Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 390

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй  

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

ИргэД-н төлөөлөгч А.Болор,

ХохирогЧ-н хууль ёсны төлөөлөгч Л.Х, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,

Гэрч Т.А, Д.Ч, Э.Б,

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч А.Г,

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа,

Шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт Л-н Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Б овогт Д-н Дид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх заалтад зааснаар, Б овогт Х-н Хт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626011140 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрэгтэй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд нь 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

1996 оны 4 дүгээр сарын 09-ний Нийслэлийн шүүхийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 9 жилээр тогтоосон,

1998 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан  9 жилийн хорих ялаас үлдсэн 4 жил 9 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 5 жил 3 сар 26 хоногоор тогтоосон,

2002 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40000 төгрөгөөр торгох ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн  3 жилээр тогтоож, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 3 жил 9 сар 7 хоногийн хугацаагаар тогтоосон, 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2007 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ялыг тус тус багтааж, биечлэн эдлэх ялын хугацааг 8 жил 3 сарын хугацаагаар тогтоосон, 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Л-н Б /РД:.../

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 52 настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд нь 1994 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 334 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1998 оны 01 дүгээр 08-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 71а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ял,

              2001 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 841 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, өмнөх 71а дугаартай таслан шийвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 6 сар 29 хоногийн хорих ялын зарим болох 7 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 10 жилийн хугацаагаар хорих ял,

2004 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх 841 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 7 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 7 жил 10 сар 29 хоног хорих ял шийтгүүлж, 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 13 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялд өмнөх 108 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 13 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 7 жилийн хугацаагаар тогтоосон,  2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Д-н Д /РД:..../

 

            Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д туслан ажилтан ажилтай, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд  нь 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

            1993 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Октябрийн дүүргийн ардын шүүхийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх 95 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас заримыг нь буюу 1 жилийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялын хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоосон,

1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Октябрийн дүүргийн шүүхийн 214 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх ялын хугацааг 4 жил 6 сараар тогтоож, 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тэнсэн суллагдсан,

2001 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14, 39 дүгээр зүйлүүД-г журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  өмнөх 214 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас  6 сарын хорих ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

            2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар  хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг 10 жил 10 хоногоор тогтоож, улмаар 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн хорих ялаас  хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Х-н Х /РД:.../

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Д, Л.Б нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоот хашаанд хохирогч Л.А-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь хутгалж онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Л.Б, Х.Х нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдолын хоёрын задгай тоотод байрлах хүн байга амьдрах монгол гэрт нэвтэрч “Элко” маркийн 32 инЧ-н зурагтыг хулгайлж, хохирогч Н.А-д 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судалав. Үүнд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “... “...хэрэг гарсан газар нь Сонгинохайрхан дүүргийн ... тоот хашаа байх ба уг хашааны хаалгаар ороод ...хашааны хаалганаас 18 м зайд 8м х3м 45 см хэмжээтэй цагаан  өнгийн шавар байшин байх ба уг байшингийн баруун урд булангаас урагш 2м 80 см зайд хашааны баруун талаас  зүүн тийш урагш 52 см зайд 3смх12 см талбайд шороон дээр цус мэт улаан хүрэн зүйл дусалсан. Гудамжинд үзлэг явуулахад урд хашааны ирмэгээс хойд хашаа хүртэл 8.5 м орчим өргөнтэй, 10 дугаартай шонгоос 11.3 м  зайд цогцос байна. Цогцосны баруун хөлийн өвдгөнд 3х4см, зүүн хөлийн  гуя хэсгээр 22х12см хэмжээтэй шороо мэт зүйлээр бохирлогдсон байна. Дотуур саарал өмдний урд, дээд зах, цээж хэвлий хэсгээр цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон, мөн цамц, майкны энгэр, цогцосны нүүрний зүүн нүд хөмсөг, зүүн хацар хамрын хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон, хар цамцны зүүн энгэрт цахилгаанаас зүүн тийш 4.5 см зайд, доод хормойноос 40 см зайд 14мм хэмжээтэй цооролт, дотор талын улаан майкны зүүн ханцуйнаас баруун тийш 17 см зайд, гурвалжин захны  доод үзүүрээс 5 см зайд 11мм хэмжээтэй цооролттой, цогцосны толгой хэсгийн дор газарт, хашаанаас 23 см зайд 9.5х8 см хэмжээ бүхий цус мэт улаан хүрэн зүйл байв. Мөн 10 дугаартай шонгоос ертөнцийн зүгээр баруун тийш 13.5 м зайд ертөнцийн зүгээр урагш харсан  хашаанаас урагш 52 см зайд 2х3см цус мэт  улаан өнгийн зүйл байна, мөн 50 тоот хашааны явган хүний  хаалганаас  цогцос байсан гэх газар луу  чирсэн нийт 3 ширхэг ул мөр байсныг 103, 2, 1 гэж дугаарлаж улмаар 50 тоот хашаанаас цогцос хүртэл 15.4 м, 103 дугаарласан мөрнөөс 2 гэж  дугаарласан мөр хүртэл 2.1м,  2 гэж дугаарласан мөрнөөс 1 гэж дугаарласан ”  тухай /1хх-ийн 4-21, 3хх-ийн 165-172х,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /3хх-ийн 90-92х/

 

   Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт : “...хамрын хянганаас зүүн нүдний дотор хэсэгт 2х0.4 см зах ирмэг тэгш зүсэгдсэн шархтай, зүүн нүдний гадна буланд 2.8х0.5см  зах ирмэг тэгш зүсэгдсэн шархтай, зүүн хөмсгөнд 4.5х1.5см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралттай, цээжний зүүн урд хэсэгт, эгэмний дунд шугамаар 3 дугаар хавирганы түвшинд босоо ташуу байрлалтай зүүн доод төгсгөл нь мохоо, баруун дээд төгсгөл нь хурц, зоонд нь шалгаж үзэхэд урдаас хойш, дээрээс доош үл ялиг зүүнээс баруун тийш чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрсэн 1.8х0.5см  зах ирмэг тэгш  хатгагдсан шархтай, зүүн чихний дэлбэнд 1.2х0.5см  хар  хүрэн өнгийн цус хуралттай, аюулхайн доод хэсэгт 1.8х0.3см хүрэн  өнгийн зулгаралттай,  /1хх-ийн 24-28х/

 

   Амь хохирогч Л.А-н хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 33-34х/

             Л.Б-н хувцсыг хураан авч,  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 30-32, 40-43х/

             Д.Д-н хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 44-47х/

            Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол: “...хэргийн газраас хураан авсан 23.7 см урттай хутга, 33 ширхэг гарын мөр, 0.75 гр архины шил, 0.75 гр монгол стандарт архины шил, 0.5 л монгол стандарт архины шил, 6 ширхэг шаазан аяганы хэлтэрхий, амь хохирогч Л.А, сэжигтэн Л.Б, Д.Д нарын хувцаснууд, хумсны дээж зэрэг”  /1хх-ийн 58х/

 

            ХохирогЧ-н хууль ёсны төлөөлөгч Л.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Л.А-н төрсөн эгч. Талийгаач дүү маань 1971 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн. Манай гэр бүл эхээс тавуулаа, талийгаач айлын дундах нь юм. Талийгаач дүү маань эхнэр Т-н хамтаар манай гэрт амьдардаг. ...Баянхошуунд талийгааЧ-н танил Д гэх хүнийх байдаг гэж сонссон. Би тэр хүнийг харвал танина. 50 орчим насны хүн байсан. Энэ хэрэгт Д-г оролцоотой гэж үзэж байна. Б энэ хэргийг ганцаараа хийгээгүй. Д нь өмнө нь хүний нүд рүү хутгалсан, хүний нүд ухдаг гэж сонсогдсон. Манай дүүгийн нүД-г хутгалсан байдаг. Түүний өмнө хийсэн хэргүүД-г судалж үзээч. Д-н өмнө хийсэн хэргүүдтэй үйлдлийн арга ижил гэж бодож байна. ...Оршуулгын зардалтай хобоотой баримтуудаа бүрдүүлсэн. Асар их гомдолтой байна. Оршуулгын зардлаа нэхэмжилнэ. Одоогоор 14.671.235 төгрөгийн зардал гараад байна. Цаашид гарах зардлуудаа тухай бүр нь нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60-62, 98х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч нар худлаа мэдүүлж байна. Би маш их гомдолтой байна. Хохирлоо барагдуулахыг хүсч байна. Нийт хохиролд 16.000.000 төгрөгийн хохирол учирсан. Манай дүү хутгагүй явж байсан. Гэрч Н нь Д-г хутгатай байсан гэж гэрчилдэг. Хохирлоо авмаар байна. 14.670.235 төгрөг оршуулгын зардалд гарсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч А.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Б руу 17:31 цагт залгаж нөхрийгөө асуухад надаас өчигдөр орой 18:00 цА-н үед салаад явсан, би мэдэхгүй байна. Д гэж хүнтэй уулзна гээд яриад байсан гэсэн. ...Мын гэрт байхдаа талийгаач маань Д руу утсаар яриад байсан гэсэн. Талийгаач маань Дтай утсаар яриад “Д ахаа дүүгээ уучлаарай, дүү нь буруу зөрүү юм ярьсан байж магадгүй уучлаарай” гэж яриад байсан гэж сүүлд хамт явсан Б болон М хэлж байна лээ. Д нь талийгаачийг хүрээд ир гэсэн юм шиг байна лээ. Тэгээд талийгаач нь Дтай уулзсан байх. 2016 оны 5 сарын 07-ны орой талийгааЧ-н дүү Тэмүүлэн нөхрийг маань нас барсан талаар хэлсэн.Бгийн утсаар талийгаач маань нас барахаасаа өмнө Б руу залгасан байсан. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77-78, 79-80х, 3хх-ийн 186-187, 188х/

 

            Гэрч Ч.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “...өнөө өглөө 9 цаг өнгөрч байхад манай хэсгийн ахлагч над руу утсаар яриад танай үүдэн дээр хүн нас барсан байна, Д хаана байгаа вэ,  гэрт нь хүн алга байна гэхээр нь  би ажилтай, хөдөө явна гэж байсан, согтуу  юм болов уу, манай хажуу айлд хүн байна уу” гэж асуучихаад санд мэнд гэртээ ирсэн. Би өөринхөө ... утаснаас Д-н ... дугаарын утас руу  залгахад Д утсаа аваад дуугарахгүй, шал согтуу  ухаан мэдрэлгүй “аан аан”  гээд дуугарахгүй байсан. Би хаана байна, гэрийн гадаа хүн  үхсэн байна  гэж хэсгийн байцаагч хэлж байна, юу болоод байгаа юм бэ  гэж асуусан. Д хариулахгүй “аан аан” гээд байсан. Иймэрхүү байдлаар 2 удаа залгасан. Тэгээд утас нь холбогдохоо больсон. Би утасныхан цэнэг дууссан гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 63-65х/

 

            Гэрч Д.Ч-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэртээ эхнэр Б, хүү О нарын хамт унтаж байсан. Үүрээр 05-06 цА-н үед шиг санагдаж байна, хашааны хаалга цохиод байсан. Би эхнэртээ “чи тайлаад өгчих” гэж хэлсэн. Тэгээд манай авгай Б гэрээс гарсан. Б нэг их удаагүй эргэж орж ирэхээр нь би “хэн ирэв ээ” гэж асуухад Б “Д ирж байна 7, 8 залуутай ирлээ” гэж хэлсэн. Тэгээд Б бид 2 унтаад өгсөн. Д манай гэрт орж ирээгүй. Миний амьдарч байгаа хашааны зүүн талд нь Д-н амьдардаг байшин байдаг. Байшингийн баруун талд нь манай монгол гэр байдаг. Би эргэж унтаад удаагүй ойролцоогоор 30-40 минутын дараа гэрийн гаднаас “Чойжий ах аа” гэсэн Д-н дуу гарсан. Би “яах гэж байгаа юм бол ” гэж бодоод ноосон дотуур өмдтэй, дээгүүрээ цамц өмсөөд гэрээсээ гарсан. Намайг гарахад Б бас дагаж гарах гэсэн чинь гэрийн үүдэн дээр зогсож байсан Д “яах юм бэ, авгайгаар яах юм” гэхээр нь би “ор ор” гэж хэлээд манай авгай үүдний амбаараас буцаад гэртээ орсон. Намайг гэрээс гарахад Д ганцаараа зогсож байсан. Би “яах гээд байгаа юм бэ” гэхэд Д “согтуу хүн байгаа юм, энийг өргөөд гаргачих” гэхээр нь “би яаж ганцаараа өргөх юм, даахгүй ш дээ” гэж хэлэхэд Д хашаанаас гараад гудамжинд "Баа” гэж дуудаад Б-г дагуулаад хашаанд ороод ирсэн. Д-н байшингийн урд талд байдаг элсний урд талд эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Тэр хүн ухаангүй, ямар нэг үйлдэл, үг хэлэхгүй байсан. Д тэр хүнийг “согтуу байгаа юм” гэж хэлсэн. Элсний урд талд хэвтэж байсан хүний нэг хөмсөгнийх нь тэндээс цус гарсан байсан. Одоо аль хөмсөг вэ гэдгийг санахгүй байна. Би тэр хүний цээжнээс өргөөд, Б хөлнөөс нь өргөөд хашаанаас гарсан. Д хойноос яваад хашааны хаалган дээр түлхээд “одоо болно наанаа тавьчихаач дээ” гэж хэлсэн. Б бид хоёр тэр хүнийг өргөж яваад манайхаас зүүн тийшээ яваад урд талын айлын хашааны хаалганы тэнд тавьсан. Б тэр хүнийг өргөөд явж байхдаа “Чойжий ахаа энэ хүн үхсэн байж магадгүй шүү” гэж хэлсэн. Д надад “согтуу хүн өргөөд гаргачих” гэж хэлсэн. Би тэр хүнийг үхсэн үгүйг мэдээгүй. Тэр айлын хашааны хаалга нь хойшоо харсан, манай хашааны хаалга урагшаа харсан байдаг. Тэр хүнийг дээш нь харуулаад, толгойг нь айлын хашаа руу харуулаад тавьсан. Тэгээд буцаад хашааны үүдэн дээр ирэхэд Д “утсаа авлаа” гэр лүүгээ Бтай хамт ороод удаагүй гарч ирээд надад гэрийнхээ түлхүүрийг өгөөд “явлаа, О-г ирэхээр өгөөрэй” гэж хэлээд Бтай хамт гудамжаар баруун тийшээ алхаад явсан. Би хашааны хаалга түгжээд үлдсэн. Би гэртээ ороод авгайдаа болсон явдлыг хэлээгүй. Тэгээд цай ундаа чанаад гэртээ 1 цаг гаран болсны дараа намайг тамхинд явах гээд гарахад цагдаа нар гудамжинд ирчихсэн байсан. Намайг дуудаж уулзсан. Би цагдаа нарт болсон явдлыг бүгД-г нь хэлсэн. ...Хашаанаас өргөж гаргасан хүний өмссөн хувцсыг санахгүй байна. Би анзаараагүй. Тэр залуу 20-30 орчим насны бор царайтай, туранхайвтар биетэй хүн байсан. Тэр хүний нэг хөмсөгний тэнд шалбарч цус бага зэрэг урссан байсан, өөр гэмтэл харагдаагүй, би ч сайн анзаарч хараагүй. Би Дас ер нь айдаг, Д намайг хашаанаас хөөгөөд байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66-68х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Гэрч Э.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нөхөр хүүхдиин хамт гэртээ байсан. Тэгтэл 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шөнийн 01 цА-н үед Д.Д хашааны үүдэнд цагаан өнгийн такситай ирээд 2 найзын хамт таксинаас буугаад хашааны хаалга цохихоор нь би гэрээсээ гарч хашааны хаалга нээж өгсөн. Намайг хашааны хаалга нээж өгөхөд Д, 2 найзын хамт 1 ширхэг том шилтэй архи барьчихсан байсан. Тэгээд нөгөө гурав чинь Д-н байшин руу архиа бариад орсон. Харин би гэр лүү унтахаар орсон. Удалгүй 30 орчим минутын дараа Д 2 найзын хамт гэрээсээ гарч ирээд манай гэрийн хаалгыг нүдээд надад хандаж “чи манай гэрийн хаалгыг түгж, мөн хашааны хаалга түгж” гэж хэлээд хашаанаас гараад цагаан өнгийн таксинд суутаад гудамж уруудаад явчихсан. Би Д-н гэрийн хаалга болон хашааны хаалгыг түгжчихээд өөрийнхөө гэрт орж амарсан. Миний санаж байгаагаар 05 цА-н үед Д өөрөөсөө гадна 7 хүнтэй хамт ирсэн. Би хашааны хаалга нээж өгөөд байж байхад тэд нар Д-н гэр лүү орохоор алхсан. Харин би өөрийнхөө гэр лүү орсон. Тэгээд нэг мэдэхэд хашаан дотор дуу чимээ гараад, хүмүүс хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Тэгэхээр нь би босоод гэрийнхээ үүднийхээ модон амбаарын завсараар хартал Д зүүн гартаа жижиг хутга барьчихсан хашаан дотор байрлах овоолчихсон шорооны дэргэд зогсож байсан. Харин Б газар хэвтэж байсан эрэгтэй хүний цамцыг нь дээш сөхөж байгаад Дид үзүүлж байхыг би амбаарын нүхээр харсан. Тэр үед Б хамт ирсэн хүмүүсээ хөөгөөд хашаанаас гар, гар гэж хэлж байх нь сонсогдсон. Тэр үед нөгөө хүмүүс нь бүгд хашаанаас гарч байсан. Удалгүй Д өөрийнхөө байшин руу орсон. Тэр үед Б нөгөө газар хэвтэж байсан хүний цамц, гар утсыг аваад зогсож байтал Д байшин дотроосоо дуудсан. Тэгтэл Б тэр гар утсаа гартаа барьсан чигээрээ Д-н байшин руу орсон. Энэ үед нөгөө газар хэвтэж байсан хүн ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байдалтай харагдаж байсан. Удалгүй Д, Б нар гарч ирээд газар хэвтэж байсан хүнийг чирж гаргахаар Б таттал дийлэхгүй байсан. Тэгтэл манай нөхрийг Д дуудаад газар байсан хүнээ чирж гаргуулах гэж оролдсон. Тэгтэл манай нөхөр ганцаараа дийлэхгүй байсан. Тэгтэл Д хашааны гаднаас Б-г дуудаад айгаад байгаа юм уу, ороод ирээч гэж хэлсэн. Тэгээд байж байтал хашааны гаднаас орж ирээд манай нөхөртэй хамт газар хэвтэж байсан хүнийг хашаанаас чирж гаргасан.”

“...Д яг ямар хутга барьсан байсныг би харж чадаагүй. Ямар ч гэсэн миний харснаар жижиг, төмөр хутга байсан. Хутганы бариулын хэсэг нь хуванцар иштэй байсан. Тэгж байтал Д “Чойжий ах” гэж дуудахаар нь би амбаарын хаалга, гэрийн хаалга онгойлгоход Д амбаарт орж ирээд гэр лүү оролгүй “намайг орой ирээгүй гэж хэлээрэй” гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийг өгсөн. Хэнд ирээгүй гэж хэлээрэй гэж хэлснийг ойлгоогүй. Тэгээд Д ганцаараа хашаанаас гараад явсан. Б хашаанд харагдахгүй байсан. Хашааны хаалга түгжих гээд очиход нөгөө хэвтэж байсан газраас хашааны хаалга хүртэл шороон дээр чирэгдсэн зураас гарсан байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг чирээд аваад гарч гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70-71, 72, 73-74х, 4хх-ийн 154-155х/

           

            Гэрч Э.Б-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Сонгинохайрхан дүүргийн ... тоот гэх хаягтай урагш харсан цэнхэр будагтай гуйдэг хаалга, явган хүний хаалгатай урд хэсгээрээ бетон блокон хашаанд ирж хаалгаар ороход хашааны баруун хойд талд урагш харсан хаалгатай 1,75м х 1,45м хэмжээтэй модон амбаартай 4 ханатай Монгол гэр байна. Гэрээс гэрч Б.Б-г дуудаж гаргаж ирээд “та 2016 оны 5 дугаар сарын 07-ны өглөө энэ хашаанд болсон явдлыг гэрийнхээ аль хэсгээс харсан бэ” гэж асуухад гэрч Б.Б амбаарын дотор талд явган суугаад амбаарыг хаалганы доод талд байх завсартай хэсгийг зааж “энэ завсраар харсан” гэв. Мөн амбаарын гадна талд гарч зогсоод болсон хэргийг харсан гэх завсарыг гараараа зааж өгөв. Б.Бы зааж өгсөн хэсгийг хэмжихэд амбаарын хаалга нь модон материалтай гадна хэсэгтээ паниар хадсан, дотор хэсэгтээ хөндлөнгөөр 17 ш банз модоор доторлосон 55 см х 1,40 см хэмжээтэй хаалга байв. Б.Б зааж өгсөн газрыг хэмжихэд доод хэсгээс дээш 31 см зайд буюу 6 дахь банзанд 1,7 см хэмжээтэй нилэнхүйдээ урт завсар байна. Хаалгыг бүтэн хааж харахад зүүн урд талдаа 1,8 см, баруун талдаа 6 см хэмжээтэй хаалганы талаас босоо завсартай байв.” гэжээ. /3хх-ийн 93-97х/

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 734 тоот дүгнэлтэд: “...Э.Б нь болсон хэргийн талаар зөв тусган ойлгож, болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэжээ. /1хх-ийн 216-217х/

 

             Гэрч П.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед үүр цайж байсан. Гэгээ орчихсон байсан. Тэр айл нь байшинтай айл байсан. Д нь “манай гэр ш дээ” гэж хэлж байсан. Тэр айлд хүн байгаагүй. Бид нар таксинуудаа явуулаад зургуулаа Д-нд орсон. Тэнд эхлээд 0,5 литрийн архиа задалж уусан. Дараа нь 0,75 литр архиа уусан. 06 цаг 10-20 минутын үед над руу найз Н утсаар яриад “хаана байна” гэхээр нь би “Баянхошуунд байна, цэргийнхээ найзтай уулзаад сууж байна, чи хаана байгаа юм” гэхэд Н “ажил дээрээ байна” гэж хэлсэн. Н ажил дээрээ байсан болохоор цаг нөхцөөх гэж над руу ярьсан байх. Би сүүлийн 0,75 литрийн архи ууж байхад “Тд /амь хохирогч Л.А/ хоёулаа явах уу, 10 цагт танай авгайтай 4 зам дээр уулзана ш дээ” гэхэд талийгаач “би одоо явахгүй” гэж хэлсэн. Талийгаач сүүүлийн 0,75 литрийн архинаас уухгүй байсан. Сөн түшэж байсан хүн Да “Т архи уухгүй байна ш дээ” гэж хэлсэн. Т “би одоо уумааргүй байна, уух сонирхолгүй болчихлоо” гэж хэлсэн. Би талийгаачийг явъя гэхэд талийгаач “явахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “би тэгвэл явлаа шүү” гэж хэлээд ганцаараа тэр айлаас гарч яваад засмал зам руу ороод Саппоро орох микро автобусанд суугаад явсан. Талийгаач бараан өнгийн куртик, ягаан ноосон цамц, цэнхэр жинсэн өмд, хар ботинктой байсан. Би талийгаачид хутга байхыг хараагүй, надад хутга мэстэй гэж хэлээгүй. ...Би 06 цаг 20 минутын үед Д-н гэрээс гарсан. Нтай утсаар яриад тэднийхээс гарах хооронд 10 минут  орчим болсон байх.Би гарахдаа  хашаанаас яаж гарах вэ, яаж явахаа мэдэхгүй байна гэхэд талийгаач намайг хашаанаас гаргаж өгөөд  ертөнцийн зүгээр баруун тийшээ заагаад ингээд яваад байхад зам гарч ирнэ гэж хэлсэн. Намайг тэр Д гэдэг хүний гэрээс гарахад талийгач, Д,  архи хундаглаад байсан намхан нуруутай архи уухгүй байсан бор залуу, бас 2 залуу 5-уулаа үлдсэн. Тэр сөн түшсэн хүн талийгаачийг архи уухгүй байна гэхэд Д чи яагаад уухгүй байгаа юм гэж хэлэхэд талийгаач уух ямар ч сонирхол  байхгүй байна гэж хэлсэн. Өөр маргаан болоогүй, намайг байхад зодоон болоогүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87-89х, 3хх-ийн 183-184х/

 

            Гэрч Т.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 06 цаг 50 минутанд гэрээсээ ах Б-н ...УБВ улсын дугаартай цагаан өнгийн Аксент маркийн автомашинтай гарсан. Миний танил Д гэх эмэгтэй тэр өдөр Архангай аймаг руу явах гээд намайг машинаараа өглөө эрт Драгон руу хүргээд өгөөч гэж гуйсан. Би ... дүгээр гудамжинд байх Д-н гэрийн гадаа очсон. Д-н хаалганы дугаарыг санахгүй байна, урагшаа харсан хаалгатай айл байгаа. Би Д-н ачааг машиндаа хийчихээд ганцаараа машин дотроо тамхи татаад сууж байсан. Д гэртээ орчихсон байсан. Миний машин ерөнцийн зүгээр баруун тийшээ хараад зогсож байхад зүүнээсээ баруун чиглэлд нэг эрэгтэй хүн машины хажуугаар гараад явсан. Тэгсэн миний зогсож байсан айлын хашаанаас зүүн тийш 3 билүү 4 дэх хаалганаас нэг өвгөн настай хүн гарч ирээд миний машины хажуугаар өнгөрөөд явж байсан залуу руу “Б аа” гэж орилсон. Тэгсэн нөгөө хүн нь “аан яасан” гээд буцаж яваад нөгөө өвгөнтэй уулзаад хашаа руугаа орсон. Хашаа руу орсноос хойш удаагүй 1 орчмын дараа нөгөө Б гэж дуудуулж байсан залуу хашаанаас гарч ирээд бөөрөнхий хог шиг зүйлийг ертөнцийн зүгээр урд талын айлын хашаа давуүлж шидчихээд орчихсон. Би тухайн үед энэ бүхнийг машины толинд хараад сууж байсан. Би тухайн үедээ “ямар муухай хүн бэ, хогоо айлын хашаа руу шидлээ” гэж бодсон. Тэр залуу буцаад хашаа руугаа орсон. Удалгүй 2 орчим минутын дараа дахиад машины толиндоо харахад Б гэж дуудуулсан залуу нь бас нэг залуугийн хамт урд айлын хашааны тэнд зогсож байсан. Тэр хоёр хүний голд ууттай гэмээр том зүйл харагдахаар нь би “дахиад хогоо гаргаад хаячихлаа” гэж бодсон. Тэгээд би машинаасаа буугаад машиныхаа шилийг арчингаа машинаа тойроод яваад байсан чинь нөгөө 2 залуу буцаад хашаа руугаа орчихсон. Би машиныхаа тэндээс нөгөө 2 залуу байсан хашааны тийшээ харахад хүн хэвтэж байгаа гэмээр юм шиг байхаар нь “хамт архи уугаад агсам тавихаар нь гадаа гаргачихаж байгаа юм байх даа” гэж бодоод очиж үзэх гэж байтал Д гарч ирээд “явъя” гэж хэлээд би машиндаа суугаад явсан. ...Миний машины хажуугаар өнгөрсан, Б гэж дуудуулсан залуу нь туранхай бор царайтай, 30-37 орчим настай, 173 орчим см өндөр нуруутай, тухайн үед бараан өнгийн хувцастай байсан. Б гэж дуудсан хүн нь буурал толгойтой 60 гаран насны саарал өнгийн нимгэн куртиктэй, кепик малгайтай, малгайгаа хойш нь болгосон байсан. Хойш нь болгосон малгайных нь хэсэгт буурал үс нь харагдаж байсан. Б гэх залуутай хамт урд айлын хашааны ёроолд зогсож байсан хүн нь Баасаа ялимгүй өндөр нуруутай залуу байсан. 25-30 орчим насны залуу байсан. Хувцсыг нь сайн ажиглаагүй.Энэ үйл явдал хурдан болоод өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 90-91х/

   Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хашааны гадаа үүрээр 06 цагт намайг хүрээд ир гэж хэлсэн. Би 06 цаг 30 минутад тухайн газраас хөдөлсөн. Миний машин ертөнцийн зүгээр баруун талд байсан.  Машин дотроо тамхи татаад сууж байхад хашаанаас нэг хүн гарч ирээд “Баа” гэж дуудсан ба тухайн хашаанаас настай хүн гарч ирээд зогсож байсан. Тэгсэн тухайн хүн миний машины урд гараад буцаад явсан. Дуудсан хүн ямар хувцастай байсныг анзаараагүй,  зүүнээс нар мандаж байсан учир толь гялбасан. Би настай хүн байна гэж бодсон. Машины толинд харахад биерхүү, буурал толгойтой хүн гэж харсан. Б гэх хүнийг дуудахад миний машины хажуунаас дуудуулсан хүн буцаж явсан. Баа гэж дуудсаны дараа хоёр хүн юм өргөөд хашаанаас гаргаад ирсэн. Тухайн үед хүмүүс хог яаж байна гэж бодсон. Гэтэл хүний хөл харагдсан. Би толиндоо өндөр настай хүн, Баа гэж дуудуулаад уруудаж явсан хүн хоёрыг харсан. Хоёр хүн юм дамжилж байсан, эхлээд харахад мэдэгдэхгүй байсан. Хашааны ёроолд тавихад хүний хөл унжсан харагдсан. Тэгсэн миний хүлээж байсан хүн гарч ирээд явъя гэхээр нь явсан. Би тухайн үйл явцыг толиндоо 4-5 хашааны зайтай харсан. Тухайн үед өглөөний 06-аас 06 цаг 30 минут болж байсан, нар мандаж байсан. Тухайн зүйлийг хоёр талаас нь дамжилсан байсан. Хашааны хаалгаар хөндлөн байдлаар гарсан. Дамжилсан хүний нэг нь дуудуулсан хүн байсан. Нөгөө хүнийг нь би толиндоо харахад хөгшин хүн гэж харсан.  Би тухайн зүйлийг хог биш байна гэж хүний хөл харагдахаар нь мэдсэн, нарын туяанд харагдсан, наана нь мэдэгдээгүй. Тэр зүйлийг хашааны хаалга онгойлгож зөөсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...... нь миний дугаар юм. Би гэртээ ирээд өөрийн утсандаа дуудлага ирсэн эсэхийг мэдээгүй, анзаараагүй юм. Тэгсэн үдээс хойш Т нь манай эхнэр лүү утсаар яриад А-г  нас барсан талаар хэлсэн юм. Тэгсэн манай эхнэр С “өө өглөө 06  цаг өнгөрч байхад чиний утас дуугарахаар нь утсыг чинь авсан чинь “ээ пизда  ээ пизда”  гэсэн хоёр үгийг талийгаач хэлээд утас нь тасарсан” гэж хэлсэн юм. Манай эхнэр талийгаачийг таньдаг байсан, талийгааЧ-н дуу байсан гэсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-97х/

 

            Гэрч Б.П-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Б бид нартай хамт Д-нх руу явсан. Д-нд 22-23 цА-н хооронд очсон байх. Тэгсэн Б машинтайгаа бид нарыг  хөдөө аж ахуй руу  дөхүүлээд өгөөч,  хүнээс юм авна гэж хэлэхээр нь би  уучихсан дэмий байх, өөр машин тэрэг олохгүй юу даа,  бензин ч бага байна гэхэд Б гялс яваад ирье, дүүгээ дуудчихье гэхээр нь тэгвэл тэгэхгүй юу гэж хэлсэн. Тэгсэн 20 орчим минутын дараа нэг залуу орж ирсэн. Тэгээд тэр танихгүй залуугаар машин бариулаад  би жолооЧ-н хажууд суугаад  нөгөө 3 хойд талын суудал дээр суугаад  явсан. Тэгээд бөхийн өргөөн дээр очоод зогсоход нөгөө 3 буугаад явсан. Жолооч бид 2 машинд үлдсэн. 20-30 минутын дараа Д ганцаараа ирээд тойроодох  гэхээр нь  бөхийн өргөөний уулзвараас бүтэн эргээд  зогсоход Б нөгөө залуу 2 машинд суусан. Манай машины хойноос цагаан машинтай хүмүүс дагаад явсан. Хойноос дагаж явсан машинаас танихгүй 3-4 хүн Д-нд орсон. Би Д-нд ороод удаагүй гэртээ харихаар явсан. Намайг явахад Д-н гэрт Д, Б, нөгөө намхан нуруутай залуу, бас 2-3  танихгүй залуу үлдсэн шиг санагдаж байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 100-102х/

 

Гэрч М.Ө-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би НаранТ зах дээр савхи зардаг юм. НаранТ зах дээр байж байхад 10-11 цА-н үед Д, Б 2 над дээр ирсэн. Би “та 2 юу хийж яваа юм” гэхэд Б “дүү нь баларсан хүн гөвчихлөө” гэхээр нь би итгэхгүй “яасан гэнэ ээ” гэхэд Б “би харин хүн хутгалаад алчихлаа” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-104х/

 

            Гэрч С.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д манайд нэг их удаагүй, ямар ч байсан Д, Б хоёр манайхаас явсан. Манай гэрт талийгаач А цэргийн найзтайгаа хононо гээд үлдсэн. Би тэр хоёрт жижиг өрөөний зурагтны урдуур газраар орж засаж өгсөн. Тэр хоёр хэвтээд унтсан. Би ямар ч байсан хөнжил өгсөн, тэр хоёр бүхлээрээ унтсан уу, хувцсаа тайлсан уу гэдгийг мэдэхгүй, ямар байсан унтсан. Бид нар 22 цА-н үед унтсан байж магадгүй. Би найз хүүхэн Билэгсайхантай бурхантай өрөөндөө унтсан. Шөнө унтаж байхад утас дуугараад би сэрсэн. Тэгсэн талийгаач хүнтэй утсаар яриад байсан. Тэгэхээр нь би талийгааЧ-н унтаж байсан өрөөнд ороод ханын цагийг харахад 03:15 цаг болж байсан. Би “хэн яриад байгаа юм бэ” гэхэд талийгаач “за за очлоо" гэж хэлээд утсаа салгаад надад “Д, Б дуудаж байна, дүү нь явлаа таксины мөнгө байгаа” гэж хэлээд цэргийн найзтайгаа хамт манайхаас гарсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105-107х/

 

            Гэрч Б.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “... Н өрөөнд орж ирээд Д, Б, А нь цэргийн найзтай цуг ирлээ гэж хэлсэн. Тэд архи ууж байгаа бололтой байсан. 22 цА-н үед тэд нар явах шиг болсон. Би бие засах гээд босоход А нь нэг танихгүй туранхай биетэй эрэгтэй хүнтэй хамт сууж байсан. Н орой болчихлоо миний дүү унтаад яв гээд ор засаж өч байсан. Тэгээд тэр 2 чимээгүй болсон, унтсан байх. Сүүлд Н  талийгаачийг 03 цаг өнгөрч байхад гарч явсан гэсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 108-109х/,

 

             Гэрч М.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ахлагч Г-н хамт Ачит-118 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. 2016 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 7 цА-н үед жижүүрээс “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 14 дүгээр гудамжинд цус болсон хүн дээшээ хараад хэвтэж байна” гэсэн утгатай дуудлага өгсөн. Ингээд дуудлага өгсөн газар очиход дээшээ харсан байдалтай нүүр, цээж хэсэг нь цус болсон 35-40 насны эрэгтэй хүн хэвтэж байсан ба тэр хүн нас барсан байсан. Ингээд би 103-т дуудлага өгөөд хэргийн газрыг хамгаалалтанд авч, хамгаалалтын тууз татаад жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудчихаад хэргийн газар ойр орчим ямар ул мөр байгааг харахад цогцос байсан газраас баруун хойд зүгээс гудамжны шороон замыг хөндлөн чирсэн бололтой, зөөвөрлөсөн байдалтай мөр олдсон. Ингээд мөрийг дагаад явахад тэр мөр нь 15 дугаар гудамжны 50 тоот хашааны үүдэнд очоод мөр нь алга болсон. Ингээд жижүүрийн бүрэлдэхүүнийг ирэнгүүт эрүүгийн төлөөлөгч Гтай хамт 15 дугаар гудамжны 50 тоот хашаанд ороход хашаанд монгол гэр, байшин байсан. Байшин нь цоожтой хүнгүй байсан. Баруун талын монгол гэрт нэг настай эрэгтэй, нэг эмэгтэй, эрэгтэй хүүхэд байсан. Настай эрэгтэй нь бид нарыг гэрт нь ороход л сандарсан байдалтай чичирч байсан. Г тэр эрэгтэйтэй уулзахаар тусад нь аваад явсан. Би гэрт байсан эмэгтэйтэй уулзахад тэр эмэгтэй “үүрээр 5 цА-н үед хоорондоо маргалдаж байгаад нөхрийн дүү Д хутга бариад танхайраад байсан, хоорондоо зодолдоод нэг мэдсэн чинь тэр хүн үхсэн байсан, Д тэр хүнийг цуг байсан хүмүүсээрээ зөөлгөөд цагдаад хэлэх юм бол ална шүү гэж хэлээд яваад өгсөн, би айж байна” гэж хэлсэн. Мөн хашаанд байх овоолсон шорооны ойр орчим хохирогЧ-н гутлын мөр гарсан байсан. Тэгээд бүрэлдэхүүн үзлэгээ хийж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 99-100х/

 

             Гэрч С.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаачийг анх Хархорины бааранд ирээд хамт 100 грамм хувааж ууж байхаас авахуулаад Б, талийгаач хоёр маргаад байсан. Тэгээд зодолдох гээд байгаа юм биш биз дээ гэж бодоход Д “найзууд зодолддоггүй байхгүй юу” гэж хэлээд инээж байсан. Бааранд бол Б, талийгаач хоёр зодолдоогүй, тэр хоёр өмнө нь 1 удаа маргасан юм шиг байна лээ. Тэр өмнө нь маргасан асуудлаа яриад маргалдаад байсан. Б болон талийгаач хоёрын хооронд ийм маргаан Хархорины баар, багшийн дээд дээр гадаа хамгийн сүүлд Д аХ-нд болсон. Хамгийн сүүлд тэр хоёрыг маргахад Д ах, Б, талийгаач, түүний найз бид тав үлдсэн байсан. Өмнө нь байж байгаад явсан хүмүүсийг байхад маргаан болоогүй байсан. Тэр хоёр өмнө болсон маргаанаа яриад л маргаад байсан. Бие биендээ үг хаяад байсан. Ямар ч байсан энэ 3 маргааны үеэр зодоон болоогүй. Хамгийн сүүлд Д аХ-нд орж ирэхэд Бын сууж байсан газрын тэнд улаан эрээн иштэй хутганы набор тавьчихсан байсан. Тэр набор нь уг нь хөргөгчин дээр нь байдаг юм. Яагаад тэр хутганы ком тэр газар очсоныг мэдэхгүй байна, хэн доош нь буулгасныг хараагүй. Энэ үед бараг үүр цайж байсан. Би Д ахаас цаг асуухад Д ах яг 6 болж байна гэхээр нь би за Д ахаа дүү нь явлаа ажилтай гэж хэлээд гэрээс гарсан. Намайг явахад Д ах, Б, талийгаач, талийгааЧ-н найз 4 үлдсэн. Намайг явтал ямар нэг зодоон болоогүй, тэр дөрөв ширээ тойроод суугаад үлдсэн, тасраад унтсан хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 104-107х/

 

            Гэрч Г.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг Д гэж дууддаг. Би яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна. 2016 оны 5 дугаар сарын эхээр намайг НаранТ зах дээр наймаагаа хийгээд зогсож байхад 10-11 цА-н үед Д өөрийнхөө мобикомын дугаараас залгаад байхаар нь би утсаа аваагүй, би порлон зардаг лангууны тэнд явж байгаад Д, Б гэдэг цуг яваад байдаг залуу хоёртой таарсан. Тэр 2 шөнөжиингөө архидсан бололтой нилээн согтуу байсан. ....Тэгээд архиа дуусаагүй тэр 2 заХ-н баруун талын хаалгаар гарч яваад би буцаад өөрийнхөө лангуун дээр оччихоод заХ-н хойд талын хаалган дээр байдаг Баялаг кофед хоол идээд сууж байхад над руу танихгүй дугаараас танихгүй хүн залгаад “Д гэдэг хүн мөн үү, та хаана байна” гэхээр нь би “мөн байна” гэж хэлээд өөрийнхөө байгаа газрыг зааж өгсөн. Тэгсэн удаагүй, өөрсД-г цагдаА-н ажилтан гэж хэлсэн 3 энгийн хувцастай хүн, С гэдэг залуутай хамт орж ирсэн. ЦагдаА-н хүмүүс намайг Д-г миний утас руу залгаж магадгүй, ярьвал хааана байгааг нь мэдээд ав гэсэн. Ингээд Д миний утас руу өөрийнхөө дугаараас залгаад “Д ах хаана байна” гэхээр нь би “нөгөө газраа сууж байна” гээд утсаа салгасан. Тэгээд 30-аад минут хүлээгээд ямар ч байсан энд ирэх байх гээд цагдаА-н хүмүүстэй хамт сууж байхад Д дахин залгаад “очиж явна, хаана байна” гэхээр нь би “нөгөө газраа л байна” гэж хэлсэн. Тэгээд эхлээд Б, араас нь Д орж ирсэн. Цагдаа нар тэр 2-ыг барьж яваад өгсөн. Д, Б 2-той хамт сууж байхад юу ярьж байгаа талаар нь сонсоогүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 189-191х/

 

            Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д-н гэрт ирээд би ундаанаас уучихаад харилаа гээд ойролцоогоор 04 цаг өнгөрч байхад гарсан. Намайг гарахад гэрт Д, Б ах архи уухгүй байсан бор залуу, машины эзэн залуу, бөхийн өргөөн дээр машинд сууж ирсэн 2 хүн залуу нийт 6 хүн үлдсэн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нөгөө хамт ирсэн машины жолооч надтай хамт гарч явсан. Тэд нар ер нь согтуугин хувьд согтуу байсан, намайг явахад тасраад унасан хүн байгаагүй. Намайг байх хугацаанд хэрүү маргаан, зодоон болоогүй. Д, Б ах хоёр баригдаХ-н өмнө хэдэн цА-н өмнө над руу утсаар ярьсан юм. Эхлээд Б ах утсаар яриад  “цуг явсан гэж цагдаа нарт хэлж болохгүй шүү” гэсэн, араас нь Д яриад  “машин барьж цуг явсан  гэж хэлж болохгүй шүү чамд ерөөсөө хамаагүй” гэж хэлчихээд утсаа  салгасан. Тухайн үед энэ талаар яриагүй нь миний буруу хэлж болохгүй шүү гээд байсан  болохоор энэ талаар яриагүй юм..” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 192-193х/

 

            Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын эхээр өдрийг нь мэдэхгүй байна. Би НаранТ зах дээр комиссын барааны хэсэгт комиссын хувцас зардаг юм, би өглөө ажилдаа аажуухан ирдэг, тэр өдөр мөн 10-11 цА-н үед зах дээр ирсэн. Ирээд бараагаа гаргаад байж байтал Д, Б хоёр ирсэн. Тэр хоёр нилээн согтуу байсан. Д эхлээд надад “энэ бацаан хэрэг хийчихлээ, одоо гарцаа байхгүй шоронд орно, би хамт байсан юм аа, чи ямар ч байсан энэ бацааныг хувцаслаадах, ах нь мөнгө төгрөгийг нь дараа нь өгнө өө” гэж хэлсэн. Энэ хоёр тухайн үед их олон юм ярьж байсан, согтуу болохоор их юм яриад байсан, би одоо сайн санахгүй байна. Б нь “би чамайг сүүлийн удаа аХ-н дүү гээд хэлчихье, би чамаас ах юм шиг байна лээ” гэхээр нь би “энэ олон хүн холхидог газар, энд олон юм яриад яахав, ямар ч байсан хувцсыг чинь солиод өгье, надад мөнгө төгрөг хэрэггүй” гэж хэлээд зарж байсан шинэ хар өнгийн силкин материалтай өмд, бас нэг цамц өгсөн юм. Б шууд зогсож байгаад өмсөж байсан хувцасныхаа гадуур өмссөн. Би өгсөн цамцаа санахгүй байна. Би хамт зогсдог хүмүүсээсээ санаа зовоод, зогсдог эгнээнээсээ хойшоо гараад Ө ах руу залгаад “энэ хоёр ирчихээд янз янзын юм яриад байна, та хурдан ир" гэж хэлсэн. Ө ах шууд хүрээд ирсэн. Ө ах ирээд надад “наад хоёр чинь хүн нухчихсан юм шиг байна аа, Д-н гэрийн гадаа бөөн цагдаа ирсэн байна” гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв заХ-н баруун талд Баялаг Ундаа нэртэй хүнсний заХ-н тэнд очоод “Ө ахад би тийм 100.000 төгрөг олж өгч чадахгүй, та наад хоёртоо ойлгуулаад хэлээрэй, би хүнээс 20-30 мянган төгрөг буцааж авахгүйгээр олж өгье” гэж хэлээд Ө ахыг дагуулаад мөнгө олохоор явсан. Би мөнгө олж өгье гэж хүчлээгүй л дээ. 4-5 хүнээс мөнгө асуусан боловч наймаа хагараагүй байна гээд мөнгө өгөх хүн олдоогүй. Тэгээд би дахин тэр уулзаагүй, шууд лангуу руугаа явсан. Тэрнээс хойш тэр хоёртой уулзаагүй. Маргааш нь Ө ахаас “юу болсон бэ” гэж асуухад Ө ах “Дтай уулзаж мөнгө авах гэж байгаад цагдаад баригдсан” гэж хэлсэн юм. Манай лангууны ар мөн тэр хавиас хутга гарч ирээгүй.Хутга хэрэв гарч ирсэн бол тэрүүгээр нэг юм болох байсан..” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 195-196х/

 

Гэрч П.Б, Л.Б нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл:

Гэрч П.Б: “...Шөнө 04-05 цА-н үед Баянхошуунд ирсэн байх. Би танихгүй хүнтэй хамт, бас машины жолоочтой ирсэн. Талийгаач А, Бтай хамт нэг машинд сууж ирсэн. Энэ гурав дээр сууж ирсэн машины жолооч нэмэгдэх юм. Энэ хоёр машины жолооч гэрт ороогүй байх. Гэрт Б, талийгаач болон танихгүй 2 залуу бид 6 орсон. Би 6 цаг өнгөрч явсан. Намайг явахад талийгаач, Д, Б, нөгөө 2 залуу үлдсэн. Нэрийг нь мэдэхгүй байна...”

                   Гэрч Л.Б: “...Шөнө 04 цА-н үед Д, Б ах, миний жолоодож явсан машины эзэн залуу, бор залуу, бөхийн өргөөнөөс өөр машинтай ирсэн 2 залуу, жолооч нь бид нар нийлээд 8-уулаа Д-нд ирсэн. Би орж ундаа уучихаад гарсан. Нөгөө машины жолооч бас хамт ороод надтай хамт гарсан. Би орж ундаа уучихаад гарсан болохоор 04 цаг өнгөрөөгөөд гарсан байх. Намайг гарахад Д, Б ах, машины эзэн залуу, бор залуу, бөхийн өргөөнөөс хамт ирсэн 2 залуу нийт 6 хүн үлдсэн...” гэжээ. /3хх-ийн 202-203х/

 

Гэрч П.Б, Б.П нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд:

Гэрч П.Б: “...Бид нар 2 машинтай 04-05 цА-н үед ирсэн. Бөхийн өргөөний тэнд нилээн удсан. Талийгаач бид хоёрыг нөгөө айлаас гарахад би талийгаачаас цаг асуухад 02, 03 цаг болж байна гэж хэлж байсан. Д гэдэг хүний гэрт 2 жолоочтой нийт 8 хүн ирээд 2 жолооч яваад 6 хүн үлдсэн. Намайг 06 цаг өнгөрч байхад явахад 5 хүн үлдсэн. Ямар ч байсан 5 хүн үлдсэн, Хажууд суугаа хүн үлдсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тэр энэ гэж хэлж чадахгүй байна...”

                   Б.П: “...Миний машинд би, Д, намхан нуруутай залуу, өөр бас нэг хүн байсан санагдаад байна. Бын дүү машин барьж явсан. Д-н гэрт хэдэн цагт ирснээ санахгүй байна. Манай машины араас бас нэг цагаан машин дагаж явсан. Тэр машинд яг хэдэн хүн, хэн хэн гэж хүн байсныг санахгүй байна. Ирсэн бүх хүн Д-н гэрт орсон. Бын дүү машин барьж явсан залуу миний өмнө түрүүлээд гарсан. Намайг гарахад нөгөө цагаан машин байхгүй байсан. Тэгэхээр явсан байж магадгүй. Би өөрийнхөө машиныг жолоодоод харьсан. Би Д-нд очоод 10-аад минут болоод гарсан. Намайг явахад миний таньдагаас Д, Б, намхан нуруутай зүс харж байсан залуу, танихгүй 3-4 хүн үлдсэн. Танихгүй хүмүүсийн тоог нарийн хэлж мэдэхгүй байна. Миний танихгүй 3-4 хүн байсан шиг санагдаад байна. Би тэр хүмүүсийг өмнө нь харж байгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Би хажуудаа суугаа энэ хүнийг тухайн үед анзаарч хараагүй юм байна....” гэжээ. /3хх-ийн 204-205х/

 

                    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 879 тоот дүгнэлтэд: шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

            Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: цээжний зүүн урд хэсгийн урдаас хойш, дээрээс доош, үл ялиг баруунаас  зүүн тийш чиглэн цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх,

            Үндсэн гэмтэл эмгэг өвчний хүндрэл:  Үнхэлцгийн хөндий дэх цусан  хураа, зүрхний чихдэлт, тархи уушигны хаван,  дотор эртхэнүүД-н цус багадалт, зүрхний ховдол  хоорондын таславЧ-н зүүн ханан дах Минаковын толбо.

            Дагалдах ба хавсрах гэмтэл, эмгэг өвчин: Зүүн нүдний дотор болон гадна  булангийн зүсэгдсэн шарх, зүүн хөмсөг, зүүн хацар зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, цус хуралт.

Дүгнэлт: 1/Талийгаач Л.А-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

2/Дээрх гэмтлүүдээс цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, зүүн нүдний дотор болон гадна булангийн зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2-3 удаА-н үйлчиллээр, бусад зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-3 удаА-н үйлчиллээр үүсгэгдэнэ.

 3/ТалийгааЧ-н биед учирсан дээрх гэмтлүүд 1 цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.

4/Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шархны улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байх бөгөөд цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шарх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 5/Талийгаач нь гэмтэл авсан үедээ ганц нэг үйл хөдлөл хийх боломж-той боловч удаан хугацаанд идэвхитэй үйл хөдлөл хийж чадахгүй.

6/ТалийгааЧ-н биед учирсан гэмтлийн байдлаас харахад гэмтэл нь босоо буюу суугаа байрлалд байхад үүссэн байх боломжтой байна.

7/Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.

 8/Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

9/Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

10/Талийгаач нь АВО системээр Ва (III) бүлгийн цустай байжээ.” гэжээ. /1хх-ийн 111-113х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 4110 тоот дүгнэлтэд: “...1/Шинжилгээнд ирүүлсэн “нэр хаяггүй 40-45 эр 7N гэсэн хаягтай цусанд 4,0 промили, шээсэнд 4,3 промили спиртийн агууламж тус тус илэрч байна.” гэжээ. /1хх-ийн 116х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 4111 тоот дүгнэлтэд: “...Талийгаач нэр хаяг тодорхойгүй, 45 настай эрэгтэйгийн гэх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.” гэжээ. /1хх-ийн 117х/

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 4154 тоот дүгнэлтэд: “...Хохирогч Л.А-н хэрэг болох үед өмсөж явсан гэх улаан өнгийн майк, эрээн дотоож, ногоон өнгийн цагаан судалтай тэлээ, саарал дотуур урт өмд, хар өнгийн подволк, хар өнгийн биеийн тамирын цамц, ягаан өнгийн захтай фудволк дээр цус илэрсэн. Уг цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна.” гэжээ. /1хх-ийн 119х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 3158 тоот дүгнэлтэд: “.../амь хохирогч Л.А-н/ 1/Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай хар цамцны доороос дээш 44 см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 20 см зайд 14 мм хэмжээтэй шинэ зүсэгдсэн уранхайтай, улаан майкны зүүн суганд 20 x 10 мм хэмжээтэй хуучин ханзарсан уранхайтай, доороос дээш 43 см зүүн хажуу оёдлоос баруун тийш 22 см зайд 14 мм хэмжээтэй шинэ зүсэгдсэн уранхайтай, хар цамцны доороос дээш 40 см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 21 см зайд 14 мм хэмжээтэй шинэ зүсэгдсэн уранхайтай, хүрэн өнгийн богино ханцуйтай цамц доороос дээш 43 см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 21,5 см зайд 14 мм хэмжээтэй шинэ зүсэгдсэн уранхайтай байна. Бусад хувцас уранхайгүй. 2/Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай хар цамц, улаан майк, хар цамц, хүрэн өнгийн богино ханцуйтай цамцанд үүссэн шинэ зүсэгдсэн уранхай нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн байна. Улаан майкны зүүн суганд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин ханзарсан уранхай байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн зүсэгдсэн уранхай нэг удаА-н үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно. 3/Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн зүсэгдсэн уранхай нь хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хутгаар үүсгэгдээгүй байна.” гэжээ. /1хх-ийн 121-122х/

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 7847 тоот дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн Л.А-н хэрэг болох үед өмсөж байсан гэх  улаан өнгин майк, ногон өнгийн цагаан судалтай тэлээ, саарал дотуур урт  өмд, хар өнгийн футболк, хар өнгийн биеийн тамирын цамц, ягаан өнгийн  захтай футболк дээр илэрсэн цусны, №2, №3, №4, №7 гэсэн дугаартай  шороо мэт зүйл дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь №4111 дугаартайы Л.А-н цус гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

2.Яллагдагч Д.Д-н  хэрэг болох үед өмсөж байсан гэх саарал өнгийн  куртик, 1 хос бор шаргал оймс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц  тогтоогдоогүй байх тул илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна.

 3. Л.А-н цус, Л.Бын цус, Д.Д-н цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. /3хх-ийн 139-141х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 3173 тоот дүгнэлтэд: “...1/Шинжилгээний шаардлага хангах 3 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр, 11 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн санд 96881, 2551998, 62456, 2655987, ММ003410006528, ММ0000ШШГ02856 гэсэн бүртгэлийн дугааруудаар Л овогтой Бын /овог нэр солигдсон байж болно/ баруун гарын эрхий болон баруун гарын долоовор хурууны хээ мөн.” гэжээ. /1хх-ийн 142-143х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 4160 тоот дүгнэлт:Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1, 3, 4 дугаартай цаасан ууттай шороо дээр цус илэрсэн. Уг  цус нь В /III/  бүлгийн харъяалалтай  байна.  /1хх-ийн 158х/,

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 3174 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээний шаардлага хангах 14 гэж дугаарласан ханын шүүгээний баруун хаалганаас илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр, 5,6 гэж дугаарласан махир сэнжтэй тунгалаг шилэн савнаас илрүүлж бэхжүүлсэн 3 ширхэг гарын мөр нийт 4 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн санд 96881, 2551998, 62456, 2655987, ММ003410006528, ММ0000ШШГ02856 гэсэн бүртгэлийн дугааруудаар Л овогтой Бын /овог нэр солигдсон байж болно/ баруун гарын эрхий, долоовор болон баруун гарын дунд хурууны хээтэй тохирч байна.” гэжээ. /1хх-ийн 161-162х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 4152 тоот дүгнэлтэд: “...1/Сэжигтэн Д.Д-н хэрэг болох үед өмсөж явсан гэх саарал өнгийн куртик, шаргал өнгийн оймс дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна. 2/Сэжигтэн Д.Д-н хэрэг болох үед өмсөж явсан гэх хар өнгийн богино түрийтэй гутал, саарал кэпкэн малгай дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй байна.” гэжээ. /1хх-ийн 196х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 3175 тоот дүгнэлт: /1хх-ийн 128х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 4161 тоот дүгнэлт: /1хх-ийн 140х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 3157 тоот дүгнэлт: /1хх-ийн 178х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 4153 тоот дүгнэлт: /1хх-ийн 185х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 6800 тоот дүгнэлт: “...Л.Б гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. Л.Бын гэх цус АВО системийн Ba(III)  бүлгийн харъяалалтай байна /1хх-ийн 187х/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 6799 тоот дүгнэлтэд: “...Д.Д-н биед цох, хамрын хянганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Д-н цусанд  0,8% спиртийн агууламж илэрсэн байх ба  энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Д.Д-н цус нь АВО системийн Ba(III)  бүлгийн харъяалалтай байна...” гэжээ. /1хх-ийн 206х/

 

            Шинжээч М.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Д-н биед учирсан цох, хамрын хянганы зулгаралт гэмтэл нь 2016 оны 5 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 145/

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 635 тоот дүгнэлтэд: “...1/Л.Б нь ямар нэгэн сэтгэцийн эмгэггүй байна. 2/2016 оны 5 сарын 07-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдсэн үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчлөөгүй байна. 3/Л.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. 4/Л.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаарлагагүй байна.” гэжээ. /1хх-ийн 193-194х/

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 639 тоот дүгнэлтэд: “...1/ Д.Д нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 2/2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчлөөгүй байна. 3/Д.Д нь хэрэг хариуцах чадвартай байна. 4/Д.Дид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.” гэжээ. /1хх-ийн 212-213х/

 

Гэрч Г.Н-н мэдүүлэг /1хх-ийн 94х/

                   Гэрч Г.Г-н мэдүүлэг /2хх-ийн 108-109х/

                   Х.Х-н иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар: /2хх-ийн 135-137х/,

 

             Шүүгдэгч Л.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 сарын 06-ны өдөр 14 цА-н үед Д-тай Баянхошууны эцэст таарсан. Би 0.33 литрийн Хараа архи дэлгүүрээс аваад Д бид хоёр Зүүнбаян-Уулын 7 билүү 8-р гудамжинд сууж архиа хуваан уусан. Архи уугаад сууж байхад А нь Д руу утсаар яриад хаана байгааг нь асуусан. Д хаана байгаагаа хэлэхэд А яваад очъё гэж хэлсэн. А 15-16 цА-н орчим ирэхдээ 0.75 литрийн Хараа архи авч ирсэн. Бид гурав Д-н гэр лүү яваад гэрт нь тэр архиа уусан. Д-н гэрт хүн байгаагүй. Тэнд ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Ярьж сууж байгаад архиа хувааж уусан. Энэ архиа ууж дуусчихаад би ганцаараа яваад 10-р хорооны урд талын гудамжны үзүүрийн дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи авсан. Тэгээд эргэж очих үед 20-21 цА-н үед буюу харуй бүрий болж байсан. Энэ архи уугаад сууж байхдаа А “чи ямх ямхаар намайг мэрээд байна уу” гэж хэрүүл өдсөн. Тухайн үед би хүндээр тусгаж аваагүй “миний хөгшин уучлаарай” гэж хэлсэн. А 22 цА-н орчим Д-нхаас гараад явсан. Эргээд 1 цаг орчмын дараа ирэхдээ нэг залуутай хамт Д-н гэрт ирсэн. Тэр хамт ирсэн залууг нь танихгүй. Тэр хоёр 0.75 литрийн стандарт архи авчирсан. А-г ирэх үед Д бид хоёр урдны архиа дуусаагүй, талаас нь жаахан доогуур болгоод сууж байсан. Бид 4 сууж байгаад эхний хагас шил архиа уусан. Би энэ архийг ууж байхдаа тасраад нэг хэсэг унтаад өгсөн. А намайг “босоод ир” гэж дуудахаар нь сэрсэн чинь А “чи муу аалз намайг ямх ямхаар мэрээд байна уу” гэсэн өнгө аястай зүйл ярьсан. Би “битгий хуцаад бай” гэж хэлсэн. Намайг сэрэхэд 03-04 цаг болж байсан байх. Намайг сэрэхэд Д, А нар нилээн больцгоосон сууж байсан. Д бараг тасарчихсан сууж байсан. Би жаахан унтаад сэрсэн болохоор арай гайгүй болсон байсан. А бид хоёр байшин дотор маргаад А намайг гаръя гээд бид 2 байшингаас хоёулаа гарсан. Бид 2 байшингийн үүдэнд гараад жаахан маргалдсан. Бид 2 гадаа зодоон нүдээн хийгээгүй, бид 2 бие биенээ ойлгоод эргээд байшинд орсон. Тэгээд буцаж ороод архиа уусан. Архи дуусч байх үеэр А дахиад маргаан үүсгэсэн. Тэгэхээр нь би “гаръя муу пизда” минь гэж хэлээд хамт байшингаас гараад хашааны үүд орчим очиход А эхлээд миний баруун хацар луу гараараа 1 удаа цохисон. Тэр нь ч нэг их сүйдтэй зүйл болоогүй. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун гараараа зүүн шанаа руу нь цохисон чинь А газар унасан. Газар унаад босч ирэхэд А-н шанаа орчмоос цус гарсан байсан. Тэр цусаа гараараа дарж байсан. Яг аль шанаа гэдгийг нь мэдэхгүй байна. А “чи намайг цохичихлоо” гэж хэлээд өмднийхөө араас 20-25 орчим см урттай хутга гаргаж ирээд над руу дайрахаар нь би хутгатай баруун гарыг нь барьж аваад зүүн шанаа орчим нь гараараа бас цохисон чинь А газар унасан. Хутга нь жаахан зайтай шидэгдэхээр нь би хутгыг нь аваад өөдөөс нь чичсэн чинь А биеэрээ хөдлөх шиг болоод над руу сарвайхаар нь би дахиад хутгаараа дахиад далайсан. Тэгсэн А хашааны хаалгаар гараад надаас зугтаагаад явсан. Тэгсэн Д гэрээсээ гарч ирээд “та хоёр яачихваа” гэхээр нь би “наад муу нохойн гөлөг чинь над руу хутга бариад сарвайхаар нь би хоёр цохичихлоо, тэгсэн зугтаагаад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Д гэрээ түгжээд ахыгаа билүү аХ-нхаа эхнэрийг дуудаж гэрийнхээ түлхүүрийг өгсөн. Би хутгаа авч явж байгаад хаана хаяснаа мэдэхгүй байна. Би хутгыг өмдний арын халаасанд хийгээд явж байгаад хаясан.

            “...Архи ууж байгаад би нэг хэсэг унтчихсан байсан. Тэгсэн талийгаач намайг гуя руу гараараа цохиж сэрээсэн. Тэгээд би “чи яагаад намайг цохиж сэрээж байгаа юм” гэж хэлээд түүнээс болж маргасан. ...Гадаа гэгээ орсон байсан. Бид хоёр 00 орж бие зассан. Тэгэхдээ бид хоёр маргаж л байсан. Тэгээд Д-н хашаанд байдаг элсний тэнд би талийгаачийг шанаадсан юм. Талийгаач шанаадуулаад унасан. Босч ирээд зөрүүлээд шанаадахаар нь би бариад авсан чинь талийгаач хойноосоо хутга гаргаж ирсэн. Тэгэхээр нь би хутгатай гарыг нь барьж аваад нүүр лүү нь цохисон чинь талийгаач газар унасан. Хутга нь газар унасан. Би хутгыг нь аваад эхлээд 1 удаа саваад дараа нь дахиж савсан. Тэгсэн талийгаач шууд хашаанаас гараад зугтсан. Талийгаач “намайг хутгалчихлаа” гэж хэлээд хашаанаас гараад явсан. Би буцаж байшинд ороод “бос Т явчихлаа” гэж хэлээд Дтай хамт гэрээс нь гарсан. ...Би тухайн үед гэрт байхдаа талийгаачийг хутгалсан талаараа Дд хэлээгүй, Д мэдээгүй байсан. Би НаранТ зах дээр байхдаа Дд “Тыг 2 хатгаад хаясан, үхсэн амьдыг мэдэхгүй, эхлээд нэг хатгахад хэг гээд нэг доошоо суусан, элдвийн зүйл болчихвий, та нэг утасдаад өөрөөс нь асуугаадах” гэж хэлсэн. Д “юу гээд хуцаад балайраад байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд Д Т-н утас руу залгачихаад утас нь холбогдохгүй байна гэж хэлж байсан. ...Талийгаачийг Д-н гэрээс өргөж гаргасан асуудал болоогүй. ...Эхлээд талийгаачтай маргалдах үед ширээн дээрээс хоолтой аяга унаад хагарсан юм. Би хутга шөвөг болохоос өмнө тэр аяганы хагархайг цуглуулаад Д-н урд айлын хашааг давуулж шидсэн юм. Би Д-н авгайг ирэхээс өмнө хагарсан аягыг хаях санаатай айлын хашаа давуулж шидсэн юм. Энэ үед талийгааЧ-н найз явчихсан байсан юм. Талийгаач Д-н гэрт байсан юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 36-38, 39-40, 45-56х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2016 оны 5 дугаар сарын 07-ны өглөө Д руу залгаад “ах хүү хаана байна” гэж асуухад “найзтай гэрээсээ гараад доошоо уруудаж байна” гэхээр  нь би “эцэс дээр байна, та хүрээд ир” гэж хэлсэн. Д-г хүрээд ирэхээр нь би “өчигдөр уусан, үхэх гэж байна” гэхэд Д “надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн цуг явж байсан С гэх найз нь нэг шил 0.5 литрийн архи авч өгсөн. Тухайн архийг нь гудамжинд ороод ууж байхад П хүрч ирсэн. П нэг шил архи авч өгсөн. Пас салаад С, Д бид дөрөв 1 дүгээр хороололд Д-н найзтай уулзсан. Дахин нэг шил архи ууж байхад талийгаач над руу утсаар залгаад “хаана байна” гэж асуухаар нь Д бид хоёр “Цамбагаравт байна” гэж хэлэхэд “наанаа байж бай, яваад очъё” гэж хэлсэн. Бид Хархорин заХ-н ард байх караокены тусгай өрөөнд орж 100 грамм архи ууж байхад талийгаач, найзтайгаа нэг шил архитай хүрч ирсэн. Караокенээс гараад Баянхошуунд Н-н гэрт архи уусан. Д-г гэр рүүгээ явсан. Талийгаач, талийгааЧ-н найз Б бид гурав Н-н гэрт үлдсэн. Би талийгаачийг найзтай нь үлдээгээд Д-н гэр лүү очиход Д, П, С нар байсан. Би нэг шил архитай очсон. Тэгсэн Д “Хөдөө аж ахуй орж хүнээс юм авна” гэхээр нь жолооч дуудаад П-н машинтай Хөдөө аж ахуй руу явсан. Хөдөө аж ахуй дээр байж байхад талийгаач утсаар яриад “наанаа байж бай, би яваад очъё” гэж хэлсэн. Бид Хөдөө аж ахуйгаас хөдлөөд Төв шуудан дээр явж байхад талийгаач такситай цуг ирсэн. Тэгээд бид Д-н гэр лүү очиход гэрч Б хашааны хаалга онгойлгож өгсөн. Д-н гэрт 7-8-уулаа орсон. Гэрт нь ороод сууж байхад эхлээд таксины жолооч, дараа нь П, С нар явсан. Гэрт Д, талийгаач, талийгааЧ-н найз бид дөрөв үлдсэн. Архи ууж сууж байхад талийгаач унтсан. Талийгаачийг босгож ирээд “архи уух уу” гэж хэлэхэд “үгүй” гээд хоол идсэн. Тухайн үед Д унтсан байсан. Тэгсэн талийгааЧ-н найз нь цуг явъя гээд талийгаачид хэлэхэд талийгаач “би явахгүй, юм идье” гэж хэлсэн. Тэгсэн талийгааЧ-н найз “би зам мэдэхгүй, яаж явах юм бэ” гэж хэлэхэд талийгаач найз Бод зам зааж өгье гэж гараад буцаж орж ирсэн. Би хоол халаагаад талийгаачид өгсөн. Дараа нь архи өгөхөд хоолтой аягаа унагаагаад хагалсан. Тэгэхээр нь би “чи айлд байж аяга хагаллаа” гэж хэлээд талийгаачтай маргалдсан. Талийгаач намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон. Бид хоёр айлд муудалцаад яах вэ гээд гэрээс нь гарахад талийгаач араасаа хутга гаргаад ирсэн. Би талийгааЧ-н гарнаас нь бариад цохиход хутга газар унасан. Тухайн хутгыг нь булааж аваад талийгаачийг хутгалсан. Талийгаач элгээ дараад “чи намайг хатгачихлаа” гэж хэлэхэд нь би “битгий хуцаад бай” гэж хэлсэн. Тэгсэн талийгаач хашаанаас гараад гүйсэн. Би “битгий хуцаад бай” гэж хэлэхдээ хутгаар дахин талийгаачийг зүссэн. Талийгаач хашаанаас гараад машины зам дээр гудамжинд унасан. Би талийгаачийг чирээд машины замаас холдуулсан. Гэрт ороод Д-г сэрээгээд “НаранТ орж Дгаас мөнгө авъя, надад мөнгөний хэрэг” байна гэж хэлсэн. Тэгээд Д босоод куртикээ өмсөөд гарсан. Д бид хоёр НаранТ руу орох гэж байхад Д-н эхнэр залгахаар нь би утсыг нь аваад “танай ангийн хүүхД-г хутгалчихсан, наагуур чинь юу болж байна” гэж асуухад “би ажлаасаа буугаагүй байна” гэж хэлсэн. Удалгүй Д-н эхнэр залгаад “хорооны хэсгийн төлөөлөгч утасдаад байна” гэж ярьсан. Би Д-н утсыг нь булааж авахад Д намайг “чи утас булаалаа, юу болсноо хэлсэнгүй” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

             Шүүгдэгч Д.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ...Б, С бид гурав сууж байхад ойролцоогоор 18 цА-н үед байх талийгаач А миний ... гэсэн дугаар луу танихгүй дугаараас залгаад “юу байна ах” гэхээр би “юмгүй тайван” гэхэд “та юу хийж байна” гэхээр нь би “ах нь архи ууж байна” гэхэд “та хаана байгаа юм” гэхээр нь би Саппоро дээр байна гэхэд “би яваад очих уу” гэхээр нь би өөрөө мэд гээд гар утсаа салгачихсан. Тэгтэл талийгаач Б луу залгаад уулзах газар товлоод байх шиг байсан. Тэгээд Б, С бид гурав 1 дүгээр хорооллын арын засмал зам дагаад алхаж явж байгаад Хархорин заХ-н ард байрлах Тайхар нэртэй баар луу бид гурав ороод Б бид хоёр хүний 100 грамм авч уугаад сууж байхад Б талийгаачтай ярьж байгаад ойролцоогоор 2 цаг гарангийн дараа талийгаач Тайхар баар луу үл таних залуутай орж ирээд үл таних залуу нь өөр ширээн дээр ганцаараа суусан. Харин талийгаач бид гурвын ширээн дээр ирж суухаар нь би талийгаачид 100 грамм архи авч өгсөн чинь талийгаач нөгөө залуутайгаа хувааж уусан. Тэгээд орой 20 цА-н үед байх Б, талийгаач А, С, үл таних залуу бид 5 уг баарнаас гараад явж байхад талийгаач А нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байдаг Н гэх залуугийн гэрт очих уу гээд бид нар Хар хорин заХ-н хойд талын засмал зам дээрээс такси барьж суугаад Баянхошууны 17 дугаар гудамжинд байдаг Н гэх залуугийн гэрт нь ирэхэд Н гэх залуу түүний эхнэр, бас үл таних хоёр залуу, нэг хүүхэн нар нийт 5-уулаа зурагт үзээд сууж байсан. Бид нар ороод мэндлээд сууж байхад Н-н  гэрт байсан үл таних эмэгтэй нь гараад явчихсан. Тэгээд бид нар хэсэг хугацааны дараа гэртээ харилаа гээд гараад явж байхад талийгаач А араас дуудаад 1 шил архи авчихлаа буцаад ороод ир гэхээр нь Б, С бид буцаад Н-н  гэрт ороод талийгааЧ-н авсан гэх 0,75 граммын архийг хувааж ууцгаагаад сууж байхад П миний гар утас руу залгаад Д хаана байна гэхээр нь би ойрхон айлд байна гэхэд би Баянхошууны тойргийн орчим өөрийнхөө машинтай явж байна гэхээр нь би Н-н  гэрээс Б, С бид гурав гараад тойрог дээрээс П-н машинд суух гээд алхаж явж байхад манай хадам дүү Г эхнэр С-н хамт явж байгаад таараад уулзаж байхад П ирээд бид нар П-н машинтай тэр хоёрыг Зүүнбаян-Уулын 25 дугаар гудамж ороод 0,75 граммын архи би аваад Г, С хоёрт архинаасаа хийж өгөхөд уухгүй байхаар нь тэр хоёрыг буулгачихаад Б, С, П бид дөрөв 22 цаг нилээд өнгөрсөн байх үед Сонгинохайрхан дүүргийн ... тоот хашаанд байрлах манайд ирэхэд манайх хүнгүй байхаар нь бид нар ороод нөгөө авсан 0,75 граммын архи хувааж уучихаад дахиж архи авах санаатай манайхаас гараад явж байсан. Тэгтэл би согтоод юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн ойролцоо П-н машинтай явж байхад нь сэрсэн. Тэгтэл Б байхгүй байхаар нь би Б яасан бэ гэхэд урд талын машинд талийгаач А-н хамт явж байгаа гэж хэлж байсан. Тэгээд бид нар шууд тэндээс машинтайгаа манай гэрт ирээд машинаас буугаад манайд ороход миний санаж байгаагаар Б, С, П, талийгаач А бид нар ороод 0,75 граммын 1 шил архи ууж байх шиг байсан. Тухайн үед би согтоод сандал дээр суугаад унтаж байгаад сэрэхэд Б, талийгаач А тэр хоёр зогсчихсон хэрэлдэж байхаар нь би сэрээд дүү нар юу яриад байгаа юм бэ гэж хэлчихээд буцаад сандал дээрээ унтчихсан байсан. Б, А хоёр тухайн үед хэрэлдэхдээ А нь Б-г чи дээрээс хойш намайг үгээр идээд байгаа шүү гээд хэрэлдэж байсан. Бусад хүмүүс байхгүй байсан. Тэгээд удаагүй Б намайг сэрээгээд ах хувцсаа өмсөөд гараад ир гэхээр нь би сэрээд гутлаа өмсөөд байшингаасаа гарахад гэгээ хаяарч байсан. Тэгээд би хашаанаас гарахад хашааны гадаа Б ганцаараа 0,75 граммын 1 шил архи барьчихсан зогсож байгаад бид хоёр уг архийг нь хувааж уучихаад гудамж уруудаж алхаад Баянхошууны шинэ эцэс дээрээс нэг таксинд суугаад 2016 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гар утасны худалдааны Тэди төв ороод буухад Б нь 5000 төгрөг уг таксинд өгчихөөд бид 2 урт цагаан руу алхаж байгаад Б нь нэг дэлгүүр ороод 0,33 граммын архи аваад бид хоёр хувааж уучихаад сууж байхад Б надад хэлэхдээ та Д ахаас мөнгө авах ёстой биз дээ, хоёулаа очиж авах уу гээд бид хоёр 10 цА-н үед НаранТ зах ороод Д ахтай уулзахад Д ах бид хоёрт 0,5 граммын Улаанбаатар нэртэй архи авч өгөөд бид гурав хувааж ууж байхад Д ах буцаж ажил руугаа ороод 50,000 төгрөг авч гарч ирээд Бт өгсөн. Тэгээд буцаад ажил руугаа орохоор нь бид хоёр Шилэн зах дотор Д ахыг хүлээж байгаад ирэхгүй байхаар нь бид хоёр уг захаас гараад НаранТ зах орох гээд алхаж байхад миний дугаар луу манай эхнэр О өөрийхөө дугаараас залгаад “юу хийгээд байгаа юм, хаана яваад байгаа юм, архи уугаад яваад байгаа юм уу, гэртээ хариач” гэхээр нь би “уугаагүй, хөгшин нь Б-тай хамт Д ахаас мөнгө авах гээд явж байна” гээд ярьж байхад гар утас нь тасарчихсан, удаагүй эхнэр дахиж залгахад Б миний гар утсыг булааж аваад манай эхнэрт Б хэлэхдээ “би танай ангижавыг чинь алчихсан” гэж хэлэхээр нь би гар утсаа аваад юу яриад байгаа юм бэ гээд гар утсаа аваад салгачихаад “чи яаж байгаа юм бэ, яасан муухай юм хийдэг юм бэ, надад хэлэхгүй” гэж хэлээд би уйлаад зогсож байхад Д ах, Ө ах хоёр ирээд яасан бэ гээд надаас асуухаар нь Б тэр хоёрт хэлэхдээ Д ах уйлаад байх юм, Би Д аХ-н эхнэрийх нь ангийн хүүхД-г нь сая алчихсан юм гэж хэлсэн. Тэгээд юундаа уйлдаг юм бэ, би өөрийгөө мэднэ шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би ахдаа эртхэн хэлчихгүй дээ, ах нь бие муутай хүн, ах нь наад хэргийг чинь даачихъя гэхэд Ө, Д ах хоёр уурлаад энэ хүн чинь өөрөө ингэж хэлж байхад чи хүний юмыг авна гэж юу яриад байгаа юм цагдаа дээр очоод хэл гээд уурлаж байсан. Тэгтэл Б Д ах та битгий балаарайд бай, надад хэдэн төгрөг олоод өгчих би хэдэн хоног болчихоод өөрөө очно гэж хэлсэн. Тэгээд бид 2 манай охин Ц-с мөнгө авах санаатай явж байхад Д ах миний гар утас руу залгаад чи нөгөө мөнгөө авах юм уу гэхээр нь Б бид 2 охин дээр очихоо болиод НаранТ орж Д ахтай уулзахад цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 53-54, 57-60, 62-63х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр би Бтай таараад архи уусан. Хороололд манай найз З байна гэж залгахаар очиж дахин архи уусан. Талийгаач, талийгааЧ-н найз Б, Б бид дөрөв архи уусан. Би тэд нарт “би явлаа, та нар архи уувал уу, би харилаа” гэж хэлсэн. Баянхошуунд Нээгий гэх залуугийн гэрт очиход талийгаач, Б, Б нар ардаас хүрээд ирсэн. Тэгээд би Н-н гэрт байж байгаад “харилаа” гээд явахад миний араас дахиж ирцгээсэн. Мөрдөн байцаалтын шатанд гэрч нар худал мэдүүлэг өгсөн байсан. Бид орой Хөдөө аж ахуй руу хүнээс мөнгө авна гэж явсан. Би “харьж унтлаа” гэж хэлээд явахад дахин араас тал шил архитай гэрт хүрч ирсэн. Хашааны гадаа байхад Б, талийгаач, талийгааЧ-н найз Б, П гэх жолооч, С нар ирсэн. Тухайн үед шөнийн 03 цаг болж байсан байх. Тэгээд бид манай гэр лүү орцгоосон. Гэрт ороод архи задалсан. Би “шинэ хоол байгаа халаагаад идээрэй, энэ манай гэр байгаа юм, тухтай байцгаа” гэж хэлж байсан. Тэд цувраад явцгаасан. Сүүлд нь талийгаач, Б, талийгааЧ-н найз Б бид дөрөв үлдсэн. Тэгээд хоол халаагаад аяганд хийж өгч байхад би тасраад унтсан байсан. Намайг согтуу байх үед байцаалт авсан. Тухайн үед миний бие муу хуруу, гар цоорсон байсан. Би зодооны талаар мэдэхгүй. Би Дгаас мөнгө авах ёстой байсан. Тэгээд зах дээр очоод болсон асуудлыг мэдсэн. Зах дээр очоод би эхнэртэйгээ утсаар ярьсан. Б манай эхнэртэй “Оюунаа эгчээ юу байна аа, би танай ангийн хүүхД-г алчихлаа” гэж хэлсэн. Би тэгэхээр нь Б-г хоёр удаа өшиглөсөн гэж хэлсэн. Маш их гомдолтой байна. Өмнөх байдлаас минь болж намайг гүтгэж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

             Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 90-93х/

 

            Хохирогч Н.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 11 цаг 20 минутын үед гэрээсээ ажилдаа явсан. Намайг ажилдаа явахад манай гэрт манай өвөө Д манай гурван хүүхэдтэй үлдсэн. Тэгээд би орой ажлаа тараад 22 цагт гэртээ иртэл манай гэрийн 2015 оны 10 дугаар сард Баянхошууны 112 дугаар автобусны буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг. Барын нүд нэртэй ломбарднаас 260,000 төгрөгөөр худалдан авч байсан Элко маркийн 32 инЧ-н хавтгай дэлгэцтэй ЛСД зурагт алга болсон байхаар нь би өвөөгөөсөө асуухад, манай гэрийн тог 15 цА-н үед тасраад тогны шийдэн дээр очиж үзэхээр гэрт манай охин 10 сартай Н-г унТж үлдээгээд хаалгаа цоожлолгүй гарч яваад буцаад ирэхэд нь гэрийн зүүн хойд талын тавиур дээр байсан зурагт алга болсон байсан гэж хэлсэн юм. Тэгээд л би цагдаА-н байгууллагт хандсан юм. ...Манай алдагдсан зурагтын суурь нь хагарчихсан байсан. Мөн тог тасалсан байсан учир уг эд зүйлсийг бүрэн бүтэн болгохыг хүсэж байна. Зурагтын суурь нь 25.000 төгрөг байдаг гэсэн. Харин тэр гэрлийн утсыг би шинээр нь ямар ч залгаагүйг авахуулмаар байна. Би 2015 оны 4 дүгээр сард 100 м утсыг 158.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 104-105х/

 

            Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Элко маркийн 32 инЧ-н зурагтыг Х.Х-с хураан авч, Н.А-д хүлээлгэн өгөв.” гэжээ. /2хх-ийн 101-102х/

 

             Эд зүйлийн үнэлгээнд: “...Элко маркийн 32 инЧ-н зурагт – 260.000 төгрөг” гэжээ. /2хх-ийн 98х/

 

Гэрч Х.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн хамаатны дүү болох А-н гэрт 3 хүүхД-г нь өдрийн цагаар хараад тэдний гэрт амьдардаг юм. 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр би мөн гурван хүүхД-г нь хараад гэрт нь үлдсэн. Ингээд өдөр нэг хүүхэд нь сургуульд яваад нэг хүүхэд нь цэцэрлэгт яваад би бага хүүхэд болох 10 сартай хүүхД-г нь гэрт нь хараад байж байтал 10 цаг өнгөрч байхад тог нэг мэдсэн чинь тасарчихсан байхаар нь би тогийг нь залгахаар гэрээс гарсан. Тухайн үед гэрт нь 10 сартай хүүхэд тэргэн дээр унтаж байсан ба би гэрийг нь түгжилгүй гараад баруун урд талын хашааны орчимд тогны утас тасарчихсан байхаар нь би тогны утсыг залгаад буцаад гэр лүү ороход зурагт байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 106х/

 

Гэрч М.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ахлагч Б.Г-н хамт Ачит-117 чиглэл буюу Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 16 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоончулуутын 11-р гудамжинд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад сэжиг бүхий 2 нэг нь гудамжны булан тойроод гараад ирсэн. Нэг нь манай машиныг хараад зүүн тийшээ буруулаад явсан. Хажууд нь явсан бараан өнгийн куртикээр ороосон овор ихтэй зүйл тэвэрсэн залуу нь явж байсан газрынхаа хажуу талын хашаа руу орохоор нь овор ихтэй зүйл авч яваа хүнийг нь барихаар хашаагаар ороод араас нь дуудахад тэр залуу барьж явсан зүйлээ айлын хашаанд тавьчихаад хашаа Дд зугтсан. Би араас нь хашаа давж яваад хойд талын гудамжны айлын хашаан дотроос нөгөө залууг барьж авсан. Тэр залуу өөрийгөө Х гэж хэлж байсан ба архи уусан бололтой архи үнэртүүлсэн байсан. Би “энэ зурагтыг хаанаас хулгайлсан, хэнтэй хамт явж байсан бэ” гэж асуухад тэр залуу “10-р хорооноос хашаагүй айлаас хулгайлсан юм аа, би ганцаараа явж байсан, би тэр айлаа заагаад өгье” гэж хэлсэн. Тэгээд тэр зааж өгсөн айлд нь очиход нэг эрэгтэй хүн манайд хулгай орсон байна, зурагтаа алдсан, яг дуудлага өгөх гэж байлаа гэж хэлж байсан. Х-н айлын хашаанд тавьсан куртикээр ороосон зүйлийг үзэхэд хар өнгийн 32 инЧ-н Элко гэдэг зурагт байсан. Ингээд тухайн өдрөө жижүүрийн ахлах офицерт зурагт болон Хыг илтгэх хуудсын хамт хүлээлгэн өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 99-100х/

 

            Шүүгдэгч Х.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б бид хоёр цаашаа яваад гудамж тойрсон чинь хашаагүй гэр байхад нь би гэрийнх нь араар Б гэрийнх нь урдуур гарсан. Тэгээд Б уг айл руу ороод 32 инЧ-н хавтгай дэлгэцтэй, хар өнгийн зурагт аваад гараад ирсэн. Тэгээд би уг зурагтыг нь тэврээд Б-н найзынд очилгүй шууд жалга уруудаад, ертөнцийн зүгээр урагш явж байтал хойноос 20 гаран насны өндөр нуруутай нэг залуу дагаад яваад байхаар нь жалганд зурагтаа орхичихоод нөгөө залуугийн урдаас гараад очсон чинь, нөгөө залуу наад зурагтаа зарах юм уу гэхээр нь би зарна ш дээ гэсэн. Тэгэхэд Б жалганд үлдээсэн байсан зурагтыг аваад жалгаар дээшээ өгсөөд гараад ирэхээр нь би өөрийн куртикээр зурагтаа ороогоод, нөгөө залуу наад зурагтыг чинь залгаж үзэж байж авах, авахгүйгээ шийднэ гэхээр нь би хаана залгаж үзэх юм гэхэд тэр дээр харагдаж байгаа худаг дээр очоод гуйгаад залгаад үзье гээд бид гурав дээшээ алхаад явж байтал өөдөөс цагдаА-н алаг машин гараад ирсэн. Тэгээд би онгорхой нурчихсан байсан хашаа руу зугтааж ороод уг хашааг Дд арынх нь айлын жорлонд орж нуугдаж байгаад цагдаа нарт баригдсан юм. Би Б-г хаашаа зугтаасныг хараагүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 122-123х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б, Т нар Суурь гэх хүний гэрт хоносон. Тэгээд Суурийн гэрээс гарсан. Би Суурийн куртик өмссөн, Б миний куртикийг өмссөн байсан. Тэгсэн Б би хүнээс мөнгө авах ёстой гэж хэлсэн. Бид хоёр дээшээ өгсөөд явж байхад Б булан тойроод явсан. Б зурагт тэвэрсэн жалга руу орж байсан. Би жалга руу орох гээд явж байхад жалганы цаад талаас нэг залуу та хоёр наад зурагтаа зарах уу гэж асуусан. Тэгэхэд нь би Баас “зурагтаа зарах юм уу” гэж асуухад намайг зурагт барьж бай гэж хэлсэн. Би юун зурагт юм бэ гэж асуухад дараа нь хэлье гэж хэлсэн. Би хулгайн зурагт гэж бодсон. Тэгсэн цагдаа урдаас гараад ирэхээр нь зурагтыг нь тавиад зугтаасан. Б-г хулгай хийсэн гэдгийг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүгдэгч Л.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х бид хоёр гудамж өгсөөд явж байтал хашаагүй айл байхаар нь орж найзынхаа гэрийг асуугаатахъя гээд очтол гэрийнх нь хаалга цоожлоогүй, цоожийг нь зүүчихсэн байхаар нь би онгойлгож ороод гэрийнх нь зүүн хойд талд байсан хавтгай дэлгэцтэй зурагтыг нь аваад гараад ирэхэд Х гадаа зогсож байсан. Тэгээд Х бид 2 жалга уруудаад явж байтал араас 1 залуу дуудахаар нь би яасан гээд яваад очтол наад зурагтаа зарах юм уу гэхээр нь үнэ тохирвол өгчихнө гэхэд асдаг юм уу, шалгаад үзье гээд худаг руу орж залгаж үзэхээр явж байтал цагдаА-н алаг машин гарч ирээд зурагт барьж яваа хүн наашаа хүрээд ир гээд чанга яригчаараа ярихаар нь Х зурагтаа тэврээд онгорхой байсан хашаа руу яваад орчихсон. Би нөгөө зурагт авах гэж байсан залуутай хамт цагдаА-н машины хажуугаар нь гараад явчихсан. Тэгээд Х цагдаа нарт баригдаад би зугтаагаад яваад өгчихсөн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 128, 129-130х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр би хулгай хийсэн. Тухайн хэрэгт Х оролцоогүй. Тухайн үед Т манай гэрт ирсэн. Тэгээд Т бид хоёр Х-н гэрт очоод нэг шил архи хувааж уусан. Би айлд юм хийсэн мөнгөө авах гээд явах замдаа хохирогЧ-н гэр лүү ороход хүн байхгүй байсан. Хүн байхгүй байсан учир Хыг чи явж бай гэж хэлсэн. Би тухайн айлаас зурагтыг нь аваад Хыг дуудаад куртикээр зурагт ороогоод Хт өгсөн. Х “юу юм бэ” гэж асуухад нь “чи аваад явж бай, дараа нь учрыг нь хэлье” гэж хэлсэн. Тэгээд явж байхад Х нэг залуу зурагт авна гэж байна гэж хэлэхэд нь тухайн залуутай би уулзаад ярилцсан. Тухайн залуу “яаж шалгаж авах вэ” гэж хэлэхэд нь “худагт ороод шалгая” гэж хэлээд худаг руу явж байхад цагдаатай таарсан. Тэгээд баригдсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Х.Х-н өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Б, Д.Д нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

             Учир нь,  хэргийн үйл баримтыг дүгнэж үзвэл, хэрэг гарсан тухайн нөхцөл байдалд шүүгдэгч Д.Д, Л.Б, амь хохирогч Л.А болон бусад гэрЧ-н этгээдүүд архи хэрэглэж, хэн аль нь согтуурсан байдалтай байсан ба шүүгдэгч нарын хувьд амь хохирогч Л.А-н гүн согтсон энэ байдлыг ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж дүгнэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгч Д.Д, Л.Б нарыг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж  алсан гэж дүгнэх боломжгүй байна.

 

 Харин шүүгдэгч Д.Д, Л.Б нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоот хашаанд хохирогч Л.А-г  цээжин тус газар нь хутгалж онц харгис хэрцгийгээр санаатай алсан болох нь:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “... “...хэрэг гарсан газар нь Сонгинохайрхан дүүргийн ... тоот хашаа,... байшингийн баруун урд булангаас урагш 2м 80 см зайд хашааны баруун талаас  зүүн тийш урагш 52 см зайд 3смх12 см талбайд шороон дээр цус мэт улаан хүрэн зүйл дусалсан. Гудамжинд үзлэг явуулахад урд хашааны ирмэгээс хойд хашаа хүртэл 8.5 м орчим өргөнтэй, 10 дугаартай шонгоос 11.3 м  зайд цогцос байна. Цогцосны баруун хөлийн өвдгөнд 3х4см, зүүн хөлийн  гуя хэсгээр 22х12см хэмжээтэй шороо мэт зүйлээр бохирлогдсон байна. Дотуур саарал өмдний урд, дээд зах, цээж хэвлий хэсгээр цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон, мөн цамц, майкны энгэр, цогцосны нүүрний зүүн нүд хөмсөг, зүүн хацар хамрын хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон, хар цамцны зүүн энгэрт цахилгаанаас зүүн тийш 4.5 см зайд, доод хормойноос 40 см зайд 14мм хэмжээтэй цооролт, дотор талын улаан майкны зүүн ханцуйнаас баруун тийш 17 см зайд, гурвалжин захны  доод үзүүрээс 5 см зайд 11мм хэмжээтэй цооролттой, цогцосны толгой хэсгийн дор газарт, хашаанаас 23 см зайд 9.5х8 см хэмжээ бүхий цус мэт улаан хүрэн зүйл байв. Мөн 10 дугаартай шонгоос ертөнцийн зүгээр баруун тийш 13.5 м зайд ертөнцийн зүгээр урагш харсан  хашаанаас урагш 52 см зайд 2х3см цус мэт  улаан өнгийн зүйл байна, мөн 50 тоот хашааны явган хүний  хаалганаас  цогцос байсан гэх газар луу  чирсэн нийт 3 ширхэг ул мөр байсныг 103, 2, 1 гэж дугаарлаж улмаар 50 тоот хашаанаас цогцос хүртэл 15.4 м, 103 дугаарласан мөрнөөс 2 гэж  дугаарласан мөр хүртэл 2.1м,  2 гэж дугаарласан мөрнөөс 1 гэж дугаарласан ”  тухай /1хх-ийн 4-21, 3хх-ийн 165-172х,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /3хх-ийн 90-92х/

 

   Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт : “...хамрын хянганаас зүүн нүдний дотор хэсэгт 2х0.4 см зах ирмэг тэгш зүсэгдсэн шархтай, зүүн нүдний гадна буланд 2.8х0.5см  зах ирмэг тэгш зүсэгдсэн шархтай, зүүн хөмсгөнд 4.5х1.5см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралттай, цээжний зүүн урд хэсэгт, эгэмний дунд шугамаар 3 дугаар хавирганы түвшинд босоо ташуу байрлалтай зүүн доод төгсгөл нь мохоо, баруун дээд төгсгөл нь хурц, зоонд нь шалгаж үзэхэд урдаас хойш, дээрээс доош үл ялиг зүүнээс баруун тийш чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрсэн 1.8х0.5см  зах ирмэг тэгш  хатгагдсан шархтай, зүүн чихний дэлбэнд 1.2х0.5см  хар  хүрэн өнгийн цус хуралттай, аюулхайн доод хэсэгт 1.8х0.3см хүрэн  өнгийн зулгаралттай,  /1хх-ийн 24-28х/

 

   Амь хохирогч Л.А-н хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 33-34х/

             Л.Б-н хувцсыг хураан авч,  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 30-32, 40-43х/

             Д.Д-н хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 44-47х/

            Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол: “...хэргийн газраас хураан авсан 23.7 см урттай хутга, 33 ширхэг гарын мөр, 0.75 гр архины шил, 0.75 гр монгол стандарт архины шил, 0.5 л монгол стандарт архины шил, 6 ширхэг шаазан аяганы хэлтэрхий, амь хохирогч Л.А, сэжигтэн Л.Б, Д.Д нарын хувцаснууд, хумсны дээж зэрэг”  /1хх-ийн 58х/

 

            ХохирогЧ-н хууль ёсны төлөөлөгч Л.Х-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Л.А-н төрсөн эгч. Талийгаач дүү маань эхнэр Т-н хамтаар манай гэрт амьдардаг. ...Баянхошуунд талийгааЧ-н танил Д гэх хүнийх байдаг гэж сонссон. Би тэр хүнийг харвал танина. 50 орчим насны хүн байсан. Энэ хэрэгт Д-г оролцоотой гэж үзэж байна. Б энэ хэргийг ганцаараа хийгээгүй. Д нь өмнө нь хүний нүд рүү хутгалсан, хүний нүд ухдаг гэж сонсогдсон. Манай дүүгийн нүД-г хутгалсан байдаг. Түүний өмнө хийсэн хэргүүД-г судалж үзээч. Д-н өмнө хийсэн хэргүүдтэй үйлдлийн арга ижил гэж бодож байна. ...Оршуулгын зардалтай холбоотой баримтуудаа бүрдүүлсэн. Асар их гомдолтой байна. Оршуулгын зардлаа нэхэмжилнэ. Одоогоор 14.671.235 төгрөгийн зардал гараад байна. Цаашид гарах зардлуудаа тухай бүр нь нэхэмжилнэ. Шүүгдэгч нар худлаа мэдүүлж байна. Би маш их гомдолтой байна. Хохирлоо барагдуулахыг хүсч байна. Манай дүү хутгагүй явж байсан. Гэрч Н нь Д-г хутгатай байсан гэж гэрчилдэг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60-62, 98х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 879 тоот дүгнэлтэд: шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

            Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: цээжний зүүн урд хэсгийн урдаас хойш, дээрээс доош, үл ялиг баруунаас  зүүн тийш чиглэн цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн хатгагдсан шарх,

            Үндсэн гэмтэл эмгэг өвчний хүндрэл:  Үнхэлцгийн хөндий дэх цусан  хураа, зүрхний чихдэлт, тархи уушигны хаван,  дотор эртхэнүүД-н цус багадалт, зүрхний ховдол  хоорондын таславЧ-н зүүн ханан дах Минаковын толбо.

            Дагалдах ба хавсрах гэмтэл, эмгэг өвчин: Зүүн нүдний дотор болон гадна  булангийн зүсэгдсэн шарх, зүүн хөмсөг, зүүн хацар зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, цус хуралт.

Дүгнэлт: 1/Талийгаач Л.А-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

2/Дээрх гэмтлүүдээс цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, зүүн нүдний дотор болон гадна булангийн зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2-3 удаА-н үйлчиллээр, бусад зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-3 удаА-н үйлчиллээр үүсгэгдэнэ.

 3/ТалийгааЧ-н биед учирсан дээрх гэмтлүүд 1 цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.

4/Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шархны улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байх бөгөөд цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шарх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 5/Талийгаач нь гэмтэл авсан үедээ ганц нэг үйл хөдлөл хийх боломж-той боловч удаан хугацаанд идэвхитэй үйл хөдлөл хийж чадахгүй.

6/ТалийгааЧ-н биед учирсан гэмтлийн байдлаас харахад гэмтэл нь босоо буюу суугаа байрлалд байхад үүссэн байх боломжтой байна.

7/Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.

 8/Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

9/Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

10/Талийгаач нь АВО системээр Ва (III) бүлгийн цустай байжээ.” гэжээ. /1хх-ийн 111-113х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 4110 тоот дүгнэлтэд: “...1/Шинжилгээнд ирүүлсэн “нэр хаяггүй 40-45 эр 7N гэсэн хаягтай цусанд 4,0 промили, шээсэнд 4,3 промили спиртийн агууламж тус тус илэрч байна.” гэжээ. /1хх-ийн 116х/

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 4154 тоот дүгнэлтэд: “...Хохирогч Л.А-н хэрэг болох үед өмсөж явсан гэх улаан өнгийн майк, эрээн дотоож, ногоон өнгийн цагаан судалтай тэлээ, саарал дотуур урт өмд, хар өнгийн фудволк, хар өнгийн биеийн тамирын цамц, ягаан өнгийн захтай фудволк дээр цус илэрсэн. Уг цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна.” гэжээ. /1хх-ийн 119х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 3158 тоот дүгнэлтэд: “.../амь хохирогч Л.А-н/ 1/Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай хар цамцны доороос дээш 44 см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 20 см зайд 14 мм хэмжээтэй шинэ зүсэгдсэн уранхайтай, улаан майкны зүүн суганд 20 x 10 мм хэмжээтэй хуучин ханзарсан уранхайтай, доороос дээш 43 см зүүн хажуу оёдлоос баруун тийш 22 см зайд 14 мм хэмжээтэй шинэ зүсэгдсэн уранхайтай, хар цамцны доороос дээш 40 см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 21 см зайд 14 мм хэмжээтэй шинэ зүсэгдсэн уранхайтай, хүрэн өнгийн богино ханцуйтай цамц доороос дээш 43 см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 21,5 см зайд 14 мм хэмжээтэй шинэ зүсэгдсэн уранхайтай байна. Бусад хувцас уранхайгүй. 2/Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай хар цамц, улаан майк, хар цамц, хүрэн өнгийн богино ханцуйтай цамцанд үүссэн шинэ зүсэгдсэн уранхай нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн зүсэгдсэн уранхай нэг удаА-н үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно” гэжээ. /1хх-ийн 121-122х/

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 7847 тоот дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн Л.А-н хэрэг болох үед өмсөж байсан гэх  улаан өнгин майк, ногон өнгийн цагаан судалтай тэлээ, саарал дотуур урт  өмд, хар өнгийн футболк, хар өнгийн биеийн тамирын цамц, ягаан өнгийн  захтай футболк дээр илэрсэн цусны, №2, №3, №4, №7 гэсэн дугаартай  шороо мэт зүйл дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь №4111 дугаартай Л.А-н цус гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

2.Яллагдагч Д.Д-н  хэрэг болох үед өмсөж байсан гэх саарал өнгийн  куртик, 1 хос бор шаргал оймс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц  тогтоогдоогүй байх тул илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна.

 3. Л.А-н цус, Л.Бын цус, Д.Д-н цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. /3хх-ийн 139-141х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 3173 тоот дүгнэлтэд: “...1/Шинжилгээний шаардлага хангах 3 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр, 11 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн санд 96881, 2551998, 62456, 2655987, ММ003410006528, ММ0000ШШГ02856 гэсэн бүртгэлийн дугааруудаар Л овогтой Бын /овог нэр солигдсон байж болно/ баруун гарын эрхий болон баруун гарын долоовор хурууны хээ мөн.” гэжээ. /1хх-ийн 142-143х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 4160 тоот дүгнэлт:Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1, 3, 4 дугаартай цаасан ууттай шороо дээр цус илэрсэн. Уг  цус нь В /III/  бүлгийн харъяалалтай  байна.  /1хх-ийн 158х/,

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 3174 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээний шаардлага хангах 14 гэж дугаарласан ханын шүүгээний баруун хаалганаас илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр, 5,6 гэж дугаарласан махир сэнжтэй тунгалаг шилэн савнаас илрүүлж бэхжүүлсэн 3 ширхэг гарын мөр нийт 4 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн санд 96881, 2551998, 62456, 2655987, ММ003410006528, ММ0000ШШГ02856 гэсэн бүртгэлийн дугааруудаар Л овогтой Бын /овог нэр солигдсон байж болно/ баруун гарын эрхий, долоовор болон баруун гарын дунд хурууны хээтэй тохирч байна.” гэжээ. /1хх-ийн 161-162х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 4152 тоот дүгнэлтэд: “...1/Сэжигтэн Д.Д-н хэрэг болох үед өмсөж явсан гэх саарал өнгийн куртик, шаргал өнгийн оймс дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна. 2/Сэжигтэн Д.Д-н хэрэг болох үед өмсөж явсан гэх хар өнгийн богино түрийтэй гутал, саарал кэпкэн малгай дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй байна.” гэжээ. /1хх-ийн 196х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 6800 тоот дүгнэлт: “...Л.Б гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. Л.Бын гэх цус АВО системийн Ba(III)  бүлгийн харъяалалтай байна /1хх-ийн 187х/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 6799 тоот дүгнэлтэд: “...Д.Д-н биед цох, хамрын хянганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Д-н цусанд  0,8% спиртийн агууламж илэрсэн байх ба  энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Д.Д-н цус нь АВО системийн Ba(III)  бүлгийн харъяалалтай байна...” гэжээ. /1хх-ийн 206х/

 

            Шинжээч М.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Д-н биед учирсан цох, хамрын хянганы зулгаралт гэмтэл нь 2016 оны 5 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 145/

 

            Гэрч Э.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нөхөр хүүхдиин хамт гэртээ байсан. Тэгтэл 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шөнийн 01 цА-н үед Д.Д хашааны үүдэнд цагаан өнгийн такситай ирээд 2 найзын хамт таксинаас буугаад хашааны хаалга цохихоор нь би гэрээсээ гарч хашааны хаалга нээж өгсөн. Намайг хашааны хаалга нээж өгөхөд Д, 2 найзын хамт 1 ширхэг том шилтэй архи барьчихсан байсан. Тэгээд нөгөө гурав чинь Д-н байшин руу архиа бариад орсон. Харин би гэр лүү унтахаар орсон. Удалгүй 30 орчим минутын дараа Д 2 найзын хамт гэрээсээ гарч ирээд манай гэрийн хаалгыг нүдээд надад хандаж “чи манай гэрийн хаалгыг түгж, мөн хашааны хаалга түгж” гэж хэлээд хашаанаас гараад цагаан өнгийн таксинд суутаад гудамж уруудаад явчихсан. Би Д-н гэрийн хаалга болон хашааны хаалгыг түгжчихээд өөрийнхөө гэрт орж амарсан. Миний санаж байгаагаар 05 цА-н үед Д өөрөөсөө гадна 7 хүнтэй хамт ирсэн. Би хашааны хаалга нээж өгөөд байж байхад тэд нар Д-н гэр лүү орохоор алхсан. Харин би өөрийнхөө гэр лүү орсон. Тэгээд нэг мэдэхэд хашаан дотор дуу чимээ гараад, хүмүүс хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Тэгэхээр нь би босоод гэрийнхээ үүднийхээ модон амбаарын завсараар хартал Д зүүн гартаа жижиг хутга барьчихсан хашаан дотор байрлах овоолчихсон шорооны дэргэд зогсож байсан. Харин Б газар хэвтэж байсан эрэгтэй хүний цамцыг нь дээш сөхөж байгаад Дид үзүүлж байхыг би амбаарын нүхээр харсан. Тэр үед Б хамт ирсэн хүмүүсээ хөөгөөд хашаанаас гар, гар гэж хэлж байх нь сонсогдсон. Тэр үед нөгөө хүмүүс нь бүгд хашаанаас гарч байсан. Удалгүй Д өөрийнхөө байшин руу орсон. Тэр үед Б нөгөө газар хэвтэж байсан хүний цамц, гар утсыг аваад зогсож байтал Д байшин дотроосоо дуудсан. Тэгтэл Б тэр гар утсаа гартаа барьсан чигээрээ Д-н байшин руу орсон. Энэ үед нөгөө газар хэвтэж байсан хүн ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байдалтай харагдаж байсан. Удалгүй Д, Б нар гарч ирээд газар хэвтэж байсан хүнийг чирж гаргахаар Б таттал дийлэхгүй байсан. Тэгтэл манай нөхрийг Д дуудаад газар байсан хүнээ чирж гаргуулах гэж оролдсон. Тэгтэл манай нөхөр ганцаараа дийлэхгүй байсан. Тэгтэл Д хашааны гаднаас Б-г дуудаад айгаад байгаа юм уу, ороод ирээч гэж хэлсэн. Тэгээд байж байтал хашааны гаднаас орж ирээд манай нөхөртэй хамт газар хэвтэж байсан хүнийг хашаанаас чирж гаргасан.”

“...Д яг ямар хутга барьсан байсныг би харж чадаагүй. Ямар ч гэсэн миний харснаар жижиг, төмөр хутга байсан. Хутганы бариулын хэсэг нь хуванцар иштэй байсан. Тэгж байтал Д “Чойжий ах” гэж дуудахаар нь би амбаарын хаалга, гэрийн хаалга онгойлгоход Д амбаарт орж ирээд гэр лүү оролгүй “намайг орой ирээгүй гэж хэлээрэй” гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийг өгсөн. Хэнд ирээгүй гэж хэлээрэй гэж хэлснийг ойлгоогүй. Тэгээд Д ганцаараа хашаанаас гараад явсан. Б хашаанд харагдахгүй байсан. Хашааны хаалга түгжих гээд очиход нөгөө хэвтэж байсан газраас хашааны хаалга хүртэл шороон дээр чирэгдсэн зураас гарсан байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг чирээд аваад гарч гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70-71, 72, 73-74х, 4хх-ийн 154-155х/

           

            Гэрч Э.Бы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Сонгинохайрхан дүүргийн .... тоот гэх хаягтай урагш харсан цэнхэр будагтай гуйдэг хаалга, явган хүний хаалгатай урд хэсгээрээ бетон блокон хашаанд ирж хаалгаар ороход хашааны баруун хойд талд урагш харсан хаалгатай 1,75м х 1,45м хэмжээтэй модон амбаартай 4 ханатай Монгол гэр байна. Гэрээс гэрч Б.Б-г дуудаж гаргаж ирээд “та 2016 оны 5 дугаар сарын 07-ны өглөө энэ хашаанд болсон явдлыг гэрийнхээ аль хэсгээс харсан бэ” гэж асуухад гэрч Б.Б амбаарын дотор талд явган суугаад амбаарыг хаалганы доод талд байх завсартай хэсгийг зааж “энэ завсраар харсан” гэв. Мөн амбаарын гадна талд гарч зогсоод болсон хэргийг харсан гэх завсарыг гараараа зааж өгөв. Б.Бы зааж өгсөн хэсгийг хэмжихэд амбаарын хаалга нь модон материалтай гадна хэсэгтээ паниар хадсан, дотор хэсэгтээ хөндлөнгөөр 17 ш банз модоор доторлосон 55 см х 1,40 см хэмжээтэй хаалга байв. Б.Б зааж өгсөн газрыг хэмжихэд доод хэсгээс дээш 31 см зайд буюу 6 дахь банзанд 1,7 см хэмжээтэй нилэнхүйдээ урт завсар байна. Хаалгыг бүтэн хааж харахад зүүн урд талдаа 1,8 см, баруун талдаа 6 см хэмжээтэй хаалганы талаас босоо завсартай байв.” гэжээ. /3хх-ийн 93-97х/

 

            Гэрч Т.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 06 цаг 50 минутанд гэрээсээ ах Б-н ...УБВ улсын дугаартай цагаан өнгийн Аксент маркийн автомашинтай гарсан. Миний танил Д гэх эмэгтэй тэр өдөр Архангай аймаг руу явах гээд намайг машинаараа өглөө эрт Драгон руу хүргээд өгөөч гэж гуйсан. Би 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 14 дүгээр гудамжинд байх Д-н гэрийн гадаа очсон. Д-н хаалганы дугаарыг санахгүй байна, урагшаа харсан хаалгатай айл байгаа. Би Д-н ачааг машиндаа хийчихээд ганцаараа машин дотроо тамхи татаад сууж байсан. Д гэртээ орчихсон байсан. Миний машин ерөнцийн зүгээр баруун тийшээ хараад зогсож байхад зүүнээсээ баруун чиглэлд нэг эрэгтэй хүн машины хажуугаар гараад явсан. Тэгсэн миний зогсож байсан айлын хашаанаас зүүн тийш 3 билүү 4 дэх хаалганаас нэг өвгөн настай хүн гарч ирээд миний машины хажуугаар өнгөрөөд явж байсан залуу руу “Б аа” гэж орилсон. Тэгсэн нөгөө хүн нь “аан яасан” гээд буцаж яваад нөгөө өвгөнтэй уулзаад хашаа руугаа орсон. Хашаа руу орсноос хойш удаагүй 1 орчмын дараа нөгөө Б гэж дуудуулж байсан залуу хашаанаас гарч ирээд бөөрөнхий хог шиг зүйлийг ертөнцийн зүгээр урд талын айлын хашаа давуүлж шидчихээд орчихсон. Би тухайн үед энэ бүхнийг машины толинд хараад сууж байсан. Би тухайн үедээ “ямар муухай хүн бэ, хогоо айлын хашаа руу шидлээ” гэж бодсон. Тэр залуу буцаад хашаа руугаа орсон. Удалгүй 2 орчим минутын дараа дахиад машины толиндоо харахад Б гэж дуудуулсан залуу нь бас нэг залуугийн хамт урд айлын хашааны тэнд зогсож байсан. Тэр хоёр хүний голд ууттай гэмээр том зүйл харагдахаар нь би “дахиад хогоо гаргаад хаячихлаа” гэж бодсон. Тэгээд би машинаасаа буугаад машиныхаа шилийг арчингаа машинаа тойроод яваад байсан чинь нөгөө 2 залуу буцаад хашаа руугаа орчихсон. Би машиныхаа тэндээс нөгөө 2 залуу байсан хашааны тийшээ харахад хүн хэвтэж байгаа гэмээр юм шиг байхаар нь “хамт архи уугаад агсам тавихаар нь гадаа гаргачихаж байгаа юм байх даа” гэж бодоод очиж үзэх гэж байтал Д гарч ирээд “явъя” гэж хэлээд би машиндаа суугаад явсан. ...Миний машины хажуугаар өнгөрсан, Б гэж дуудуулсан залуу нь туранхай бор царайтай, 30-37 орчим настай, 173 орчим см өндөр нуруутай, тухайн үед бараан өнгийн хувцастай байсан. Б гэж дуудсан хүн нь буурал толгойтой 60 гаран насны саарал өнгийн нимгэн куртиктэй, кепик малгайтай, малгайгаа хойш нь болгосон байсан. Хойш нь болгосон малгайных нь хэсэгт буурал үс нь харагдаж байсан. Б гэх залуутай хамт урд айлын хашааны ёроолд зогсож байсан хүн нь Баасаа ялимгүй өндөр нуруутай залуу байсан. 25-30 орчим насны залуу байсан. Хувцсыг нь сайн ажиглаагүй.Энэ үйл явдал хурдан болоод өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 90-91х/

   Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хашааны гадаа үүрээр 06 цагт намайг хүрээд ир гэж хэлсэн. Би 06 цаг 30 минутад тухайн газраас хөдөлсөн. Миний машин ертөнцийн зүгээр баруун талд байсан.  Машин дотроо тамхи татаад сууж байхад хашаанаас нэг хүн гарч ирээд “Баа” гэж дуудсан ба тухайн хашаанаас настай хүн гарч ирээд зогсож байсан. Тэгсэн тухайн хүн миний машины урд гараад буцаад явсан. Дуудсан хүн ямар хувцастай байсныг анзаараагүй,  зүүнээс нар мандаж байсан учир толь гялбасан. Би настай хүн байна гэж бодсон. Машины толинд харахад биеэрхүү, буурал толгойтой хүн гэж харсан. Баа гэж дуудсаны дараа хоёр хүн юм өргөөд хашаанаас гаргаад ирсэн. Тухайн үед хүмүүс хог яаж байна гэж бодсон. Гэтэл хүний хөл харагдсан. Би толиндоо өндөр настай хүн, Баа гэж дуудуулаад уруудаж явсан хүн хоёрыг харсан. Хоёр хүн юм дамжилж байсан, эхлээд харахад мэдэгдэхгүй байсан. Хашааны ёроолд тавихад хүний хөл унжсан харагдсан. Тэгсэн миний хүлээж байсан хүн гарч ирээд явъя гэхээр нь явсан. Би тухайн үйл явцыг толиндоо 4-5 хашааны зайтай харсан. Тухайн үед өглөөний 06-аас 06 цаг 30 минут болж байсан, нар мандаж байсан. ...Тухайн зүйлийг хоёр талаас нь дамжилсан байдалтай, хашааны хаалга онгойлгож зөөсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч М.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 7 цА-н үед жижүүрээс “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 14 дүгээр гудамжинд цус болсон хүн дээшээ хараад хэвтэж байна” гэсэн утгатай дуудлага өгсөн. Ингээд дуудлага өгсөн газар очиход дээшээ харсан байдалтай нүүр, цээж хэсэг нь цус болсон 35-40 насны эрэгтэй хүн хэвтэж байсан ба тэр хүн нас барсан байсан. Ингээд би 103-т дуудлага өгөөд хэргийн газрыг хамгаалалтанд авч, хамгаалалтын тууз татаад жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудчихаад хэргийн газар ойр орчим ямар ул мөр байгааг харахад цогцос байсан газраас баруун хойд зүгээс гудамжны шороон замыг хөндлөн чирсэн бололтой, зөөвөрлөсөн байдалтай мөр олдсон. Ингээд мөрийг дагаад явахад тэр мөр нь 15 дугаар гудамжны 50 тоот хашааны үүдэнд очоод мөр нь алга болсон. Ингээд жижүүрийн бүрэлдэхүүнийг ирэнгүүт эрүүгийн төлөөлөгч Гтай хамт 15 дугаар гудамжны 50 тоот хашаанд ороход хашаанд монгол гэр, байшин байсан. Байшин нь цоожтой хүнгүй байсан. Баруун талын монгол гэрт нэг настай эрэгтэй, нэг эмэгтэй, эрэгтэй хүүхэд байсан. Настай эрэгтэй нь бид нарыг гэрт нь ороход л сандарсан байдалтай чичирч байсан. Г тэр эрэгтэйтэй уулзахаар тусад нь аваад явсан. Би гэрт байсан эмэгтэйтэй уулзахад тэр эмэгтэй “үүрээр 5 цА-н үед хоорондоо маргалдаж байгаад нөхрийн дүү Д хутга бариад танхайраад байсан, хоорондоо зодолдоод нэг мэдсэн чинь тэр хүн үхсэн байсан, Д тэр хүнийг цуг байсан хүмүүсээрээ зөөлгөөд цагдаад хэлэх юм бол ална шүү гэж хэлээд яваад өгсөн, би айж байна” гэж хэлсэн. Мөн хашаанд байх овоолсон шорооны ойр орчим хохирогЧ-н гутлын мөр гарсан байсан. Тэгээд бүрэлдэхүүн үзлэгээ хийж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 99-100х/

 

Гэрч А.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Б руу 17:31 цагт залгаж нөхрийгөө асуухад надаас өчигдөр орой 18:00 цА-н үед салаад явсан, би мэдэхгүй байна. Д гэж хүнтэй уулзна гээд яриад байсан гэсэн. ...Мын гэрт байхдаа талийгаач маань Дтай утсаар яриад “Д ахаа дүүгээ уучлаарай, дүү нь буруу зөрүү юм ярьсан байж магадгүй уучлаарай” гэж яриад байсан гэж сүүлд хамт явсан Б болон М хэлж байна лээ. Д нь талийгаачийг хүрээд ир гэсэн юм шиг байна лээ. Тэгээд талийгаач нь Дтай уулзсан байх. Бгийн утсаар талийгаач маань нас барахаасаа өмнө Б руу залгасан байсан. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77-78, 79-80х, 3хх-ийн 186-187, 188х/

 

            Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...80722636 нь миний дугаар юм. Би гэртээ ирээд өөрийн утсандаа дуудлага ирсэн эсэхийг мэдээгүй, анзаараагүй юм. Тэгсэн үдээс хойш Т нь манай эхнэр лүү утсаар яриад А-г  нас барсан талаар хэлсэн юм. Тэгсэн манай эхнэр С “өө өглөө 06  цаг өнгөрч байхад чиний утас дуугарахаар нь утсыг чинь авсан чинь “ээ пизда  ээ пизда”  гэсэн хоёр үгийг талийгаач хэлээд утас нь тасарсан” гэж хэлсэн юм. Манай эхнэр талийгаачийг таньдаг байсан, талийгааЧ-н дуу байсан гэсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-97х/

 

Гэрч С.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д манайд нэг их удаагүй, ямар ч байсан Д, Б хоёр манайхаас явсан. Манай гэрт талийгаач А цэргийн найзтайгаа хононо гээд үлдсэн. Би тэр хоёрт жижиг өрөөний зурагтны урдуур газраар орж засаж өгсөн. Шөнө унтаж байхад утас дуугараад би сэрсэн. Тэгсэн талийгаач хүнтэй утсаар яриад байсан. Тэгэхээр нь би талийгааЧ-н унтаж байсан өрөөнд ороод ханын цагийг харахад 03:15 цаг болж байсан. Би “хэн яриад байгаа юм бэ” гэхэд талийгаач “за за очлоо" гэж хэлээд утсаа салгаад надад “Д, Б дуудаж байна, дүү нь явлаа таксины мөнгө байгаа” гэж хэлээд цэргийн найзтайгаа хамт манайхаас гарсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105-107х/

 

             Гэрч П.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед үүр цайж байсан. Гэгээ орчихсон байсан. Би талийгаачийг явъя гэхэд талийгаач “явахгүй” гэж хэлсэн. Би талийгаачид хутга байхыг хараагүй, надад хутга мэстэй гэж хэлээгүй. ...Би 06 цаг 20 минутын үед Д-н гэрээс гарсан. Нтай утсаар яриад тэднийхээс гарах хооронд 10 минут  орчим болсон байх. Би гарахдаа  хашаанаас яаж гарах вэ, яаж явахаа мэдэхгүй байна гэхэд талийгаач намайг хашаанаас гаргаж өгөөд  ертөнцийн зүгээр баруун тийшээ заагаад ингээд яваад байхад зам гарч ирнэ гэж хэлсэн. Намайг тэр Д гэдэг хүний гэрээс гарахад талийгач, Д,  архи хундаглаад байсан намхан нуруутай архи уухгүй байсан бор залуу, бас 2 залуу 5-уулаа үлдсэн. Тэр сөн түшсэн хүн талийгаачийг архи уухгүй байна гэхэд Д чи яагаад уухгүй байгаа юм гэж хэлэхэд талийгаач уух ямар ч сонирхол  байхгүй байна гэж хэлсэн. Өөр маргаан болоогүй, намайг байхад зодоон болоогүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87-89х, 3хх-ийн 183-184х/

 

Гэрч С.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаачийг анх Хархорины бааранд ирээд хамт 100 грамм хувааж ууж байхаас авахуулаад Б, талийгаач хоёр маргаад байсан. Тэгээд зодолдох гээд байгаа юм биш биз дээ гэж бодоход Д “найзууд зодолддоггүй байхгүй юу” гэж хэлээд инээж байсан. Бааранд бол Б, талийгаач хоёр зодолдоогүй, тэр хоёр өмнө нь 1 удаа маргасан юм шиг байна лээ. Тэр өмнө нь маргасан асуудлаа яриад маргалдаад байсан. Б болон талийгаач хоёрын хооронд ийм маргаан Хархорины баар, багшийн дээд дээр гадаа хамгийн сүүлд Д аХ-нд болсон. Хамгийн сүүлд тэр хоёрыг маргахад Д ах, Б, талийгаач, түүний найз бид тав үлдсэн байсан. Өмнө нь байж байгаад явсан хүмүүсийг байхад маргаан болоогүй байсан. Тэр хоёр өмнө болсон маргаанаа яриад л маргаад байсан. Бие биендээ үг хаяад байсан. Ямар ч байсан энэ 3 маргааны үеэр зодоон болоогүй. Хамгийн сүүлд Д аХ-нд орж ирэхэд Бын сууж байсан газрын тэнд улаан эрээн иштэй хутганы набор тавьчихсан байсан. Тэр набор нь уг нь хөргөгчин дээр нь байдаг юм. Яагаад тэр хутганы ком тэр газар очсоныг мэдэхгүй байна, хэн доош нь буулгасныг хараагүй. Энэ үед бараг үүр цайж байсан. Би Д ахаас цаг асуухад Д ах яг 6 болж байна гэхээр нь би за Д ахаа дүү нь явлаа ажилтай гэж хэлээд гэрээс гарсан. Намайг явахад Д ах, Б, талийгаач, талийгааЧ-н найз 4 үлдсэн. Намайг явтал ямар нэг зодоон болоогүй, тэр дөрөв ширээ тойроод суугаад үлдсэн, тасраад унтсан хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 104-107х/

 

            Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д-н гэрт ирээд би ундаанаас уучихаад харилаа гээд ойролцоогоор 04 цаг өнгөрч байхад гарсан. Намайг гарахад гэрт Д, Б ах архи уухгүй байсан бор залуу, машины эзэн залуу, бөхийн өргөөн дээр машинд сууж ирсэн 2 хүн залуу нийт 6 хүн үлдсэн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэд нар ер нь согтуугин хувьд согтуу байсан,  намайг явахад тасраад унасан хүн байгаагүй. Намайг байх хугацаанд хэрүү маргаан, зодоон болоогүй. Д, Б ах хоёр баригдаХ-н өмнө хэдэн цА-н өмнө над руу утсаар ярьсан юм. Эхлээд Б ах утсаар яриад  “цуг явсан гэж цагдаа нарт хэлж болохгүй шүү” гэсэн, араас нь Д яриад  “машин барьж цуг явсан  гэж хэлж болохгүй шүү чамд ерөөсөө хамаагүй” гэж хэлчихээд утсаа  салгасан. Тухайн үед энэ талаар яриагүй нь миний буруу хэлж болохгүй шүү гээд байсан  болохоор энэ талаар яриагүй юм..” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 192-193х/

 

            Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 сарын эхээр өдрийг нь мэдэхгүй байна. Би НаранТ зах дээр комиссын барааны хэсэгт комиссын хувцас зардаг юм, тэр өдөр мөн 10-11 цА-н үед зах дээр ирсэн. Ирээд бараагаа гаргаад байж байтал Д, Б хоёр ирсэн. Тэр хоёр нилээн согтуу байсан. Д эхлээд надад “энэ бацаан хэрэг хийчихлээ, одоо гарцаа байхгүй шоронд орно, би хамт байсан юм аа, чи ямар ч байсан энэ бацааныг хувцаслаадах, ах нь мөнгө төгрөгийг нь дараа нь өгнө өө” гэж хэлсэн. Энэ хоёр тухайн үед их олон юм ярьж байсан, согтуу болохоор их юм яриад байсан, би одоо сайн санахгүй байна. ...Би “энэ олон хүн холхидог газар, энд олон юм яриад яахав, ямар ч байсан хувцсыг чинь солиод өгье, надад мөнгө төгрөг хэрэггүй” гэж хэлээд зарж байсан шинэ хар өнгийн силкин материалтай өмд, бас нэг цамц өгсөн юм. Б шууд зогсож байгаад өмсөж байсан хувцасныхаа гадуур өмссөн. Би хамт зогсдог хүмүүсээсээ санаа зовоод, зогсдог эгнээнээсээ хойшоо гараад Ө ах руу залгаад “энэ хоёр ирчихээд янз янзын юм яриад байна, та хурдан ир" гэж хэлсэн. Ө ах шууд хүрээд ирсэн. Ө ах ирээд надад “наад хоёр чинь хүн нухчихсан юм шиг байна аа, Д-н гэрийн гадаа бөөн цагдаа ирсэн байна” гэж хэлсэн. Манай лангууны ар мөн тэр хавиас хутга гарч ирээгүй.Хутга хэрэв гарч ирсэн бол тэрүүгээр нэг юм болох байсан..” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 195-196х/

 

Гэрч М.Ө-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би НаранТ зах дээр савхи зардаг юм. НаранТ зах дээр байж байхад 10-11 цА-н үед Д, Б 2 над дээр ирсэн. Би “та 2 юу хийж яваа юм” гэхэд Б “дүү нь баларсан хүн гөвчихлөө” гэхээр нь би итгэхгүй “яасан гэнэ ээ” гэхэд Б “би харин хүн хутгалаад алчихлаа” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-104х/

                       

            Гэрч Г.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг Д гэж дууддаг. 2016 оны 5 дугаар сарын эхээр намайг НаранТ зах дээр наймаагаа хийгээд зогсож байхад 10-11 цА-н үед Д өөрийнхөө мобикомын дугаараас залгаад байхаар нь би утсаа аваагүй, би порлон зардаг лангууны тэнд явж байгаад Д, Б гэдэг цуг яваад байдаг залуу хоёртой таарсан. Тэр 2 шөнөжиингөө архидсан бололтой нилээн согтуу байсан. ....Тэгээд архиа дуусаагүй тэр 2 заХ-н баруун талын хаалгаар гарч яваад би буцаад өөрийнхөө лангуун дээр оччихоод заХ-н хойд талын хаалган дээр байдаг Баялаг кофед хоол идээд сууж байхад над руу танихгүй дугаараас танихгүй хүн залгаад “Д гэдэг хүн мөн үү, та хаана байна” гэхээр нь би “мөн байна” гэж хэлээд өөрийнхөө байгаа газрыг зааж өгсөн. Тэгсэн удаагүй, өөрсД-г цагдаА-н ажилтан гэж хэлсэн 3 энгийн хувцастай хүн, С гэдэг залуутай хамт орж ирсэн. ЦагдаА-н хүмүүс намайг Д-г миний утас руу залгаж магадгүй, ярьвал хааана байгааг нь мэдээд ав гэсэн. Ингээд Д миний утас руу өөрийнхөө дугаараас залгаад “Д ах хаана байна” гэхээр нь би “нөгөө газраа сууж байна” гээд утсаа салгасан. Тэгээд 30-аад минут хүлээгээд ямар ч байсан энд ирэх байх гээд цагдаА-н хүмүүстэй хамт сууж байхад Д дахин залгаад “очиж явна, хаана байна” гэхээр нь би “нөгөө газраа л байна” гэж хэлсэн. Тэгээд эхлээд Б, араас нь Д орж ирсэн. Цагдаа нар тэр 2-ыг барьж яваад өгсөн. Д, Б 2-той хамт сууж байхад юу ярьж байгаа талаар нь сонсоогүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 189-191х/

 

             Шүүгдэгч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 сарын 06-ны өдрийн 20-21 цА-н үед буюу харуй бүрий болж байсан. Архи уугаад сууж байхдаа А “чи ямх ямхаар намайг мэрээд байна уу” гэж хэрүүл өдсөн. Тухайн үед би хүндээр тусгаж аваагүй “миний хөгшин уучлаарай” гэж хэлсэн. А 22 цА-н орчим Д-нхаас гараад явсан. Эргээд 1 цаг орчмын дараа ирэхдээ нэг залуутай хамт Д-н гэрт ирсэн. Тэр хамт ирсэн залууг нь танихгүй. Бид 4 сууж байгаад эхний хагас шил архиа уусан. Би энэ архийг ууж байхдаа тасраад нэг хэсэг унтаад өгсөн. А намайг “босоод ир” гэж дуудахаар нь сэрсэн чинь А “чи муу аалз намайг ямх ямхаар мэрээд байна уу” гэсэн өнгө аястай зүйл ярьсан. Би “битгий хуцаад бай” гэж хэлсэн. Намайг сэрэхэд 03-04 цаг болж байсан байх. Намайг сэрэхэд Д бараг тасарчихсан сууж байсан. Би жаахан унтаад сэрсэн болохоор арай гайгүй болсон байсан. А бид хоёр байшин дотор маргаад А намайг гаръя гээд бид 2 байшингаас хоёулаа гарсан. Бид 2 байшингийн үүдэнд гараад жаахан маргалдсан. Бид 2 гадаа зодоон нүдээн хийгээгүй, бид 2 бие биенээ ойлгоод эргээд байшинд орсон. Тэгээд буцаж ороод архиа уусан. Архи дуусч байх үеэр А дахиад маргаан үүсгэсэн. Тэгэхээр нь би “гаръя муу пизда” минь гэж хэлээд хамт байшингаас гараад хашааны үүд орчим очиход А эхлээд миний баруун хацар луу гараараа 1 удаа цохисон. Тэр нь ч нэг их сүйдтэй зүйл болоогүй. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун гараараа зүүн шанаа руу нь цохисон чинь А газар унасан. Газар унаад босч ирэхэд А-н шанаа орчмоос цус гарсан байсан. Тэр цусаа гараараа дарж байсан. Яг аль шанаа гэдгийг нь мэдэхгүй байна. А “чи намайг цохичихлоо” гэж хэлээд өмднийхөө араас 20-25 орчим см урттай хутга гаргаж ирээд над руу дайрахаар нь би хутгатай баруун гарыг нь барьж аваад зүүн шанаа орчим нь гараараа бас цохисон чинь А газар унасан. Хутга нь жаахан зайтай шидэгдэхээр нь би хутгыг нь аваад өөдөөс нь чичсэн чинь А биеэрээ хөдлөх шиг болоод над руу сарвайхаар нь би дахиад хутгаараа дахиад далайсан. Тэгсэн А хашааны хаалгаар гараад надаас зугтаагаад явсан. Тэгсэн Д гэрээсээ гарч ирээд “та хоёр яачихваа” гэхээр нь би “наад муу нохойн гөлөг чинь над руу хутга бариад сарвайхаар нь би хоёр цохичихлоо, тэгсэн зугтаагаад явчихлаа” гэж хэлсэн.

            “...Архи ууж байгаад би нэг хэсэг унтчихсан байсан. Тэгсэн талийгаач намайг гуя руу гараараа цохиж сэрээсэн. Тэгээд би “чи яагаад намайг цохиж сэрээж байгаа юм” гэж хэлээд түүнээс болж маргасан. Тэгээд Д-н хашаанд байдаг элсний тэнд би талийгаачийг шанаадсан юм. Талийгаач шанаадуулаад унасан. Босч ирээд зөрүүлээд шанаадахаар нь би бариад авсан чинь талийгаач хойноосоо хутга гаргаж ирсэн. Тэгэхээр нь би хутгатай гарыг нь барьж аваад нүүр лүү нь цохисон чинь талийгаач газар унасан. Хутга нь газар унасан. Би хутгыг нь аваад эхлээд 1 удаа саваад дараа нь дахиж савсан. Тэгсэн талийгаач шууд хашаанаас гараад зугтсан. Талийгаач “намайг хутгалчихлаа” гэж хэлээд хашаанаас гараад явсан. Би буцаж байшинд ороод “боос Т явчихлаа” гэж хэлээд Дтай хамт гэрээс нь гарсан. ...Би тухайн үед гэрт байхдаа талийгаачийг хутгалсан талаараа Дд хэлээгүй, Д мэдээгүй байсан. Би НаранТ зах дээр байхдаа Дд “Тыг 2 хатгаад хаясан, үхсэн амьдыг мэдэхгүй, эхлээд нэг хатгахад хэг гээд нэг доошоо суусан, элдвийн зүйл болчихвий, та нэг утасдаад өөрөөс нь асуугаадах” гэж хэлсэн. Д “юу гээд хуцаад балайраад байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд Д Т-н утас руу залгачихаад утас нь холбогдохгүй байна гэж хэлж байсан. ...Талийгаачийг Д-н гэрээс өргөж гаргасан асуудал болоогүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 36-38, 39-40, 45-56х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би хоол халаагаад талийгаачид өгсөн. Дараа нь архи өгөхөд хоолтой аягаа унагаагаад хагалсан. Тэгэхээр нь би “чи айлд байж аяга хагаллаа” гэж хэлээд талийгаачтай маргалдсан. Талийгаач намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон. Бид хоёр айлд муудалцаад яах вэ гээд гэрээс нь гарахад талийгаач араасаа хутга гаргаад ирсэн. Би талийгааЧ-н гарнаас нь бариад цохиход хутга газар унасан. Тухайн хутгыг нь булааж аваад талийгаачийг хутгалсан. Талийгаач элгээ дараад “чи намайг хатгачихлаа” гэж хэлэхэд нь би “битгий хуцаад бай” гэж хэлсэн. Тэгсэн талийгаач хашаанаас гараад гүйсэн. Би “битгий хуцаад бай гэж хэлэхдээ хутгаар дахин талийгаачийг зүссэн. Талийгаач хашаанаас гараад машины зам дээр гудамжинд унасан. Би талийгаачийг чирээд машины замаас холдуулсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

             Шүүгдэгч Д.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед би согтоод сандал дээр суугаад унтаж байгаад сэрэхэд Б, талийгаач А тэр хоёр зогсчихсон хэрэлдэж байхаар нь би сэрээд дүү нар юу яриад байгаа юм бэ гэж хэлчихээд буцаад сандал дээрээ унтчихсан байсан. Б, А хоёр тухайн үед хэрэлдэхдээ А нь Б-г чи дээрээс хойш намайг үгээр идээд байгаа шүү гээд хэрэлдэж байсан. Бусад хүмүүс байхгүй байсан....Д ахтай уулзах үед цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 53-54, 57-60, 62-63х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгвөл:

а/ Хэрэг учрал хэдэн цА-н үед болсон, түүнээс өмнөх цаг хугацаанд ямар нэгэн маргаан болсон эсэх, тухайн цаг хугацаанд хэн, хэн байсан талаар:

 Гэрч А.Т, С.Н нар нь “амь хохирогч Л.А-г Д.Д нь утсаар яриад дуудаад байсан, түүний дуудсаны дагуу амь хохирогч Л.А нь очиж байсан талаар” мэдүүлцгээсэн, /1хх-ийн 77-78, 105-107, 79-80х, 3хх-ийн 186-187, 188х/, улмаар 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Д.Д-н гэрт 7-8 хүн ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, архи уусан хүмүүс 1, 1-ээрээ цувраад явцгаасан, тэднийг байх хугацаанд ямар нэгэн ноцтой хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй талаар хамт архи уусан гэх хүмүүс нь гэрчээр мэдүүлцгээсэн байна. Тодруулбал,

 гэрч П.Б-н “... сөн түшсэн хүн талийгаачийг архи уухгүй байна гэхэд Д чи яагаад уухгүй байгаа юм гэж хэлэхэд талийгаач уух ямар ч сонирхол  байхгүй байна гэж хэлсэн. Өөр маргаан болоогүй, намайг байхад зодоон болоогүй. Би 6 цаг 20 минутын үед гарч явсан” гэж /1хх-ийн 87-89х, 3хх-ийн 183-184х/,

гэрч С.С-н “...Б болон талийгаач хоёрын хооронд маргаан Хархорины баар, багшийн дээд дээр гадаа хамгийн сүүлд Д аХ-нд болсон. Хамгийн сүүлд тэр хоёрыг маргахад Д ах, Б, талийгаач, түүний найз бид тав үлдсэн байсан. Өмнө нь байж байгаад явсан хүмүүсийг байхад маргаан болоогүй байсан. Ямар ч байсан энэ 3 маргааны үеэр зодоон болоогүй. Намайг явахад Д ах, Б, талийгаач, талийгааЧ-н найз 4 үлдсэн. Намайг явтал ямар нэг зодоон болоогүй, тэр дөрөв ширээ тойроод суугаад үлдсэн, тасраад унтсан хүн байгаагүй...” гэж /3хх-ийн 104-107х/

гэрч Л.Б-н “...Д-н гэрт ирээд би ойролцоогоор 04 цаг өнгөрч байхад гарсан. Намайг гарахад гэрт Д, Б ах архи уухгүй байсан бор залуу, машины эзэн залуу, бөхийн өргөөн дээр машинд сууж ирсэн 2 хүн залуу нийт 6 хүн үлдсэн. Тэд нар ер нь согтуугийн хувьд согтуу байсан,  намайг явахад тасраад унасан хүн байгаагүй. Намайг байх хугацаанд хэрүүл маргаан, зодоон болоогүй. Д, Б ах хоёр баригдаХ-н өмнө хэдэн цА-н өмнө над руу утсаар яриад  “цуг явсан гэж цагдаа нарт хэлж болохгүй шүү” утсаа  салгасан” гэсэн /3хх-ийн 192-193х/ мэдүүлэг тус тус авагдсанаас гадна

шүүгдэгч Л.Б, Д.Д нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хамт архи уусан хүмүүс явцгааж, амь хохирогч, Л.Б, Д.Д нар үлдсэн, өөр хүн байгаагүй” гэж  /шүүх хуралдааны тэмдэглэл/ мэдүүлцгээсэн,

мөн гэрч М.Б нь “...2016 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 7 цА-н үед жижүүрээс “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 14 дүгээр гудамжинд цус болсон хүн дээшээ хараад хэвтэж байна” гэсэн утгатай дуудлага хүлээн авч хэргийн газарт очсон”  /3хх-ийн 99-100х/ гэж мэдүүлсэн байна.

Энэ байдлаас үзвэл, хэрэг гарсан цаг хугацаа нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өглөөний 6 цаг 20 минутаас 07 цА-н хооронд үйлдэгдсэн байх боломжтой байх ба тухайн цаг хугацаанд шүүгдэгч Д.Д, Л.Б, амь хохирогч Л.А нар байсан, өөр бусад хүмүүс хамт байсан нь гэх нотлох баримтгүй  байна.

 

            б/Үйлдэгдсэн хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч Д.Д, Л.Б нарын үйлдэл оролцоо, тухайн хэргийн үйл явцын талаар харсан гэх гэрч Э.Бы хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай эсэх тухайд:

            Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч А.Г нар нь гэрч Э.Б-г үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ бүхий байгаа талаар ярьж, мэдүүлсэн байх боловч гэрч Э.Б нь болсон хэргийн талаар зөв тусган ойлгож, болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын 734 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна./1хх-ийн 216-217х/

            Тухайн хэрэг нь хаана, хэзээ үйлдэгдсэн, Д.Д, Л.Б нар нь хэрэг болох цаг хугацаанд хэргийн газар хохирогчтой хамт байсан, тэдний хооронд маргаан болсон, улмаар Д.Д-н гарт хутга байсан, Л.Б нь үйлдлээрээ  дэмжлэг үзүүлсэн байдалтай байсан талаар гэрчилсэн Э.Бы мэдүүлэг нь гэрч Т.А-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч М.Б-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээс агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтын талаар харилцан нотолсон шинжтэй байх тул гэрч Э.Бы мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж дүгнэсэн болно. Тодруулбал,

 гэрч Э.Бы “... нэг мэдэхэд хашаан дотор дуу чимээ гараад, хүмүүс хоорондоо хэрэлдээд байх шиг байсан, би босоод гэрийнхээ үүднийхээ модон амбаарын завсараар хартал Д зүүн гартаа жижиг хутга барьчихсан хашаан дотор байрлах овоолчихсон шорооны дэргэд зогсож байсан, Б газар хэвтэж байсан хүний цамцыг нь дээш сөхөж байгаад Дид үзүүлж байхыг харсан. Тэр үед Б нөгөө хүний цамц, гар утсыг авсан. Энэ үед нөгөө газар хэвтэж байсан хүн ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байдалтай харагдаж байсан. Удалгүй Д, Б нар гарч ирээд газар хэвтэж байсан хүнийг чирж гаргахаар Б таттал дийлэхгүй байсан, тэгтэл манай нөхрийг Д дуудаад газар байсан хүнээ чирж гаргуулах гэж оролдсон. Тэгтэл манай нөхөр ганцаараа дийлэхгүй байсан. Тэгтэл Д хашааны гаднаас Б-г дуудаад ... Б нь манай нөхөртэй хамт газар хэвтэж байсан хүнийг хашаанаас чирж гаргасан. Хашааны хаалга түгжих гээд очиход нөгөө хэвтэж байсан газраас хашааны хаалга хүртэл шороон дээр чирэгдсэн зураас гарсан байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70-71, 72, 73-74х, 4хх-ийн 154-155х/ нь

-гэрч Т.А-н “...Д-н гэрийн гадаа машин дотроо  сууж байхад зүүнээсээ баруун чиглэлд нэг эрэгтэй хүн машины хажуугаар гараад явсан. Тэгсэн миний зогсож байсан айлын хашаанаас зүүн тийш 3 билүү 4 дэх хаалганаас нэг өвгөн настай хүн гарч ирээд “Б аа” гэж орилсон. Тэгсэн нөгөө хүн нь “аан яасан” гээд буцаж яваад нөгөө өвгөнтэй уулзаад хашаа руу орсноос хойш удаагүй 1 орчмын дараа нөгөө Б гэж дуудуулж байсан залуу хашаанаас гарч ирээд бөөрөнхий хог шиг зүйлийг урд талын айлын хашаа давуулж шидчихээд орчихсон. Удалгүй 2 орчим минутын дараа дахиад машины толиндоо харахад Б гэж дуудуулсан залуу нь бас нэг залуугийн хамт зогсож байсан ба тэр хоёр хүний голд ууттай гэмээр том зүйл харагдахаар нь би “дахиад хогоо гаргаад хаячихлаа” гэж бодсон. Тэгээд би машинаасаа буугаад машиныхаа шилийг арчингаа ...нөгөө 2 залуу байсан хашааны тийшээ харахад хүн хэвтэж байгаа гэмээр юм шиг зүйл харагдсан. ...Тэр хоёр хүнийн дамжилж байсан зүйл нь эхлээд харахад мэдэгдэхгүй байсан. Хашааны ёроолд тавихад хүний хөл унжсан харагдсан. Би тухайн үйл явцыг толиндоо 4-5 хашааны зайтай харсан....Тухайн хүнийг хоёр талаас нь дамжилсан байдалтай, хашааны хаалга онгойлгож зөөсөн. ...Б гэж дуудсан хүн нь буурал толгойтой 60 гаран насны саарал өнгийн нимгэн куртиктэй, кепик малгайтай, малгайгаа хойш нь болгосон байсан. ...Машины толинд харахад биеэрхүү, буурал толгойтой хүн гэж харсан, тухайн үед 06 цаг 30 минут болж, нар мандаж байсан учир толь нарны туяан гялбаж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 90-91х, шүүх хуралдааны тэмдэглэл/

-гэрч М.Б-н “...2016 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 7 цА-н үед жижүүрээс “Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 14 дүгээр гудамжинд цус болсон хүн дээшээ хараад хэвтэж байна” гэсэн утгатай дуудлага өгсөн. Ингээд ... очиход дээшээ харсан байдалтай нүүр, цээж хэсэг нь цус болсон 35-40 насны эрэгтэй хүн нас барсан байсан. Ингээд ... ямар ул мөр байгааг харахад цогцос байсан газраас баруун хойд зүгээс гудамжны шороон замыг хөндлөн чирсэн, зөөвөрлөсөн байдалтай мөр олдсон, мөрийг дагаад явахад тэр мөр нь 15 дугаар гудамжны 50 тоот хашааны үүдэнд очоод алга болсон, эрүүгийн төлөөлөгч Гтай хамт 15 дугаар гудамжны 50 тоот хашаанд байрлах монгол гэрт ороход настай эрэгтэй нь сандарсан байдалтай чичирч байсан. Г тэр эрэгтэйтэй уулзахаар тусад нь аваад явсан. Би гэрт байсан эмэгтэйтэй уулзахад тэр эмэгтэй “үүрээр 5 цА-н үед хоорондоо маргалдаж байгаад нөхрийн дүү Д хутга бариад танхайраад байсан, хоорондоо зодолдоод нэг мэдсэн чинь тэр хүн үхсэн байсан, Д тэр хүнийг цуг байсан хүмүүсээрээ зөөлгөөд цагдаад хэлэх юм бол ална шүү гэж хэлээд яваад өгсөн, би айж байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 99-100х/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон байна.

Түүнчлэн гэрч Э.Б, Т.А, М.Б-н  нарын мэдүүлэгт дурдагдсан зүйлүүд нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна. Тухайлбал,

 хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр  Д.Д-н  амьдарч байсан хашаанд буюу Сонгинохайрхан дүүргийн ... тоот хашаан дотор овоолсон шороон дээр дусалсан цус нь  амь хохирогЧ-н цусны бүлэгтэй тохирсон болох нь шинжээЧ-н 7847 дугаартай шинжээЧ-н дүгнэлтээр тохирсон, мөн тус хашаанаас амь хохирогчийг чирсэн мэт мөр үлдсэн талаар тус тэмдэглэлд тэмдэглэгдэж гэрэл зургаар бэхжигдсэн, /1хх-ийн 4-21, 3хх-ийн 139-141, 165-172х/,

мөн амь хохирогЧ-н биед шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлээр хэд хэдэн удаА-н үйлчлэлээр үүсгэгдсэн, тус гэмтлийг авсан үедээ ганц нэг үйл хөдлөл хийх боломжтой боловч удаан хугацаанд үйл хөдлөл хийх боломжгүй болох нь цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 24-28х/, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээЧ-н 879 тоот дүгнэлт /1хх-ийн 111-113х/, амь хохирогЧ-н хувцсанд зүсэгдсэн гэмтэл байсныг амь хохирогч Л.А-н хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 33-34х/ зэргээр тогтоогдсон,

 гэрч Т.А-н мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Д-н өмсөж байсан хувцасны талаар тодорхойлон мэдүүлсэн “...Б гэж дуудсан хүн нь саарал өнгийн нимгэн куртиктэй, кепик малгайтай” байсан гэсэн мэдүүлэг нь шүүгдэгч Д.Д-с хураан авсан хувцастай тохирсон болох нь Д.Д-н хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 44-47х/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол зэргээр тогтоогдсон, /1хх-ийн 58х/,

мөн гэрч Э.Б мэдүүлгийг газар дээр шалгаж үйлдсэн тэмдэглэлд Э.Б  хэргийн үйл явцыг харсан гэх амбаарын 6 дугаар модны харалдаах зайд 1,7 см хэмжээтэй нилэнхүйдээ урт завсар, хаалгыг бүтэн хааж харахад зүүн урд талдаа 1,8 см, баруун талдаа 6 см хэмжээтэй хаалганы талаас босоо завсартай байсан нь  /3хх-ийн 93-97х/ тэмдэглэгдсэн,

            шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээЧ-н 6799 тоот дүгнэлтэд: “...Д.Д-н биед цох, хамрын хянганы зулгаралт гэмтэл тогтоогдсон” /1хх-ийн 206х/

            шинжээч М.Энхбаярын “...Д.Д-н биед учирсан цох, хамрын хянганы зулгаралт гэмтэл нь 2016 оны 5 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 145/ зэрэг нотлох баримтуудтай байна.

 Дээрх байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Д.Д, Л.Б нар нь амь хохирогч Л.Атай маргасан, амь хохирогч нь Д.Дид учирсан дээрх зулгаралт бүхий гэмтлийг учруулсан байх боломжтой болох нь шинжээЧ-н дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдсон, улмаар Д.Д нь ир үзүүртэй зүйлээр амь хохирогЧ-н цээжин тус газар, мөн зүүн нүдний дотор болон гадна буланд зүссэн,  цус хуралт, зулгаралт бүхий бусад гэмтлүүД-г мохоо зүйлийн үйлчлэлээр учруулсан буюу ир үзүүртэй зүйлээс өөр зүйлээр учруулсан, шүүгдэгч Л.Б нь үйлдлээрээ хамжилцсан, мөн амь хохирогчид учирсан шарх гэмтэл, амьд эсэхийг тодруулах зорилгоор хохирогЧ-н хувцас хунарыг дээшлүүлж Д.Дид харуулах, хохирогЧ-н гар утас, цамц зэргийг авах, хэргийн газар байсан зарим эд зүйлийг гаргаж хаях, мөн амь хохирогчийг бусадтай нийлж чирэх, өргөх зэргээр хашаанаас зөөвөрлөж гарган урд айлын хашааны үүдэнд аваачиж тавих зэргээр дэмжлэг үзүүлсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн хамтран оролцогч, тус хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.

ШинжээЧ-н 879 дугаартай дүгнэлтээр “амь хохирогЧ-н биед ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шарх гэмтэл нь 2-3 удаА-н үйлчлэлээр, бусад гэмтлүүД-г 1-3 удаА-н үйлчлэлээр үүсгэгдсэн” талаар дурдагдсан /1хх-ийн 111-113х/ байх тул шүүгдэгч нарыг амь хохирогчийг онц хэргийгээр алсан гэж үзсэн болно. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь амь хохирогч Л.А-г алаХ-н өмнөх, алах явцдаа олон тооны шарх гэмтэл учруулсан, хүний эмзэг эрхтэн болох нүдний уг руу ир үзүүртэй зүйлээр хатгах зэргээр тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас  зовж зүдрэхээр байдалд хүргэсэн байх тул онц хэргийгээр хүнийг алсан гэж дүгнэлээ.

 

            Иймд шүүгдэгч Л.Б-н удаа дараА-н өгсөн тогтворгүй, амь хохирогчтой муудалцсан гэх шалтгаанаа олон янзаар тайлбарласан, амь хохирогч нь хутгалуулсаны дараагаар хашаанаас гараад гүйсэн, амь хохирогчийг хутгалсны дараагаар Д.Д нь гэрээс гарч ирээд мэдсэн эсхүл зах дээр очсон хойно Д.Д нь мэдсэн мэтээр мэдүүлсэн мэдүүлгүүд нь, мөн шүүгдэгч Д.Д-н хэргийн үйл баримтын талаар юу ч мэдэхгүй, сүүлд нь мэдсэн тухай мэдүүлсэн мэдүүлгүүд дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж, няцаагдсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад шүүгдэгч Д.Д-н “тухайн үед унтаж байсан” гэсэн түүний мэдүүлгийг  үгүйсгэсэн нотлох баримтууд авагдсан байх төД-гүй хэргийн газарт хохирогчтой хамт байсныг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэг, түүний өөрийнх нь биед гэмтэл учирснаас гадна амь хохирогчид тэрбээр гэмтэл учруулснаас амь хохирсон тухай шинжээЧ-н дүгнэлтүүд, шинжээЧ-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудтай байх тул Д.Дид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлгүй, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч А.Г нарын дээрх үндэслэлээр гаргасан санал, хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д, Л.Б нарыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Б-н хувийн байдлын талаар:

1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

1996 оны 4 дүгээр сарын 09-ний Нийслэлийн шүүхийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 9 жилээр тогтоосон,

1998 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан  9 жилийн хорих ялаас үлдсэн 4 жил 9 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 5 жил 3 сар 26 хоногоор тогтоосон,

2002 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40000 төгрөгөөр торгох ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн  3 жилээр тогтоож, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 3 жил 9 сар 7 хоногийн хугацаагаар тогтоосон, 2006 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2007 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ялыг тус тус багтааж, биечлэн эдлэх ялын хугацааг 8 жил 3 сарын хугацаагаар тогтоосон, 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар, шийгтэх тогтоолуудын хуулбар, шүүгЧ-н захирамжуудын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэрэг баримтууд авагдсан. /2хх-ийн 177, 179, 180-181, 186-189, 193, 182, 183, 198 х/

 

Шүүгдэгч Д.Д-н хувийн байдлын талаар:

1994 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 334 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1998 оны 01 дүгээр 08-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 71а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ял,

              2001 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 841 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, өмнөх 71а дугаартай таслан шийвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 6 сар 29 хоногийн хорих ялын зарим болох 7 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 10 жилийн хугацаагаар хорих ял,

2004 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх 841 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 7 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 7 жил 10 сар 29 хоног хорих ял шийтгүүлж, 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 13 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялд өмнөх 108 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 13 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 7 жилийн хугацаагаар тогтоосон,  2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийтвэрлэх тогтоолуудын хуулбар, шийгтэх тогтоолуудын хуулбар, шүүгЧ-н захирамжуудын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэрэг баримтууд авагджээ./Зхх-ийн 9, 11-14, 26-28, 15-18, 20-21, 21-24,25-27х/

 

            Эрүүгийн хариуцлагад тооцох хэсэг:

            Шүүгдэгч Д.Д, Л.Б нарыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилсэн тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Учир нь, шүүгдэгч Д.Д, Л.Б нар нь амь хохирогч Л.А-г бүлэглэж, онц харгис хэргийгээр алсан болох нь дээрх шинжлэн судлагдсан гэрч Э.Б, Т.А, М.Б нарын болон бусад гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрЧ-н мэдүүлгийг газар дээр шалгасан ажиллагааны тэмдэглэл, шинжээЧ-н дүгнэлтүүд, мэдүүлэг, амь хохирогч болон шүүгдэгч нарын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул Д.Д, Л.Б нарт тус зүйл ангиар  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Л.Б, Х.Х нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдолын хоёрын задгай тоотод байрлах хүн байга амьдрах монгол гэрт нэвтэрч “Элко” маркийн 32 инЧ-н зурагтыг хулгайлж, хохирогч Н.А-д 260.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 90-93х/

 

            Хохирогч Н.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 11 цаг 20 минутын үед гэрээсээ ажилдаа явсан. Намайг ажилдаа явахад манай гэрт манай өвөө Д манай гурван хүүхэдтэй үлдсэн. Тэгээд би орой ажлаа тараад 22 цагт гэртээ иртэл манай гэрийн 2015 оны 10 дугаар сард Баянхошууны 112 дугаар автобусны буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг. Барын нүд нэртэй ломбарднаас 260,000 төгрөгөөр худалдан авч байсан Элко маркийн 32 инЧ-н хавтгай дэлгэцтэй ЛСД зурагт алга болсон байхаар нь би өвөөгөөсөө асуухад, манай гэрийн тог 15 цА-н үед тасраад тогны шийдэн дээр очиж үзэхээр гэрт манай охин 10 сартай Н-г унТж үлдээгээд хаалгаа цоожлолгүй гарч яваад буцаад ирэхэд нь гэрийн зүүн хойд талын тавиур дээр байсан зурагт алга болсон байсан гэж хэлсэн юм. Тэгээд л би цагдаА-н байгууллагт хандсан юм.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 104-105х/

 

            Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Элко маркийн 32 инЧ-н зурагтыг Х.Х-с хураан авч, Н.А-д хүлээлгэн өгөв.” гэжээ. /2хх-ийн 101-102х/

 

             Эд зүйлийн үнэлгээнд: “...Элко маркийн 32 инЧ-н зурагт – 260.000 төгрөг” гэжээ. /2хх-ийн 98х/

 

Гэрч Х.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 10 цаг өнгөрч байхад тог тасарчихсан байхаар нь би тогийг нь залгахаар гэрээс гарсан. Тухайн үед гэрт нь 10 сартай хүүхэд тэргэн дээр унтаж байсан ба би гэрийг нь түгжилгүй гараад баруун урд талын хашааны орчимд тогны утас тасарчихсан байхаар нь би тогны утсыг залгаад буцаад гэр лүү ороход зурагт байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 106х/

 

Гэрч М.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ахлагч Б.Г-н хамт Ачит-117 чиглэл буюу Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 16 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоончулуутын 11-р гудамжинд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад сэжиг бүхий 2 нэг нь гудамжны булан тойроод гараад ирсэн. Нэг нь манай машиныг хараад зүүн тийшээ буруулаад явсан. Хажууд нь явсан бараан өнгийн куртикээр ороосон овор ихтэй зүйл тэвэрсэн залуу нь явж байсан газрынхаа хажуу талын хашаа руу орохоор нь овор ихтэй зүйл авч яваа хүнийг нь барихаар хашаагаар ороод араас нь дуудахад тэр залуу барьж явсан зүйлээ айлын хашаанд тавьчихаад хашаа Дд зугтсан. Би араас нь хашаа давж яваад хойд талын гудамжны айлын хашаан дотроос нөгөө залууг барьж авсан. Тэр залуу өөрийгөө Х гэж хэлж байсан ба архи уусан бололтой архи үнэртүүлсэн байсан. Би “энэ зурагтыг хаанаас хулгайлсан, хэнтэй хамт явж байсан бэ” гэж асуухад тэр залуу “10-р хорооноос хашаагүй айлаас хулгайлсан юм аа, би ганцаараа явж байсан, би тэр айлаа заагаад өгье” гэж хэлсэн. Тэгээд тэр зааж өгсөн айлд нь очиход нэг эрэгтэй хүн манайд хулгай орсон байна, зурагтаа алдсан, яг дуудлага өгөх гэж байлаа гэж хэлж байсан. Х-н айлын хашаанд тавьсан куртикээр ороосон зүйлийг үзэхэд хар өнгийн 32 инЧ-н Элко гэдэг зурагт байсан. Ингээд тухайн өдрөө жижүүрийн ахлах офицерт зурагт болон Хыг илтгэх хуудсын хамт хүлээлгэн өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 99-100х/

 

            Шүүгдэгч Х.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б бид хоёр цаашаа яваад гудамж тойрсон чинь хашаагүй гэр байхад нь би гэрийнх нь араар Б гэрийнх нь урдуур гарсан. Тэгээд Б уг айл руу ороод 32 инЧ-н хавтгай дэлгэцтэй, хар өнгийн зурагт аваад гараад ирсэн. Тэгээд би уг зурагтыг нь тэврээд Бын найзынд очилгүй шууд жалга уруудаад, ертөнцийн зүгээр урагш явж байтал хойноос 20 гаран насны өндөр нуруутай нэг залуу дагаад яваад байхаар нь жалганд зурагтаа орхичихоод нөгөө залуугийн урдаас гараад очсон чинь, нөгөө залуу наад зурагтаа зарах юм уу гэхээр нь би зарна ш дээ гэсэн. Тэгэхэд Б жалганд үлдээсэн байсан зурагтыг аваад жалгаар дээшээ өгсөөд гараад ирэхээр нь би өөрийн куртикээр зурагтаа ороогоод, нөгөө залуу наад зурагтыг чинь залгаж үзэж байж авах, авахгүйгээ шийднэ гэхээр нь би хаана залгаж үзэх юм гэхэд тэр дээр харагдаж байгаа худаг дээр очоод гуйгаад залгаад үзье гээд бид гурав дээшээ алхаад явж байтал өөдөөс цагдаА-н алаг машин гараад ирсэн. Тэгээд би онгорхой нурчихсан байсан хашаа руу зугтааж ороод уг хашааг Дд арынх нь айлын жорлонд орж нуугдаж байгаад цагдаа нарт баригдсан юм. Би Б-г хаашаа зугтаасныг хараагүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 122-123х/

           

            Шүүгдэгч Л.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х бид хоёр гудамж өгсөөд явж байтал хашаагүй айл байхаар нь орж найзынхаа гэрийг асуугаатахъя гээд очтол гэрийнх нь хаалга цоожлоогүй, цоожийг нь зүүчихсэн байхаар нь би онгойлгож ороод гэрийнх нь зүүн хойд талд байсан хавтгай дэлгэцтэй зурагтыг нь аваад гараад ирэхэд Х гадаа зогсож байсан. Тэгээд Х бид 2 жалга уруудаад явж байтал араас 1 залуу дуудахаар нь би яасан гээд яваад очтол наад зурагтаа зарах юм уу гэхээр нь үнэ тохирвол өгчихнө гэхэд асдаг юм уу, шалгаад үзье гээд худаг руу орж залгаж үзэхээр явж байтал цагдаА-н алаг машин гарч ирээд зурагт барьж яваа хүн наашаа хүрээд ир гээд чанга яригчаараа ярихаар нь Х зурагтаа тэврээд онгорхой байсан хашаа руу яваад орчихсон. Би нөгөө зурагт авах гэж байсан залуутай хамт цагдаА-н машины хажуугаар нь гараад явчихсан. Тэгээд Х цагдаа нарт баригдаад би зугтаагаад яваад өгчихсөн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 128, 129-130х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Л.Б нь “хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн” гэж, Х.Х  нь “ хулгайн гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй” гэж шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байх боловч тэдгээр нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө өөр өөрсД-н үйлдлийн оролцоо, хамтран үйлдсэн талаараа мэдүүлсэн байх ба улмаар тэдний сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тухайлбал,  гэрч М.Б-н “...16 цаг 10 минутын үед ...сэжиг бүхий 2 нэг нь гудамжны булан тойроод гараад ирсэн. Нэг нь манай машиныг хараад зүүн тийшээ буруулаад явсан. Хажууд нь явсан бараан өнгийн куртикээр ороосон овор ихтэй зүйл тэвэрсэн залуу нь явж байсан газрынхаа хажуу талын хашаа руу орохоор нь араас нь дуудахад тэр залуу барьж явсан зүйлээ айлын хашаанд тавьчихаад хашаа Дд зугтсан. Би араас нь яваад нөгөө залууг барьж авсан, уг залуу өөрийгөө Х гэж хэлж байсан ба би тэр айлаа заагаад өгье” гэсний дагуу зааж өгсөн айлд нь очиход нэг эрэгтэй хүн манайд хулгай орсон байна, зурагтаа алдсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 99-100х/, Х.Х-с Элко маркийн зурагтыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 10-102х/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул тэдгээрийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлснээс гадна дээрх нотлох баримтуудаар хулгайлах гэмт хэргийг 2 хүн үйлдсэн, Х.Х нь тус хэрэгт үйлдлээрээ бүлэглэж оролцсон болох нь нотлогдсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.

            Өөрөөр хэлбэл,  шүүгдэгч нар  нь тухайн хулгайн хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн өөрийн болон өөр хоорондын үйлдлийн оролцоог харилцан нотолж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байна.

 

            Иймд шүүгдэгч  Х.Х-н хууль бус дээрх үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй тул шүүгдэгч Х.Х-н өмгөөлөгЧ-н гаргасан “...Х.Х нь хулгайлах гэмт хэрэгт оролцоотой болох нь нотлогдоогүй байх тул  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал, хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй болно.  

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х.Х-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч улсын яллагч нь дүгнэлтэндээ Х.Хыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон болно.

Тус хулгайлах гэмт хэрэг 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Х.Хыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь түүний эрх зүйн байдлыг дордуулахааргүй байна.  Учир нь, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2 дахь хэсэгт “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн бол хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих” гэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих” гэж тус тус заажээ.

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Х.Хт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Л.Бт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахааргүй байх боловч Л.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн байх тул түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  гэм буруутайд тооцох нь зөв гэж шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Л.Б-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Х.Х-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Х-н хувийн байдлын талаар:

            1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

            1993 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Октябрийн дүүргийн ардын шүүхийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх 95 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас заримыг нь буюу 1 жилийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялын хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоосон,

1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Октябрийн дүүргийн шүүхийн 214 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх ялын хугацааг 4 жил 6 сараар тогтоож, 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тэнсэн суллагдсан,

2001 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14, 39 дүгээр зүйлүүД-г журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  өмнөх 214 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас  6 сарын хорих ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар  хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг 10 жил 10 хоногоор тогтоож, улмаар 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн хорих ялаас  хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар, шийгтэх тогтоолуудын хуулбар, шүүгЧ-н захирамжуудын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэрэг баримтууд авагджээ. 2хх-ийн 145, 146-149, 150, 151-153, 162-169х/

 

Эрүүгийн хариуцлагад тооцох хэсэг:

Шүүгдэгч Л.Б, Л.Х нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.А, гэрч Х.Д, М.Б нарын мэдүүлэг, шүүгдэгч Л.Х-с хулгайн эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Л.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Х.Хт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, оногдуулсан ялыг нээлттэй, хаалттай байгууллагад эдлүүлэх эсэх тухайд:

            Шүүгдэгч Д.Д, Л.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан шинжүүд нь тус гэмт хэргийн хүндрүүлэх шинж болсон байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй, харин хулгайлах гэмт хэргийн хувьд Л.Бын учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Шүүгдэгч Х.Х-н хувьд учруулсан хохирлоо төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь тухайн хэргийн шинж нь болсон тул хүндрүүлж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч Д.Д, Л.Б нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн  шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Д.Д, Л.Б нарт оногдуулсан хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Х.Х-н үйлдсэн хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогЧ-н хууль ёсны төлөөлөгЧ-н нэхэмжилсэн оршуулгын зардлыг шүүдэгч Л.Б нь төлж барагдуулаагүй байх тул  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг хэрэглэх боломжгүй байна.

            Дээрх хэргүүД-н улмаас бусдад учирсан хохирол төлбөрийн тухайд:

            а/  хүнийг алах хэргийн хохирол:

  ХохирогЧ-н хууль ёсны төлөөлөгч Л.Х нь оршуулгын зардалд 14.671.235 төгрөг нэхэмжилж, баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. /1 хх-ийн 222-250, 2хх-ийн 1-7, 23-35х/

            ХохирогЧ-н төлөөлөгЧ-н гаргаж өгсөн баримтууд нь нийт 11.706.685 үнийн дүнтэй байна. Харин зарим нэг баримтууд нь юуны баримт болох, үнийн дүн хэд болох, зориулалт нь тодорхойгүй, уншигдахгүй, мэдэгдэхгүй байсан тул тооцоонд оруулах боломжгүй  байна.

            Амь хохирогчийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр оршуулсан гэж түүний хууль ёсны  төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба түүний гаргаж өгсөн баримтуудыг багцалж үзвэл:

            -буяны зан үйл үйлдэх, айлтгасан ном, оршуулгын ажил явдалд холбогдуулан гарсан зардал, хүлээн авалт зэрэгт 2.915.300 төгрөг,

            -шатахуун, түлш, газ-д 601.517 төгрөг,

            -ахуйн хэрэглээнд 258.340 төгрөг

            -хүнсэнд 7.931.528 төгрөг,  нийт 11.706.685 төгрөгийн баримтуудтай байна. Үүнээс хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй дараах баримтууд байна.

Үүнд:

            -2016-05-30-нд квас, ногоон кола- 4600 төгрөг /1хх-ийн 222х/,

            -2016-05-12-нд citi Net  хэрэглээний төлбөр -10.800 төгрөг /1хх-ийн 233х/

            -2016-05-30-нд хүүхД-н памперс -2400 төгрөг /1хх-ийн 234х/,

            -2016-05-13-нд зайрмаг -4887 төгрөг /1хх-ийн 234х/,

            -2016-05-16-нд жимобайлын ярианы төлбөр -31.300 /1хх-ийн 235х/,

            -2016-05-09-нд сэнгүүр пиво -28.000 төгрөг /1хх-ийн 243х/,

            -2016-05-09-нд ахуйн хэрэглээ /батарей/ -1440 төгрөг /1хх-ийн 244х/,

            -2016-05-10-нд КFC хоол -20000 төгрөг /1хх-ийн 244х/,

            -2016-05-10-нд ноён пицца -29.900 төгрөг /1хх-ийн 245х/,

            -2016-05-10-нд тамхи -3481 төгрөг /1хх-ийн 248х/

            -2016-05-28-нд хүүхД-н бэлгийн уут -178.000 төгрөг /1хх-ийн 249х/,

            -2016-05-09-нд пиво -1665 төгрөг /2хх-ийн 1х/,

            -2016-05-07-нд бялуу -2700 төгрөг /2хх-ийн 1х/,

            -2016-05-09-нд хамрын дусаагуур -1650 төгрөг /2хх-ийн 5х/, нийт 320,823 төгрөгийн баримт байна.

            Мөн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх огноотой /талийгаачид зориулж айлтгасан номноос бусад/ шатахуун, хүнс, ахуйн хэрэглээ, бусад зүйлд зарцуулсан зардлыг шүүгдэгч нараас гаргуулах нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь,  хохирогЧ-н төлөөлөгЧ-н гаргаж өгсөн баримтуудад тодруулбал, 2016 оны 05 дугаар сарын 11-нээс хойших хугацаанд  1.841.537  төгрөгийг шатахуун, тахиа, гахайн мах, гахайн гуя, үхрийн мах, хонины мах, кимчи, кофе, архи, пиво, өндөг гэх мэт зүйлүүД-г худалдан авахад зарцуулсан тухай баримтуудыг гаргаж өгсөн байна. /2хх-ийн 1, 5, 6, 23-35х/

 

            Иймд Л.Х-н нэхэмжилсэн хохиролоос 2.162.360 /хоёр сая, нэг зуун жаран хоёр мянга, гурван зуун жар/ төгрөгийн хохиролыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

            Түүнчлэн хохирогЧ-н хууль ёсны төлөөлөгч Л.Х-н гаргаж өгсөн баримтуудад ямар байгууллагын баримт болох тодорхойгүй, тэмдэггүй  298.500 төгрөгийн баримтууд хэрэгт авагдсан /1хх-ийн 227, 2хх-ийн 7х/ байх тул дээрх баримт болон тус хэрэгт гаргаж өгсөн боловч юуны баримт болох нь тодорхойгүй, гаргацгүй, уншигдахгүй  байгаа баримтууд дахь зардлаа нэхэмжлэхдээ хууль ёсны дагуу бүрдүүлэн шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Иймээс энэ тогтоолоор /11.706.685-2.162.360-298.500=/9.245.825 /ерөн сая хоёр зуун дөчин таван мянга, найман зуун хорин тав/  төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэв.

 Харин шүүгдэгч Д.Д, Л.Б нарын үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тэдний оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч Д.Даас хохиролын 70 хувь буюу 6.471.825 /зургаан сая, дөрвөн зуун далан нэгэн мянга, найман зуун хорих тав/ төгрөгийг, Л.Баас 30 хувийг буюу  2.774.000 /хоёр сая долоон  зуун далан дөрөв/ төгрөгийг 3 жилийн хугацаанд  хэсэгчлэн гаргуулж, хохирогЧ-н хууль ёсны төлөлөөгч Л.Хд олгох нь зүйтэй байна.

            б/ хулгайн гэмт хэргийн хохиролын тухайд:

          Шүүгдэгч Х.Х, Л.Б нар нь хохирогч Н.А-д Элко маркийн 32 инЧ-н зурагтыг буцаан өгсөн тул  хохирогчид төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээний тухайд:

            Шүүгдэгч Д.Д-н 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 522 хоног цагдан хоригдсоныг, /2хх-ийн 77, 79, 81, 84, 86х, 3хх-ийн 116, 133, 154, 227, 231-232, 4хх-ийн 32, 47,49, 62, 75, 85, 139-141, 147, 177, 207, 213, 216,227, 237, 241х/

            Шүүгдэгч Л.Бын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 2 хоног,  2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 424 хоног, нийт 426 цагдан хоригдсоныг, /2хх-ийн 66, 68, 71, 74, 76, 117, 3хх-ийн 118, 132, 155, 224, 230х, 4хх-ийн 31, 47, 49, 62, 75, 85, 139-141,148, 171х/     

            Шүүгдэгч Х.Х-н 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 3 хоног цагдан хоригдсоныг /2хх-ийн 112х/ тус тус шүүгдэгЧ-н эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

 

Эд мөрийн баримтын тухайд:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан цагаан хээтэй иштэй 23.7 см урттай хутга, 33 ширхэг гарын мөр, 0.75 литрийн Сархад архины шил, 0.75 литрийн Монгол стандарт архины шил, 0.5 литрийн Монгол стандарт архины шил, 6 ширхэг шаазан аяганы хэлтэрхий, амь хохирогч Л.А-н хэрэг болох үед өмсөж явсан улаан өнгийн ноосон майк, бор хүрэн өнгийн хагас хунцуйтай цамц, бонгино ханцуйтай хар өнгийн фудволк, хар өнгийн цахилгаантай цамц, саарал дотуур өмд, цэнхэн өнгийн жинсэн өмд, хар өнгийн ботинк гутал, оймс 2 хос, Л.Б-н хэрэг гарах үед өмсөж байсан гэх цэнхэр өнгийн майк 1 ширхэг, саарал өнгийн куртик, цахилгаантай хар өнгийн цамц 1 ширхэг, боос захтай цамц, саарал эрээн өнгийн дотуур өмд, хар өнгийн брюкэн өмд, 10 хурууны хумсны дээж, Д.Д-н хэрэг үйлдэгдэх үед өмсөж байсан гэх саарал өнгийн кепик малгай, саарал өнгийн куртика, хар хөх өнгийн ноосон цамц, хар саарал өнгийн ноосон өмд, бор өнгийн даавуун өмд, бор өнгийн дотуур өмд, хагас түрийтэй хар өнгийн ботинк гутал, оймс 1 хос, 10 хурууны хумсны дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмцогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Д, Л.Б, Х.Х нарт холбогдох  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Б, Д.Д нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Л-н Б-г хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 мөн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Д-н Д-г хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Х-н Хыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 3. Шүүгдэгч Л.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн еранхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Д.Д-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Х.Х-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт хорих ялын хэмжээг 17 /арван долоо/  жилийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Д.Д нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Х.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-н цагдан хоригдсон 426 хоногийг, шүүгдэгч Д.Д-н цагдан хоригдсон 522 хоногийг, шүүгдэгч Х.Х-н цагдан хоригдсон 3 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-с 2.774.000 /хоёр сая долоон  зуун далан дөрвөн мянга/ төгрөг, Д.Д-с 6.471.825 /зургаан сая дөрвөн зуун далан нэгэн мянга, найман зуун хорих тав/ төгрөг, нийт 9.245.825 /ерөн сая хоёр зуун дөчин таван мянга, найман зуун хорин тав/  төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогЧ-н хууль ёсны төлөөлөгч Л.Х-д олгож, Л.Х-н нэхэмжилсэн хохиролоос 2.162.360 /хоёр сая, нэг зуун жаран хоёр мянга, гурван зуун жар/ төгрөгийн хохиролыг хэрэгсэхгүй болгож, бусад зардлаа нотлох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Л.Б, Д.Д, Х.Х нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б, Х.Х нар нь хохирогч Н.А-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9.  Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан цагаан хээтэй иштэй 23.7 см урттай хутга, 33 ширхэг гарын мөр, 0.75 литрийн Сархад архины шил, 0.75 литрийн Монгол стандарт архины шил, 0.5 литрийн Монгол стандарт архины шил, 6 ширхэг шаазан аяганы хэлтэрхий, амь хохирогч Л.А-н хэрэг болох үед өмсөж явсан улаан өнгийн ноосон майк, бор хүрэн өнгийн хагас хунцуйтай цамц, бонгино ханцуйтай хар өнгийн фудволк, хар өнгийн цахилгаантай цамц, саарал дотуур өмд, цэнхэн өнгийн жинсэн өмд, хар өнгийн ботинк, оймс 2 хос, Л.Бын хэрэг гарах үед өмсөж байсан гэх цэнхэр өнгийн майк 1 ширхэг, саарал өнгийн куртик, цахилгаантай хар өнгийн цамц 1 ширхэг, боос захтай цамц, саарал эрээн өнгийн дотуур өмд, хар өнгийн брюкэн өмд, 10 хурууны хумсны дээж, Д.Д-н хэрэг үйлдэгдэх үед өмсөж байсан гэх саарал өнгийн кепик малгай, саарал өнгийн куртика, хар хөх өнгийн ноосон цамц, хар саарал өнгийн ноосон өмд, бор өнгийн даавуун өмд, бор өнгийн дотуур өмд, хагас түрийтэй хар өнгийн ботинк, оймс 1 хос, 10 хурууны хумсны дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмцогц устгасугай.

 

 10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Л.Б, Х.Х нарыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

12. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Д.Д, Л.Б, Х.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                   ШҮҮГЧИД                               Г.ГАНБААТАР

 

 

                                                                                   Б.ДАШДОНДОВ