| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 1906044622232 |
| Дугаар | 2022/ДШМ/145 |
| Огноо | 2022-02-09 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2022/ДШМ/145
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
6 дахь заалтад “... гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 7.265.839.273 /долоон тэр бум хоёр зуун жаран таван сая найман зуун гучин есөн мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг шүүгдэгч Д.Гоос 2.615.889.495 /хоёр тэрбум зургаан зуун арван таван сая найман зуун наян есөн мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг, шүүгдэгч Д.Оээс 2.509.573.495 /хоёр тэрбум таван зуун есөн сая таван зуун далан гурван мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг, шүүгдэгч Д.Баас 2.140.976.283 /хоёр тэрбум нэг зуун дөчин сая есөн зуун далан зургаан мянга хоёр зуун наян гурав/ төгрөгийг тус тус хуваан гаргуулж ...” гэснийг “... гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 7.154.191.044 /долоон тэрбум нэг зуун тавин дөрвөн сая нэг зуун ерөн нэгэн мянга дөчин дөрөв/ төгрөгийг шүүгдэгч Д.Гоос 2.546.427.189 /хоёр тэрбум таван зуун дөчин зургаан сая дөрвөн зуун хорин долоон мянга нэг зуун наян ес/ төгрөг, шүүгдэгч Д.Оээс 2.440.935.189 /хоёр тэрбум дөрвөн зуун дөчин сая есөн зуун гучин таван мянга нэг зуун наян ес/ төгрөг, шүүгдэгч Д.Баас 2.166.828.667 /хоёр тэрбум нэг зуун жаран зургаан сая найман зуун хорин найман мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг тус тус хуваан гаргуулж ..” гэж,
“... Ж-ийн Г ...” гэснийг “... Ж-ийн Г ...” гэж, “... Б-ийн А- ...” гэснийг “... Б-ийн А-...” гэж, “... Ч-ын Ц ...” гэснийг “... Ч-ын Ц...” гэж, “... С-ын Ц...” гэснийг “... Сугарын Ц ...”, “... Ж-ийн Д-д /РД/ ...” гэснийг “... Ж-ийн Дд // ...” гэж, “... Ц-ийн Н ...” гэснийг “... Ц-ийн Н ...” гэж, “... М-ын Мид /РД/ 6.515.000 /зургаан сая таван зуун арван таван мянга/ төгрөг ...” гэснийг “... М-ын Мид /РД/ 16.515.000 /арван зургаан сая таван зуун арван таван мянга/ төгрөг ...” гэж,”... Б-ын Бд / / 29.500.000 /хорин есөн мянга таван зуун/ төгрөгийг ...” гэснийг “Б-ын Бд / 9/ 45.518.620 /дөчин таван сая таван зуун арван найман мянга зургаан зуун хорь/ төгрөгийг ...” гэж, “... Л-ын Т-д / / 10.000.000 /арван сая/ төгрөг ...” гэснийг “... Лувсандашын Тд / / 9.372.000 /есөн сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөг ...” гэж, “... Янжингийн Үд / / 8.939.700 /найман сая есөн зуун гучин есөн мянга долоон зуу/ төгрөг...” гэснийг “... Я-ийн Үд / / 6.939.700 /зургаан сая есөн зуун гучин есөн мянга долоон зуу/ төгрөг ...” гэж, “... Г-ийн Эт / 7.545.200 /долоон сая таван зуун дөчин таван мянга хоёр зуу/ төгрөг...” гэснийг “... Гантөмөрийн Эт / 14.545.200 /арван дөрвөн сая таван зуун дөчин таван мянга хоёр зуу/ төгрөг ...” гэж тус тус өөрчилж,
“... Э-ийн М-эд /РД/ 10.150.000 /арван сая нэг зуун тавин мянга/ төгрөг ...” гэж, “... Б-ийн Бод /РД/ 21.776.000 /хорин нэгэн сая долоон зуун далан зургаан мянга/ төгрөг ...” гэж нэмж,
“... Ц-мын Дд /РД/ 8.615.000 /найман сая зургаан зуун арван таван мянга/ төгрөг ...”, Ш-ын От /РД/ 16.743.150 /арван зургаан сая долоон зуун дөчин гурван мянга нэг зуун тавь/ төгрөг ...” гэснийг тус тус хасаж,
11 дүгээр заалтад-“... Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шүүгдэгч нарын хувьд ноогдох хэсгээс төлбөрийг албадан гаргуулахыг даалгасугай.” гэснийг “...Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шүүгдэгч Д.Г, Д.О, Д.Б нарын төлөх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хувь тэнцүүлэн гаргуулахыг даалгасугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Л, Б.Баатарсайхан, Д.Алтансүх, З.Хүрэлсэх, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Л.Ган-Очир, Б.Цолмон-Эрдэнэ, Р.Булгамаа, Ц.Батзаяа, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Халиунаа, Б.Обилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Х.Тийн өмгөөлөгч Д.Б, хохирогч Б.О, хохирогч Н.О, хохирогч П.Л, хохирогч Ц.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Бгийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч Б.Б, хохирогч Ж.Д, хохирогч М.М, Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ