| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/0070/И |
| Дугаар | 150/шш2024/00106 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 150/шш2024/00106
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би
Нэхэмжлэгч: ** багт байрлах ** (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** хаягт оршин суух, ** овогт ** (РД:**),
Хариуцагч: ** хаягт оршин суух, ** овогт ** (РД:**) нарт холбогдох,
Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...** нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр "Малдчын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагч энэхүү гэрээний хавсралтад заасны дагуу жил бүр 1,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийх байсан боловч эргэн төлөлтийг төлөхгүй байгаа нь Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд хохирол учруулсаар байна. Гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон тул үлдэгдэл болох 2,500,000 төгрөгийг хариуцагч ** нараас гаргуулан Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн 100130037010 тоот дансанд төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-Т зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч ** нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ** нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч 2,500,000 төгрөгийг зээлийн үлдэгдэлтэй байхад шүүхээр шийдүүлэхээр өргөдөл гаргаж өгсөн байсан. Үүнийг ** хамт төлж барагдуулсан тул тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 32-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар” нь хариуцагч ** нарт холбогдуулан Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ** нар нь нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “*”-ын нэхэмжилж буй Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг * овогт *, * овогт * нар нь “... бид 2,500,000 төгрөгийг зээлийн үлдэгдлийг төлж барагдуулсан тул тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч * нар биелүүлсэн байна. Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Иймд нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн “*-ын нэхэмжлэлтэй, хариуцагч * нарт холбогдох Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч * нарын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, хариуцагч *с 13,735.5 төгрөг, *с 13,735.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Сэлэнгэ аймгийн “*”-ын нэхэмжлэлтэй, хариуцагч * нарт холбогдох Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч нарын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, хариуцагч *с 13,735.5 төгрөг, *с 13,735.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч хариуцагч * нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН