Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/02587

 

 

 

 

 

 

 

                    2024              05              09  

                                        184/ШШ2024/02587

 

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгино********** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгино********** дүүрэг, ***-р хороо, ******-р гудамж, ****  тоот хаягт оршин суух, ****** овогт *******ийн ********** /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

                                                                                                        

Хариуцагч: Сонгино********** дүүрэг, 23-р хороо, ****** ****-р гудамж, **тоот хаягт оршин суух, ****** овогт ******ийн ********** /РД:*********/-д холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 24,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.**********, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

“...Х.********** миний бие нь Б.**********тай төрөл садангийн холбоотой ба надтай холбоотой компанид ажилладаг байсан, байнга таардаг байсан. 2019 оны хавар над руу утсаар залгаад ярих юм байна гээд уулзсан. Манай найз газрын албанд дээгүүр албан тушаалд ажилладаг, энэ тэнд ашигтай байрлалтай, зам дагуу үйлдвэр, үйлчилгээ, орон сууц барих боломжтой газар байна, та сонирхох уу гэсэн ямар ч асуудалгүй найдвартай, үнэ хөлс нь гайгүй гэсэн. Удалгүй дахин уулзан шинэ эх нялхасын замын эсрэг талд 2500 м2 газар байна танд бол хямдхан гаргаад өгнө, 1 сарын дотор бичиг баримт нь бэлэн болно гэсэн.

Би **********аас найдвартай юу гэхэд ямар ч асуудалгүй, миний ард том хүн байгаа гэхээр нь төрөл садангийн хүүхэд, хамт ажилладаг учраас бүрэн итгэсэн, ингээд 35 саяаар тохиролцож 2019 оны 5 сарын 13-ны өдөр нотариат орж зээлийн гэрээ хийж, 30,000,000 төгрөгийг дансаар нь шилжүүлье гэтэл бэлнээр авмаар байна гэхээр нь би тухайн өдрөө ХХБ дахь өөрийн 412025645 данснаас 30 сая төгрөг бэлнээр авч ********** очоод авъя гэсэн. Мөнгийг **********ын ээж Дулмаа, эхнэр Ууганаа нар нь манай СХД-ийн **********, Содон хороолол, 105-р байр, 47 тоот гэрт ирж 30 сая төгрөгийг эхнэр **********ээс бэлнээр нь хүлээж авсан болно. ********** мөнгийг авсны дараа 3 цагийн үед дахиж яриад кадастрын зурагны 500,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь бэлнээр бэлдээд түүний ээж, эхнэр 2 нь ирж авсан. Үүнээс хойш 1 сарын дараа ярьсан чинь удахгүй гаргаж өгнө төрийн ажил баримт бичиг бүрдүүлэлт их байна, удахгүй гарна гэсэн. Сүүлдээ худлаа болсон, надад авч өгнө гэсэн газар дээр нь хашаа баригдаад контейнер тавиад эхлэхээр нь хэлтэл цаадуул чинь ямар ч зөвшөөрөлгүй цагдаад мэдэгдээд хөөгөөд явуулчихна гэсэн нь мөн худлаа байсан. Нөгөө газар нь хууль ёсны бичиг баримттай, зөвшөөрөлтэй, хүмүүс нь үзүүлж болно гэсэн.

********** нь удаа дараа байнга худал хэлж, залилуулснаа мэдсэн. Мөнгөө авъя гэж нэхэж байж 2020 оны 8 сарын 31-нд 6 сая төгрөг буцааж авсан. Төрөл садангийн хүн гээд цагдаад өгөөд яахав гээд нэг хэсэг харсан, мөнгийг маань өгөөгүй, 24.5 сая төгрөгөөр хохирч байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 429.1.1-д заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн 24,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний хувьд зээл олгоогүй, үүрэг үүсээгүй, мөнгө өгснөө баталгаажуулж хийсэн баримт.

30,500,000 төгрөгийг Б.********** гэдэг хүн авсан, тэгэхдээ Х.********** гэдэг хүнд газар аваад өгчихсөн зүйл байхгүй. н.********** гэдэг хүн гэрчийн мэдүүлэгтээ Б.**********, Х.********** гэх хүмүүсийг танихгүй, н.**********г танина гэдэг. Н.********** нь н.********** бид 2-ын хооронд 50 саяын асуудал байдаг. Гэхдээ энэ хэрэгт хамааралгүй гэдэг асуудлыг гэрчийн мэдүүлэгтээ өгдөг. Эндээс 30,500,000 төгрөгөөс 6 сая төгрөгийг буцааж өгсөн байна, 24,500,000 төгрөг үлдэгдэлтэй байгаад өгөөгүй гэдэг нь харагдаж байна. Газрыг шилжүүлж авч өгнө гэсэн тохиролцоонд хүрээгүй. н.********** гэдэг хүний газрыг Б.********** гэх хүнд итгэмжлэл хийгээд өгчихсөн байна. Хэрвээ энэ асуудлын хооронд худалдан авах харилцаа үүссэн гэж үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ хийгдсэн байхыг шаардана. Дээрээс нь энэ газрын асуудалтай 20 сая төгрөгийн холбоотой шаардах эрхийн асуудал н.********** гэдэг хүнд нээлттэй. Түүнээс Х.**********өд өгсөн мөнгөний тооцоонд суутгаад тооцогдож байна гэсэн ойлголт бол хуулиар байхгүй. Дээрээс нь гар гараа дагана гэсэн зарчим байх ёстой.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй. 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй. Эдний хооронд Б.**********ын хувьд бол Х.**********ийг залилан хуурамч гэрээ хийсэн зүйл байгаа. Б.********** газрыг Х.**********өд олж өгөх, танилцуулна, худалдана гэсэн ч өөрийнх нь нэр дээр ямар нэгэн газар эзэмших эрх, гэрчилгээ байгаагүй. Иймээс энэ нь үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал юм. Сөрөг нэхэмжлэлийн тухайд 30,500,000 төгрөг авсан талаар баримтжуулж зээлийн гэрээ хийсэн” гэжээ. 

 

2. Хариуцагч Б.**********ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар болон сөрөг шаардлагадаа:

“...Анх зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хоёр нөхцөл байдаг. Яг аль нөхцөлөөр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг ойлгохгүй байгаа тул тайлбар хэлэх боломжгүй байна. Магадгүй үндэслэлээ хэлбэл бид тайлбар хэлье. Үйл явдал юу болсон юм бэ гэвэл Б.**********, Х.********** 2 хамт ажилладаг байгаагүй. Хамаатан садан хүмүүс байсан.  Энэ талаар өмнө нь Х.********** 2024 оны 1 дүгээр сарын 9-нд болсон шүүх хурал дээр бид нар хамаатан садан байсан гэдгээ баталчихсан. Нэхэмжлэгчийн зүгээс 30,500,000 төгрөг өгсөн гэдэг. Зээлийн гэрээгээр 35 сая төгрөг өгсөн гэж шүүхэд маргаж нэхэмжилдэг. Явцын дунд алдангитайгаа 42,500,000 болсноо сүүлд 35 сая, одоо 24,500,000 төгрөг гээд нэхдэг, шүүхэд үнэн зөвөөр мэдүүлэг өгдөггүй. Бид нарын зүгээс газрын асуудал байсныг хүлээн зөвшөөрдөг. Яармагийн газар нь тухайн үед өгөх боломжгүй юм байна.  Өөр газар авах уу гэхэд Х.**********ийн зүгээс авъя гэдэг. Түүний дагуу Сонгино********** дүүрэгт орших газар өгөхөөр тохиролцсон. Тухайн үед Б.**********, н.********** гэж хүнтэй ярьчихсан байсан газрын асуудал. Н.**********гийн зүгээс н.********** гэж хүнээс тухайн газрыг 20,000,000 төгрөгөөр авъя гэдэг асуудлыг ярилцаж Х.********** тухайн үед газар эзэмшигч н.Гантулгын хүүхэд н.********** гэдэг хүнээс итгэмжлэл хийлгэж байгаад өөрийн эхнэр лүү тухайн газрыг шилжүүлээд цааш худалдан борлуулсан байдаг. Тухайн үед 20 сая төгрөгөөр газар авсан.  **********ын зүгээс н.**********тай ярилцаж байгаад тухайн үед Б.**********өд газар өгсөн байсан. 20 сая төгрөгийн газар өгсөн үлдсэн 6 сая төгрөгөө 2022 оны 8 дугаар сард буцаагаад төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс яриад байгаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй. Энэ бол газрын асуудал байсан. Газраа ч өгчихсөн, үлдэгдэл төлбөрөө ч бас өгчихсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Түүнчлэн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгчийн зүгээс маргадаг. Бид хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд зээлийн харилцаа байгаагүй гэдэг үйл баримт тогтоогдсон. Тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад бодитоор зээлийн гэрээ байгуулагдаагүй нь үнэн юм байна гэдэг тайлбараа хэлчихсэн байгаа” гэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 375,450 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, 2019 оны 05 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, 6,000,000 төгрөгийн банкны дансны хуулга, 30,000,000 төгрөгийн Худалдаа хөгжлийн банкны зарлагын баримт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Г.**********аас Х.**********өд олгосон итгэмжлэл, 35 сая төгрөгийн зээлийн дансны хуулга, эрх борлуулсны орлого 233,082 төгрөг төлсөн Хасбанкны баримт, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ, харилцсан чат, гэрэл зураг, Х.**********өөс Д.Төмөрбаатарт олгосон итгэмжлэл.

 

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримт - Хариу тайлбар, Б.**********аас Э.**********ад олгосон итгэмжлэл, Г.**********ын нотолбор, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 70,200, 262,750 төгрөг төлсөн баримт, egazar.gov.mn сайтаас татаж авсан газрын зураг.

 

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт – Гэрч С.**********, Г.**********, Ч.**********, Э.********** нарын мэдүүлэг, нотариатчаас ирүүлсэн Г.**********ын төлөөллөөр Х.**********өөс Э.**********т газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ, итгэмжлэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ, Сонгино********** дүүргийн Газар зохион байгуулалтын 2-р албаны албан бичиг, Нийслэлийн Засаг даргын захирамж, жагсаалт, газар өмчлүүлэх тухай шийдвэр, кадастрын зураг, газар эзэмших гэрчилгээ, төрсний гэрчилгээний хуулбарууд, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хүсэлт өргөдөл, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, бүртгэлийн мэдүүлэг, чатад үзлэг хийсэн болон egazar.gov.mn сайтад үзлэг хийсэн тэмдэглэл.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.**********өөс хариуцагч Б.**********д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 24,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу 4,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 20,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлагыг мөн хуулийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь ...Б.********** нь газар худалдах, гэрчилгээ гаргаж өгөх санал тавьсны дагуу 30,500,000 төгрөг өгсөн боловч бүтээж өгөөгүй, худал хэлж хуурсан тул мөнгөө буцаан гаргуулна, 6 сая төгрөг өгсөн, 24,500,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн, СХД-ийн **********, **********ы 2-11 тоот хаягт байрлах 699 м2 газрын хувьд газрын эрх эзэмшигчээс итгэмжлэлээр шилжүүлсэн, эзэмшигч нь гомдолтой бол шаардах эрх тусдаа. 30,500,000 төгрөг өгсөн болох нь гэрчийн мэдүүлэг, банкны хуулгаар нотлогдоно, зээлийн гэрээ бол мөнгө өгснийг баримтжуулсан баримт гэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч ...30,500,000 төгрөг өгсөн гэх хэдий ч баримтаар нотлоогүй, 26,000,000 төгрөг өгснөөс 6 сая төгрөгийг буцаан өгсөн, 20 сая төгрөгийн үнэ бүхий газрыг өөрийнх нь хүссэний дагуу өгсөн, аваад бусдад худалдсан. Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн, тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэх агуулга бүхий татгалзсан тайлбар болон сөрөг шаардлагыг гарган мэтгэлцдэг.

 

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын гаргасан тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу бодит үнэнд нийцсэн, үнэн зөв байх шаардлагад нийцэх, мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангасан бичмэл баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь тэдний тайлбарыг дэмжих, няцаах, батлах агуулга бүхий байх учиртай. Энэ хүрээнд талууд тэгш эрхтэй мэтгэлцэх, шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэй болно.

 

3.1. Хариуцагч Б.**********ын санал болгосноор газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Х.********** нь худалдаж авах, Б.********** худалдах хүсэл зоригийн нэгдэл бий болсон болох нь “...**********аас найдвартай газар байна, та авах уу, бичиг баримтыг нь гаргаад өгнө гэх санал тавьсан, эхлээд 30 сая төгрөгийг бэлнээр, 500,000 төгрөгийн дараа нь бэлнээр өгсөн, санал болгосон газраа өгөөгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар, “...Газрын тухай асуудал байсан нь үнэн, 26,000,000 төгрөг өгснийг хүлээн зөвшөөрнө, маргахгүй, 6 сая төгрөгийг буцаан өгсөн, 20 сая төгрөгийн үнэ бүхий газрыг шилжүүлж өгсөн” гэх хариуцагчийн тайлбар, ...газар санал болгосон, холбогдох гэрэл зургийг үзүүлсэн тухай талуудын хооронд харилцсан чат, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.   

 

3.2. Зохигч Х.**********, Б.********** нарын хооронд 2019 оны 05 сарын 13-ны өдөр байгуулсан гэх 35 сая төгрөгийн зээлийн гэрээ хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нь “...зээлийн гэрээ нь 30,500,000 төгрөгөөр газар худалдан авах харилцааг нотлох, мөнгө авсан үйлдлийг баримтжуулах зорилгоор хийгдсэн баримт, зээлийн харилцаа бол үүсээгүй” гэж, хариуцагч нь “...зээлийн гэрээ байгуулагдаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг” гэж тус тус тайлбар гаргадаг. Дээрх гэрээ үйлдсэн гэх цаг хугацаа буюу 2019 оны 5 сарын 13-ны өдөр газрын эрх худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй гэх, мөнгө аваагүй гэх маргаан гараагүй.

 

3.3. Эндээс дүгнэхэд 2019 оны 5 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Х.**********, хариуцагч Б.********** нарын хооронд Нисэхийн тойргоос урагшаа буюу шинэ эх нялхсын төв байрны эсрэг талд зам дагуу 2,200 м2 талбай бүхий газар эзэмших эрх худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээний харилцаа анхнаасаа үүсээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан хэдий ч тухайн хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа, хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрсөн бол хүчин төгөлдөр байхаар хууль тогтоогч мөн заасан байдаг. Дээрх үндэслэлээр хариуцагч талын “Зээлий гэрээ” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

3.4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 260 дугаар зүйлийн 260.1-д “Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна”, 260.3-т “Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

 

3.5. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуульд ...Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байна гэж, Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна” заасан ч Газрын тухай хуулийн 35.1.4, 38.1-д ...газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй, энэ үйл ажиллагаа нь Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын газар эзэмших эрх худалдах, худалдан авах харилцаа буюу хэлцэл нь хуулиар хориглосон, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх боломжгүй бөгөөд газар эзэмших эрхийг талууд үнэлж байгаа нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ.

 

3.6. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.********** нь нэхэмжлэгчид санал болгосон газрын эзэмших эрхийг биет байдлын болон эрхийн доголдолгүй байдлаар шилжүүлэх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч Х.********** шаардах эрхтэй. Талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн байх тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн агуулгаар шаардсан нь үндэслэлгүй болно.

 

4. Хариуцагч талаас ...гэрээний үүргээ биелүүлсэн, газар эзэмших эрх худалдан авахаар нэхэмжлэгч талаас шилжүүлсэн 26,000,000 төгрөгийн 20 сая төгрөгт газар өгсөн, 6 сая төгрөгийг буцааж өгсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн тайлбар гаргадаг. Харин нэхэмжлэгч талаас 30,500,000 төгрөг өгсөн, гэрч болон банкны хуулга нотлох бөгөөд гуравдагч этгээдээс хариуцагчийн тайлбарт дурдаад байгаа газар эзэмших эрхийг бусдад худалдах, үнэ төлбөргүй шилжүүлэх зэрэг эрхийг итгэмжлэлээр олгосон, гуравдагч этгээдтэй холбоотой газрын маргаан үүсэх асуудал тусдаа гэх тайлбарыг гаргадаг.

 

4.1. Хэрэгт авагдсан “Зээлийн гэрээ” гэх баримт үйлдэгдсэн, талууд харилцан тохиролцсон өдөр болох 2019 оны 5 сарын 13-нд нэхэмжлэгч Х.********** Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн данснаас 30,000,000 төгрөг бэлнээр авсан болох нь Худалдаа хөгжлийн банкны зарлагын баримт, дансны хуулгаар тогтоогдох ба гэрч Э.**********ийн “...********** 2019 оны 5 сарын 13-ны өдөр цайны цагийн дараа Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө авчраад ********** гэрт ирж мөнгө авна гэж хэлсэн. **********ын ээж *******, эхнэр ******нар манай гэрт ирсэн. 20,000 төгрөгийн дэвсгэртээр 30,000,000 төгрөгийг бид 3 тоолоод тэд бэлнээр аваад явсан. Мөнгө хүлээлцсэн баримт үйлдээгүй” гэх мэдүүлэг, гэрээ байгуулсан, мөнгө бэлнээр авсан цаг хугацааны хамаарал, нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч Б.********** нь нэхэмжлэгч Х.**********өөс газар эзэмших эрх худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг авсан үйл баримт тогтоогдож байна. Үүнээс 6,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид буцаан өгсөн талаар талууд маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг.

 

Харин дараагийн удаад 500,000 төгрөг өгсөн гэх тайлбараа нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй, энэ талаарх хариуцагч талын татгалзал үндэслэлтэй болно. Дээрх нотлогдож байгаа үйл баримтаар хариуцагч талын ...26,000,000 төгрөг л авсан гэх татгалзал үгүйсгэгдэнэ.

 

4.2. Шилжүүлэн авсан газрын эрхийг 20,000,000 төгрөг гэж тохиролцсон, тохиролцоогүй гэх маргааны хувьд:

 

- Гэрч ********** “...********** гэдэг хүнд энэ газрын эрхийг шилжүүлж өгчих гэсэн хүсэлтийн дагуу нотариат дээр уулзсан. Газрын эрхийг шилжүүлэх юм байна гэж бодсон чинь итгэмжлэл хийлгэж авна гээд 20,000,000 төгрөгийн үнэ бүхий газрыг 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр эрхийг шилжүүлсэн. Газрын бодит үнэлгээ 35,000,000 төгрөг байсан, ********** бид 2-ын тохиролцсон үнэлгээ 20,000,000 төгрөг юм. ********** надад 13,000,000 төгрөгийн өглөгтэй, үлдэх 7 сая төгрөгийг өгнө гэсээр 2 жил болж байна. Энэ газар нь миний төрсөн хүү **********ын нэр дээр байсан. Би **********д газраа худалдсан, өөрийнхөө нэр дээр авахгүй **********ийн нэр дээр авна гэж хэлсэн, 20 сая төгрөгөөр газраа худалдсан”,

 

- Гэрч Г.**********ын “...Миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ байсан, аав маань газраа хүний нэр дээр шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь би нотариат дээр очиж шилжүүлсэн. Хэдэн төгрөгөөр үнэлснийг сайн мэдэхгүй байна, хоорондоо яаж ярьж тохиролцож өгснийг бас мэдэхгүй”,

 

- 2024 оны 01 сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн нэхэмжлэгч Х.**********ийн “...********** нь Яармагийн зам дагуу газар харуулж байсан, би тэр газрыг авах зорилготой байсан, ********** нь надад газрыг олж өгнө гэсэн учир 35 сая төгрөгөөр худалдаж авна гээд зээлийн гэрээ байгуулсан, тэгээд надад юу ч өгөөгүй, түр газар авчих гээд Эмээлтийн газрыг авчих гээд өгсөн. Миний хүсэж байсан газар биш, ашиггүй газар байсан. Тухайн газрыг Ерөөлбат гэх хүнд 9,000,000 төгрөгт үнэлж шилжүүлсэн”,

 

- Мөн өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч Э.**********ийн “...Тус газрыг сүүлд миний нэр дээр шилжүүлсэн, ********** нь мөнгө өгөхгүй удаж байгаад энэ газрыг өгсөн, би газрыг Ерөөлбат гэж хүнд 2,000,000 төгрөгт үнэлж шилжүүлсэн. Манай нөхөр Азаа 30 сая төгрөгт газар өгч байгаа юм, **********аас мөнгө олж авч чадахгүй байна, олдож байгаа дээр нь газрыг авъя гэж байсан”,

 

- Мөн өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч Ч.**********н “...Б.********** нь ********** ах газар авъя гэж байна гэхээр нь **********д очиж хэлсэн, ********** нь авна гэвэл 35 сая төгрөгт газар байна гэсэн. Би өндөр үнэтэй байна гээд 20 сая төгрөгт өгч авахаар тохиролцсон, бидний хооронд 50 сая төгрөгийн асуудал байсан. Ингээд **********ыг ********** ахтай холбож өгсөн. ********** нь газрыг ********** ах руу шилжүүлнэ гэж ярьж байсан, Газрыг авахаа хүлээн зөвшөөрч байвал 20 сая төгрөгт үнэлээд авч болно гэдгийг хэлсэн. ********** ах надад газрыг 20 сая төгрөгөөр үнэлнэ, ********** болон түүний ах нь энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байвал газрыг шилжүүлж болно гэж ярьж байсан, дараа нь ********** ах яриад газрыг 20 сая төгрөгт авахыг хүлээн зөвшөөрсөн, надаас итгэмжлэл хийлгэж авсан гэж хэлсэн. 20 сая төгрөгийг ********** надад бэлнээр авчирч өгсөн” гэх мэдүүлгүүд,

 

- 2020 оны 09 сарын 18-ны өдрийн “...********** /төлөөлүүлэгч/ би **********өд /төлөөлөгч/ олгосон бүрэн эрх: Төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу 000100041 тоот гэрчилгээтэй, **********улсын бүртгэлийн дугаартай СХД-ийн **********, **********ы 2-11 тоот хаягт орших, гэр, орон сууцны хашааны зориулалттай 12-р бүсд байрлах 20,000,000 төгрөгийн үнэтэй, 699 м2 талбайтай газрын Газар эзэмших эрхийг бусдад үнэтэй болон үнэ төлбөргүйгээр шилжүүлэх гэрээнд эрх шилжүүлэгчийг төлөөлж гарын үсэг зурах, бичиг баримт бүрдүүлэх, хүлээлгэх өгөх, Банк болон ББСБ, иргэнд зээлийн барьцаанд тавьж, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэл хангуулах зэрэг холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүх эрхийг итгэмжлэн олгож байна, 3 жилийн хугацаанд хүчинтэй” гэх итгэмжлэл,

 

- 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 000131424 дугаартай “...Эрдэнэцогтын **********т Дүүргийн засаг даргын захирамж  шийдвэрийг үндэслэн СХД-ийн **********, **********ы 2-11 тоот хаягт байрших, нэгж талбарын **********дугаар бүхий орших 699 м2 газрыг гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн **********дугаарт бүртгэж гэрчилгээ олгов” гэх иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өдрийн огноо бүхий иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,

 

- 2021 оны 5 сарын 18-ны өдрийн “...Эрх шилжүүлэгч Э.**********, эрх хүлээн авагч Г.Ерөөлбат, улсын бүртгэлийн **********, нэгж талбарын **********дугаартай газар эзэмших эрхээ шилжүүлэгч тал эрх хүлээн авагч талд 2,000,000 төгрөг шилжүүлэхээр тохиролцов, төлбөр тооцоо дууссан” гэх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, татвар төлсөн Голомт банкны баримт, газрын албанд хандсан хүсэлтүүд, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтуудаар СХД-ийн **********, **********ы 2-11 тоот хаягт орших 699 м2 талбай бүхий газрын эрхийг 20,000,000 төгрөгөөр үнэлсэн, тухайн газрыг нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээд хүлээн авч бусдад төлбөртэйгөөр шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтаар хариуцагч талын ...20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий газрыг шилжүүлэн өгсөн гэх тайлбар үндэслэл бүхий байх бөгөөд нэхэмжлэгч талын “...20,000,000 төгрөгт тооцон СХД-ийн **********, **********ы 2-11 тоот хаягт байрлах 699 м2 талбайтай газрыг аваагүй, энэ бол тусдаа асуудал” гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

 

5. Тодруулбал, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээний харилцаанд нэхэмжлэгчийн хүссэн эд хөрөнгийг хариуцагч шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс төлбөрт төлсөн мөнгөө буцаан шаардсан нь үндэслэлтэй бөгөөд дээр дурдсан, дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн төлсөн 30,000,000 төгрөгийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй. Үүнээс 6,000,000 төгрөгийг буцааж өгсөн, 20,000,000 төгрөгийн үнэ бүхий газрыг өгсөн үйл баримт тогтоогдсон. Үлдэх 4,000,000 төгрөгийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

 

Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 “...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй”, 251 дүгээр зүйлийн 251.1, 251.3 “...Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийн дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй”, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.4 “...Худалдсан эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцаан төлнө” гэсэн хуулийн зүйл, заалтуудад нийцнэ.

 

Нэхэмжлэгчийн хүссэн газраас өөр газрын эзэмших эрхийг хариуцагч талаас шилжүүлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болох нь Г.**********аас олгосон итгэмжлэлээр эхнэр Э.**********ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан, улмаар гуравдагч этгээдэд төлбөртэй шилжүүлсэн нэхэмжлэгчийн үйлдлээр нотлогдож байна гэж үзсэн.

 

6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж дүгнээд нэхэмжлэгч Х.**********ийн 24,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 20,500,000 төгрөгийг болон зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 375,450 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 332,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 260.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.**********аас 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.**********өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,500,000 төгрөгийг болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 375,450 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 332,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.**********аас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.**********өд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ