| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/03606/И |
| Дугаар | 184/ШШ2024/02223 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/02223
2024 04 25 184/ШШ2024/02223
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сэнтрал Тауэр 7 давхар, 712 тоот хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /РД: *******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* ******* уул ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД: /
Зээлийн гэрээний үүрэгт 407 119 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* капитал ББСБ ХХК нь Л.тэй 2021 оны 04 сарын 19-ний өдөр тоот зээлийн гэрээг байгуулан 2023 оны 07 сарын 15-ны өдөр 450 000 төгрөгийг ******* хоногийн хугацаатай 5.65 хувийн хүүтэй z*******162035 тоот зээлийг зээлдэгч Л. нь шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 02 сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 349 239 төгрөг, хүү 57 880 төгрөг, нийт 407 119 төгрөгийг Л.өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 407 119 төгрөгийг 2024 оны 04 сарын *******-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* капитал ББСБ ХХК нь хариуцагч Л.өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 407 119 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 04 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч Л. нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 407 119 төгрөгийг 2024 оны 04 сарын *******-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 864 төгрөгийн тал хувь 6 432 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 6 432 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 407 119 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л. нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 407 119 төгрөгийг 2024 оны 04 сарын *******-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 864 төгрөгийн тал хувь 6 432 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 6 432 төгрөгийг хариуцагч Л.өөс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР