Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2024/02163

 

2024 04 23 184/ШШ2024/02163

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр оффис 712, 713 тоот хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /РД: *******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, москвагийн гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/

Зээлийн гэрээний үүрэгт 4*******2 544 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* капитал ББСБ ХХК нь Г.*******тэй 2021 оны 06 сарын 21-ний өдөр тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 10 сарын 02-ны өдөр 370 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.******* хувийн хүүтэй  тоот зээлийг Хаан банк дахь тоот дансанд Г.******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 02 сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 370 000 төгрөг, хүү 122 544 төгрөг, нийт 4*******2 544 төгрөгийг Г.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4*******2 544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 04 сарын 1*******-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид эвлэрч 2024 оны 04 сарын 1*******-ний өдөр эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлжээ.

Эвлэрлийн гэрээгээр хариуцагч Г.******* нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4*******2 544 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 сарын 30-ний өдөр *******2 544 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 130 000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 130 000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 140 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Талууд эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 427 төгрөгийн тал хувь 7 713.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7 713.5 төгрөгийг хариуцагч Г.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4*******2 544 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4*******2 544 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 сарын 30-ний өдөр *******2 544 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 130 000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 130 000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 140 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 427 төгрөгийн тал хувь 7 713.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7 713.5 төгрөгийг хариуцагч Г.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-нд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР