Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 374

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.А даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Мөнхзул,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

            улсын яллагч Б.Чинбилиг,

            иргэдийн төлөөлөгч Д.Өлзийхүү,

            хохирогч Ж.А, А.М, Ш.Г,

            иргэний нэхэмжлэгч “...” группын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А,

            шүүгдэгч Г.А, Б.А, тэдний өмгөөлөгч Д.Галсанпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Г-н А, Т овогт Б-н А нарт холбогдох эрүүгийн 1708000000001 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 27 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байр түрээслэн оршин суудаг байсан, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Г-н А /РД:.../,

Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух хаягтай боловч, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байр түрээслэн оршин суудаг байсан, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б-н А /РД:.../

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.А, Г.А нар нь нүүрээ нуун далдалж, заазуур хэрэглэн 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” шатахуун түгээгүүрийн 34 дүгээр салбарт хүч хэрэглэн, довтолж 979.280 төгрөг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ж.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....А орж ирээд миний үснээс зулгааж нүүр, нүд рүү өшиглөсөн. Би нүүрээ хамгаалах гэж оролдсон. Намайг чирээд өшиглөсөн. Сүүлдээ А маскаа дээшээ болгоод улайраад дайраад цохиод байсан. Би утас аваад 2 дээр дарахад дахиж намайг чирээд өшиглөж зодсон. А “энэ авгайг алсан ч яах уу” гээд намайг цохиод байсан. Намайг орилоод амь авар гэж хэлэхэд “энэ ямар зэвүүн авгай вэ” гээд цохисон. А явъя гээд байхад А “энэ авгайгийн мөнгийг авна, заавал авна” гээд намайг дахин цохисон. Би түлхүүр өгөхгүй гэхэд М ирээд миний түлхүүрийг аваад мөнгө гаргаж өгсөн. Надад хэрцгий хандсан. Би гомдолтой байна. Шүүгдэгч нараас 1.686.500 төгрөг авсан. Өмнөх шүүх хурал дээр шүүгдэгч нарыг уучлалт гуйх болов уу гэж бодсон чинь уучлалт гуйгаагүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Тархи толгой байнга өвддөг, айдастай байгаа. Хажуугаар малгайтай эрэгтэй хүүхэд зөрөхөд айдаг” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

 Хохирогч А.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гадаа машин ирээд түгээлт өгчихөөд ороход хамгаалагч Г ах гарч явсан. Дотор ороод байж байхад удалгүй А, А хоёр орж ирсэн. Түрүүлж над дээр А ирсэн, А намайг цохиж унагаасан. А миний нуруун дээр дарж суухад нь би “хоёр хүүхэдтэй надад битгий гар хүрээрэй, миний мөнгийг зүгээр ав” гэж хэлсэн. А А эгчийг өрөөнөөс үсдэж гаргаад миний хажууд зодсон. А хаана юу байгааг сайн мэдэж байсан. А эгч түлхүүр өгөхгүй гээд зодуулаад байсан. Би А эгчид та түлхүүрээ өгөөч гэж хэлсэн. А эгч түлхүүр өгөхгүй нилээн их зодуулсан. Би А эгчийн халааснаас түлхүүрийг нь авч өгсөн. А, А хоёр мөнгө аваад гарах гэхэд хаалга цоожтой онгойхгүй байсан. Тэгэхэд нь би хаалгыг нь онгойлгож өгөхөд энэ хоёр гараад зугтаасан. Г ах харагдахгүй байхаар нь Г ахыг алуулсан гэж бодож байсан. Миний гаранд зүсэгдсэн заазуурын сорви үлдсэн, эмчилгээ хийлгээгүй. Тухай хэрэг болсноос хойш хоногоор ажиллаж чадахгүй айдастай болсон учир хүсэлтээрээ ажлаас гарсан, ажилгүй байсан хугацааны зардлаа нэхэмжилмээр байна. Айдастай байх болсон учир ажлаасаа гарсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

 Хохирогч Ш.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр М бид хоёр шөнийн ээлжинд гарч байсан. Нэг хэсэг машингүй байсан. Гарахад А, А хоёртой таарсан. Намайг нэг нэг удаа цохиод хүлж жалга руу оруулсан. Миний нуруунд зулгаралт, эрүү хавдсан байсан Эмчилгээ хийлгээгүй. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Сэтгэл зүйн дарамтад их орсон. Намайг алаагүйд баярлаж байна. Шүүхийн шийдвэр гарах хүртэл ажиллах хэрэггүй гэж хэлсэн. Би одоо ажлаа хийхгүй байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Иргэний нэхэмжлэгч “...” группын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Байгууллагын зүгээс учирсан хохирлыг шүүгдэгч нар төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Г.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, асуултанд хариулъя” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Б.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, асуултанд хариулъя” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  

Мөн хавтаст хэргээс:

1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 х/

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 4-16х/

3. Б.А, Г.А нарын амьдардаг гэх байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-22х/

            4. Эд мөрийн баримтаар тооцох тухайн тогтоол: “22 см урттай, 12.7 см урт ажлын хэсэгтэй, ногоон иштэй заазуур, Самсунг, ЛЖ маркийн гар утаснууд, DVD тоглуулагч зэрэг” /1 хх-ийн 23-25х/

 

5. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “ШТС-34 түгээгүүрээс урагш 60 метрийн зайд засмал зам, хойноос урагш хөндлөн гараад жалганы баруун талын овгор шороонууд дунд хонхор газрыг зааж А бид 2 энэ газарт Соёрхол 0,75 литрийн архи хувааж уусан гэж заав. Уг хонхороос зүүн тийш 20 метрийн зайд жалганы гол хэсэгт 0,75 литрийн Соёрхол нэртэй архины лонх, цагаан өнгийн улаан аяганы дүрстэй бариултай кофены аяга 2 байсан ба хураан авав. Г.А нь буцаад ШТС-34 дээр ирээд А бид 2 клонкийг дээрэмдчихээд ертөнцийн зүгээр хойш Тахилтын зүг гүйсэн гэж заасан ба ШТС-34-ийн арын төмөр хашааны гол хэсэгт очоод энэ хэсгээр давсан гэж заав. Уг хашааг даваад байгууллагын хашаа руу орсон ба уг хашаагаар зүүн хойш гүйж явсан гэж заасан ба зүүн хойш явах замд АН8389299 гэсэн дугаартай 10.000 дэвсгэрт, уг дэвсгэртээс зүүн хойш 10 метр зайд AJ5004575 гэсэн дугаартай 5.000 дэвсгэрт байсан ба хураан авав. Зүүн хойш явж төмөр сараалжин хашааны өмнө очоод энэ хэсгээр давсан гэж заасан ба уг хашаагаар давж хойд зүгт төмөр хашааны гол хэсгээр А бид 2 төмөр зам чиглэж гүйж явсан гэв. Төмөр замын урдаас хойш хөндлөн гараад дахин төмөр зам таарсан ба уг төмөр зам нь хамгаалалтын төмөр тортой байв. Эхний төмөр тор доогуур шургаж гараад төмөр замыг урдаас хойш хөндлөн гараад дахин төмөр тор доогуур шургаж гарсан гэж заав.” гэжээ.  /1хх-ийн 26-33х/

 

6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Г.А-н биед үзлэг хийхэд Г.А нь саарал өнгийн цамц, ногоон өнгийн фудолк, цэнхэр өнгийн жинсэн шорт, цэнхэр өнгийн тавчик өмссөн байх ба Г.А-н биеэс Хар өнгийн Samsung Galaxy S-5, LG маркийн гар утас 1 ширхэг, Г.А-н №892360 дугаартай жолооны үнэмлэх, 9496181804990224 дугаартай Хаан банкны виза карт, АВ3914114, AD2452068, АВ4083949, АС3117605 серийн дугаар бүхий 20.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, АР3032789 серийн дугаар бүхий 1.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, ZN2047858, ZN0337143, ZN1877620, ZN4734210, AH5721924, AL9230165, PS9885078 серийн дугаар бүхий 100 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, AL4075735, AD4662574, AK3442171, AU7478662, AJ8319441, AL4554477 серийн дугаар бүхий 50 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг, нийт 82.000 төгрөг гарсан болно.”

“Б.А-н биед үзлэг хийхэд Б.А нь ягаан өнгийн Britishculture-70 гэсэн бичээс бүхий фудболк, цэнхэр өнгийн жинсэн шорт, хөх өнгийн дотуур өмд, хүрэн өнгийн оломтой углааш өмссөн байсан ба Б.А-н биеэс Хар өнгийн LG маркийн гар утас 1 ширхэг, АА0674034, AJ6653719, NZ0036252 серийн дугаар бүхий 10.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, AN5637712 серийн дугаар бүхий 5.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AQ9149139 AR6254573 AR9734907 AS8843604 AR2463362 AS1174321 AR6745859 AT3400106 AT0438954 серийн дугаар бүхий 1.000 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг, ZN0642211 ZN2215013 серийн дугаар бүхий 100 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, AL1619345 AC0287308 серийн дугаар бүхий 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, нийт 44.300 төгрөг гарсан болно.” гэжээ. /хх-ийн 34-37х/

 

7. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 00:44:31 секундээс 03:06:41 секунд хүртэл нийт  1цаг 34 минут 50 секундын хугацаатай бичлэг байх ба 01:45:11 секундэд “...” группын ШТС-34 дүгээр салбарын гадна талд байрлах хяналтын камерын зүүн доод хэсэгт А, А нар нь харуул Ш.Гыг бүлэглэн зодож чирэв. 01.49.27 секундэд “...” группын ШТС-34 дүгээр салбарт А, А нар нь орж ирэв. 01:49:33 секундэд Мг хаалга хаах үед А нь нүүрээ цагаан өнгийн даавуугаар халхалсан байдалтай хаалгыг түлхэж орж ирэв. 01:49:35 секундэд А нь заазуур барьсан баруун гараараа Мг толгойн тус газар нь 1 удаа цохиж газар унагаав. 01:50:33 секундэд А нь заазуур барьсан баруун гараараа Мг дахин 1 удаа цохив. 01:50:39 секундэнд А нь Аийг уг өрөөнд үснээс нь зулгаасан байдалтай чирж оруулж ирэв. 01:50:55 секундэнд А нь Аптанцэцэгийн нүүр лүү баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж татаж унагаав. 01:50:58 секундэнд А уг өрөөний хөшгийг татаж буулгав. 01:51:21 секундэнд А нь А-н нүүр лүү баруун хөлөөрөө 1 удаа өшиглөв. 01:51:27 секундэнд А нь Аийг үсдэж 3 удаа шал мөргүүлэв. 01:51:35 секундэнд А нь баруун гараараа А-н толгой руу 1 удаа цохив. 01:51:37 секундэнд А нь А-н зүүн гарыг нуруун дээгүүр нь давуулж өчив. 01:51:49 секундэнд А нь А-н нүүр лүү баруун хөлөөрөө 5 удаа өшиглөв. 01:52:13 секундэнд А нь уг өрөөнөөс гарч явав. 01:52:17 секундэнд А мөн өрөөнөөс гарч явав. 01:53:10 секундэнд М уг өрөөнд байрлах сейфийг онгойлгов. 01:53:21 секундэнд М сейфнээс эд зүйл гаргаж Ад өгөв. 01:54:07 секундэнд А уг өрөөнөөс гарав. 01:55:07 секундэнд М дахин сейфийг онгойлгож дотроос нь эд зүйл гаргаж Ад өгөв. 01:55:22 секундэнд М, А нар хамтдаа сейф рүү очиж доторхи эд зүйлсийг нь харав. 01:56:18 секундэнд А нь уг өрөөний цонхоор гадагш харчихаад уг өрөөнөөс гарч явав. ... группын ШТС-34 дүгээр салбарын эрхлэгчийн өрөөний камерын бичлэг нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 00:44:31 секундээс 03:06:41 секундын хооронд бичигдсэн бичлэг байв. Уг камерт бичигдсэн бичлэгийг тайлбарлахад: 01:50:39 секундэнд А нь А-н үснээс зулгааж операторын өрөө рүү оров. 01:50:56 секундэнд А нь А-н нүүр лүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөв. 01:51:01 секундэнд операторын өрөөний хаалга хаагдав. 01:52:14 секундэнд А операторын өрөөнөөс гарахад хойноос нь А гарч ирэн тус ШТС-ын эрхлэгчийн өрөө рүү оров. 01:52:20 секундэнд А эрхлэгчийн өрөөнд байрлах компьютерт хүрэхэд араас нь А орж ирэн А-н үснээс зулгааж зүүн хөлөөрөө нүүр лүү нь 5 удаа өшиглөв. 01:53:00 секундэнд А нь А-н нүүр лүү зүүн хөлөөрөө 7 удаа өшиглөв. 01:53:15 секундэнд А нь А-н нүүр лүү зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөв. 01:53:19 секундэнд А нь Аийг үсдэж байгаад толгойгоор нь 3 удаа шал мөргүүлсэн. 01:53:39 секундэнд А операторын өрөөнөөс гарч ирж үүдэнд нь зогсов.01:53:41 секщундэд А нь А-н нүүр лүү зүүн гараараа 2 удаа цохив, 01:54:04 секундэд А нь А-н нүүрэн дээр зүүн хөлөөрөө 1 удаа дэвсэв. 01:54:23 секундэд А нь өөрийн барьж байсан заазуурыг Ат өгөв. 01:55:23 секундэд А нь А-н нуруу руу заазуур бартьсан баруун гараараа цохьчихоод үүд рүү явав. ” гэжээ. /1хх-ийн 38-40х/

 

8. Хохирогч Ж.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 13-ны 09 цагаас 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 09 цА-н хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах ШТС-34 түгээгүүр дээр ээлжийн ахлагч М, хамгаалагч Г нарын хамт ажилласан, мөн дэлгүүрийн охин хамт гарсан, би нэрийг нь мэдэхгүй байна. Би шөнө 00 цА-н орчимд гал тогооны өрөөнд гудас дэвсээд хэвтсэн, М нөгөө талын өрөөнд хамгаалагч Г ахтай хамт үлдсэн. Тэгсэн 2017 оны 7 дугаар сарын 14-ний шөнө 01 цаг 50 минутын орчимд унтаж байсан нэг хүн ирээд сейфний түлхүүрээ өг гээд намайг зодоод үснээс зулгаагаад гарыг скочоор хүлж боох гээд байхаар нь би гараа скочдуулахгүй гэж эсэргүүцэл үзүүлсэн чинь зэвүүн авгай гээд янз бүрээр хэлсэн. Зэвүүн пизда шиг авгай түлхүүрээ өгөхгүй байна, энэ авгайг алчихсан ч яахав гээд байсан. Би түлхүүрээ өгөхгүй, диспичер лүү залгах гээд 2-н тоон дээр дарсан чинь миний үснээс чирээд коридорт зодсон. Тэгсэн М бас нэг залуу заазуур барьсан зодож байсан. Тэр үед М өөрийнхөө орлогоны мөнгийг өгсөн байсан, надаас бас мөнгө нэхээд түлхүүрээ өг гээд зодоод байхаар нь надад мөнгө байхгүй, ээлжийн ахлагчид байгаа гэж хэлсэн чинь түлхүүрээ өг гээд байсан. Мг зодоод заазуур барьсан байсан залуу мөнгийг нь авчихлаа, явъя гэсэн чинь намайг зодож байсан залуу намайг түлхүүрээ өг өгөхгүй бол ална гээд байсан. Тэгсэн М та түлхээрээ өгөөчээ гээд чарлаж байснаа айхынхаа эрхэнд миний халааснаас түлхүүр авч, сейф онгойлгоод мөнгө авч өгсөн. Тэр хоёр гараад явах гэсэн чинь хаалга цоожтой, онгойхгүй байсан чинь пизда нар минь хаалга онгойлго, ална шүү гээд байсан. Тэгсэн М хайч хаалганы нүх рүү хийж онгойлгож өгсөн чинь гараад зугтаасан. Би диспичерийн 200 гэсэн дугаар луу залгаж дээрэмдүүлчихлээ гэж хэлээд М бид хоёр залгаа байдаг ... группийн дэлгүүр лүү орсон чинь хүн байхгүй байхаар нь гадаа гараад хартал худалдагч охин нэг танихгүй хүнтэй хүрээд ирсэн. Тэр үед 2 дээрэмчин барилгын төмөр сараалжин хашаа даваад гүйж байсан, хамгаалагч гадаа скочоор боолгочихлоо гээд баруун талаас дэлгүүр тойроод ирсэн. ...Намайг зодсон залуу нь 25 орчим насны, дунд зэргийн нуруутай, шовгордуу царайтай, туранхай биетэй, хар өмд, хар цамцтай, цагаан өнгийн арьсан пүүзэн гуталтай. Пүүз нь хүүхдүүдийн өмсдөг үнтэй пүүз байсан. Би нэрийг нь мэдэхгүй ч гэсэн өмнө нь харж байсан пүүз байна лээ. Тэр залуу шингэн залуу хүний хоолойтой. Намайг зэвүүн гичий вэ ална. толгойг нь тасдана, гичий, жингэр гэдэг хараал хэлээд байсан. Мг айлгаад байсан заазуур барьсан залуу нь 25 орчим насны өндөрдүү нуруутай, хар цамц, хар өмдтэй байсан. Мөн гартаа бээлий өмссөн байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44х/

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8953 тоот дүгнэлтэд: “...1/ А-н биед тархи доргилт, 2 нүд, дух, хамрын нуруу, зулайн хуйх, баруун чих, хүзүү, 2 гарын шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний зүсэгдсэн шарх, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /1хх-ийн 64х/

 

10. “Натур эмнэлэг” компьютер томографийн оношилгоо /2хх-ийн 22х/

11. Хохирлын баримтууд /2хх-ийн 23-32х/

 

12. Хохирогч А.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 14-ний 01 цаг 40 минутын орчим 92 бензиний түгээгүүрт харейр байсан байхаа саарал өнгөтэй байсан санагдаж байна, тэр машин 25,000 төгрөгөнд бензин авсан ба нөгөө машин хөдлөөд явсан ба дотогшоо би орсон. Тухайн үед Г ах надтай зөрөөд гарсан. Үүнээс 5 минутын дараа гаднаас хар өнгийн малгайтай цамцтай нүүрэн дээрээ цагаан өнгийн даавуу углаад нүднийхээ тэр орчимд цоолсон, нөгөөдөх залуу нь мөн нүүрэн дээ алчуур боосон орж ирсэн ба нэг заазуур барьсан залуу нь над руу дайраад нөгөө залуу нь А эгч рүү дайраад мөнгөө гаргаж өг гээд камерийн доод талын булан руу дайраад заазуураараа арай л цохиогүй, сүрдүүлж дайрсан. Нөгөө залуу бол А эгчийг аймаар зодсон нүүр, нүд рүү нь өшиглөөд цохиж зодсон ба би айсандаа өөрийнхөө мөнгөний сейфнээс орлогын мөнгө болох 700-800 мянган төгрөг, мөн А эгч 700-800 мянган төгрөг гаргаж өгсөн чинь тэрийг аваад гараад зугтаад яваад өгсөн. Тухайн 2 залуу хамгаалагч Г ахыг гадаа байхад нь хүлээд амыг нь скочоор боогоод жалга руу хийчихээд орж ирсэн юм байна лээ. Тухайн хоёр залуу хоёулаа бараан өнгийн хувцастай байсан, 20-25 орчим насны залуус байх шиг байсан. Гадаа машинтай ирсэн үгүйг би сайн мэдэхгүй байна хойноос хашаа даваад л орж ирсэн байх. ... Тухайн үед тэр заазуур барьсан байсан залуу нь миний зүүн гарын бугалга дээр зүсээд хаясан байгаа. Өөрөөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байгаа.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46-47х/

 

          13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8954 тоот дүгнэлтэд: “...1/ Мгийн биед зүүн бугалганы зүсэгдсэн шарх, баруун шууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /1хх-ийн 72х/

 

14. Хохирогч Ш.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шөнө 00 цаг 10 минутанд дэлгүүр хаалгаа бариал мөнгөө тоолсон, түгээгч нар хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд байж байтал 01 цаг 45 минутын орчим байрны ард юм дуугарах чимээ гарахаар би байрны гадаа гараад чимээ чагнаад зогсож байтал ямар нэгэн чимээ байхгүй байсан. Тэгсэн гэнэт байрны хойд талаар 2 залуу гарч ирээд миний хоолойд заазуур тулгаад эсэргүүцвэл шууд аллаа шүү гэсэн. Тэгэхээр нь би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгсэн намайг шууд арагшаа жалга руу чирж оруулаад миний гар хөлийг скочоор хүлчихээд явсан. Тэгээд би скочоо тайлах гэж 10-аад минут оролдсоны эцэст эхлээд гарны хүлээсээ тайлаад дараа нь амны, дараа нь хөлний скочоо тайлаад байр луу оролгүй тусламж гуйхаар шууд зам руу гүйсэн. Тэгээд зам дээр гараа өргөтөл машинууд зогсохгүй байж байгаад хэсэг хугацааны дараа нэг залуу зогсоод би тэр залуугаар цагдаад дуудлага өгүүлэхэд дуудлага ирсэн байна гэж хэлсэн, энэ хооронд манай дэлгүүрийн худалдагч эмэгтэй дуудлага өгсөн байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-52х/

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8955 тоот дүгнэлтэд: “...1/ Гын биед зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, баруун, зүүн шууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /1хх-ийн 77х/

 

16. “...” группын итгэмжлэл олгох тухай албан бичиг /2хх-ийн 21х/

17. Хохирлын тооцоо шалгаж дутагдал тогтоосон акт /1хх-ийн 219х/

 

18. Иргэний нэхэмжлэгч “...” группын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ... ШТС нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг ээлжиндзэ 2 түгээгч, 1 хамгаалагч, 1 худалдагч нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. 2017 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө манай деспетчир О гэдэг хүн утсаар яриад “танай ШТС дээр халдлага гарсан байна” гэж хэлсний дагуу би очиход цагдаА-н бүрэлдэхүүн оччихсон байсан бөгөөд цагдаа нарыг явсных нь дараа би санхүүгийн албаны даргатайгаа цуг тухайн өдөр орсон орлого гарсан зарлага зэргийг бодож үзээд хэрэг болох үед манай ШТС-аас 979.280 төгрөг бэлнээрээ алдагдсан болохыг нь тогтоосон. Надад энэ хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54х/

 

19. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “Г.А, Б.А нараас хураасан 187.285 төгрөгийг Т.Ад хүлээлгэн өгөв.” гэжээ. /2хх-ийн 18х/

 

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 04/284 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд тэнцэх 5 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд нь MN000710000953 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Б овогтой Аы баруун гарын дунд хурууны хээнүүдтэй таарч тохирч байна...” гэжээ. /1хх-ийн 84х/

 

21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4165 тоот дүгнэлтэд: “...1/ Шинжилгээнд ирүүлсэн хар хүрмэнд ханзралт, саарал өмдөнд цооролт, гогодолт цагаан цамцны хэсэгт урагдалт, олон тооны жижиг нүх гарсан байна. Юүдэнтэй хар цамц, цагаан цамц, пүүзэн гутал гэмтэлгүй байна. 2/ Ханзралт, гогодолт, өмдний цооролт, урагдалт нь суналттай байх тул зууралдах, зодолдох үед гарсан байж болно...” гэжээ. /1хх-ийн 94-95х/

 

              22. Шүүгдэгч Г.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би А гэдэг залуутай 2 сарын өмнө Ургах наран хорооллын барилга дээр ажиллаж байгаад танилцсан. Бид хоёр 32-н гүүрний ард хамт нийтийн байр түрээслэж амьдарсан. Бид хоёр мөнгө төгрөггүй болоод хоорондоо юу хийхүү гээд ярилцсан. Би баяр наадам болж байгаа учраас хотоос гарч байгаа зайдуу клонкууд мөнгөтэй байгаа байх, дээрэм хийе гэж хэлээд клонк дээрэмдэхээр болсон. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 13-ны орой 22 цА-н орчимд гэрээсээ гараад зоригоо чангалахгүй бол угаасаа худлаа, зориг оръё гээд 32-н арктай байрны паабад ороод 2 шил пиво, 0.75 литрын Соёрхол архи авч ууссан. Бид хоёр авсан архи талд нь ортол ууссан. Бид хоёрт ямар ч мөнгө байхгүй байсан учраас А эхлээд архиа авч гарсан би зөөгч охиныг найзуудтайгаа юм яриад зогсож байхад нь тамхи татах гэж гараад бид хоёр зугтаагаад нийтийн байрандаа очоод А-н цагаан өнгийн фудволкийг урж нүүрээ халхавчлах маск хийгээд, улаан цагаан алагласан, бариултай кофены аягыг, заазууртай цуг аваад зам дээрээс машинд дайгдаж 5 шарын төмөр замын гарам гараад бид хоёр буугаад 22 товчооны зүг алхсан. Бид хоёр тэр хавийн колонкуудыг харж явж байгаад аль клонк руу орох уу гэж асуусан чинь А ... руу оръё, арай хүн их ордог гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ...ын клонкийн замын эсрэг талын хашааны буланд сууж байгаад тал шил 0.7 литрын Соёрхол нэртэй архи уугаад тэр клонкийг ажигласан. Тэгсэн намхан эмэгтэй хүн гарч ирээд түгээлтээ хийгээд хажуу дэлгүүрт нь нэг эмэгтэй худалдагч орж гараад байсан. Дээрэм хийх үед би дээгүүрээ юүдэнтэй нимгэн хар өнгийн шоотой хээтэй цамцтай, доогуураа жинсэн хар өмдтэй. хар өнгийн пүүзэн гуталтай байсан. А хар хөх жийнсэн өмдтэй, арьсан бор өнгийн сандаалтай, дээгүүрээ юу өмссөн байсныг нь мэдэхгүй байна, хоёулаа нүүрээ цагаан өнгийн даавуугаар боосон байсан. Тэгээд клонкийг дээрэмдэхээр болоод ардуур нь тойроод ирсэн чинь клонкоос эрэгтэй хүн гараад ирэхээр нь А цохиж унагаагаад хойшоогоо чирээд клонкийн ард талд нь А халааснаасаа скоч гаргаж ирээд бид хоёр нийлж байгаад хүлчихээд клонк руу нь орсон. Клонк руу эхлээд А ороод би араас нь орсон. А бор царайтай махлаг эмэгтэй дээр очсон. Би нэг харанхуй өрөө рүү орсон чинь нэг хүн газар унтаж байхаар нь очоод өшиглөсөн чинь нэг эмэгтэй хүн юу болоод байна гэж дуугарахаар нь би үснээс нь зулгаагаад өрөөнөөс нь чирээд коридор луу гаргасан. Би чимээгүй бай гэж хэлсэн чинь тэр эмэгтэй орилоод байхаар нь толгой руу нь олон удаа өшиглөсөн. А нөгөө махлаг бор хүүхнээс нь мөнгө аваад мөнгө авчихлаа, явъя гэж хэлээд гараад явах гэсэн чинь хаалга нь цоожтой байсан. Тэгсэн А буцаж ороод түлхүүр хаана байна гэж асуусан чинь махлаг бор эмэгтэй хаалгыг онгойлгож өгөөд тэр 2 хамт гарсан. Би араас нь гараад гүйх гэсэн чинь хөл өвдөөд гүйж чадахгүй байсан. А клонкоос гараад зүүн хойшоогоо торон хашаа даваад гүйхээр нь би араас нь орилж дуудаж зогсоосон. Би гүйж чадахгүй А намайг сугадаад бид хоёр Тахилтын зам руу явсан. Бид хоёр замдаа өмсөж явсан хувцсаа хаясан. Тэгээд тахилтын гудамж дунд үлдээд Аг такси бариад ир гэж хэлээд тахилтын машин зам руу явуулсан. Тэгсэн А буцаж ирэхгүй удаад байхаар нь би автобусны буудал дээр очоод хүлээсэн. Тэгсэн 30 орчим минутын дараа нэг такси барьж ирээд намайг авсан. Би ямар машин байсныг нь мэдэхгүй байна, хөгшин эрэгтэй жолоочтой байсан. Бид хоёр 5 шарын автобусны буудал дээр буугаад түцнээс тамхи авч татаад дахиад такси бариад Цамбагаравын ард талын архи пиво зараад байдаг дэлгүүр орж архи аваад таксины жолооч ахтай хамт архиа хувааж ууссан. Таксины жолооч ахын эхнэр нь гээд эмэгтэй машинаа жолоодсон. Бид 4 их дэлгүүрийн урд талд байдаг цайны газарт хоолонд орчихоод гараад ирсэн чинь таксины ах, эгч хоёр хаяаад явсан байсан. А бид хоёр өөр такси бариад амьдардаг нийтийн байрандаа ирсэн. Замдаа цамбагаравын ард талын дэлгүүрээс 2 пиво аваад гэртээ ирсэн. ...Бид 2 заазуур, төмрийн хөрөөний ир, скоч хэрэглэсэн. Дээрмийн гэмт хэрэг хийхдээ хөрөөний ишийг ашиглаагүй. А мөнгийг тоолоход 800.000 төгрөг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 241-243, 248-250х/

 

23. Шүүгдэгч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 13-ны шөнө өөрийн найз А-н хамт гэртэй буюу Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах нийтийн байранд байж байгаад хоёулаа шатахуун түгээх станц дээрэмдэж мөнгөтэй болох уу гэж Ааас асуусан. Тэгсэн А тэгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 22 цА-н үед гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32-ын автобусны буудал хүртэл алхсан. Тэгээд буудлын хойд талд байдаг “Зоогийн газар” гэсэн бичигтэй паабад сууж 0.75 литрийн Соёрхол нэртэй архины талыг нь уугаад талыг нь авч гарсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал орчмоос гар өргөн маркийг нь сайн санахгүй байна нэг суудлын автомашинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” шатахуун түгээх станцын замын урд талд гарч Хово маркийн автомашинуудын хажуу талд том хадан дээр сууж үлдсэн архиа уусан. Тэгээд 01 цаг өнгөрч байх үед “...” шатахуун түгээх станцын дэлгүүр лүү 1 эмэгтэй хүн орсон. Тэгээд бид 2 зам гараад “...” шатахуун түгээх станц руу орох гэтэл үүдэн дээр нь доогуураа алаг эрээн хувцастай хөгшин настай хамгаалагч байрын хүн байсан. Тэгэхээр нь тэр хүнийг “...” шатахуун түгээх станцын хойд талд гаргаад скочоор хүлээд орхисон. Тэгээд “...” шатахуун түгээх станц руу ороход 2 эмэгтэй хүн байхаар нь нэгийг манай найз А зодоод, би нөгөө эмэгтэй рүү нь заазуур далайж, айлгаж байгаад бэлнээр 900.000 орчим төгрөг аваад уг ШТС-ээс гараад зүүн талын харанхуй гудамж руу орж зугтсан. Замдаа явж байгаад заазуураа хашааруу шидсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт гэх газар луу нэвт гараад зам дээр ягаан өнгөтэй Пийт маркын автомашинд суугаад 5 шар орсон. Тэгээд 5 шарын буудал дээр очоод саарал өнгийн Приус-20 маркийн автомашинд гар өргөн суугаад Их дэлгүүрийн урд талд байдаг “Хаан бууз” нэртэй зоогийн газар ороод хоол идсэн. Тэгээд тэндээсээ гэрлүүгээ такси бариад харьсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 8-9х/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 3 хуудас баримт,

 

Шүүгдэгч Г.А-н хувийн байдалтай холбоотой баримтууд:

            Гэрч Ж.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Атай 2 жил орчим найзалж нөхөрлөж байгаа бөгөөд миний мэдэхээр А төлөв томоотой, даруухан, гэрэээсээ нэг их гараад байдаггүй, хэр баргийн зүйлд уурлаад байдаггүй, бусадтай нээлттэй хүн байгаа юм. Гэр бүлийнхэн нь бүгдээрээ Солонгост байдаг энд ганцаараа байдаг гэж өөрөө хэлж байсан. Найз нөхдүүд цөөтэй юм шиг байна лээ, гэр оронд нэг их хүмүүс ирээд байдаггүй байсан. Архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаг, хүнд тусч, ажилд сайн их л сайн хүн шиг санагдаж байсан. Барилга дээр л ажилладаг, өөр ямар нэгэн ажил хийгээд байдаггүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 55-56х/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 12х/

           Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 11х/

 

 Шүүгдэгч Б.А-н хувийн байдалтай холбоотой баримтууд:

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дүү маань зан төрхийн хувьд миний үгнээс гараад байдаггүй, ажил төрөлд их сайн, төлөв даруу зантай хүүхэд бөгөөд би бол дүүгээ ийм хэрэгт холбогдсонд нь гайхаж байгаа. А найз нөхөд хамт ажилладаг хүмүүстээ нэр хүнд сайтай байдаг байсан. Эхнэр хүүхэдгүй, архи уудаггүй, тамхийг хааяа татдаг, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-60х/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 13х/

           Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 14х/

           СХД-ийн 5 дугаар хорооны тодорхойлолт /2хх-ийн 15х/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.А, Г.А нар нь нүүрээ нуун далдалж, заазуур хэрэглэн 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” шатахуун түгээгүүрийн 34 дүгээр салбарт иргэн хохирогч Ж.А, Б.М, Ш.Г нарын эсрэг хүч хэрэглэн, довтолж орлогын 979.280 төгрөг дээрэмдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 3х/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 4-16х/

Б.А, Г.А нарын амьдардаг гэх байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-22х/

            Эд мөрийн баримтаар тооцох тухайн тогтоол: “22 см урттай, 12.7 см урт ажлын хэсэгтэй, ногоон иштэй заазуур, Самсунг, ЛЖ маркийн гар утаснууд, DVD тоглуулагч зэрэг” /1 хх-ийн 23-25х/

 

Шүүгдэгч Г.А-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “ШТС-34 түгээгүүрээс урагш 60 метрийн зайд засмал зам, хойноос урагш хөндлөн гараад жалганы баруун талын овгор шороонууд дунд хонхор газрыг зааж А бид 2 энэ газарт Соёрхол 0,75 литрийн архи хувааж уусан, буцаад ШТС-34 дээр ирээд А бид 2 клонкийг дээрэмдчихээд ертөнцийн зүгээр хойш Тахилтын зүг гүйсэн,  ШТС-34-ийн арын төмөр хашааны гол хэсэгт очоод энэ хэсгээр давсан гэж заав. Уг хашааг даваад байгууллагын хашаа руу орсон ба уг хашаагаар зүүн хойш гүйж явсан гэж заасан ба зүүн хойш явах замд АН8389299 гэсэн дугаартай 10.000 дэвсгэрт, уг дэвсгэртээс зүүн хойш 10 метр зайд AJ5004575 гэсэн дугаартай 5.000 дэвсгэрт байсан ба хураан авав. Зүүн хойш явж төмөр сараалжин хашааны өмнө очоод энэ хэсгээр давсан гэж заасан ба уг хашаагаар давж хойд зүгт төмөр хашааны гол хэсгээр А бид 2 төмөр зам чиглэж гүйж явсан гэв.” гэжээ.  /1хх-ийн 26-33х/

 

 Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Г.А-н биед үзлэг хийхэд Г.А нь саарал өнгийн цамц, ногоон өнгийн фудолк, цэнхэр өнгийн жинсэн шорт, цэнхэр өнгийн тавчик өмссөн байх ба Г.А-н биеэс Хар өнгийн Samsung Galaxy S-5, LG маркийн гар утас 1 ширхэг, Г.А-н №892360 дугаартай жолооны үнэмлэх, 9496181804990224 дугаартай Хаан банкны виза карт, АВ3914114, AD2452068, АВ4083949, АС3117605 серийн дугаар бүхий 20.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, АР3032789 серийн дугаар бүхий 1.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, ZN2047858, ZN0337143, ZN1877620, ZN4734210, AH5721924, AL9230165, PS9885078 серийн дугаар бүхий 100 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, AL4075735, AD4662574, AK3442171, AU7478662, AJ8319441, AL4554477 серийн дугаар бүхий 50 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг, нийт 82.000 төгрөг гарсан болно.”

“Б.А-н биед үзлэг хийхэд Б.А нь ягаан өнгийн Britishculture-70 гэсэн бичээс бүхий фудболк, цэнхэр өнгийн жинсэн шорт, хөх өнгийн дотуур өмд, хүрэн өнгийн оломтой углааш өмссөн байсан ба Б.А-н биеэс Хар өнгийн LG маркийн гар утас 1 ширхэг, АА0674034, AJ6653719, NZ0036252 серийн дугаар бүхий 10.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, AN5637712 серийн дугаар бүхий 5.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AQ9149139 AR6254573 AR9734907 AS8843604 AR2463362 AS1174321 AR6745859 AT3400106 AT0438954 серийн дугаар бүхий 1.000 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг, ZN0642211 ZN2215013 серийн дугаар бүхий 100 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, AL1619345 AC0287308 серийн дугаар бүхий 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, нийт 44.300 төгрөг гарсан болно.” гэжээ. /хх-ийн 34-37х/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 00:44:31 секундээс 03:06:41 секунд хүртэл нийт  1 цаг 34 минут 50 секундын хугацаатай бичлэг байх ба 01:45:11 секундэд “...” группын ШТС-34 дүгээр салбарын гадна талд байрлах хяналтын камерын зүүн доод хэсэгт А, А нар нь харуул Ш.Гыг бүлэглэн зодож чирэв. 01.49.27 секундэд “...” группын ШТС-34 дүгээр салбарт А, А нар нь орж ирэв. 01:49:33 секундэд Мг хаалга хаах үед А нь нүүрээ цагаан өнгийн даавуугаар халхалсан байдалтай хаалгыг түлхэж орж ирэв. 01:49:35 секундэд А нь заазуур барьсан баруун гараараа Мг толгойн тус газар нь 1 удаа цохиж газар унагаав. 01:50:33 секундэд А нь заазуур барьсан баруун гараараа Мг дахин 1 удаа цохив. 01:50:39 секундэнд А нь Аийг уг өрөөнд үснээс нь зулгаасан байдалтай чирж оруулж ирэв. 01:50:55 секундэнд А нь Аптанцэцэгийн нүүр лүү баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж татаж унагаав. 01:50:58 секундэнд А уг өрөөний хөшгийг татаж буулгав. 01:51:21 секундэнд А нь А-н нүүр лүү баруун хөлөөрөө 1 удаа өшиглөв. 01:51:27 секундэнд А нь Аийг үсдэж 3 удаа шал мөргүүлэв. 01:51:35 секундэнд А нь баруун гараараа А-н толгой руу 1 удаа цохив. 01:51:37 секундэнд А нь А-н зүүн гарыг нуруун дээгүүр нь давуулж өчив. 01:51:49 секундэнд А нь А-н нүүр лүү баруун хөлөөрөө 5 удаа өшиглөв. 01:52:13 секундэнд А нь уг өрөөнөөс гарч явав. 01:52:17 секундэнд А мөн өрөөнөөс гарч явав. 01:53:10 секундэнд М уг өрөөнд байрлах сейфийг онгойлгов. 01:53:21 секундэнд М сейфнээс эд зүйл гаргаж Ад өгөв. 01:54:07 секундэнд А уг өрөөнөөс гарав. 01:55:07 секундэнд М дахин сейфийг онгойлгож дотроос нь эд зүйл гаргаж Ад өгөв. 01:55:22 секундэнд М, А нар хамтдаа сейф рүү очиж доторхи эд зүйлсийг нь харав. 01:56:18 секундэнд А нь уг өрөөний цонхоор гадагш харчихаад уг өрөөнөөс гарч явав. ... группын ШТС-34 дүгээр салбарын эрхлэгчийн өрөөний камерын бичлэг нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 00:44:31 секундээс 03:06:41 секундын хооронд бичигдсэн бичлэг байв. Уг камерт бичигдсэн бичлэгийг тайлбарлахад: 01:50:39 секундэнд А нь А-н үснээс зулгааж операторын өрөө рүү оров. 01:50:56 секундэнд А нь А-н нүүр лүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөв. 01:51:01 секундэнд операторын өрөөний хаалга хаагдав. 01:52:14 секундэнд А операторын өрөөнөөс гарахад хойноос нь А гарч ирэн тус ШТС-ын эрхлэгчийн өрөө рүү оров. 01:52:20 секундэнд А эрхлэгчийн өрөөнд байрлах компьютерт хүрэхэд араас нь А орж ирэн А-н үснээс зулгааж зүүн хөлөөрөө нүүр лүү нь 5 удаа өшиглөв. 01:53:00 секундэнд А нь А-н нүүр лүү зүүн хөлөөрөө 7 удаа өшиглөв. 01:53:15 секундэнд А нь А-н нүүр лүү зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөв. 01:53:19 секундэнд А нь Аийг үсдэж байгаад толгойгоор нь 3 удаа шал мөргүүлсэн. 01:53:39 секундэнд А операторын өрөөнөөс гарч ирж үүдэнд нь зогсов.01:53:41 секщундэд А нь А-н нүүр лүү зүүн гараараа 2 удаа цохив, 01:54:04 секундэд А нь А-н нүүрэн дээр зүүн хөлөөрөө 1 удаа дэвсэв. 01:54:23 секундэд А нь өөрийн барьж байсан заазуурыг Ат өгөв. 01:55:23 секундэд А нь А-н нуруу руу заазуур бартьсан баруун гараараа цохьчихоод үүд рүү явав. ” гэжээ. /1хх-ийн 38-40х/

 

Хохирогч Ж.А-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 13-ны 09 цагаас 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 09 цА-н хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах ШТС-34 түгээгүүр дээр ээлжийн ахлагч М, хамгаалагч Г нарын хамт ажилласан. 2017 оны 7 дугаар сарын 14-ний шөнө 01 цаг 50 минутын орчимд унтаж байсан нэг хүн ирээд сейфний түлхүүрээ өг гээд намайг зодоод үснээс зулгаагаад гарыг скочоор хүлж боох гээд байхаар нь би гараа скочдуулахгүй гэж эсэргүүцэл үзүүлсэн чинь зэвүүн авгай гээд янз бүрээр хэлсэн. Зэвүүн пизда шиг авгай түлхүүрээ өгөхгүй байна, энэ авгайг алчихсан ч яахав гээд байсан. Би түлхүүрээ өгөхгүй, диспичер лүү залгах гээд 2-н тоон дээр дарсан чинь миний үснээс чирээд коридорт зодсон. Тэгсэн М бас нэг залуу заазуур барьсан зодож байсан. Тэр үед М өөрийнхөө орлогоны мөнгийг өгсөн байсан, надаас бас мөнгө нэхээд түлхүүрээ өг гээд зодоод байхаар нь надад мөнгө байхгүй, ээлжийн ахлагчид байгаа гэж хэлсэн чинь түлхүүрээ өг гээд байсан. Мг зодоод заазуур барьсан байсан залуу мөнгийг нь авчихлаа, явъя гэсэн чинь намайг зодож байсан залуу намайг түлхүүрээ өг өгөхгүй бол ална гээд байсан. Тэгсэн М та түлхээрээ өгөөчээ гээд чарлаж байснаа айхынхаа эрхэнд миний халааснаас түлхүүр авч, сейф онгойлгоод мөнгө авч өгсөн. Тэр хоёр гараад явах гэсэн чинь хаалга цоожтой, онгойхгүй байсан чинь пизда нар минь хаалга онгойлго, ална шүү гээд байсан. Тэгсэн М хайч хаалганы нүх рүү хийж онгойлгож өгсөн чинь гараад зугтаасан. Би диспичерийн 200 гэсэн дугаар луу залгаж дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Тэр үед 2 дээрэмчин барилгын төмөр сараалжин хашаа даваад гүйж байсан, хамгаалагч гадаа скочоор боолгочихлоо гээд баруун талаас дэлгүүр тойроод ирсэн. ...Гомдолтой байна, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ, энэ хэрэг гарснаас хойш толгой, бие өвддөг болсон, байнгын айдастай байдаг болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8953 тоот дүгнэлтэд: “...1/ А-н биед тархи доргилт, 2 нүд, дух, хамрын нуруу, зулайн хуйх, баруун чих, хүзүү, 2 гарын шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний зүсэгдсэн шарх, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /1хх-ийн 64х/

 

Хохирогч А.Мгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 14-ний 01 цаг 40 минутын орчим ...дотогшоо би орсон. Тухайн үед Г ах надтай зөрөөд гарсан. Үүнээс 5 минутын дараа гаднаас хар өнгийн малгайтай цамцтай нүүрэн дээрээ цагаан өнгийн даавуу углаад нүднийхээ тэр орчимд цоолсон, нөгөөдөх залуу нь мөн нүүрэн дээ алчуур боосон орж ирсэн ба нэг заазуур барьсан залуу нь над руу дайраад нөгөө залуу нь А эгч рүү дайраад мөнгөө гаргаж өг гээд камерийн доод талын булан руу дайраад заазуураараа арай л цохиогүй, сүрдүүлж дайрсан. Нөгөө залуу бол А эгчийг аймаар зодсон нүүр, нүд рүү нь өшиглөөд цохиж зодсон ба би айсандаа өөрийнхөө мөнгөний сейфнээс орлогын мөнгө болох 700-800 мянган төгрөг, мөн А эгч 700-800 мянган төгрөг гаргаж өгсөн чинь тэрийг аваад гараад зугтаад яваад өгсөн. Тухайн 2 залуу хамгаалагч Г ахыг гадаа байхад нь хүлээд амыг нь скочоор боогоод жалга руу хийчихээд орж ирсэн юм байна лээ. Тухайн хоёр залуу хоёулаа бараан өнгийн хувцастай байсан, 20-25 орчим насны залуус байх шиг байсан. Гадаа машинтай ирсэн үгүйг би сайн мэдэхгүй байна хойноос хашаа даваад л орж ирсэн байх. ... Тухайн үед тэр заазуур барьсан байсан залуу нь миний зүүн гарын бугалга дээр зүсээд хаясан байгаа. Өөрөөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байгаа.Эмчилгээ хийлгээгүй, ажлаасаа гарсан. Яагаад гэвэл байнгын айдастай байх болсон. Тэгээд  24 цагаар гардаг ажил хийж чадахгүый юм байнга гээд хүсэлтээрээ ажлаасаа гарсан. Одоо ажилгүй байсан хугацааныхаа зардлыг нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46-47х/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8954 тоот дүгнэлтэд: “...1/ Мгийн биед зүүн бугалганы зүсэгдсэн шарх, баруун шууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /1хх-ийн 72х/

 

 Хохирогч Ш.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...01 цаг 45 минутын орчим байрны ард юм дуугарах чимээ гарахаар би байрны гадаа гараад чимээ чагнаад зогсож байтал ямар нэгэн чимээ байхгүй байсан. Тэгсэн гэнэт байрны хойд талаар 2 залуу гарч ирээд миний хоолойд заазуур тулгаад эсэргүүцвэл шууд аллаа шүү гэсэн. Тэгэхээр нь би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгсэн намайг шууд арагшаа жалга руу чирж оруулаад миний гар хөлийг скочоор хүлчихээд явсан. Тэгээд би скочоо тайлах гэж 10-аад минут оролдсоны эцэст эхлээд гарны хүлээсээ тайлаад дараа нь амны, дараа нь хөлний скочоо тайлаад байр луу оролгүй тусламж гуйхаар шууд зам руу гүйсэн. Тэгээд зам дээр гараа өргөтөл машинууд зогсохгүй байж байгаад хэсэг хугацааны дараа нэг залуу зогсоод би тэр залуугаар цагдаад дуудлага өгүүлэхэд дуудлага ирсэн байна гэж хэлсэн, энэ хооронд манай дэлгүүрийн худалдагч эмэгтэй дуудлага өгсөн байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Эмчилгээ хийлгээгүй, одоо намайг шүүхийн шийдвэр гартал гээд ажил хийлгэхгүй түр түдгэлзүүлчихсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-52х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8955 тоот дүгнэлтэд: “...1/ Гын биед зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, баруун, зүүн шууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /1хх-ийн 77х/

 

“...” группын итгэмжлэл олгох тухай албан бичиг /2хх-ийн 21х/

 

Иргэний нэхэмжлэгч “...” группын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай ... ШТС нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг ээлжиндээ 2 түгээгч, 1 хамгаалагч, 1 худалдагч нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. 2017 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө манай деспетчир О гэдэг хүн утсаар яриад “танай ШТС дээр халдлага гарсан байна” гэж хэлсний дагуу би очиход цагдаА-н бүрэлдэхүүн оччихсон байсан бөгөөд цагдаа нарыг явсных нь дараа би санхүүгийн албаны даргатайгаа цуг тухайн өдөр орсон орлого гарсан зарлага зэргийг бодож үзээд хэрэг болох үед манай ШТС-аас 979.280 төгрөг бэлнээрээ алдагдсан болохыг нь тогтоосон. Надад энэ хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй. Одоо манай байгууллагаас нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй хохиролын мөнгөө бүрэн авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54х/

 

Хохирлын тооцоо шалгаж дутагдал тогтоосон акт /1хх-ийн 219х/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “Г.А, Б.А нараас хураасан 187.285 төгрөгийг Т.А-д хүлээлгэн өгөв.” гэжээ. /2хх-ийн 18х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 04/284 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд тэнцэх 5 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд нь MN000710000953 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Б овогтой Аы баруун гарын дунд хурууны хээнүүдтэй таарч тохирч байна...” гэжээ. /1хх-ийн 84х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4165 тоот дүгнэлтэд: “...1/ Шинжилгээнд ирүүлсэн хар хүрмэнд ханзралт, саарал өмдөнд цооролт, гогодолт цагаан цамцны хэсэгт урагдалт, олон тооны жижиг нүх гарсан байна. Юүдэнтэй хар цамц, цагаан цамц, пүүзэн гутал гэмтэлгүй байна. 2/ Ханзралт, гогдолт, өмдний цооролт, урагдалт нь суналттай байх тул зууралдах, зодолдох үед гарсан байж болно...” гэжээ. /1хх-ийн 94-95х/

 

              Шүүгдэгч Г.А-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А бид хоёр мөнгө төгрөггүй болоод хоорондоо юу хийхүү гээд ярилцсан. Би баяр наадам болж байгаа учраас хотоос гарч байгаа зайдуу клонкууд мөнгөтэй байгаа байх, дээрэм хийе гэж хэлээд клонк дээрэмдэхээр болсон. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 13-ны орой 22 цА-н орчимд гэрээсээ гараад 32-н арктай байрны паабад ороод 2 шил пиво, 0.75 литрын Соёрхол архи авч ууссан. Бид хоёрт ямар ч мөнгө байхгүй байсан учраас зөөгч охиныг найзуудтайгаа юм яриад зогсож байхад нь тамхи татах гэж гараад бид хоёр зугтаагаад нийтийн байрандаа очоод А-н цагаан өнгийн фудволкийг урж нүүрээ халхавчлах маск хийгээд, улаан цагаан алагласан, бариултай кофены аягыг, заазууртай цуг аваад зам дээрээс машинд дайгдаж 5 шарын төмөр замын гарам гараад бид хоёр буугаад 22 товчооны зүг алхсан. Бид хоёр тэр хавийн колонкуудыг харж явж байгаад аль клонк руу орох уу гэж асуусан чинь А ... руу оръё, арай хүн их ордог гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ...ын клонкийн замын эсрэг талын хашааны буланд сууж байгаад тал шил 0.7 литрын Соёрхол нэртэй архи уугаад тэр клонкийг ажигласан. Дээрэм хийх үед би дээгүүрээ юүдэнтэй нимгэн хар өнгийн шоотой хээтэй цамцтай, доогуураа жинсэн хар өмдтэй. хар өнгийн пүүзэн гуталтай байсан. А хар хөх жийнсэн өмдтэй, арьсан бор өнгийн сандаалтай, дээгүүрээ юу өмссөн байсныг нь мэдэхгүй байна, хоёулаа нүүрээ цагаан өнгийн даавуугаар боосон байсан. Тэгээд клонкийг дээрэмдэхээр болоод ардуур нь тойроод ирсэн чинь клонкоос эрэгтэй хүн гараад ирэхээр нь А цохиж унагаагаад хойшоогоо чирээд клонкийн ард талд нь А халааснаасаа скоч гаргаж ирээд бид хоёр нийлж байгаад хүлчихээд клонк руу нь орсон. Клонк руу эхлээд А ороод би араас нь орсон. А бор царайтай махлаг эмэгтэй дээр очсон. Би нэг харанхуй өрөө рүү орсон чинь нэг хүн газар унтаж байхаар нь очоод өшиглөсөн чинь нэг эмэгтэй хүн юу болоод байна гэж дуугарахаар нь би үснээс нь зулгаагаад өрөөнөөс нь чирээд коридор луу гаргасан. Би чимээгүй бай гэж хэлсэн чинь тэр эмэгтэй орилоод байхаар нь толгой руу нь олон удаа өшиглөсөн. А нөгөө махлаг бор хүүхнээс нь мөнгө аваад мөнгө авчихлаа, явъя гэж хэлээд гараад явах гэсэн чинь хаалга нь цоожтой байсан. Тэгсэн А буцаж ороод түлхүүр хаана байна гэж асуусан чинь махлаг бор эмэгтэй хаалгыг онгойлгож өгөөд тэр 2 хамт гарсан. Бид хоёр замдаа өмсөж явсан хувцсаа хаясан. ...Бид 2 заазуур, төмрийн хөрөөний ир, скоч хэрэглэсэн. Дээрмийн гэмт хэрэг хийхдээ хөрөөний ишийг ашиглаагүй. А мөнгийг тоолоход 800.000 төгрөг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 241-243, 248-250х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 13-ны шөнө өөрийн найз А-н хамт гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 5-5 тоотод байрлах нийтийн байранд байж байгаад хоёулаа шатахуун түгээх станц дээрэмдэж мөнгөтэй болох уу гэж Ааас асуусан. Тэгсэн А тэгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 22 цА-н үед гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32-ын автобусны буудал хүртэл алхсан. Тэгээд буудлын хойд талд байдаг “Зоогийн газар” гэсэн бичигтэй паабад сууж 0.75 литрийн Соёрхол нэртэй архины талыг нь уугаад талыг нь авч гарсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал орчмоос гар өргөн маркийг нь сайн санахгүй байна нэг суудлын автомашинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” шатахуун түгээх станцын замын урд талд гарч Хово маркийн автомашинуудын хажуу талд том хадан дээр сууж үлдсэн архиа уусан. Тэгээд 01 цаг өнгөрч байх үед “...” шатахуун түгээх станцын дэлгүүр лүү 1 эмэгтэй хүн орсон. Тэгээд бид 2 зам гараад “...” шатахуун түгээх станц руу орох гэтэл үүдэн дээр нь доогуураа алаг эрээн хувцастай хөгшин настай хамгаалагч байрын хүн байсан. Тэгэхээр нь тэр хүнийг “...” шатахуун түгээх станцын хойд талд гаргаад скочоор хүлээд орхисон. Тэгээд “...” шатахуун түгээх станц руу ороход 2 эмэгтэй хүн байхаар нь нэгийг манай найз А зодоод, би нөгөө эмэгтэй рүү нь заазуур далайж, айлгаж байгаад бэлнээр 900.000 орчим төгрөг аваад уг ШТС-ээс гараад зүүн талын харанхуй гудамж руу орж зугтсан. Замдаа явж байгаад заазуураа хашааруу шидсэн. Тэгээд тэндээсээ гэрлүүгээ такси бариад харьсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 8-9х, шүүх хуралдааны тэмдэглэл/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.А, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Г.А, Б.А нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөж заазуур, скоч зэргийг өөрсдийн түрээслэн амьдарч байсан нийтийн байрнаас авч гарсан байдал тогтоогдох ба улмаар хүн амьтны хөл хөдөлгөөн багатай, захдуу байрлах ШТС-ыг сонгон авч орж гарч байгаа хүмүүсийн үйл хөдлөлийг хянаж, тус станцын манаачийн өндөр настай байдал, түгээгч нар нь эмэгтэй хүмүүс зэрэг байдлыг нь далимдуулан нэвтэрч гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн буюу дээрх хүмүүсийн эрүүл мэндэд заазуур болон гар, хөлөөрөө өшиглөх, цохих, шалтай хавсрах, үснээс зулгаах, чирэх зэргээр хүч хэрэглэн зодож  хохирогч тус бүрт хөнгөн хохирол учруулах замаар орлогын мөнгийг нь авсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэх үндэстэй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.А, Б.А нар нь дээрэмдэх гэмт хэргийг аль алин нь зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь хохирогч Ж.А, А.М, Ш.Г нарын  мэдүүлэг, тэдний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч нар нь шүүгдэгч нарт хэрхэн, яаж зодуулж байгааг харуулсан тухай буюу шүүгдэгч нар нь заазуурыг бие биедээ дамжуулан хэрэглэж хохирогч нарыг зодож байгааг тусгасан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Г.А-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, “...” ХХК-ны дутагдал илэрсэн тухай акт, шүүгдэгч нарын өөрсдийнхөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.А, Б.А нарыг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.А, Б.А нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 12,14х/-аар тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Г.А, Б.А нарын хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хохирогч нарт бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Г.А, Б.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч “...” группт 979.281 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь 187.285 төгрөгийг биетээр нь буцааж өгсөн,  үлдэгдэл 791.996 төгрөгийг төлсөн, мөн хохирогч Ж.А-н эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөр болох 1.635.800 төгрөгийг төлсөн талаарх шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтууд болон хохирогч Ж.А, иргэний нэхэмжлэгч “...”ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэргээр тогтоогдсон байна.

Харин хохирогч А.М, Ш.Г нар нь эмчилгээ хийлгээгүй, эмчилгээтэй холбоотойгоор нэхэмжлэх зүйлгүй гэх ба харин хохирогч Ж.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж, хохирогч А.М ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ гэж тус тус мэдүүлсэн тул хохирогч А.М, Ж.А нар нь холбогдох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.  

           

Шүүгдэгч Г.А, Б.А нар нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 79 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов. /1 хх-ийн 220, 222, 224, 229, 234, 239, 2хх-ийн 36 х/

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22 см урттай, 12.7 см урт ажлын хэсэгтэй, ногоон иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгч нарын Самсунг, ЛЖ маркийн 2 ширхэг гар утсыг улсын орлого болгохоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар тус тус  шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Гын А, Т овогт Б-н А нарыг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.2 дахь заалтад зааснаар Г.А, Б.А нарыг тус бүрийг 5 /тав/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.А, Б.А нарт тус бүрт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Б.А нарын цагдан хоригдсон 79 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22 см урттай, 12.7 см урт ажлын хэсэгтэй, ногоон иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нарын Самсунг, ЛЖ маркийн 2 ширхэг гар утсыг улсын орлого болгохоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар тогтсугай.

 

 6. Шүүгдэгч Г.А, Б.А нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Хохирогч Ж.А,  А.М нар нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А, Б.А нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Г.А, Б.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.А

 

 

                                             ШҮҮГЧИД                             Г.ГАНБААТАР

 

 

                                                                                           Г.МӨНХЗУЛ