Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 129/ШШ2024/00275

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 129/ШШ2024/00275

Архангай аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: Д.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т.Г-т холбогдох

Үндсэн төлбөр 1,500,000 төгрөг, хүү 3,975,000 төгрөг, нийт 5,475,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 6 жил хохироосон хохирлыг хариуцагч Т.Г-оос үндсэн төлбөр 1,500,000 төгрөг, хүү 3,975,000 төгрөг, нийт 5,475,000 төгрөг гаргуулах тухай төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Н миний бие тус шүүхэд Т.Г-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Т.Г нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөгийг төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Т.Г-т холбогдуулан үндсэн төлбөр 1,500,000 төгрөг, хүү 3,975,000 төгрөг, нийт 5,475,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь үндсэн төлбөр 1,500,000 төгрөг, хүү 3,975,000 төгрөг, нийт 5,475,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Г үндсэн төлбөр 1,500,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 51,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-т олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Г-т холбогдох 5,475,000 /таван сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Д.Н татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 51,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Д.ЭЛБЭГЗАЯА