Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 152/ШШ2024/00212

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат Бакула ренбүчи гудамж, 8/4 тоотод байрлах, ..... регистрийн дугаартай Сэндли ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, Бадрахын ... байр /16 айлын/-ны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ............, Б ургийн овогт Б-ын А,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, Бадрахын ... байр /16 айлын/-ны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ......, З ургийн овогт Ц-ийн И нарт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,433,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.А, Ц.И нар нь Сэндли” ББСБ-тай 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/1502100600 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/1502100600 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 90021414, 90031414 дугаарын утсаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,187,814 төгрөг, хүүгийн төлбөр 245,702 төгрөг, нийт 2,433,500 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч Б.А, Ц.И нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөр болох 2,433,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж Сэндли ББСБ-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Сэндли ББСБ ХХК-ийн зээлдэгч Б.А би тус байгууллагаас авсан зээлээ 2024 оны 7 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.И шүүхэд гаргасан тайлбартаа: Сэндли ББСБ ХХК-ийн зээлдэгч Б.А, Ц.И нар 2,433,500 төгрөгийн зээлийн үлдэгдлээс 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ..... тоот дансанд 700,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 5, 6 дугаар сарын цалингаас хуваан төлж тухайн байгууллагын хохирлыг барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.А, Ц.И нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Б.А, Ц.И нар нь нэхэмжлэлээс 700,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөрөө 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бүрэн төлж барагдуулах талаар гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-иас хариуцагч Б.А, Ц.И нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,433,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,433,500 төгрөгөөс 700,000 төгрөгийг төлж үлдэх 1,733,500 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А, Ц.И нар хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна. Иймд хариуцагч Б.А, Ц.И нар нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Хариуцагч Б.А, Ц.И нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,886 төгрөгийн тал хувь болох 26,943 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 26,943 төгрөг, хариуцагч Б.А, Ц.И нараас 26,943 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,733,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А, Ц.И нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 26,943 төгрөг, хариуцагч Б.А, Ц.И нараас 26,943 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-д олгож, 26,943 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ