Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2024/02164

 

2024 04 *******9 *******84/ШШ2024/02*******64

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр 5 хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, толгойт 96-*******5б тоот хаягт оршин суух, ******* ******* /РД: МЮ8504****************************/

Зээлийн гэрээний үүрэгт 3 **************9 042 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулж 2022 оны 07 сарын 0*******-нд 3 550 000 төгрөгийн зээлийг 2.35 хувийн хүүтэй, *******2 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт ******* 352 030 төгрөг, хүү 364 4*******5 төгрөг, нийт ******* 7*******6 445 төгрөг төлсөн байна. Гэрээний хугацаа 2023 оны 06 сарын 30-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 2 *******97 970 төгрөг, хүү 798 687 төгрөг, нэмэгдүүлсэн хүү **************7 385 төгрөг, нотариатын төлбөр 5 000 төгрөг, нийт 3 **************9 042 төгрөгийг Б.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 **************9 042 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2024 оны 04 сарын *******2-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид эвлэрч 2024 оны 04 сарын *******8-ны өдөр эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлжээ.

Эвлэрлийн гэрээгээр хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3 **************9 042 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 650 000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 650 000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 650 000 төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдөр 669 042 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч эвлэрсэн байна.

Талууд эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 855 төгрөгийн тал хувь 32 427.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 32 427.5 төгрөгийг хариуцагч Б.*******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 **************9 042 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3 **************9 042 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 650 000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 650 000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 650 000 төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдөр 669 042 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 855 төгрөгийн тал хувь 32 427.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 32 427.5 төгрөгийг хариуцагч Б.*******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-нд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР