Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 129/ШШ2024/00261

 

 

 

 

 

                                        

 

 

 

                                                                                    129/ШШ2024/00261

 

 

           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: У хот С дүүрэг . тоотод байрлах М ХХК 

Хариуцагч: А аймгийн Ж сумын Б багт байрлах Ж ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 4,395,156 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А аймгийн Ж суманд үйл ажиллагаа явуулдаг Ж ХХК нь 2022 онд манай байгууллагатай 2022/25 дугаартай эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зээлийн гэрээг байгуулан 2022 оны 02 сарын 14-ний өдөр 1,042,725 төгрөг, 2022 оны 3 сарын 29-ний өдөр 3,013,086 төгрөгийн эм барааг тус тус зээлээр авсан болно. 2024 оны 02 сарын 06-ны байдлаар зээлээр авсан эм барааны төлбөрийн үлдэгдэл болох 2,930,104 төгрөгийг төлөөгүй бөгөөд Ж ХХК-ийн захирал болох Б нь 2023 оны 01 сарын 16, 2023 оны 5 сарын 02-ны өдөр тус тус төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлттэй өргөдөл бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Тиймээс Ж ХХК-аас зээлээр авсан эм барааны үлдэгдэл төлбөр болох 2,930,104 төгрөг, гэрээнд заасны дагуу 1,465,052 төгрөгийн алданги, нийт 4,395,156 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: А аймгийн Ж суманд эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг Ж ХХК нь нэхэмжилсэн төлбөр болох 4,395,156 төгрөгийн өр төлбөрийг 2024 оны 6 сарын 30-ны өдөр гэхэд төлж дуусгана. Алданги төлөх болсонд гомдолтой байна. Нэгэнт гэрээ байгуулсан учир төлөх учиртайг ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан зээлээр эм бараа худалдан авсан төлбөр 4,395,156 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр эм бараа худалдан авсан төлбөр нийт 4,395,156 төгрөгийг 2024 оны 6 сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б М ХХК-с эм барааг зээлээр авсан үйл баримттай маргаагүй бөгөөд талуудын байгуулсан гэрээний 5.1-д “эм барааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсний хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх”-өөр заасан тул нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх эрхтэй бөгөөд тэрээр алданги 1,465,052 төгрөг  нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасантай нийцэж байна. 

 

Иймд хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, ийнхүү зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,272 төгрөгөөс 42,636 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж ХХК-с 42,636 төгрөг, улсын орлогоос 42,636 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д  олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр эм бараа худалдан авсан төлбөр нийт 4,395,156 төгрөгийг 2024 оны 6 сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ж ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,272 төгрөгөөс 42,636 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж ХХК-с 42,636 төгрөг, улсын орлогоос 42,636 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д  олгосугай.

 

            3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА