Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 150/шш2024/00111

 

ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч *, хариуцагч * нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжлүүлж, хариуцагч * нь цаашид архи дарс уухгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байхаар, өөрийн алдаа дутагдлаа засаж, гэр бүлийн үнэт зүйлээ хагаалж үлдэхээр, талуун хэн хэн нь өөрсдийн алдааг ойлгож, цаашид хэн хэн нь харилцаан дээрээ анхаарч байхаар, мөн гэр бүл үр хүүхдийнхээ төлөө амьдарна гэдгээ амлаж хамтдаа гэр бүлийн харилцаагаа улам сайжруулан үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдрахаар, үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *с улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ДЭЛГЭРСАЙХАН