Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 189/ШШ2024/00027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-ын

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ХХК /РД:*******/, гүйцэтгэх захирал Г.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ХХК, төлөөлөгч Г.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Т. нь ******* ХХК-тай дугаартай г байгуулсан. 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч барилгын ажил зогссон байна.

Иймд гэрээний гүйцэтгэлд шилжүүлсэн 42,005,052 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байгаа байрны хаягаар гаргасан боловч хаягуудад байхгүй болох нь тогтоогдсон.

Иймээс Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ХХК /РД:*******/, гүйцэтгэх захирал Г.******* нарыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ний хуулбар, дугаартай шүүгчийн захирамж, ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-4-34/

 

Шүүх Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хур системээс ******* ХХК, гүйцэтгэх захирал Г.******* нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг татан авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

 2.Нэхэмжлэгч Т.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК, гүйцэтгэх захирал Г.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 133.1.9.-д заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох, мөн өөрөө олж авах боломжгүй төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрхтэй болно.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгч Т. нь ******* ХХК-тай дугаартай г байгуулсан. 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч барилгын ажил зогссон байна. Иймд гэрээний гүйцэтгэлд шилжүүлсэн 42,005,052 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар ******* ХХК-ийн ,,, тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь дугаартай шүүгчийн захирамж, мөн ,, тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь -ны өдрийн дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн тус шүүхийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хур системээс татан авсан лавлагаанд ,лол, тоот хаягт ******* ХХК, гүйцэтгэх захирал Г.******* нарыг тус хороонд оршин суудаггүй болохыг хорооны Засаг даргын -ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдсон.

 

5.Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ХХК /РД:*******/, гүйцэтгэх захирал ын ******* /РД:/ нарыг эрэн сурвалжилж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгаж, хуулийн этгээдийн болон түүний төлөөлөгчийн оршин байгаа газрыг олж тогтоомогц энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.д мэдэгдэх нь зүйтэй байна.

 

 6.Нэхэмжлэгч Т. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ХХК /РД:*******/, гүйцэтгэх захирал ын ******* /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар ******* ХХК /РД:*******/, түүний төлөөлөгч ын ******* /РД:/ нарыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Т.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээсүгэй.

 

4.Цагдаагийн байгууллага ******* ХХК /РД:*******/, түүний төлөөлөгч Г.******* /РД:/ нарын оршин байгаа газрыг олж тогтоомогц энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. /утас:, /-д мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ