| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2019/01083/И |
| Дугаар | 138/ШШ2020/00011 |
| Огноо | 2019-12-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 138/ШШ2020/00011
*******019 1******* 30 138/ШШ*******0*******0/00011
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* гудамж-*******, Өөрийн байр *******-т байрлах, *******07*******57******* регистрийн дугаартай, ******* ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, Хисний 9-6 тоотод оршин суух, ЖЮ861**************465 регистрийн дугаартай, овогт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******903*******6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг *******019 оны 1******* дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 407*******8511 тоот гэрээ байгуулан дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Wifi Router-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******.*******-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан Wifi Router-ийн төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан Wifi Router-ийн үлдэгдэл төлбөрт 19309******* төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 33833 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 63401 төгрөг, нийт *******903*******6 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ц.Оюунсувд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-иас нэхэмжилж байгаа *******903*******6 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц. холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт *******903*******6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Оюунсувд нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт *******903*******6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц.Оюунсувд нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг *******903*******6 /хоёр зуун ерөн мянга гурван зуун хорин зургаан/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9360 төгрөгнөөс 4680 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 4680 төгрөг, хариуцагч Ц.Оюунсувдаас улсын тэмдэгтийн хураамжид 4680 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ