Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2020/00666

 

 

 

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2020/00666

Дорнод аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг, *******-р байрны 1*******А тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, Табтаанай сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын *******-р баг 32-0******* тоотод оршин суух, *******9*******20833 регистрийн дугаартай, ******* овогт*******ын *******т холбогдох,

Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 132140 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 сарын 19ий өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Табтаанай сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Манай СӨХ-д сууц өмчлөгчид дундын өмчлөлийн засвар үйлчилгээнд зориулж сар бүр 4505 төгрөгийн төлбөр төлдөг. Б.******* нь 2018 оны 01 сараас 2019 оны 12 сар дуустал СӨХ-н төлбөрийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Табтаанай СӨХ-ны нэхэмжилсэн СӨХ-ны төлбөр 132140 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Энэ мөнгийг 2020 оны 06 сард багтаан төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Табтаанай сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.*******т холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 132140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Табтаанай сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 132140 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.******* нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 132140 төгрөгийг нэхэмжлэгч Табтаанай сууц өмчлөгчдийн холбоонд төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4614 төгрөгийг хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 230******* төгрөг, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 230******* төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Табтаанай сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Мөн хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА