Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2018/00081/И |
Дугаар | 138/ШШ2018/00137 |
Огноо | 2018-02-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2018/00137
2018 02 08 138/ШШ2018/00140
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******орнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч *******.*******анцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч *******.******* холбогдох 2*******70000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТО*******ОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******.*******анцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******.*******анцэцэг би *******.******* 2017 оны 07 сарын 21-ний өдөр 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй 2.000.000 /хоёр сая/ төгрөг зээлдүүлсэн. *******эрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор болсон. *******.Одбаяр нь 3 сарын зээлийн хүү болох 360.000 төгрөгийг надад төлсөн. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш одоог хүртэл үндсэн зээлээ төлөхгүй байна. Иймд *******.Одбаяраас үндсэн зээл 2.000.000 төгрөг, *******7 хоногийн алданги *******70.000 төгрөг, нийт 2.*******70.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *******.*******анцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******анцэцэг би 2017 оны 7 сарын 21-ний өдөр ******* сум ******* дүгээр баг *******-******* тоотод оршин суух *******оржсүрхбаатарын ******* 3 сарын хугацаатай 2.000.000 төгрөг зээлдүүлсэн. *******.Одбаяраас алданги, үндсэн зээлийн хамт нийт 2.*******70.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн. *******.Одбаяр нь 2018 оны 02 сарын 03-ны өдөр 2.*******70.000 төгрөгийг надад бэлнээр төлсөн тул өөрийн хүсэлтээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮН*******ЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******.*******анцэцэг нь *******.******* холбогдуулан 2*******70000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******.*******анцэцэг нь Би 2017 оны 7 сарын 21-ний өдөр ******* сум ******* дүгээр баг *******-******* тоотод оршин суух *******оржсүрхбаатарын ******* 3 сарын хугацаатай 2.000.000 төгрөг зээлдүүлсэн. *******.Одбаяраас алданги, үндсэн зээлийн хамт нийт 2.*******70.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн. *******.Одбаяр нь 2018 оны 02 сарын 03-ны өдөр 2.*******70.000 төгрөгийг надад бэлнээр төлсөн тул өөрийн хүсэлтээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэж бичгээр гаргаж баталгаажуулсан байх тул хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******.*******анцэцэг нь хариуцагч *******.******* холбогдох 2*******70000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62470 төгрөгнөөс 31235 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 31235 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч *******.*******анцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮ*******Ч Т.БАЙ*******АЛМАА