Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0213

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Н*******эс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Х*******д холбогдуулан ирүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Х******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч М.Х******* миний бие 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ... шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсгийг гэж бичих байтал алдаа гарган андуурч 2.7 дахь хэсэг гэж бичсэн тул ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлт нь үндэслэлтэй байна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Х******* нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Н*******эс ...Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Хүүхэн-Эрдэнийн Х.Х*******д шийтгэл ногдуулсан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч М.Хүүхэн-Эрдэнийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэг гэснийг 2.6 дахь хэсэг гэж өөрчилсөн гэж ойлгох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Н*******эс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Х*******д холбогдуулан гаргасан  ...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Хүүхэн-Эрдэнийн Х.Х*******д шийтгэл ногдуулсан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Х******* хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Т.МӨНХ-ЭРДЭНЭ