Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2024/02216

 

2024 04 25 184/ШШ2024/02216

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 хороо, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, үлэмж хотхон, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: /

4 168 849 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 09 сарын 18-ны өдөр 1 205 150 төгрөг, 2023 оны 09 сарын 28-ны өдөр 1 094 900 төгрөг, 2023 оны 10 сарын 10-ны өдөр 1 010 700 төгрөг, 2023 оны 10 сарын 30-ны өдөр 970 000 төгрөг, 2023 оны 11 сарын 30-ны өдөр 966 000 төгрөг, 2023 оны 12 сарын 26-ны 223 600 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авснаас энэ хугацаанд 1 301 500 төгрөгийн тооцоог хийсэн бөгөөд үлдсэн тооцоо болох 4 168 849 төгрөгийн тооцоог 2024 оны 02 сарын 12-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл тооцоо хийгээгүй учир 4 168 849 төгрөгийг Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4 168 849 төгрөгийг 2024 оны 05 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 4 168 849 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 04 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч Б.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4 168 849 төгрөгийг 2024 оны 05 сарын 31-ний өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 652 төгрөгийн тал хувь 40 826 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 40 826 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох 4 168 849 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4 168 849 төгрөгийг 2024 оны 05 сарын 31-ний өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 652 төгрөгийн тал хувь 40 826 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 40 826 төгрөгийг хариуцагч Б.*******аас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР