Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

                                                                                                          

Б.Б*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч Б.Б*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Б*******д холбогдох 1915000930185 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Монгол Улсын иргэн, Б******* овогт Б*******ын Б*******, Улаанбаатар хотод 1961 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, Б******* аймгийн Б******* сумын * дугаар баг **-** тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Б.Б******* нь Төрийн өмчийн хорооны 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 586 дугаартай Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тогтоолд тусгагдсан “Б******* АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшилд шилжүүлэх ёстой Ланд Крузер-200 загварын **-** УНЛ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил Д.Б*******гийн нэр дээр шилжүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 Б******* аймгийн прокурорын газраас Б.Б*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б******* овогт Б*******ын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 Шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Б******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* нь шүүх******* оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүх******* тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж,

 Шүүгдэгч Б.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүн******* гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******д урьд авсан Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

...Миний үйлчлүүлэгч Б.Б*******ыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/ таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байгаа болно.

Шүүгч нь шүүгдэгч Б.Б******* Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гээд...., Тогтоолын 8 дугаар хуудсанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтуудыг дурдсанаа зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдож тогтоогдож байна гэснээ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв гэжээ.

Гэтэл тогтоолын 11 дүгээр хуудсанд... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээрх гэрч нарт Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарласан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаснаар мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүхийн хэлэлцүүлэгт оруулсан атлаа шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тогтворгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлг******* зөрүүтэй, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул шүүх үнэн зөв гэж үнэлээгүй болно гэж дүгнэсэн байдлаас үзэхэд шийтгэх тогтоол өөрөө агуулгын хувьд ойлгомжгүй байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхдээ хэргийн бодит байдлыг үнэн зөв дүгнэж чадаагүй гэж үзнэ.

...гэрчүүдийн мэдүүлгүүдийг дүгнэхдээ ач холбогдол өгөөгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуусан асуултад анхаарлаа хандуулаагүй бөгөөд нотлох баримтаас хасаагүй, хүчингүй болгоогүй байхад үнэн зөв эсэхэд дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм. /гэрч нарыг шүүх хуралдаанд дэлгэрэнгүй байдлаар асуухад тодорхой мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу мэдүүлэг авсан нь харагдаж байдаг/.

Хэргийн хувьд ямар нэгэн сэдэл, зорилго тогтоогддоггүй бөгөөд шийдвэрлэхэд эргэлзээтэй байдал гарсаар байтал, захиалгатай юм шиг байдлаар хандаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт бодит хохирол учраагүй, санаа сэдэл зорилго тогтоогдоогүй байхад хууль зөрчин байж, улс төрийн нөлөөгөөр хүн хэлмэгдүүлсэн, хэргийн оролцогч болох гэрч нарын мэдүүлгүүдийг заримын нь авч өөрөөр дүгнэсэн нь хувийн сонирхолтой байсан гэж үзэхэд хүргэж байгаа болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйлдлийг шалгаж, хоёр удаа гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан Прокурорын тогтоол хүчин төгөлдөр хэвээр хэрэгт байгааг анхааран үзэх нь зүйтэй юм.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн дээрх мэдүүлгүүдээр хэргийн үйл баримт сэдэлт шалтгаан, нөхцөл байдлын талаар шууд Б.Б*******ы үйлдэл идэвхтэй байгаа нь тогтоогддоггүй бөгөөд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх үйлдэл хангалттай тогтоогдохгүй байгаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл “Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байдаг.

Иймд Анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Б.Б*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би тухайн гэмт хэргийг хийгээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б*******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх******* Б.Б*******ыг Төрийн өмчийн хорооны 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 586 дугаартай Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тогтоолд тусгагдсан “Б******* АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшилд шилжүүлэх ёстой Ланд Крузер-200 загварын **-** УНЛ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил Д.Б*******гийн нэр дээр шилжүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болсон гэм буруутай болох нь:

-Мөрдөн байцаалтын шатанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.О, Д.А нарын өгсөн мэдүүлэгүүд,

-Гэрч Б.У, Ц.Б, Б.У, Д.Б******* нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд,

-ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэслийн өмчлөгчийн түүх, /1 дүгээр хх-134 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дүгээр хх-39-42 тал/, ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэслийн элэгдлийн тооцоо, “Бан хас” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/Э-0086 дугаартай үнэлгээ /1 дүгээр хх-45-50 тал/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтжэй тэнцүү буюу 5,400,000 төгрөгийг торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нь “...шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Б.Б*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож үү” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.

Б******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б*******ыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг” хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг нэг болгон хуульчилжээ.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б******* нь “шунахайн сэдэлтээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” болох нь тогтоогдохгүй байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг хянаж үзүхэд шүүгдэгч Б.Б*******ыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, өөртөө ашигтай байдал бий болгох гэмт хэргийг үйлдсэн гэхэд учир дутагдалтай байна.

Ийм******* Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

Тухайлбал: Б.Б******* нь шууд болон шууд бус санаа сэдэл байхгүй өөрийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж зориуд хүсч үйлдээгүй. Нийтийн албан тушаалтан буюу төрийн болон орон нутгийн өмчит /ТӨХК/ компаний удирдах албан тушаалтан бөгөөд үндэслэл бүхий эрсдэл хийх, даалгавар биелүүлэх, ажлын эрх ашигт автан, нийтийн ашигтай зорилгын үүдн******* эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан, давуу байдлаа ашиглаж үйлдэл эс үйлдэхүй гаргаж хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдлын хохирол учруулсан байна.

Мөн шунахай болон хувийн сонирхолгүйгээр албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа мэргэжлийн алдаа гаргаж бусад обьектив хүчин зүйлийн улмаас бусдад хохирол учруулсан тул зөрчлийн шинжтэй гэж /хавтаст хэргийн 70 хуудсанд/ **-** УНЛ улсын дугаартай Тоёото Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл нь данс бүртгэлд тусгагдах хүртэл Б******* АЗЗА ТӨХК-ийн үйл ажиллагаанд ашиглагдаж байсан, хөрөнгө үрэгдэж шамшигдуулаагүй, уг тээврийн хэрэгслийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б*******-АЗЗА ТӨХК-ийн хөрөнгөд 46,500,000 төгрөгөөр орлогодон авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр компаний нэр дээр шилжүүлэн авсан зөрчлийг арилгасан нөхцөл байдал тогтоогдсон гэх баримтаар дүгнэж болох үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж Б.Б*******ыг буруутгаж прокурор яллаж байгаа боловч энэ хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож чадаагүй учир дутагдалтай байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь субьектив талыг бүрэн нотлоогүй, санаа сэдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Б*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлсн******* хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.ХҮРЭЛБААТАР

                                    ШҮҮГЧИД                                        Т.ДАВААСҮРЭН

                                                                                        Ё.БЯМБАЦЭРЭН