Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2024/02215

 

2024 04 25 1*******4/ШШ2024/02215

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 хороо, Энхтайвны өргөн чөлөө, Жуков оффис хаягт байрлах, ******* банк ХК /РД: *******/

Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* хороо, *******7 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: ЧО*******006127*******/

Зээлийн гэрээний үүрэгт 3 247 557.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.******* нь ******* банктай 201******* оны 04 сарын 23-ны өдрийн №ЗГ5062/07/1430 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн тоот зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээг тус тус байгуулж 2 *******9 *******00 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу 1 477 524.*******2 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардах, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй. Иймд Ө.*******аас 2024 оны 04 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1 442 752.92 төгрөг, хүүгийн төлбөр 1 647 2*******4.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 157 519.63 төгрөг, нийт 3 247 557.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 3 247 557.21 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* банк ХК нь хариуцагч Ө.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 247 557.21 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 04 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч Ө.******* нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 3 247 557.21 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 911 төгрөгийн тал хувь 33 455.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 33 455.5 төгрөгийг хариуцагч Ө.*******аас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө.*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 247 557.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ө.******* нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 3 247 557.21 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 911 төгрөгийн тал хувь 33 455.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 33 455.5 төгрөгийг хариуцагч Ө.*******аас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР