Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2024/02212

 

2024 04 25 184/ШШ2024/02212

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр 5 хаягт байрлах ******* капитал ББСБ ХХК /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* /РД: УП8905*******17/

Зээлийн гэрээний үүрэгт 4 395 157 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ББСБ нь С.*******тэй хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 08 сарын 18-нд тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 980 000 төгрөгийн зээлийг 2.55 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022 оны 07 сарын *******-нд 7104256429 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 3 150 000 төгрөгийн зээлийг 2.55 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1 424 213 төгрөг төлсөн байна. гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 836 150 төгрөг, хүү 359 609 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45 893 төгрөг, 7104256429 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2 124 251 төгрөг, хүү 895 551 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128 703 төгрөг, нотариатын төлбөрт 5 000 төгрөг, нийт 4 395 157 төгрөгийг С.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* капитал ББСБ ХХК нь С.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 395 157 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 04 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85 273 төгрөгийн тал хувь 42 636.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 42 636.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.*******эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 395 157 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85 273 төгрөгийн тал хувь 42 636.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 42 636.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР