| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2023/01903/И |
| Дугаар | 184/ШШ2024/02194 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2024/02194
2024 04 24 184/ШШ2024/02194
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, шүүгч Х.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 хороо, Дилав хутагт Жамсранжав гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Өнөр хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, овогт /РД: /
Гэм хорын хохирол 2 275 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Цэлмүүнсолонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 01 сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай Prius 40 маркийн автомашинтай Баянгол дүүрэг, баруун 4 замын уулзварын ойролцоо зогсож байхад 4009 УНП улсын дугаартай Touareg маркийн авто машинтай Ч. хойноос мөргөж, Ч. нь яарч явна, хохирол барагдуулна гэснээр хөдлөн явсан. Үнэлгээ хийлгэж 2 275 000 төгрөг гарахад Ч. нь 800 000 төгрөг өгье илүү өгөхгүй, шүүхдээд аваарай гэсэн. Уг хэргийг Баянгол дүүргийн Замын цагдаад шалгуулж, холбогдох баримт бүрдүүлсэн, иймд Ч.гөөс хохирол 2 275 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.д холбогдох гэм хорын хохирол 2 275 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2023 оны 03 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид шүүхийн хэлэлцүүлгийн өмнөх шатанд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2 275 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 сарын 25-ны өдөр 758 000 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 758 000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 759 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.*******ийн Хаан банкны 5034366222 дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй болох нь тогтоогдож байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 350 төгрөгийн тал хувь 25 675 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 25 675 төгрөгийг хариуцагч Ч.гөөс тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.д холбогдох гэм хорын хохирол 2 275 000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2 275 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 сарын 25-ны өдөр 758 000 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 758 000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 759 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.*******ийн Хаан банкны 5034366222 дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 350 төгрөгийн тал хувь 25 675 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 25 675 төгрөгийг хариуцагч Ч.гөөс тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч Ч.д мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР
ШҮҮГЧИД: Э.АМИН-ЭРДЭНЭ
Х.ОЮУНЖАРГАЛ