Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2018/00090/И |
Дугаар | 138/ШШ2018/00139 |
Огноо | 2018-02-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2018/00139
20******* 02 08 1*******8/ШШ2018/001*******
Хариуцагч зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүрэг, ******* дугаар хороо,******* ******* ******* *******-******* тоотод байрлах, 5*******2705 регистрийн дугаартай, *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн сумын дүгээр баг -1 тоотод оршин суух, ЖЯ7*******040 регистрийн дугаартай, овогт ын холбогдох
14500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 сарын 1-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2017 оны 0******* дугаар сарын *******1-ний өдөр ын ХХК-тай харилцан тохиролцожараа бүтээгдэхүүн дараа тооцоогоор худалдах худалдан авах тухай 12 --5 тоот гэрээг байгуулж гэрээний дагуу өөрийн компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр болсон. Гэрээний дагуу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1.200.000 төгрөгийн үнэ бүхий барааг нийлүүлсэн боловч 14.500.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүйгээр манай компанийг хохироож байна. ын ХХК-ийн захирал. нь 2017 оны 7 сараас хойш төлбөрийг төлөх хугацаа олгохыг, эсхүл төлбөр тооцож өөрийн үл хөдлөх хөрөнгөөс шилжүүлэх тухай хүсэж 2 удаа хүсэлт гаргасан. Манай компанийн зүгээс тавьсан хүсэлтийг шийдвэрлэж асуудлыг нэг мөр болгохоор түүнтэй холбогдох гэтэл утсаа авахгүй алга болдог байдал олон удаа давтагдаад байна. Иймд худалдах худалдан авах гэрээний үүрэгт 14.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ын ХХК-ийн гүйцэтгэх захирал. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б. би *******ХХК-ийн нэхэмжилж байгаа 14.500.000 төгрөгийн бараа авсан нь үнэн. Уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.и сар бүр 500.000 төгрөгөөр төлөх боломжтой байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ын ХХК-иас 14500000 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч ын ХХК-ийн гүйцэтгэх захирал. нь нэхэмжлэлийн талаар маргаагүй бөгөөд *******ХХК-иас нийт 1200000 төгрөгийн бараа бүтээгдэхүүийг зээлээр худалдан авч, одоо 14500000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа болох нь бараа бүтээгдэхүүн дараа тооцоогоор худалдах худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч ын ХХК-ийн гүйцэтгэх захирал. нь нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжилсэн 14500000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжилсэн 14500000 төгрөг /арван дөрвөн сая таван зуун мянган/-ийг хариуцагч ын ХХК бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2*******0450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогын 54221014 тоот данснаас 5225 төгрөг, хариуцагч ын ХХК-иас 5225 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ын ХХК сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА