис кино теарт дээр
болсон Ардчилсан намын цуглаан дээр очсон бөгөөд миний зүс таних Ү
түүний дүү Ү хоёртой тааралдсан. Тэгээд би Гын хамт Ү
эгчээс 5 шар луу дөхөөд буучихъя гэж хэлсэн бөгөөд хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо луу явж байгаад намын тухай хоорондоо ярилцаж байгаад би манай ажил дээр очиж пиво ууя гээд тэгээд манай ажил дээр очсон. Надад машины ард 2 литрийн Сэрүүн, 0,5 литрийн Экс архи байсан бөгөөд би Ү, Ү, Г нарыг ажлынхаа газар луу дагуулж орсон. Тэгээд бид дөрөв пиво архиа ууж байтал шөнийн 01 цагийн үед Ү 16 дугаар байр орчихоод ирье гэж хэлээд намайг дагуулаад явсан. Тэгээд тэнд очиж найзуудтай нь уулзаж байгаад буцаад 1 цаг гарны дараа ч билүү цагийг нь сайн мэдэхгүй байна ажлынхаа газарт иртэл Ү-н охин нэг залуутай ирчихсэн цагдаа дуудаад зогсож байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар тодруулахад Ү доогуураа хувцасгүй хувцсаа өмсөж байх шиг харагдаж байсан. Г дээгүүрээ нүцгэн доогуураа өмдтэй харагдаж байсан. ТэГ-тэл цагдаа нар ирээд Г Ү хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21х/

 

Гэрч Н.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай найз болох С намайг хамт яваад манай ээжийг тосоод ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 5 шарын байрны дунд очиж машинтай ирж зогсоод байж байгаад ээжийг нь утсаар ярихыг хүлээж машиндаа сууж байгаад би машинаасаа бууж тамхи татах гээд буугаад байж байтал байрны тэндээс эмэГ-тэй, эрэГ-тэй хоёр хүн маргалдаад байгаа дуулдсан. Тэгээд би буцаж машиндаа ороод найз охиндоо энэ байрны орчмоос эмэГ-тэй, эрэГ-тэй хоёр хүн маргалдаад орлилдоод байх юм гэтэл манай найз охин машинаас буугаад тэр хүн хашигарч орилолдож байсан зүг рүү явсан. Тэгээд манай найз охин Гаа энэ чинь Ү эгч байна ш дээ гээд намайг дуудсан. Тэгэхээр нь би очоод хаалгыг нь нүдтэл ямарч хувцасгүй нэг залуу хаалга тайлж өгсөн. Тэгээд би дотогш ороод хартал Ү гэх эмэГ-тэй дээгүүрээ улаан хүрэн өнгийн энгэр задгай цамцтай доогуураа ямар ч хувцасгүй уйлчихсан энэ муу новш чинь намайг хүчиндээд гээд сууж байсан. Тэгээд манай найз охин цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10534 дүгнэлтэд: “1/А.Г нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. 2/А.Г нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 3/А.Г нь О/I/ бүлгийн цустай байна...” гэжээ. /хх-ийн 37х/

 

Шүүгдэгч А.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 09-ний шөнө гэж санаж байна би өөрийн найз Г-н хамтаар Ялалтын талбай дээр сонгуулийн үдэшлэг дээр очсон. Тэгээд тэнд Г-н хамт ажилладаг байсан гээд Ү, Ү нартай тааралдсан. Тэгээд бид хамтдаа тэндээ байж байгаад, хамт гэрэлт гудамж руу явах гэсэн боловч гэрэлт гудамж ажлаагүй байсан. Тэгээд бид нар гэр гэрлүүгээ явах болоод хамт Ү-н автомашинтай хамт Тахилтын зүг рүү явсан юм. Бид явах замдаа хамт жаахан суух талаар ярилцаад 2 том пиво Г хаанаас авсныг нь мэдэхгүй аваад 5 шард байрлах Г-н ажлын өрөөнд очицгоосон Тэндээ 2 том пиво. 1 шил архи хувааж уусан ба Ү архи уусан учраас охиныгоо утсаар дуудсан. Тэгээд удалгүй Ү, Г 2 хамт гарч явсан, энэ үед Ү бид 2 үлдсэн ба миний хажууд сууж байх хугацаандаа миний хөлийг дэрлэж хэвтээд дотно байдалтай байсан болохоор бид 2 үнсэлцсэн. Тэгээд бид 2 сайн дурын ундсэн дээр хурьцал үйлдсэн. Би тухайн үед бэлгэвч хэрэглээгүй, намайг Ү дээр хурьцал үйлдэж байхад хаалга тогшсон. Тэгэхээр нь би очоод хаалга нээтэл Ү-н охин гээд С гэх эмэГ-тэи найз залуугийнхаа хамтаар орж ирсэн. Тухайн үедээ би С гэх эмэГ-тэйг Ү-н охин гэдгийг мэдээгүй, танихгүй эрэГ-тэй, эмэГ-тэй 2 байна гэж бодоод санаа зовоод эргээд хаалгаа хаасан. Энэ үед Ү эгчийнхээ охиноос санаа зовсон уу яасан мэдэхгүй гэнэт над руу дайрч эхэлсэн, өөрийг нь хүчиндсэн гэж хэлсэн. Бид 2 сандал дээр хурьцал үйлдэж байсан ба Ү сандлаас босох гэж байгаад соГ-туу байсан болхоор унаад гараа гэмтээчихсэн юм Тэгээд би цээж нүцгэн байсан тул хувцсаа өмсөөд хаалга эргээд нээгээд С би Ү-гийн дүү нь байна гэхээр нь оруулсан. Тэгээд тэнд үл ойлголцол үүсээд С дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Маргааш нь Ү чи надад 500.000 төгрөг өгчихвөл би өргөдлөө буцаагаад авлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тухаин үед надад мөнгөний боломж байхгүй болохоор нь олж өгч чадаагүй. Тэгээд нөгөөдөр нь уулзаад өргөдлөө буцаагаад аваач би чамайг хүчиндээгүй биз дээ гэж хэлтэл 1.000.000 төгрөг өг гэж хэлсэн. Би Үд гарын зураг авахуулах 50.000 төгрөг өгсөн. Мөн надаас мөнгөний хэрэг байна 50.000 төгрөг өгчих гэхээр нь би 50.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэГ-т өгсөн: “......” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүхийн хэлэлцүүлэГ-т шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэГ-т хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

   Иймд шүүгдэгч А.Г-г соГ-туурсан үедээ хүчиндэх гэмт хэргийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч А.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тоГ-тоогдлоо. /хх-ийн 48х/

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч А.Г нь хохирогч Л.Үд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 600.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 64х/

 

Шүүгдэгч А.Гын бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч А.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГ-ТООХ нь:

 

            1. Ө овоГ-т А-ы Гыг соГ-туурсан үедээ хүчиндэх гэмт хэргийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэГ-т зааснаар шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэГ-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр ... /...................../ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтуудад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зөрчин явахдаа, хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

 

3. Энэ хэрэГ-т эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэГ-т зааснаар шийтгэх тоГ-тоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэГ-т тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тоГ-тоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэГ-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тоГ-тоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тоГ-тоол хүчин төгөлдөр болтол А.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.АЛТАНЦЭЦЭГ