| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/04429/И |
| Дугаар | 183/ШШ2024/01832 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/01832
2024 оны 04 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/01832 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, А** байр, ** тоот хаягт байрлах, А******* ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, А** байр, ** тоот хаягт оршин суух, Ц******* (РД:*******),
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, А**, *** тоот хаягт оршин суух, А******* (РД:*******)-д холбогдох,
Гэрээг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, А******* байр, ******* тоот 112.74 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 2,800,000 төгрөг нийт 315,672,000 төгрөгөөр иргэн Ц.Э******* 10 жилийн хугацаатай худалдахаар .01.30-ны өдөр 30 дугаар орон сууц зээлийн гэрээг байгуулсан. Манай компанийн хувьд гэрээний үүргээ биелүүлж, орон сууцыг Ц.Э*******ад шижлүүлэн өгсөн. Гэтэл Ц.Э******* нь .01.30-ны өдрөөс хойш орон сууцны төлбөрийг хэвийн төлөлт хийгээгүй, орон сууцны төлбөрийг огт төлөхгүй гэрээний үүргээ зөрчин, манай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна. манай компанийн зүгээс Ц.Э*******ад гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө төлөх талаар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 161 дугаар албан шаардлага, .05.27-ны өдрийн 73 дугаар орон сууц зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, .06.01-ний өдөр орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Гэвч хариуцагч Ц.Э******* нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, А******* байр, ******* тоот 112.74 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, манай байгууллагыг өнөөдрийг хүртэл хохироож, орон сууцад хууль бусаар оршин сууж, манай компанийн тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа учир аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд А******* ХХК, Ц.Э******* нарын хооронд .01.30-ны өдөр байгуулсан 03 дугаар бүхий орон сууц зээлийн гэрээг цуцалж, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, А******* байр, ******* тоот 112.74 м.кв 4 өрөө орон сууцыг Ц.Э*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Зохигч талууд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...нэхэмжлэгч А******* ХХК-ийн /РД: *******\ захирал Ц.О би, нөгөө талаас хариуцагч Ц.Э******* /РДТИ71111611/, А.Б /РД:*******/ бид харилцан тохиролцож дараах нөхцөлөөр энэхүү Эвлэрлийн гэрээ-г байгуулав...
...хариуцагч Ц.Э*******, А.Б нарын зүгээс дараах саналыг нэхэмжлэгч А******* ХХК-д гаргасныг хүлээн авч эвлэрч байгаа болно. Үүнд: 1.Талуудын хооронд байгуулсаноны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 03 дугаар Зээлийн гэрээ-ний үлдэгдэл 351.566.099 /гурван зуун тавин нэгэн сая таван зуун жаран зургаан мянга ерэн есөн/ төгрөгийг 2024 оны 03 дугаар сараас эхлэн cap бүр 7.128.493 /долоон сая нэг зуун хорин найман мянга дөрвөн зуун ерэн гурван/ төгрөгөөр төлж, төлбөрийг 2029 оны 02 дугаар сард бүрэн барагдуулахаар тохиролцов. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 446 байр, 9 давхар, ******* тоот 112.74 мкв 4 өрөө орон сууцын зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталгаажуулах бөгөөд хавсралт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна. Хариуцагч нар нь энэхүү эвлэрлийн гэрээний хавсралтад заасан төлбөр төлөх үүргээ /3 сар/ биелүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжийг албадан биелүүлж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 446 байр, 9 давхар, ******* тоот 112.74 мкв 4 өрөө орон сууцыг чөлөөлж А******* ХХК-д хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй болно. Энэхүү Эвлэрлийн гэрээ-г үйлдэгч талууд хэлцлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан ба бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлд авталгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, талуудын хооронд байгуулсаноны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 03 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 351,566,099 төгрөгийг 2024 оны 03 дугаар сараас эхлэн cap бүр 7,128,493 төгрөгөөр төлж, төлбөрийг 2029 оны 02 дугаар сард бүрэн барагдуулахаар тохиролцож, хариуцагч нар нь төлбөр төлөх үүргээ (3 сар) биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 446 байр, 9 давхар, ******* тоот 112.74 мкв 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар
харилцан тохиролцож, энэ тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,736,310 төгрөгийн тал хувь болох 868,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 868,155 төгрөг, хариуцагч Ц.Э*******, А.Б нараас 868,155 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э*******, А.Б нарт холбогдох гэрээг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудоны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 03 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 351,566,099 төгрөгийг 2024 оны 03 дугаар сараас эхлэн cap бүр 7.128.493 төгрөгөөр төлж, төлбөрийг 2029 оны 02 дугаар сард бүрэн барагдуулах, хариуцагч нар нь төлбөр төлөх үүргээ (3 сар) биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 44б байр, 9 давхар, ******* тоот 112.74 мкв 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,736,310 төгрөгийн тал хувь болох 868,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э*******, А.Б нараас 868,155 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 868,155 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч А******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын шатны жр хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД