Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0719

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимт нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК /РД:/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга

Гуравдагч этгээд: Х ХХК /РД:/

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. ХХК нь тус шүүхэд хандан анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаартай тушаалын Х ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах № тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаартай тушаалын Х ХХК-д холбогдох заалт, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах № дугаарын гэрчилгээ, гэрчилгээний хавсралт кадастр тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, 2. Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1-р тушаалаар ХХК-д 62 га газар ашиглах эрх олгосон болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Т ХХК-ийн хэмжилт Тэгш өнцөгт солбицлын дагуу 2006.03.18-нд ХХК-д 62 га газар хүлээлгэн өгсөн актыг үндэслэн ХХК-ийн кадастрыг зөвтгөн газрын мэдээллийн санд оруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт даалгах тухай болгож өөрчилсөн.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч ХХК нь анх Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Газар ашиглах гэрчилгээ олгох тухай 01 дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд 62 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон.[2]

2.2. Үүний дараа 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1/268 дугаартай Монгол Улсын Байгаль орчны яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-г олгосон.[3]

2.3. Мөн нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд үйл ажиллагаа явуулах, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ-г 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 жилийн хугацаагаар Байгаль орчны яамтай байгуулж, гэрээний хавсралт 1-д заасан ерөнхий төлөвлөлт, зураглалын дагуу 62 га талбайд төслийг хэрэгжүүлж ажиллахаар тохиролцсон.[4]

2.4. Түүнчлэн нэхэмжлэгч болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нар 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот Газар хүлээлцсэн акт-ыг үйлдэж,[5] нэхэмжлэгч нь 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Т ХХК-иар кадастрын ITRF 97 системээр 62 га газрын талбайн хил хязгаарын цэгүүдийн солбицол тодорхойлсон тухай акт, кадастрын зургийг хийлгэжээ.[6]

2.5. Түүнээс хойш тухайлбал, нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалын О ХХК-д холбогдох хэсэг, түүнийг үндэслэн олгосон газар ашиглах гэрчилгээ, гэрээг хүчингүй болгуулахаар тухайн үеийн нэрээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд маргаж, улмаар тус шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 484 дугаартай шийдвэр[7], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 131 дугаартай магадлал[8], Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 116 дугаартай тогтоол[9] тус тус гарч, нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байсан зэрэг үйл баримттай.

2.6. Маргаж буй Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаартай тушаалын 2 дахь заалт, тушаалын хавсралтын 36-д зааснаар гуравдагч этгээд Х ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.18 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон.[10]

2.7. Улмаар 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2015/68 дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-г гуравдагч этгээд Х ХХК-д олгосон.[11]

2.8. Дээрх гэрчилгээний хавсралт дахь талбайн анхны солбицол нь нийт 4 эргэлтийн цэгтэй, 11800 квадрат метр байсан[12] нь хожим нь тус гэрчилгээний хавсралтыг нөхөж олгохдоо нийт 5 эргэлтийн цэг бүхий 11856.5 квадрат метр гэж өөрчилсөн.[13]

2.9. Мөн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Д ХХК-ийн үйлдсэн эргэлтийн цэгүүдийг газарт нь бэхэлсэн нэгж талбарын зураг дахь талбайн хэмжээ нь 11834.4 квадрат метр гэсэн зөрүүтэй хэмжээтэй.[14]

2.10. Гуравдагч этгээд Х ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15/181 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-г байгуулсан.[15]

2.11. Дээрх гэрээний 1.2-т ... 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон тоот газар ашиглах гэрчилгээ нь гэрээний салшгүй хэсэг болох-ыг зааж өгсөн, түүнчлэн 1.3.а-д газрын байрлал, хилийн зааг /захын цэгүүдийн солбицол/-ыг 5 эргэлтийн цэгтэй байдлаар зааж өгсөн.[16]

2.12. Уг захиргааны хэрэг үүсэхээс өмнө Х ХХК-иас ХХК-ийн эсрэг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2020/13281 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж[17], улмаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2022/04372 дугаартай захирамжаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.[18]

2.13. Дээрх иргэний хэрэгт Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/16570 дугаартай захирамжаар шинжээч томилж, шинжээчдийн баг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2021/19 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан.[19]

2.14. Мөн уг захиргааны хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5390 дугаартай захирамжаар шинжээч томилж, шинжээчдийн баг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2022/48 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан.[20]

2.15. Дээрх 2022/48 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15/181 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-н дээрх газрын байрлал, хилийн заагийг харуулсан солбицлын утгууд нь дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-ний хавсралт дахь солбицлын утгатай давхцахгүй байна гэх агуулгатай дүгнэлт гарсан.

2.16. Тодруулбал, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15/181 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-н дээрх газрын байрлал /тэгш өнцөгт хэлбэртэй/ нь дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-ний хавсралт дахь газрын байрлалаас /гурвалжин хэлбэртэй/ өөр буюу давхцахгүй өөр байршилтай байна гэсэн дүгнэлт гарсан.[21]

2.17. Нэхэмжлэгчийн зүгээс ... хариуцагч Монгол Улсын маш олон тооны хууль, журмыг зөрчсөн. Манай компанид анх олгосон 62 га талбай гэрээний дагуу 20 жилийн хугацаанд хөдлөхгүй мөрдөгдөх учиртай. Бид 62 га талбай хэвээрээ байгаа гэж ойлгож байтал нийтэд ил байдаг газрын системээс үзтэл 60 га болж буурсан байсан. Ямар учраас 60 га болсон гэдгийг хариуцагч огт тайлбарладаггүй, уулзъя гэхээр уулзахгүй зугтаадаг. Бид дутуу болсон 2 га талбайн асуудлыг Х ХХК-д олгосон газартай холбоотой гэж ойлгож байгаа. Х ХХК-д олгосон гэх 1.19 орчим га талбай нь манай 62 га талбай дотор биш, харин автозамын хойно, ертөнцийн зүгээр баруун хойд талд эрвээхэй зангиа шиг хэлбэртэй тэгш өнцөгт талбайтай газар болох нь сүүлд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс бид хариуцагчийн гаргасан А-222 дугаартай тушаалын Х ХХК-д холбогдох хэсэг, гэрчилгээ, түүний хавсралтыг илт хууль бус гэж үзэж байгаа. Мөн анх 2006 онд тогтоосон хилийн зааг буюу 62 га талбайг системд бүрэн бүтэн болгож, 62 га талбайгаар нь бүртгэхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.18. Хариуцагчийн зүгээс ... Нэхэмжлэгч компани 2006 оноос 62 га газрыг ашиглах эрхтэй болсон. Үүнээс хойш нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, газрын солбицол байршилд өөрчлөлт ороогүй. 2015 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд гуравдагч этгээд Х ХХК-д газар ашиглах эрх олгосон. Х ХХК-ийн газрын байршил хэмжээг өөрчлөөгүй. Нэхэмжлэгч компанитай газрын сунгалт газрын мэдээллийн сан дээр асуудал байгаа боловч шүүхийн маргаантай хамааралгүй. Х ХХК, нэхэмжлэгч компанийн хооронд кадастрын мэдээллийн сангийн бүртгэл байдаг. Кадастрын хэлтэс нь тусгай хамгаалалттай газрын кадастрыг шинэчлэх бүртгэх үүрэгтэй. Сүүлд нэхэмжлэгч компани Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтэд 2 газар давхцалгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээс харахад манай кадастрын мэдээллийн сангийн мэдээлэл зөв байна. Мэдээллийн сан дээр байгаа солбицол гэрээний солбицол хоорондоо зөрж байна гэсэн үг. Бидний маргаан бол хууль зүйн маргаан гэхээс илүүтэй солбицлын маргаан байна гэж үзэж байна. Солбицол гэдэг бол нэг тоо өөрчлөгдөхөд байршил зөрдөг. Мэдээллийн сангаар 2 компани давхцалгүй байгаа. Яамнаас Х ХХК-д хууль зөрчиж газар олгосон зүйл байхгүй. Шүүхийн хяналт шалгалтын явцад илэрсэн энэ алдаатай мэдээллийг зөвтгөөд гэрчилгээг олгох боломжтой. Сунгалтын асуудал энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.19. Гуравдагч этгээдийн зүгээс ... Захиргааны ерөнхий хуулиар бол эрх ашиг нь хөндөгдсөн байж маргах ёстой. Ямар нэг байдлаар газар эзэмшигчийн эрх ашиг хөндөгдсөн байх ёстой. Гэтэл 2015 оны А/222 захирамжаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн нь одоогоор тогтоогдохгүй байна. 60 га газар болсон гэдэг. Би яагаад өнөөдөр хариуцагчийг хардаад байна вэ гэвэл газрын мэдээллийн санд 60 га газар байсан. Тэрийг яагаад кадастр дээр буулгаад аваад ирдэггүй юм бэ. Бид нар яг адилхан бизнесийн байгууллага. Захиргааны ерөнхий хуульд хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн гоё зарчим бий. Татвараа төлсөн хуулиар хүлээсэн эрх ашгийг хамгаалаад зөрчигдсөн тохиолдолд сэргээх ёстой. Энэ зарчим хэрэгжээгүй. Тэгээд 2 компанийг хооронд нь маргалдуулаад байх юм. 62 га газар байж байгаад 60 га болсон солбицол гээд байна. Хаанаасаа хасагдсан юм. Таны газар биш гэсэн мэдээлэл газрын мэдээллийн санд байна. Та нэхэмжлэлийн шаардлагаа миний газрыг ингэж бүртгэх ёстой байсан бүртгээгүй нь ийм хууль бус байна гэж тайлбарлах ёстой байсан юм биш үү. Хариуцагч тал нь ч дорвитой зүйл хийдэггүй. Би төрийн албан хаагч байгаад хэн нэгний газрыг буруу бүртгэсэн байсан бол өдөр шөнөгүй хайж байгаад залруулах байсан. 60 га болсон гэж нэхэмжлэгч тайлбарлаад байгаа боловч зургаараа кадастраараа 60 га байсан гэдгийг нотолсон баримт байхгүй байна. 2014 онд угаасаа таны эзэмшилд байгаагүй газрыг Х ХХК-д олгосон байна. Эрх ашиг чинь яаж хөндөгдсөн юм бэ ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргаж өгнө үү ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ХХК нь 1997 оноос байгалийн аялал жуулчлал, ан агнуур, энтертайнмент шоу бизнес, ресторан баарны үйл ажиллагаа эрхэлж ирсэн бөгөөд одоогоос 23 жилийн өмнө 1998 оны 11-р сард Богд хан уулын Бага тэнгэрийн аманд олон тооны үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээтэй болсон бөгөөд өөрийн үл хөдлөх хөрөнгүүд болон түүний орчныг бүхэлд нь хамгаалах зайлшгүй шаардлагаар тухайн 1998 онд Бага тэнгэр аманд 516 м урт хашаа барьж харуулжуулж, өнөөдрийг хүртэл бодитоор байгаа нь нийтэд илэрхий зүйл билээ.

ХХК нь 2003-2006 онд уг Бага тэнгэрийн аманд аялал жуулчлал амралтын жишиг бааз буюу зочид буудлын цогцолбор байгуулахаар судалж, төсөл боловсруулах явцад Богд уулын Зайсан, Нүхт, Жаргалант, Залаат, ХүрэлТогоот, Богино-ийн ам зэрэг газруудад олон аж ахуй нэгжүүдийн газар авч жижиг том олон төсөл эхлүүлсэн, төлөвлөж байгаа нь сонсогдох болсон. Мөн Нүхт, Зайсан, Хүрхрээ, Залаат зэрэг аманд тодорхой нэгдсэн төлөвлөлтгүйгээр олон хүн аж ахуй нэгж дур дураар хашаа хатгаж эхэлсэн замбараагүй болохоор нөхцөл байдал ажиглагдсан тул бид нийгмийн хариуцлагын үүднээс бас нэг эмх замбараагүй ам үүсэхээс урьдчилан сэргийлэх, Монгол орны аялал жуулчлал, амралт, зочид буудлын үйлчилгээний дэд бүтцийн хөгжилд өөрийн сайхан хувь нэмрийг оруулах, үлгэр жишээ болохуйц цогц бүтээн байгуулалтыг бодит хийж харуулах, хөрөнгө оруулалтаа ирээдүйд үнэгүйдэхээс сэргийлэх үүднээс Бага тэнгэрийн амыг бүхэлд нь 1 тодорхой хуулийн этгээд аж ахуйн нэгжийн удирдлага дор тухайн амыг бүхэлд нь нэг нэгдсэн ерөнхий төлөвлөлтөөр хөгжүүлбэл хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт түүний үр өгөөж нь компанид, цаашлаад аялал жуулчлал, амралтын салбарт болон улс орны эдийн засаг, нэр нүүрт их хувь нэмэр оруулна гэсэн ойлголтоор Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий ба нарийвчилсан үнэлгээг 2004, 2005 онд хийлгэж, ашиглаж болох урьдчилан харсан 62 га талбайд Бага тэнгэр цогцолбор төслийг хэрэгжүүлэх, мөн орчны 50 га газрыг хариуцан хамгаалах санал төслийг 2005 оны 12-р сард Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчны яамны сайдад хүргүүлсэн бөгөөд манайх саналаа Байгаль орчны сайдын Зөвлөлийн хуралд танилцуулсан нь дэмжигдсэн. Сайдын Зөвлөлийн хуралд танилцуулахын өмнө Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас Байгаль орчны яам болон Хамгаалалтын захиргаатай хамтран ажилладаг гэх хэмжил зүйн T ХХК-ийг Бага тэнгэрт ирүүлж, хашаа заасан газрын хил хязгаарыг тодорхойлох хэмжил зүйн зургийн ажлыг 2005 оны 12 сарын 12-ны өдөр хийсэн. Ингээд Байгаль орчны сайдын 2006 оны 01 сарын 02-ны өдрийн №01 тушаалаар ХХК-д Богд хан уулын Бага тэнгэрийн аманд 62 га газар ашиглах эрх олгож, №1/268 дугаарын газар ашиглах гэрчилгээ бичигдсэн байдаг.

Байгаль орчны яамны сайдын шийдвэр, газар ашиглах гэрчилгээ гарсны дараа 2006 оны 03 сарын 18-ны өдөр дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга С.П, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга О.Н нарын хүмүүс Бага тэнгэрийн хашаанд ирж, 62 га газрыг хүлээлгэн өгсөн Газар хүлээлцсэн акт №3-ийг ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г надад танилцуулан зуруулж, актыг хавсралт 2 хуудас энэ нь хэмжил зүйн T ХХК-ийн Бага тэнгэрийн хашаа газрыг 2005 оны 12 сарын 12-ны өдөр хэмжсэн акт, зургийн хамт нийт 3 хуудас баримтыг, сайдын тушаалын хуулбар, газар ашиглах гэрчилгээний эх хувийн хамтад нь хүлээлгэн өгсөн. Ингэхдээ О.Н дарга ХХК 1998 оноос Бага тэнгэрийн амыг хааж хашаажуулж, орчныг харуулжуулан, хамгаалуулсантай холбоотойгоор Бага тэнгэрийн амаар дамжин Богд Ууланд шууд гардаг байсан 10 гаруй хулгайн шороон замыг хааж, ой мод хулгайгаар огтлох, байгалийн баялгийг хууль бусаар ашиглах болон гал түймэр гарах явдлыг бууруулж таслан зогсоож чадсаныг сайшаан онцлон тэмдэглээд Богд Уулыг болон Бага тэнгэрийн амны газрыг хамгаалах талаар яамны болон хамгаалалтын захиргааны бодлого, Бага тэнгэрийн амны газрыг ашиглах, байгалийг хамгаалах, хариуцлага тооцох асуудлыг эзэнжүүлэх, тодорхой нэг хяналттай байлгах зорилгоор ашиглуулж байгаа газраас гадна нэмэлтээр орчны 50 га газрыг хариуцан хамгаалуулах, Бага тэнгэрийн аманд дахин газар олгохгүй байх бодлого баримтлахаа хэлээд мөн Богд Хан уулын хамгаалалтын хязгаарлалтын бүс нь уулын болон Бага тэнгэрийн амны өндөрлөг уулын оройн өндрийн цэгүүдээр байдаг, түүнийг давж зөрчиж болохгүй гэж анхааруулж байсан. Ингээд 1998 онд Бага тэнгэрт баригдаж одоо хүртэл байгаа төмөр бетон хашааны хил хязгаар хашаан доторх 62 га газарт Бага тэнгэр цогцолбор-ийг байгуулахтай холбоотой Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг ******* ХХК-иар 2004-2005 онд хийж, мөн уг Байгаль орчны үнэлгээний тодотголыг ******* ХХК 2014 онд хийж тус тус Байгаль орчин, ногоон хөгжлийн яамаар батлуулсан. Мөн Бага тэнгэр цогцолбор-ын Ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг мэргэжлийн Ө ХХК 2007-2008 онд хийж, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, Баянзүрх дүүрэг хариуцсан архитектор, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга, Богд хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга нарт танилцуулан 2008 онд батлуулсан, мөн 2014 онд Ө ХХК ерөнхий төлөвлөгөөг дахин шинэчлэн боловсруулсныг УБ хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Хот байгуулалтын хэлтсийн дарга, Баянзүрх дүүрэг хариуцсан архитектор, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Э нар баталсан хүрээнд манай бүтээн байгуулалтын ажил хийгдэж ирсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн шүүхэд манай ХХК-д холбогдуулан Х ХХК газар чөлөөлөхийг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүссэн, мөн сая 2021 оны 10-р сарын 15-ны өдөр Т.М өөрийгөө Х ХХК-н эзэн хөрөнгө оруулагч нь газрын асуудлыг эхнээс нь хариуцаж байгаа гэж танилцуулаад Бага тэнгэрт ирж ХХК-ийн удирдлагын төлөөлөгч Н.Г надтай анх уулзаад уулзалтын протокол №01-ыг хийсэн. Т.М хэлэхдээ: Танай хашаан дотор 2015 онд газар авсан, танай газартай давхцаагүй байгаа, Х ХХК-ийн 2015 онд авсан гэрчилгээтэй газар дээр танай ХХК хашаа татаад Зочид буудлын болон сургуулийн барилга барьж байна ажлаа зогсоо, газар чөлөөлж өг гэсэн шаардлага хэлээд нуух зүйлгүй бичиг баримтаа үзүүлье хуулбарлаад ав гээд 2015 оны 05 сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн регистр бүхий Х ХХК-ийн гэрчилгээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оын 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн А/222 тоот тушаалаар Бага тэнгэрийн аманд 1.18 га газрыг ашиглах Х ХХК-д 2015 оны 06 сарын 10-ны өдөр олгогдсон № дугаарын гэрчилгээг, Бага тэнгэрт анх 2015 оны 05 сарын 21-ний өдөр газар авсан М- ХХК-ийн хийсэн 5 өнцөг цэг бүхий 11912.93 м.кв хэмжээтэй кадастрын зураг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дархан цаазат газрын захиргаанд хадгалагдаж байгаа энэ газрыг бид чөлөөлөхийг шаардаж байгаа гээд, мөн 2015 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан газар ашиглах №15/181 тоот гэрээ, мөн 2017 оны 11 сарын 08-ны өдөр нөхөн олгосон № гэрчилгээний хавсралт 11856.5 кв.м гэх хэмжээ заасан, 2017 оны 08 сарын 28-ны өдөр Д******* ХХК-ийн хийсэн 4 өнцөг цэг бүхий 11834.4 м.кв хэмжээтэй кадастрын зураг, миний нүдийг хуурах гэсэн үү, юм мэдэхгүй гэж бодсон уу гэсэн Х ХХК Амралт, сувилал, жуулчлалын цогцолбор 15 гэртэй бааз байгуулах төсөл 2020 он гэх бас батлагдаагүй хэвлэмэл зүйл, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан Д******* ХХК 2020 он гэсэн мөн батлагдаагүй зүйл, Х ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2020 оны 07 сарын 01-нд хандсан №47 тоот Ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт зэргийг өөрөө гаргаж үзүүлсэн тул хуулбарлаж авахдаа танайх хэзээ хийлгэсэн аль кадастрын зургийн дагуу газар анх авсан бэ гэж тодруулж асуухад М- ХХК-ийн хийсэн 5 өнцөг цэг бүхий 11912.93 м.кв хэмжээтэй кадастрын зургийг харуулсан. Тэгээд уулзалтын товч протокол үйлдээд талууд 2 талаас асуудлыг шуурхай судалж шийдвэрлэе гээд гарсан. Гэтэл тэр уулзалтаас 1 цагийн дараа Т.М нь олон том биетэй залуучууд авчирч манай хашааг давж орж давхар төмөр хашаа барихаар түрэмгийлэн дайрч орсон тул бид ХХК-иас Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгсний дагуу Х ХХК, түүний эзэн гэх Т.М-ийн дайралтыг түр зогсоосон. Т.М нь ХХК танайх сэжигтэй байж таараа танай газар олголт барилгын ажлыг шалгуулна гэж заналхийлээд гарч явсан.

Х ХХК, түүний эзэн гэх Т.Мын чөлөөлөхийг шаардаж байгаа газар нь манай компани олон нийтэд ил тод 1998 онд хашаа барьж, 1998 оноос хойш 24 дахь жилдээ харж хамгаалж, үйл ажиллагаа явуулж ирсэн газар юм. 2006 онд дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга С.П, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга О.Н нарын хүмүүс Газар хүлээлцсэн акт №03аар манай ХХК-д хүлээлгэн өгсөн газар. Бид 15 дахь жилдээ 62 га ашиглах гэрээний дагуу газрын төлбөр төлж яваа, манай бүтээн байгуулалтын эрчим хүчний хангамжийн шугам сүлжээний /Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн 2013 оны 03 сарын 25-ны өдрийн №421/2013 техникийн нөхцөлөөр баригдсан газар байгаа. Манай хамт олны олон жилийн их хэмжээний зардал сэтгэл шингээсэн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа нар 2008 болон 2014 онд ХХК-д ерөнхий төлөвлөгөө баталж өгсөн газар дээр, манай ерөнхий төлөвлөгөөнд Аpartment hotel барилга болон Аpartment hotel авто зогсоол төлөвлөгдсөн газар дээр, манай хашаатай газрын зүүн хойд хэсэг дотор гэнэт нууц далд аргаар газрын гэрчилгээ гаргуулж авсан бололтой Х ХХК, Т.Мын энэхүү хүч түрэмгийлсэн халдлага, хууль бус гэрчилгээ олголтын улмаас манай компанийн 2014 онд батлагдсан хоорондоо уялдаа холбоо бүхий нийслэл дүүрэгт жишиг болгох ерөнхий төлөвлөгөө эвдэгдэж бүрэн хэрэгжих боломжгүй болж манай хууль ёсны эрх ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн, мөн цаашид зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах олон талын шаардлага үүссэн тул Х ХХК, Т.Мын 2021 оны 10 сарын 15-ны дайралтаас хойш олон зүйлийг сураглаж судалж эргэн харсан.

Өөрөөр хэлбэл 62 га газар маань захирамж гэрчилгээнээс хасагдаад 60.1 га болсон бодит байдал харагдана. 2015 онд тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.О болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б нар нь Х ХХК-д газар олгох шийдвэр гаргах, газрын гэрчилгээ олгож явуулахдаа олон хачирхалтай зүйл хийж, Монгол Улсын холбогдох олон хууль журам стандартыг зөрчсөн.

Тухайлбал Х ХХК, түүний эзэн гэх Т.М-аас хувилж авсан материалыг үзэхэд 2015 онд тухайн үеийн Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Д.О болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б нар нь ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илт хөндөгдөхөөр, Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Хотын ерөнхий архитектор нарын олон төрийн албан тушаалтан хамтран баталсан ерөнхий төлөвлөгөө илт зөрчигдөхөөр байхад холбогдох шийдвэр гаргахдаа манай компанид огт мэдэгдэлгүй, зөвшилцөлгүй, нууц далд байдлаар Х ХХК-д 1.18 га газрыг давхцуулан олгох шийдвэр гаргаж, 5 жилийн хугацаатай дугаарын гэрчилгээг 2015 оны 06-р сарын 10-ны өдөр олгож, газрын мэдээллийн санд нэгж талбар дугаартай 11857м2 газар эзэмших эрхийг Х ХХК дээр бүртгэсэн.

Манай хувьд Байгаль орчны сайдын 2006 оны тушаалын дагуу 62га буюу 620000м2 газрыг ашиглах эрх улсад бүртгэлтэй гэж итгэж байсан. Гэтэл Х ХХК-иас маргаан үүсгэсний дараа судлахад улсын газрын мэдээллийн сан /egazar.gov.mn/ сайтад нэгж талбар 1 дугаарт 602425 м2 газрыг Н******* ХХК нэр дээр бүртгэсэн нь 17575 м2 хэмжээний багаар дутуу бүртгэжээ. Нэгж талбарын дугаарын үүслийг ажиглахад 2015 оны тушаалтай Х ХХК-ийг эхэлж мэдээллийн санд оруулаад 20 газрын бүртгэлийн дараа 2006 оны тушаалтай Н******* ХХК-ийг бүртгэсэн нь хачирхалтай харагдаад байна. Ингэж зохион байгуулалттайгаар Н******* ХХК-д мэдэгдэлгүй хасч авсан газраа Х ХХК дээр шууд бүртгэсэн гэхээр байна.

Мөн Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж буй Байгаль орчны Сайдын 2001 оны 218 тоот Журам батлах тухай тушаал, түүний хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам уг журмын дараах олон зүйл заалтыг шууд зөрчиж шийдвэр гаргаж, гэрчилгээ олгосон байна.

Уг журмын 2.1 дэх заалт зөрчигдсөн /2.1 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглах тухай хүсэлтээ төслийн хамт  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хамгаалалтын захиргаа, салбар, хэсэг, хэрвээ хамгаалалт хариуцсан дээрх байгууллагын аль нэг байгуулагдаагүй бол тухайн байгалийн нөөц газар, дурсгалт газрын хамгаалалтыг хариуцсан сум, дүүргийн Засаг даргад  гаргахаар заасан. Гэтэл газар ашиглах хүсэлтийг шууд Байгаль орчин, аялал жуулчлалын яам гаргаж журмыг зөрчсөн.

Уг журмын 2.2 дахь заалт зөрчигдсөн /2.2 "Хамгаалалтын захиргаа" нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах тухай өргөдөл, хүсэлт, хэрэгжүүлэх төслийг хянан үзээд Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцсэн  бол хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналын хамт Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хүргүүлнэ гэж заасан. Хамгаалалтын захиргаа нь сайдын шийдвэр гаргахаас өмнө сум, дүүргийн Засаг даргын саналыг авч тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлээгүй. Энэ нь шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй. Мөн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б ч сум, дүүргийн Засаг даргын саналыг аваагүй, огт хайхраагүй.

Уг журмын 3.1 дэх заалтууд зөрчигдсөн /3.1 Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгжүүлэх төслийг доорх шалгуураар хянан үзнэ гэсэн. Үүнд: төсөл  хэрэгжүүлэгч уг төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадвартайг нотолсон эрх бүхий байгууллагын  баталгаа, Татварын болон  банкны  өргүй гэдгийг баталсан баримт бичиг, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэл, зорилгод тохирсон эсэх, гэрчилгээний үнэ, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж төлбөр баримт гэж заасан. Гэтэл тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, түүний дарга Ч.Б ч, сайд Д.О аль ч газар олгох сайдын шийдвэр гаргахаас өмнө журмын 3.1-т заасан олон шалгуурын олон бичиг баримтуудыг шалгаагүй, шаардаагүй, аваагүй, Х ХХК нь ч бүрдүүлж өгөөгүй байна. энэ Х ХХК нь газрын эрх олж авахаас дөнгөж 7 хоногийн өмнө байгуулагдсан, үйл ажиллагаа явуулж байгаагүй, нэг ч төгрөгийн орлогогүй буюу санхүүгийн чадваргүй, татвар төлөөгүй, чадвараа нотлоогүй байдаг.

Мөн журмын 3.2 дахь заалтууд зөрчигдсөн. /3.2 Шаардлага хангаагүй тохиолдолд татгалзсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичсэн албан тоотыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын 15 хоногийн дотор явуулна. Дээрх шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд  байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлнэ гэж заасан. Сайдын 2015 оны 05 сарын 29-ний өдрийн №А-222 тушаал гаргах болон гэрчилгээ олгохын өмнө Х ХХК ерөнхий үнэлгээ хийлгээгүй байдлыг нүд аньж өнгөрөөж шууд тушаалд оруулж, гэрчилгээг 2015 оны 06 сарын 10-ны өдөр бичиж хүлээлгэн өгчээ. Хэрэв ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг зохих журмын дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэх үед бусдын ашиглаж байгаа газарт давхцаж мэдэгдэх тул үнэлгээ батлагдахгүй болохыг мэдэж байсан тул үнэлгээг хийлгээгүй гэж үзэхээр байна. Иймээс Байгаль орчин аялал жуулчлалын яамны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан eic.mn дотор Х ХХК-ний нэр дээр 2015 онд аялал жуулчлалын цогцолборын төсөлд ямар нэг үнэлгээ хийсэн албан ёсны мэдээлэл огт байхгүй байна. Шүүхийн үзлэгийн явцад шалгахад гарч ирээгүй. Яамны хуучин хүмүүсээс асууж сураглахад яамны Ерөнхий шинжээч Г.Н******* нь сайдын газар олгосон 2015 оны 05 сарын 29-ний №А/222 тушаал шийдвэр гарсны дараа нөхөж 2015 оны 07 сарын 03-ны өдөр №05/4118 дугаарын Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах тухай гэх бичгийг хүчээр гаргахад Х.Н******* гэх материалыг нь судалсан шинжээч журмын дагуу ерөнхий үнэлгээ хийх материал бүрдэж ирээгүй гэж ерөнхий үнэлгээг татгалзаж, хууль бус зүйлд оролцохгүй гээд яамны үнэлгээний мэдээллийн санд оруулаагүй гэх албан бус мэдээлэл бий.

Журмын 3.3 дахь заалтууд зөрчигдсөн /3.3   Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төсөлдөө "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай" хуульд заасан хугацаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ гэжээ. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч Г.Н******* нь сайдын газар олгосон 2015 оны 05 сарын 29-ний өдрийн №А-222 тушаал шийдвэр гарснаас хойш 35 хоногийн дараа нөхөж 2015 оны 07 сарын 03-ны өдөр гаргасан №05/4118 дугаарын Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах тухай бичигт байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2016 оны 1-р улиралд багтаан хийлгэж ирүүлэхийг мэдэгдсэн байх боловч өнөөдрийн байдлаар нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн баримт, мэдээлэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны батлагдсан БОННҮ-ний тайлангийн мэдээллийн санд бүртгэл байхгүй байна.

Журмын 3.4 дэх заалт зөрчигдсөн /3.4   Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно гэжээ. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б болон сайд Д.О нар сум, дүүргийн Засаг даргын саналгүйгээр, сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтгүйгээр шууд газар олгох шийдвэр гаргаж, гэрчилгээ олгосон байна.

Журмын 3.7 дахь заалт зөрчигдсөн /3.7  Тусгай хамгаалалттай газар нутагт  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхацсан тохиолдолд төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний зардал, үр өгөөжийн байдал зэргийг харгалзан сонголт хийнэ./ гэжээ. Гэтэл сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Б болон хариуцаж оруулсан мэргэжилтэн нар эрүүл ухаантай төрийн албан хаагчийн ёс зүйтэй ажиллаж байсан бол газрын давхцал, Байгаль орчны яамны өмнөх газар олголт, яам өөрөө өмнө нь баталсан ерөнхий төлөвлөгөө, хөрш зэргэлдээ төслийн нөлөөлөл, хөрөнгө оруулалтын хэмжээ, эрсдэл зэрэг олон зүйлийг харгалзах, эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй иргэн аж ахуйн нэгж байвал Захиргааны ерөнхий хуулийн дагуу судлах хөршийн санал авах зэрэг олон захиргааны ажиллагаа хийх ёстой боловч огт хийгээгүй байна.

Журмын 3.8 дахь заалт зөрчигдсөн /3.8. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгоход батлуулах байршлын схемийг Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас авч, мэргэжлийн байгууллагуудын техникийн нөхцөл, дүгнэлт гаргуулна гэжээ. Гэтэл ХХК нь 2009 оноос эхлэн Байгаль орчны яам, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Эрчим хүчний яам, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ нарын зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдээр Бага тэнгэрийн ам руу цахилгаан, дулааны шугам, цэвэр усан хангамжийн шугам, ариутгах татуургын шугам, холбооны шилэн кабель зэрэг төвлөрсөн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг албан ёсоор татаж бий болгосон буюу батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд заасан төлөвлөгдсөн байгууламжууд холбогдоно. Ийм байтал Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Улаанбаатар болон аймгийн төвөөс алс хол төвлөрсөн шугам сүлжээгүй газарт газар олгож буй адил мэргэжлийн байгууллагуудын техникийн нөхцөл, дүгнэлт санал огт гаргуулаагүй, зайлсхийсэн байна.

Журмын 3.10 дахь заалт зөрчигдсөн /3.10. Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газарт хэрэгжүүлэхээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын боловсруулсан төсөл нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бол мэргэжлийн байгууллагаар экологийн магадлан шинжилгээний дүгнэлт гаргуулан, байгаль-экологид ээлтэй нь нотлогдсон тохиолдолд тухайн төслийг эрхэлсэн ажил үүргийн хуваарийн дагуу хариуцах холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталснаар уг төсөл хэрэгжих газрын зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгож болно гэжээ. Гэтэл мэргэжлийн байгууллагаар экологийн магадлан шинжилгээний дүгнэлт гаргуулаагүй, Х ХХК-ийн төслийн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн хот төлөвлөлтийн газар хянаагүй батлаагүй. Сүүлд эх хувиар авч ирсэн бичгээр ч нотлогдоно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27-р зүйл Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх-ийн 8 дахь заалт зөрчигдсөн. /тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран хянан батлах гэжээ. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, түүний дарга Ч.Б болон сайд Д.О нар шийдвэр гаргахдаа Х ХХК-иас 2015 онд шинээр байгуулахаар санал болгосон аялал, жуулчлалын бааз, амралтын төслийн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн хот төлөвлөлтийн газар Ерөнхий архитектортай зөвшилцөөгүй байх тул өмнө 2014 онд хамтран баталсан ХХК-ийн ерөнхий төлөвлөгөөг зөрчихөд хүргэсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35-р зүйл Газар ашиглах хүсэлт гаргах зөрчигдсөн / 1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана. 2. Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна гэжээ. Гэтэл газар ашиглах хүсэлтийг холбогдох анхан шатны шат дараалсан байгууллагуудаар хянуулаагүй шууд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны даргад өгсөн буюу журам зөрчиж Б дарга шууд хүлээн авч тушаалд шууд оруулсан нь журмыг эхнээсээ зөрчсөн харагдаж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36-р зүйл Газар ашиглуулах тухай шийдвэр гаргах 36-р зүйлийн 1 дэх заалт зөрчигдсөн /36.1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэжээ. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны ТХНУГ, түүний дарга Ч.Б болон сайд Д.О нар сум, дүүргийн Засаг даргын саналгүйгээр шууд тушаал гаргаж, гэрчилгээ олгосон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36-р зүйл Газар ашиглуулах тухай шийдвэр гаргах 36-р зүйлийн 3 дахь заалт зөрчигдсөн / 36.3-д Аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ/ гэжээ, гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны ТХНУГ, түүний дарга Ч.Б болон сайд Д.О нар эрүүл ёс зүйтэй ажиллаж байсан бол газрын давхцал, Байгаль орчин аялал жуулчлалын яамны өмнөх олголт, яам өөрөө өмнө нь баталсан ерөнхий төлөвлөгөө, давхацсан болон хөрш залгаа төслийн харилцан нөлөөлөл, санхүүгийн чадварын баримт, хөрөнгө оруулалтын хэмжээ, материаллаг бааз зэрэг олон зүйлийг харгалзах, харьцуулан, судлах санал авах, дүгнэх зэрэг захиргааны ажиллагаа хийгээгүй байна. Шүүхийн үзлэгийн явцад энэ баримт илрээгүй.

Газрын тухай хуулийн 31-р зүйл Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага 31-р зүйлийн 31.3 дахь заалт зөрчигдсөн / 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэжээ. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, түүний дарга Ч.Б болон сайд Д.О нар эрүүл нүдээр харж буй бол яам өөрөө өмнө нь хамтран баталсан ерөнхий төлөвлөгөөний болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны өмнөх олголтын давхцал байгааг, мөн газар дээр нь хээрийн үзлэг хийвэл ХХК-ийн ашиглаж эзэмшиж байгаа хашааны дотор байгааг, мөн ХХК-ийн эрчим хүчний шугам сүлжээний газар байгааг, ХХК-ийн зочид буудлын том барилга байгаа нь илт байх тул Х ХХК-д давуу байдал үүсгэх зорилгоор хуулийн заалтыг нүд анин илт зөрчсөн гэж дүгнэнэ.

Газрын тухай хуулийн 35-р зүйл Газар эзэмшигчийн эрх үүрэг 35-р зүйлийн 35.3.5 дахь заалт зөрчигдсөн /35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэжээ. Сайдын 2015 оны А/222 тушаал нь Х ХХК, түүний эзэн Т.М нь олон том биетэй залуучууд авчирч манай хашааг давж орж давхар төмөр хашаа барих, зочид буудлын болон бусад ажлыг зогсоохоор түрэмгийлэн дайрч орох нөхцөлийг бүрдүүлсэн буюу ХХК-ийн эрх ашиг сонирхлыг шууд зөрчсөн.

Дараагийн хууль эрх зүйн зөрчлийн талаар дурдъя.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралт Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 5 дахь хэсэгт Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх гэсэн хэсгийн 5.2.1. Өргөдөлд хавсаргасан материалуудыг эх материалтай нь тулгаж шалгах; 5.2.2.   Тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах; 5.2.3.Аймаг, нийслэлийн хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгах; 5.2.4. Сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгах; 5.2.5.   Инженерийн шугам сүлжээ түүний хамгаалалтын бүстэй давхцаж буй эсэхийг шалгах гэсэн суурин судалгааны зүйл зарчим заалтуудыг зөрчсөн байна.

Монгол Улсын Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралт Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 6 дахь хэсэгт Хээрийн судалгаа хийх хэсгийн 6.1 Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ. 6.2.1 Өргөдөлд дурдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх; 6.2.2 Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах; 6.2.3 Үер, усны ам, эрчим хүчний шугамын аюулгүйн болон ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын бүсэд оршиж буй эсэхийг нягтлах, 6.2.4 Шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж энэ журмын 4 дүгээр хавсралт /Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл/-ыг ашиглан тэмдэглэл үйлдэж албажуулах /тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна/ гэсэн хээрийн судалгааны зүйл зарчим заалтуудыг зөрчсөн байна. Хэрэв газар олголтыг шударга ёс зүйтэй төрийн албан хаагч хийсэн буюу зохион байгуулсан бол хээрийн буюу газар дээр нь үзлэг судалгаа хийж, захиргааны акт саадгүй хэрэгжих хуулийн нөхцөл бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлэх байсан.

Монгол Улсын Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралт Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 16 дахь хэсэгт Хориглох зүйлсийн 16.2. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг санаатайгаар гэмтээх, засварлах, өөрчлөлт оруулахыг хориглоно, мөн 16.4 Нэгж талбарын хувийн хэрэг болон улсын бүртгэлийн дэвтрийн бичилтэд засвар хийх, дур мэдэн хуудас нэмж, хасахыг хориглоно. гэсэн заалтууд зөрчигдсөн. Тодруулбал Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2015 оны 05 сарын 29-ний өдрийн №184 тоот давхцалгүй тухай тодорхойлолт, Сайдын 2015 оны 05 сарын 29-ний өдрийн А/222 шийдвэр гарахад шууд нөлөөлж танилцуулагдсан 2015 оны 05 сарын 21-ний өдөр М ХХК хийсэн эрвээхэй зангиа хэлбэртэй 5 цэг бүхий 11912.92кв.м хэмжээтэй кадастр нь Бага тэнгэрийн хаалганаас баруун хойно 600м орчим зайд автозамын хойно байршилтай байжээ. Харин 2015 оны 05 сарын 29-ний өдрийн А/222 тушаал гарсны дараа 2015 оны 06 сарын 10-ны өдөр бичигдсэн гэрчилгээ, гэрчилгээний хавсралтад гурвалжин хэлбэртэй 11800кв.м гэсэн өөр хэмжээтэй кадастр автозамын урд Бага тэнгэр цогцолборын хашаа дотор байх барилгын талбайд гэнэт давхцан нисэж очсон.

Харин дараа 2017 оны 11 сарын 08-ны өдөр нөхөн олгогдсон газрын гэрчилгээний хавсралт нь хагас гурвалжин хэлбэртэй, 11856.5кв.м гэсэн бас өөр хэмжээтэй кадастр Бага тэнгэр цогцолборын хашааны зүүн хойд дотор хэсгийг эзлэн ХХК-ийн 2014 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд барилга байгууламж болон барилгын авто зогсоол зам баригдахаар тусгагдсан. Мөн ХХК-ийн эрчим хүчний шугам сүлжээ бүхий талбайд давхацсан кадастр болж хувирдаг. Энэ гэх мэт байдлаар сайдын тушаал 2015 оны 05 сарын 29-ний өдөр гарснаас хойш кадастр 2 удаа солигдсон буюу сайдын шийдвэргүйгээр кадастрын зураг, байршил өөрчлөгддөг, засварлагддаг, бичиг цаас нэмж хасагдаж, нөхөн олгогддог зэрэг хачирхалтай зүйлс илэрч байна. Энэхүү холбогдох 3 өөр кадастрын солбицлын цэгүүд, байршлыг зургаар харуулсан баримтыг хэрэгт өгсөн байгаа.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын хавсралт Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 5 дахь хэсэг Хүсэлтийг хүлээн авах, бүртгэх-ийн 5.4.3. Эзэмшил газрын байршил, хэлбэр, талбайн хэмжээ өөрчлөх тохиолдолд өөрчлөгдөх болсон үндэслэлийг нэмэлтээр хавсарган илгээнэ, мөн журмын 15 дахь хэсэгт Хориглох зүйлс, хүлээлгэх хариуцлага хэсгийн 15.1. Нэгж талбарын хувийн хэрэгт хадгалагдаж буй баримт, материалд дур мэдэн хуудас нэмж, хасахыг хориглоно. 15.2. Хүсэлтэд хавсаргах баримт, бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно гэсэн заалтууд зөрчигдсөн.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын хавсралт Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 6 дахь хэсэгт Суурин судалгаа хийх хэсгийн 6.5. Газар эзэмших, ашиглах эрх олгох тохиолдолд Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд орсон эсэхийг нягталж шалгана. 6.6.1. Аймаг, нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцэж буй эсэх; 6.6.2. Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй мэдээлэлтэй тулган, шалгах; 6.6.3. Нэгж талбарын цаасан болон цахим хувийн хэргийн баримт, материалтай тулган шалгах; 6.6.4. Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газартай давхцаж буй эсэхийг нягталж шалгах; 6.6.5. Инженерийн шугам сүлжээ, үер, усны ам, далан, ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын болон хязгаарлалтын бүстэй давхцаж буй эсэхийг нягталж шалгах гэсэн суурин судалгааны зүйл зарчим заалтуудыг зөрчсөн байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын хавсралт Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 7 дахь хэсэгт Хээрийн судалгаа хийх хэсгийн 7.2.2. Хүсэлтэд дурдсан газрын хил заагийг урьдчилсан байдлаар тогтоох; 7.2.3. Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх; 7.2.4. Инженерийн шугам сүлжээ, үер, усны ам, далан, ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын болон хязгаарлалтын бүстэй давхцаж буй эсэхийг нягталж үзэх; 7.2.5. Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох гэсэн хээрийн судалгааны зүйл зарчим заалтуудыг зөрчсөн байна. Хэрэв газар олголтыг шударга ёс зүйтэй төрийн албан хаагч хийсэн буюу зохион байгуулсан бол хээрийн буюу газар дээр нь үзлэг судалгаа хийж, манайхын хөрш гэж үзэж санал авах зэрэг захиргааны акт саадгүй хэрэгжих хуулийн нөхцөл бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлэх байсан.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалын хавсралт газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 8 дахь хэсэгт Шийдвэрийн төсөл боловсруулах хэсгийн 8.1.5. Газрын байршил өөрчлөх тухай; 8.1.6. Газрын талбайн хэлбэр өөрчлөх тухай; 8.1.7. Газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай гэсэн заалтуудыг зөрчсөн. Дараагийн хууль эрх зүйн зөрчлүүдийг тайлбарлая.

Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалт зөрчигдсөн / 13.3.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаароролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна / гэжээ. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, түүний дарга Ч.Б болон сайд Д.О нар Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд Н******* ХХК-ийг захиргааны байгууллага өөрийн санаачилгаар шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна үүргээ биелүүлээгүй буюу нууж санаатай хэрэгжүүлээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дэх заалт зөрчигдсөн /26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/гэжээ. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, түүний дарга Ч.Б болон сайд Д.О нар Захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд ХХК-д нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно үүргээ биелүүлээгүй буюу санаатай хэрэгжүүлээгүй буюу сонсох ажиллагаа хийгээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43.1 дэх заалт зөрчигдсөн /43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна/ гэжээ. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, түүний дарга Ч.Б болон сайд Д.О нар Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 05 сарын 29-ны өдрийн А/222 тушаалыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд ХХК-д хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй буюу санаатай хэрэгжүүлээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт зөрчигдсөн /43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна/ гэжээ. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, түүний дарга Ч.Б болон сайд Д.О нар Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 05 сарын 29-ний өдрийн А/222 тушаалыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд ХХК-д хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй буюу санаатай хэрэгжүүлээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4-р зүйл 48.2.4.захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн гэх заалт зөрчигдсөн байх магадлалтай байна учир нь Х ХХК анх хуулийн этгээдийн улсын бүртгэлд дөнгөж 2015 оны 05 сарын 22-ны өдөр бүртгэгдээд маш хурдан 2015 оны 05 сарын 23-24 амралтын өдөр байсан. Хоёрхон хоногийн дараа 2021.оны 05 сарын 25-ны өдөр анх Байгаль орчин аялал жуулчлалын яаманд өгсөн. Энэ нь шүүхийн үзлэгээр нотлогдож байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яам болон дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд хадгалагдаж буй болон Х ХХК-ийн эзэн Т.Мын өөрөө гаргаж өгсөн адилхан баримт байгаа Х ХХК геодезийн М- ХХК-аар 2015 оны 05 сарын 21-ны өдөр 5 өнцөг цэгтэй эрвээхэй зангиа гэхээр хэлбэртэй 11912.93 кв.м хэмжээтэй кадастр хийлгэн хүлээн авсан газар нь Бага тэнгэрийн аманд хамаарах Богд уулын арын төв замын хойно одоогийн Их Тэнгэр клуб лоунж нэртэй газрын зүүн талд зэрэгцээ байршилд, ХХК-ийн Бага тэнгэр цогцолборын төв хаалганаас баруун хойд зүгт 600м орчим зайд бусадтай давхцалгүй хоосон газар байх бөгөөд энэхүү М- ХХК-иар хийлгэсэн давхцалгүй зургийг Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2015 оны 05 сарын 29-ний өдрийн №184 тоотоор давхцалгүй гэсэн тодорхойлолт авч, гэрлийн хурдаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 05 сарын 29-ний өдөр А/222 тоот тушаалд орж шийдвэр гаргуулахад ашиглаад, тушаалыг ашиглан 2015 оны 06 сарын 10-ны өдөр өөр байршилд газрын гэрчилгээ бичүүлсэн бичсэн байна. Ингэж Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон сайд 2-ыг хууран мэхэлсэн эсхүл хамтарсан гэх нөхцөл байдал илэрч байх тул Х ХХК-ийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт кадастр хамтдаа илт хууль бус гэрчилгээ гэж дүгнэгдэнэ.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйл Шугам сүлжээний хамгаалалтын зурвас 33.1 дэх заалт зөрчигдсөн 33.1.Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Учир нь ХХК нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 2013 оны 03 сарын 25-ны өдрийн №421/2013 техникийн нөхцөлөөр эрчим хүчний шугам сүлжээ барьсан газар дээр хээрийн үзлэг хийхгүйгээр Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Х ХХК-д газар олгосон зөрчил байна.

Монгол Улсын Стандарт. Амралтын газар, жуулчны баазад тавих ерөнхий шаардлага MNS-6043:2019 стандартын 4.2 Байгаль орчинд тавих шаардлагын 4.2.8 Амралтын газар, жуулчны бааз хоорондын зай 5 км-ээс доошгүй байна. Мөн тухайн үеийн Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага MNS 6034:2009 стандартын 4.1 Байгаль орчинд тавих шаардлагын 4.1.8 Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын хоорондын зай 5 км-ээс доошгүй байна гэсэн амралт үйлчилгээний газрын эрүүл ахуй, чанар зэрэглэл, орчны тохижилт, амрагчдын тав тух, зочны болон баазын аюулгүй байдлын эрсдэл зэргийг хангахтай холбоотой чухал заалтыг шууд зөрчсөн. Стандартын энэ заалтаар Х ХХК-ийн гэрчилгээг шууд хүчингүй болох шаардлагыг ч хангасан байна.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйл. Кадастрын зураглалын талаар хориглох үйл ажиллагаа 19.1 Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 19.1.2 эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулах байгууллага болох Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б зөрчсөн. Учир нь эрх бүхий сайдын 2015 оны 05 сарын 29-ний өдрийн А/222 тушаал гарсны дараа нь Сайдын тушаал зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг 2015 оны 06 сарын 10-ны өдөр ба 2017 оны 12 сарын 28-ны өдөр 2 удаа өөрөө засварлаж өгсөн зөрчил байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 тушаалын дагуу 2015 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан гуравласан №15/181 тоот Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах тухай гэрээний 1.3 дахь хэсэгт ашиглах газрын байршлыг, гэрээний 2.2-т газрын хэмжээг албан ёсоор тогтоон заасан буюу гэрээний 1.3-т зааснаар Х ХХК-ийн байршил солбицол нь Богдхан уулын Дархан цаазаь газрын Хамгаалалтын Захиргааны 2015 оны 05 сарын 29-ний өдрийн №184 тоот бичгийн хавсралт кадастр буюу М ХХК-ийн хийсэн эрвээхээ зангиа хэлбэрийн тодорхой 5 цэгтэй газрын солбицол тохирч байна. Энэ гэрээнд заасан Х ХХК-ийн байршил нь ХХК-ийн газраас баруун зүгт даруй 600м хол зайд байна. Гэтэл Х ХХК-д байгаа Газрын гэрчилгээний хавсралт 2015 оны 06 сарын 10-ны өдөр Ч.Бын гарын үсэгтэй бичигдсэн солбицол нь 4 цэгтэй болж хувираад ХХК-ийн хашаанд нисэж орсон. Мөн 2017 оны 11 сарын 08-нд Н.Батзаяа, Э.Анхбаяр нарын гарын үсэгтэй бичигдсэн 5 цэгтэй солбицол мөн л ХХК-ийн хашаанд дотор буюу Ч.Б нь сайдын тушаалд орсон Богдын захиргааны 2015 оны 05 сарын 29-ний өдрийн №184 тоот бичиг болон, өөрийн баталсан газар ашиглах гэрээгээ, мөн олон жилийн өмнөөс хашаагаа хатгаж ерөнхий төлөвлөгөө батлуулаад газар ашиглаж буй ХХК-ийн бодит байдлыг нүдээ анин мартаж, ХХК-ийн газрын гэрчилгээ сунгуулах асуудлаар нь барьцаалан, ХХК-ийг хашаа болон барилгаа нурааж Х ХХК-д газрыг чөлөөлж өгөхийг тулган шаардсан, шаардлагыг биелүүлэхгүй бол манай ХХК-ийн газрын эрхийг цуцална гэж 2016 оны 08 сарын 26-ны өдрийн №10/421 албан бичгээр дарамталж байсан.

Ямар учиртайг нь асуух гээд уулзах гэхээр зугтаагаад байдаг байсан. Энэхүү манай тохиолдолд дээр дурдагдсан эрх зүйн олон зүйл заалт зөрчигдсөн нөхцөл байдлыг дүгнэвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэсэн заалт зөрчигдсөн буюу ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд халдах үндэслэл байхгүй байхад Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, түүний дарга Ч.Б болон сайд Д.О нар Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 05 сарын 29-ны өдрийн А/222 тушаалаар Х ХХК-д 1.18 га газар олгох шийдвэр гаргахын тулд дээр дурдсан олон хууль болон холбогдох журмуудын зүйл заалтуудыг нүдээ анин зөрчиж, ХХК-ийн эрх, эрх ашгийг хөндөж хохироосон. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, түүний дарга Ч.Б болон сайд Д.О нар Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 05 сарын 29-ний өдрийн А/222 тушаалаар Х ХХК-д 1.18 га газар олгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй заалт зөрчигдөж байгаа ХХК-иас маргасан нөхцөлд захиргааны илт хууль бус акт болох үр дагаврыг мэдэх хэр нь Х ХХК-ийн эзний гуйлтыг дүр үзүүлэн шийдвэрлэж өгсөн гэж үзэхээр байна. Эсхүл хамтран дээрэмдэж авах ажиллагаа явагдаж байна гэж бодогдож байна.

Одоогийн мөрдөгдөж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна, 47.4 дэх хэсэгт Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэх заалтын агуулга, хуулийн үзэл баримтлал болон хууль тогтоогчдын хүсэл зориг нь аливаа хууль тогтоомжийг зөрчиж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болон хөндөж болзошгүй захиргааны байгууллагын гаргасан илт хууль бус захиргааны акттай эрх нь хөндөгдсөн этгээд хэдийд ч хаана ч маргах хандах эрхийг олгосон бөгөөд захиргааны байгууллагын гаргасан хууль зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагааг төрийн албаны тасралтгүй, залгамж чанартай, хяналттай байх зарчмаар хэдий ч засаж залруулах боломжийг олгожээ. Иймд гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх илт хууль бус захиргааны акттай эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд хэдий ч захиргааны болон хуулийн байгууллагад хандах эрхтэй бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг баримтлах нь хууль дээдлэх зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Мөн нөгөө талаас Иргэний хуулийн зүгээс дүгнэвэл: ХХК-ийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 85.2, 87.1, 106.2 дугаар зүйл заалтууд болон Газрын тухай хуулийн 34.10, 35.35 зүйл заалтуудад хуульчлан зааснаар газрын мэдээллийн санд Х ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн нэгж талбар дугаартай 11857м2 газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах шаардлага гаргах бүрэн эрхтэй байна. Тухайлбал Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, 35 дугаар зүйлийн 35.35-д заасны дагуу ХХК нь олон жилийн 23 жилийн өмнө тухайн газарт хашаа барьсан, 2008 ба 2014 онд тухайн хашаатай газарт ХХК, Бага тэнгэр цогцолборыг барих Ерөнхий төлөвлөгөөг Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Нийслэлийн Хот байгуулалтын газраар хамтран зөвшөөрснөөр батлуулсан. Одоогийн нэгж талбар бүхий газар дээр ХХК олон жилийн өмнөөс хөрөнгө оруулж Бага тэнгэр цогцолборын барилга байгууламжийн нэг хэсэг Гэр бүлийн зочид буудлын болон сургууль цэцэрлэгийн барилгын хэсэг бодитоор баригдсан, мөн тухайн газар дээр ХХК-ийн Бага тэнгэр цогцолборын эрчим хүчний шугам сүлжээ байдаг зэрэг нийтэд илэрхий бодит нөхцөлд бусад этгээд түүний газар ашиглах эзэмших эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасны дагуу газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг болно. Тухайн газарт өмнө хөрөнгө оруулсан тал нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч болох ёстой. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалттай газаргүй бол барилга байгууламж нь агаарт тогтохгүй гэсэн энгийн ойлголттой бүрнээ нийцэхийн зэрэгцээ газар, барилга байгууламж хоёрын өмчлөх, эзэмших ашиглах эрх нь салгаж үл болох ойлголт гэж үзнэ. Хуулийн дээрх заалтыг барилга байгууламж газраа дагана, газар барилга байгууламжтай нягт салшгүй холбоотой, газар дээр болон доор баригдсан барилга байгууламжийн доорх газар нь барилга байгууламжийг өмчлөгч эзэмшигч ашиглагчийн өмч байна гэдгийг хуульчилсан. Энэ нь барилгын доорх газар нь барилгаа дагана гэсэн ойлголт мөн юм.

Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах  эрхтэй гэж тус тус заажээ. Иймд өнөөдрийн бодит нөхцөл байдал болон хууль эрх зүйн харилцаа нь ХХК-ийн эрхийг бүрэн хамгаалж байна. Энэ нь ХХК 23 дахь жилдээ Бага тэнгэрийн амны байгалийг дангаар хамгаалж ирсэн нөр их хөдөлмөр хичээл зүтгэл, Бага тэнгэр цогцолборын 2008, 2014 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд давхцуулан, бусад холбогдох олон хууль, дүрэм журмыг зөрчин Х ХХК-д газар ашиглах гэрчилгээ олгосон асуудал нь өмнө батлагдсан ерөнхий төлөвлөгөөг хэрэгжиж дуусах боломжгүй болгож, ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж дүгнэгдэж байна. Үүнийг НХТЕТГазраас 2018 оны 08 сарын 27-ны өдрийн №013269 тоотоор Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн бичиг нотолдог. Ер нь манай Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын удирдлага солигдох бүрийд манай эрх ашгийг зөрчсөн тохиолдол гарч, тухай бүр шүүхийн байгууллагад хянагдаж, тогтоогдож хамгаалагдаж ирсэн түүхтэй болохыг яам, хамгаалалтын захиргааны хуучин ажилтнууд мэдэх бөгөөд давтагдаж байгаад гомдож байгаа мөн Байгаль орчин аялал жуулчлалын яам Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын хуучин удирдлага ХХК-д 2006 онд 62 га гэсэн хэмжээтэй гэрчилгээ олгосон хэр нь 2014-2015 онд кадастрын хэлтэс байгуулж газар ашиглалтыг бүртгэж авахдаа мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан кадастрын зөрүүтэй байдлаа ХХК-д мэдэгдэж засахгүй нууж байгаад Х ХХК-д газар гаргаж өгсөн байж болзошгүй. Б дарга 2015 онд Х ХХК-д ингэж илт олон хууль журам зөрчиж гэрчилгээ гаргаж өгсөн зүй бус үйлдлээ хаацайлах үүднээс манайхыг шахалтад оруулж Х ХХК-д газар өгүүлэхийн тулд 2016 оноос манай газар ашиглах гэрчилгээг сунгах, дотоод хязгаарлалтын бүс болон кадастр тодотгох асуудлаар ХХК-аас 2015-2021 онуудад Байгаль орчин аялал жуулчлалын яаманд удаа дараа гаргаж байсан санал гомдлуудыг шийдвэрлүүлэхгүй барьцаалсан дарагдуулсан гэх нэрээ нууцалсан мэдээлэл байдаг ч Байгаль орчин аялал жуулчлалын яам Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын хуучин удирдлагын болон Х ХХК-ийн болзошгүй дарамт шахалтын улмаас тодорхой мэдэх боломжгүй байдаг. Иймээс одоогийн Байгаль орчин аялал жуулчлалын яам нь ч манай шаардлагыг шийдвэрлэхээс зайлсхийж магадгүй байна.

Манай 1998 онд барьсан одоо хүртэл байгаа хашаан дотор /хашааны кадастрыг хөдөлгөөд/, 2006 онд Байгаль орчны яам ба Хамгаалалтын захиргаа манайд актаар хүлээлгэн өгсөн-батлагдсан ерөнхий төлөвлөлтөөр манай буудлын барилга, авто зогсоолоор төлөвлөгдсөн, манай эрчим хүчний шугам сүлжээ баригдсан газар дээр илт давхардуулан Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд, яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга нар нь Илт хууль бус байдлаар олон бодит байдал, олон хууль, журам зөрчиж Х ХХК-д 2015 онд газар олгосон нотолсон гомдол баримтыг Хамгаалалтын захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Улсын Их Хурал болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нарт хүргүүлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7, 47.4, 48.1, 48.2.2, 48.2.4, 48.2.5,49.1, 93, 95.5, 95.7, 95.9, 98.1.1, 98.1.2 дахь хэсэгт тус тус хуульчлан заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд, түүний ТХБНУГ-ын удирдлага манай гомдол асуудлыг Захиргааны шүүх рүү зааж бултуулахгүйгээр өөрөө шууд хүчингүй болгох ёс зүйтэй байх ёстой. Энэ байдалд хуулийн байгууллагууд хяналт шаардлага хамтран тавьж өгөх шаардлагатай.

Иймд одоогийн Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд, яамны ТХБНУГ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлага болон төрийн албан хаагчид, хууль хяналтын ажилтнууд бүгдээрээ манай тайлбар, гомдол хүсэлт, холбогдох материалтай сайтар танилцаж, өнөөгийн нийгэмд бусдын хүч хөдөлмөрөөр олон жил хамгаалагдсан зүйлийг булаах хэтэрхий шунахай луйварчид байгааг анхаарч, Монгол Улсад бүх нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актуудын хууль дээдлэх, нийтлэг шударга ёс, тэгш байдлыг ханган, хохирогч ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төр, олон жилийн бодит хөдөлмөр зүтгэлийг үнэлэн дээдлэн, манай зөрчигдсөн эрхийг сэргээх, хуучин яам Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын удирдлагын илт хууль бус акт гаргасан зөрчил дутагдлыг арилгах, Илт хууль бус, хугацаа дууссан сунгагдаагүй захиргааны акт тоот гэрчилгээг ашиглан батлагдсан 2014 оны ерөнхий төлөвлөгөөний хүрээнд ажиллаж буй ХХК-д саад учруулж буй Х ХХК-ийн дайсагнасан үйл ажиллагааг шууд таслан зогсоох талаар хууль, эрх зүйн болон мэргэжил арга зүйн шаардлагатай төрийн байгууллага, хууль шүүхийн албан тушаалтны дүгнэлт хийж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн А/222 тоот тушаалын Х ХХК-д холбогдох заалт, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын бичиж олгосон дугаарын газар ашиглах гэрчилгээ, түүний хавсралт кадастрыг илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчны сайдын 2006 оны 01-р сарын 02-ны өдрийн 1-р тушаалаар ХХК-д 62 га газар ашиглах эрх олгосон болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Т ХХК-ийн хэмжилт тэгш өнцөгт солбицлын дагуу 2006 оны 03 сарын 18-ны өдөр ХХК-д 62 га газар хүлээлгэн өгсөн актыг үндэслэн ХХК-ийн кадастрыг зөвтгөн газрын мэдээллийн санд оруулахыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд, Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, шударга ёсыг хангуулж өгнө үү гэжээ.

... Х ХХК сайн ойлгож харсан бол гэрээг хүчингүй болгоно гээгүй. Чиний гарын үсэг зураад баталгаажуулсан 3 талаас нь хараад яам өөрөө баталсан кадастр бол манайхаас хойно 600 м зайтай байгаа замын хойно байгаа газар. Танай эрх ашгийг зөрчөөд яахав гээд хамгаалж үлдсэн. Зөвхөн манай эрх ашгийг зөрчиж байгаа манайд хамаарч байгаа хэсгийг яам тэгээд оруулчихсан учраас яамыг хариуцагчаар татахаас өөр аргагүй. Танайхыг гуравдагчаар татахаас өөр аргагүй байсан. Гуравдагч нэхэмжлэлийн шаардлагын чиглэсэн чиглэлийг ойлгохгүй байна. Чамайг гэрээнд заасан газраа авч үлдэх боломжийг үлдээсэн. Газар олж авахад ямар зовлон байдаг талаар мэдэх учраас боломжийг үлдээсэн. Шинжээчийн дүгнэлтээр бүрэн нотлогдоно. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шинжээчийн дүгнэлт дээр 1998 онд барьсан ХХК-ийн хашаан дотор байна гэж тодорхойлсон байгаа. Өөрөө анх ямар газар дээр санал өгснөө мэддэггүй юм уу. Б даргын та нарт өгсөн итгэлд найдсан юм уу. Б Х ХХК-д өгсөн газар дээр ХХК хашаа барьчихсан байна. Хашаагаа тат гэсэн утгатай албан бичиг явуулсан байсан. Манай эрх ашиг зөрчөөгүй гээд байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 415 тоот бичигт ...Танай 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 22/104 тоотод хариу хүргүүлэх тухай гээд Байгаль орчны сайдын 2006 оны 01 сарын 02-ны өдрийн А/01 тушаалаар Богд хан уулын Бага тэнгэрийн хязгаарлалтын бүсэд 62 га газар ашиглахыг олгосон байна. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах танай хүсэлтийг улсын тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд шалгаж үзэхэд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын 2005 оны 05 сарын 29-ний өдрийн А/222 дугаарын тушаалаар Х ХХК-д олгосон 1.8 га газрын ашиглах эрхтэй давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн хуулийн заалтыг зөрчиж байх тул солбицлын цэгийн давхцалтай асуудлыг шийдвэрлэсний дараа газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтээ гаргах боломжтой гэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 09/3326 тоот албан бичигт ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийг үндэслэн ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2006 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тушаалаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 62 га газрыг гэрээний зориулалтаар ашиглуулахаар олгосон байна. танай компани Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Х ХХК-тай холбоотой нэхэмжлэлийг гаргаж шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Энэ мэт байдлаар одоо хүртэл газар эзэмших гэрчилгээний эрх сунгагдахгүй байгаа. Энэ компанид 2015 онд газар эзэмших эрх олгосон. 2016 оны 01 сард манай компанийн газрын гэрчилгээ дуусахад хүсэлт өгөх хүртэл бид нарт мэдэгдэхгүй байж байгаад 2016 онд газар чөлөөлөх бичиг хүргүүлж эхэлсэн. Тэгээд энэ хүмүүс чинь чимээгүй болчихоор нь болчихсон юм байх гэж бодсон чинь Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Яам энэ хүний ч асуудлыг шийдээгүй, манай эрх ашиг зөрчигдсөн хэвээр байгааг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 5390 шинжээч томилсон захирамж Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2022 оны 07 сарын 25-ны өдрийн А/143 тушаалаар байгуулагдсан шинжээчийн ажлын хэсгийн 2022 оны 09 сарын 06-ны өдрийн 2002/48 шинжээчийн дүгнэлттэй танилцаад дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Би өөрийн эрх ашгаа хамгаалах, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт бүрдүүлж шүүхэд өгөх үүднээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 05 сарын 23-ны өдөр №22/196 тоотоор хандаж, хавтаст хэргийн 4 дэх хавтасны 71 дэх хуудсанд байгаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 06 сарын 03-ны өдөр №15/1051 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хадгалагдсан Х ХХК-ийн 2015 оны 08 сарын 25-ны өдрийн №15/181 тоот Газар ашиглах гуравласан гэрээний хувийг баталгаажуулан авч шүүхэд өгсөн.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаж Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богд хан уулийн дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны бичиг хэрэг, архив, газарт шүүхийн үзлэг хийлгэж Х ХХК-иас яаманд анх өгсөн бичиг баримт болон газар ашиглах гуравласан гэрээний хувийг гаргуулсан. Хэрэгт цугларсан баримтуудыг үзэхэд Х ХХК нь 2022 оны 05 сарын 22-ны өдөр дөнгөж үүсэж бүртгүүлээд, 2015 оны 05 сарын 25-ны өдөр анх газар ашиглах хүсэлтээ холбогдох тогтоосон хууль журам зөрчиж шууд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Бт өгөхдөө 5 цэг бүхий эрвээхэй зангиа хэлбэрийн нийт 11912.93м2 буюу ойролцоогоор 1.19 га газрыг ашиглах хүсэлт өгчээ. Яг энэхүү Х ХХК-ийн анхны хүсэлтийн кадастрын тоо мэдээллийг шууд хуулбарлаж хуулсан 5 цэгтэй кадастр бүхий Газар ашиглах гуравласан гэрээг гурван тал болох Х ХХК-ин захирал Н.Э*******, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ш******* Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга 2015 оны 5 сарын 29-ний өдрийн 184 тоот бичгээр Х ХХК-ийн ашиглахыг хүсэж буй 5 цэг бүхий эрвээхэй зангиа хэлбэрийн нийт 11912.93м2 буюу ойролцоогоор ...1.19 га талбай бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй... гэж тодорхойлсон тэр цэгээрээ гуравласан гэрээг байгуулсан. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П нар 2015 оны №15/181 дугаарын Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт Газар ашиглах тухай гэрээ-г байгуулан баталгаажуулж албажуулсан байна. Шүүх үүнийг дүгнэнэ гэж найдаж байна.

... Монголын төрийн бодлогыг боловсруулж байгаа яамны хүмүүс Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг нягт баримтлан хэрэгжүүлж явдаг бол өнөөдөр энэ хоёр компани ажлаа алдаад ингээд явж байхгүй. 2015 онд надад газар эзэмших гэрчилгээ олгосон байхад сүүлд Б дарга газрыг чөлөөлж өг гэсэн утгатай албан бичиг явуулсанд би үнэхээр гомдолтой байна. Хүнд ёс зүй гэж байх ёстой. Яамны албан тушаалтнууд ажлаа хийхдээ аль аль талыг хохироохгүй байх ёстой. Богдын хамгаалалтын захиргааны газар давхцалын маргаан үүссэнийг ойлгоод олон удаагийн гомдол өгсний үндсэн дээр Х ХХК-ийн газрын гэрчилгээг цуцлах талаар сонсох ажиллагаа хийж эхлүүлсэн. Энэ талаарх баримт ирсэн. 2016 оноос хойш газрын гэрчилгээг сунгуулах яам, сайдад бичиг өгсөн боловч Б дарга байх хугацаандаа гүрийгээд Х ХХК-д хүчээр гэрчилгээ олгох гээд манай гэрчилгээг сунгаж өгөөгүй. Үүнээс болж олон бүтээн байгуулалтын зөвшөөрлийг авч чадахгүй 6 жил чирэгдүүлсэн. Манайх шиг байгууллагад ингэж чадаж байгаа бол энгийн жижиг аж ахуйн нэгжийг яаж чирэгдүүлж байсан бол гэдэг нь хэцүү байна. Х ХХК-д газар өгөхдөө зайтай өгөх ёстой байсан. Гэтэл баригдаж байгаа зочид буудлын нүүрэн хэсгийг хаагаад газар олголтыг шийдэж байгаа. Хүрч ирээд наад захын санал авч болох байсан. Гэтэл харилцахгүй асуудлыг шийдвэрлэсэн. Байр сууриа илэрхийлээд явахгүй бол цаашдаа өшөө том эрх мэдэлтэй дарга гарч ирээд миний эрх ашгийг яаж зөрчихийг мэдэхгүй байна. Х ХХК-г буруутгахгүй. Энэ хүмүүс ч гэсэн 6 жилийн өмнө асуудлаа шийдвэрлүүлчихсэн байсан бол олон зүйл бүтээчихсэн байгаа. Бусдын эзэмшил ашиглалтын газар байхад ерөнхий төлөвлөгөөний газар нь хүртэл нотолсон газар руу зүтгээд байгааг нь ойлгохгүй байна. Газрын гэрчилгээ, кадастр хоёулаа манай газар руу ороод ирсэн бол юм хэлэхэд үнэхээр хэцүү байх байлаа. 22 барилга байгууламжийг тухайн үед барьж байсан болохоор 1 том хашаагаар хаахаас өөр аргагүй байсан. Бидэнд хүлээлгэж өгсөн хашаанд өдийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Яамны тухайн 2015 оны газрын даргад гомдолтой байна. Дунд нь бичиг баримт гэрчилгээний хавсралтыг дур мэдэн сольсон албан тушаалтанд гомдолтой байна.

 

3.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч компани 2006 оноос 62 га газрыг ашиглах эрхтэй болсон. Үүнээс хойш нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, газрын солбицол байршилд өөрчлөлт ороогүй. 2015 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд гуравдагч этгээд Х ХХК-д газар ашиглах эрх олгосон. Х ХХК-ийн газрын байршил хэмжээг өөрчлөөгүй. Нэхэмжлэгч компанитай газрын сунгалт газрын мэдээллийн сан дээр асуудал байгаа боловч шүүхийн маргаантай хамааралгүй. Х ХХК, нэхэмжлэгч компанийн хооронд кадастрын мэдээллийн сангийн бүртгэл байдаг. Кадастрын хэлтэс нь тусгай хамгаалалттай газрын кадастрыг шинэчлэх бүртгэх үүрэгтэй. Сүүлд нэхэмжлэгч компани Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтэд 2 газар давхцалгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээс харахад манай кадастрын мэдээллийн сангийн мэдээлэл зөв байна. Мэдээллийн сан дээр байгаа солбицол гэрээний солбицол хоорондоо зөрж байна гэсэн үг. Бидний маргаан бол хууль зүйн маргаан гэхээс илүүтэй солбицлын маргаан байна гэж үзэж байна. Солбицол гэдэг бол нэг тоо өөрчлөгдөхөд байршил зөрдөг. Мэдээллийн сангаар 2 компани давхцалгүй байгаа. Яамнаас Х ХХК-д хууль зөрчиж газар олгосон зүйл байхгүй. Шүүхийн хяналт шалгалтын явцад илэрсэн энэ алдаатай мэдээллийг зөвтгөөд гэрчилгээг олгох боломжтой. Сунгалтын асуудал энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. гэжээ.

... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан. Миний хувьд газартай холбоотой 300 гаруй хуралд оролцсон. Яамны сайд бол хамгаалалтын захиргааны саналыг үндэслэж шийдвэр гаргадаг. Санал дээр тусгагдсан солбицол гэрчилгээ дээр бичигдэх ёстой. Шүүх үүнийг анхаарч шийдвэр гаргах байх. Гуравдагч этгээд нэхэмжлэгчтэй нэг тал боллоо гэх субьектив зүйл ярьж байна. Газрыг хоёуланд нь хууль ёсны дагуу олгосон. Солбицлын маргаан байгаа болохоос өөр асуудал байхгүй. гэжээ.

 

3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2015 онд манайд олгосон газрыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт зааснаар биелүүлэх боломжгүй гэдэг агуулгаар харвал илт хууль бусаар тооцуулах, шүүхийн шийдвэр гарчих юм бол мөн хуулийн 106 дугаар зүйлд заасан даалгах ажиллагаа хийхээр гаргаж байна гэж ойлголоо. Сая нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг л ярилаа. 2 дахь шаардлагыг дурдаагүй. Энэ хэрэгт нэхэмжлэгч хариуцагч хоёр нь нэг тал болчихсон. Өөрийнхөө эрх ашгийг бодитоор хамгаалж байгаа нь би юм байна. Бодит нөхцөл байдал дээр оруулсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасан нэг ч баримтыг хэлэхгүйгээр яаж одоо засаад бүртгэчихье гэж хэлж чадаж байна. Бизнес эрхэлдэг байгууллагыг Захиргааны ерөнхий хуульд зааснаар ХХК, Х ХХК-ийн хууль ёсны итгэлийг хамгаалж байх ёстой. Одоо сольё гэдэг тайлбар өгнө гэж юу байдаг юм. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7 дахь хэсгийг яаж хангаад байгаа юм. Шүүхэд нөлөөлөх гэж байгаа арга гэж харж байна. Шүүхэд нотлох баримтаар өгсөн О компанийн баримт байсан. Гэнэт намайг маргахаар мэдсэн юм шиг маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Танайх яг л ийм кадастртай байсан. Бодсон болгоноо бичиж орж ирээд аль нэг нь хангагдана гэж ойлгоод байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд зааснаар бид нар тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн сан руу орох эрхгүй. Төсөл хэрэгжүүлж болох уу гээд хүсэлтээ явуулдаг. Боломжгүй гэвэл дахиж солиод явуулсан. Бид хуулийнх нь дагуу сольсон чинь барилга барьчихаж байгаа юм. Иргэний шүүхээс танай барилгыг зогсоох акт гаргасан. 2016 онд газрын давхцалтай байгаа чөлөөл гэсэн утгатай бичиг ирсэн талаар нэхэмжлэгч тайлбартаа хэлсэн. Аргаа бараад та нарыг дийлэхгүй болохоор газраа өөрчилсөн. Та ингэж хардаад байгаа бол Авлигатай тэмцэх газар өг. Хуулийн тодорхой үндэслэл ерөөсөө ярихгүй байна. Илт хууль бус акт гэдэг бол гарсан цагаасаа хүчин төгөлдөр бус байдаг. Хугацаа харгалзахгүй гаргаж болдог болохоор гаргачихлаа гэж ойлгож байна. 2015 онд манайд олгосон газрыг 2017 онд өөрчилснийг илт хууль бус гээд байгаа юм уу 2015 онд олгосныг хууль бус гээд байгаа юм уу. Тодорхой болгочихвол бие даасан шаардлага гаргах эсэхээ шийдмээр байна. Гэрээнд заасан кадастраар олгох ёстой байсан гэж байгаа бол тэр газраа авмаар байна. Олон юм ярьж байгаа боловч захиргааны илт хууль бус актын үндэслэлийг дурдсангүй. Хариуцагч тал яагаад миний эрх ашгийг хамгаалъя гэж хүсэхгүй байгаа юм. Солбицлын асуудал байсан, тэрийг нь өөрчилнө гэдэг зүйл байдаггүй юм. Хариуцагч аль нэг талдаа битгий гар. Яагаад хуулиа баримтлахгүй байгаа юм. Нэхэмжлэгчийн кадастр хэзээ өөрчлөгдсөн талаар хариуцагч нэг ч баримт гаргаж өгөөгүй. Танайх яагаад манай кадастрыг ингэж өөрчилсөн нь илт хууль бус байна гэж маргахгүй байгаа юм. Нэхэмжлэгч тал надад газар олгосон хэсэг дээр л маргаад байгаа. 2014 онд Улсын Дээд шүүх дээр маргаж байхад тэр өөрчлөлтөөр л байсан. Ажиглагчаар сууж байгаа хүн иргэний хэрэг дээр төлөөлөгчөөр явж байсан. Нэхэмжлэлийн шаардлага чинь яг яах гээд байгаа нь тодорхойгүй.

Газрын сөөм см бүрийн төлбөрийг би төлөөд явж байгаа. Манайхаас болоод газрын гэрчилгээг сунгахгүй байгаа гэх зүйл ярьж байна. Миний эрх 2015 онд нээгдсэн. Төлбөрийн асуудал гаргаж байгаагүй. Асуудал гаргавал маргааш нь цуцалдаг. Танайхыг манайхаас болоод сунгахгүй байна гэж байхгүй. Энэ манай газар биш гэдгийг та 2016, 2018, 2020 онд мэдэж байсан мөртлөө яагаад арга хэмжээ аваагүй юм. Миний нэхэмжлэлийн шаардлага хууль бус орон сууцыг нураах гээд гаргачихаар Захиргааны шүүх дээр маргаан үүсгээд явчихдаг. 2 дахь шаардлагын тухайд даалгая гэж байна. Ямар эс үйлдэхүй байгаа юм. Түүнтэй холбоотой ямар баримт байгаа юм. Хуулийн талаас, онолын талаас бодож үзвэл ямар нэг хууль бус эс үйлдэхүй байх ёстой. Танай кадастрыг зөв болгохгүй байгаа хууль бус эс үйлдэхүй байна уу тэрийг нотолсон баримт байна уу? түүнийхээ төлөө урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийсэн үү гэвэл байхгүй. 2016 он гэсэн огноотой албан бичиг 2017 онд кадастр өөрчлөгдсөн. Нэг нь гэрээн дээр заасан кадастр, нөгөө нь гэрчилгээ дээр заасан кадастр. 600 м зайтай газар байгаа гэсэн зүйл яриад байсан. Ийм зөндөө кадастр надад байгаа. Би энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн газар дээр хувийн компани авч ирээд хэмжилт хийлгээд материалаа өгөхөөр шалгаж өгье гээд 7 хоногийн дараа боломжгүй гэдэг хариу өгөөд байдаг. Эрх зүйн үр дагавар үүсгэсэн 2 кадастр байгаа. Хоёулаа нэхэмжлэгчийн хашаанд, хоёулаа кадастрын давхцалгүй. Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгож байж бие даасан шаардлага гаргах эсэхээ шийдмээр байна. Төлбөрийн баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч хариуцагчид даалгаад хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч гаргах боломжтой баримт байна гэсэн боловч авч ирж өгөөгүй. Тэндээс би нэхэмжлэгч тал хэдэн га газрын төлбөр төлж байсныг хармаар байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэжээ.

... Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй учраас хэргийг шийдвэрлэх боломжгүй. Тэр 2 хуудас баримтыг шүүх хүлээж авсан ч татгалзах зүйл алга. 2022 оны 03 сард явуулсан бичгийн хариуг одоо өгч байгаа юм байна. Газар сунгахгүй байгаа нь надаас болсон юм шиг зүйл битгий ярь. Би бүх мөнгийг нь төлсөн газраа ганц ч удаа ашиглаж үзээгүй. Энэ юунаас болсон бэ гэвэл Байгаль орчны яамнаас болсон. Тэгвэл би анх байсан гэрчилгээ дээрх газраа авъя. Давхацсан байна гээд сольсон мөртлөө өмнөх газар нь давхцаагүй байсан юм байна гэсэн тайлбарыг хэлж болохгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргаасай гэж хүсэж байна. Өмнөх газраа авчихвал надад та нартай маргах шаардлагагүй. Эрх нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч тал бүх зүйлийг нэг бүрчлэн бичиж ирсэн байна. Хүн өөрийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр ингэж тэмцдэг. Миний хүч хөдөлмөр дэмий өнгөрөх гээд байгаа учраас би ингээд сууж байна. Гэтэл хариуцагч бидний хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой байтал ямар байр суурьтай орж ирсэн нь тодорхойгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэж хүсэж байна.. гэжээ.

... Өмнөх Захиргааны ерөнхий хуулиар бол эрх ашиг нь хөндөгдсөн байж маргах ёстой. Ямар нэг байдлаар газар эзэмшигчийн эрх ашиг хөндөгдсөн байх ёстой. Гэтэл 2015 оны А/222 захирамжаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн нь одоогоор тогтоогдохгүй байна. 60 га газар болсон гэдэг. Би яагаад өнөөдөр хариуцагчийг хардаад байна вэ гэвэл газрын мэдээллийн санд 60 га газар байсан. Тэрийг яагаад кадастр дээр буулгаад аваад ирдэггүй юм бэ. Бид нар яг адилхан бизнесийн байгууллага. Захиргааны ерөнхий хуульд хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн гоё зарчим бий. Татвараа төлсөн хуулиар хүлээсэн эрх ашгийг хамгаалаад зөрчигдсөн тохиолдолд сэргээх ёстой. Энэ зарчим хэрэгжээгүй. Тэгээд 2 компанийг хооронд нь маргалдуулаад байх юм. 62 га газар байж байгаад 60 га болсон солбицол гээд байна. Хаанаасаа хасагдсан юм. Таны газар биш гэсэн мэдээлэл газрын мэдээллийн санд байна. Та нэхэмжлэлийн шаардлагаа миний газрыг ингэж бүртгэх ёстой байсан бүртгээгүй нь ийм хууль бус байна гэж тайлбарлах ёстой байсан юм биш үү. Хариуцагч тал нь ч дорвитой зүйл хийдэггүй. Би төрийн албан хаагч байгаад хэн нэгний газрыг буруу бүртгэсэн байсан бол өдөр шөнөгүй хайж байгаад залруулах байсан. 60 га болсон гэж нэхэмжлэгч тайлбарлаад байгаа боловч зургаараа кадастраараа 60 га байсан гэдгийг нотолсон баримт байхгүй байна. 2014 онд угаасаа таны эзэмшилд байгаагүй газрыг Х ХХК-д олгосон байна. Эрх ашиг чинь яаж хөндөгдсөн юм бэ. Иргэний хэрэг дээрх шинжээчийн дүгнэлт, захиргааны хэрэг дээрх шинжээчийн дүгнэлт газрын зургийг боловсруулахдаа 2 өөр стандартаар хийсэн байсан. 60га газар тодорхойгүй тохиолдолд миний эрхийг хөндөх үндэслэл байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү. Өөр газар дээр төлбөр төлөөд тэрийгээ ашиглаж чадахгүй бол хариуцагч талаас төлбөрөө нэхэмжилнэ. Энэ хэргийг эцэслэн дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ хэрэгт нэг тал нь ямар ч идэвхгүй оролцож байна. Энэ байдлыг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаартай тушаалын Х ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах № дугаарын гэрчилгээ, гэрчилгээний хавсралтыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сар 15 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Хариуцагчийн шийдвэрийн хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар:

1.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана. гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрт ашиглуулах газрын зориулалт, орших бүс, байршил, зааг, хэмжээ, дангаар буюу дундаа ашиглах талаар тодорхой заана. гэж заажээ.

1.2. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна. гэж зохицуулжээ.

1.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргахдаа хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн гаргах бөгөөд ийнхүү гаргасан шийдвэрт газар ашиглах эрх олж авсан этгээдийн ашиглах газрын зориулалт, орших бүс, байршил, зааг, хэмжээ зэргийг тодорхой зааж, гэрээ байгуулахаар хуульчилжээ.

1.4. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. гэж заасан.

1.5. Дээрх хууль тогтоомжийн бүрдэл хэсэг болсон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна. гэж тус тус зохицуулжээ.

1.6. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, аливаа иргэн, хуулийн этгээдэд ашиглах эрхтэйгээр олгосон газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх, түүнчлэн, газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байх зарчим үйлчилнэ.

1.7. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны мэтгэлцээний үед талуудын хэлсэн тайлбар зэргээс үзэхэд маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаартай тушаалын Х ХХК-д холбогдох хэсэг, түүнийг үндэслэн олгосон 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах № дугаарын гэрчилгээ, гэрчилгээний хавсралт дахь газрын байрлал, хилийн зааг /захын цэгүүдийн солбицол/-ийн цэгүүд нь хуулийн дээрх шаардлагуудад нийцсэн эсэх нь эргэлзээтэй, түүний улмаас бодит байдал дээр Х ХХК-ийн ашиглах эрхтэй гэх газрын байршил нь хаана болох нь тодорхойгүй байдал тогтоогдлоо.

1.8. Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2015/68 дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-г гуравдагч этгээд Х ХХК-д олгосон байх ба уг гэрчилгээний хавсралт дахь талбайн анхны солбицол нь нийт 4 эргэлтийн цэгтэй, 11800 квадрат метр байсан[22] нь хожим нь тус гэрчилгээний хавсралтыг нөхөж олгохдоо нийт 5 эргэлтийн цэг бүхий 11856.5 квадрат метр гэж өөрчилсөн[23], мөн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Д ХХК-ийн үйлдсэн эргэлтийн цэгүүдийг газарт нь бэхэлсэн нэгж талбарын зураг дахь талбайн хэмжээ нь 11834.4 квадрат метр гэсэн зөрүүтэй хэмжээтэй[24] болох нь тогтоогдов.

1.9. Мөн гуравдагч этгээд Х ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15/181 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-г байгуулсан[25] байх ба тус гэрээний 1.2-т ... 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон тоот газар ашиглах гэрчилгээ нь гэрээний салшгүй хэсэг болох-ыг зааж өгсөн, түүнчлэн 1.3.а-д газрын байрлал, хилийн зааг /захын цэгүүдийн солбицол/-ыг 5 эргэлтийн цэгтэй байдлаар зааж өгсөн байгаагаас үзвэл анх олгосон газрын эргэлтийн 4 цэгтэй тохирохгүй байна.

1.10. Өөрөөр хэлбэл, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15/181 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-н дээрх газрын байрлал, хилийн заагийг харуулсан солбицлын утгууд нь дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-ний хавсралт дахь солбицлын утгатай давхцахгүй байна.

1.11. Үндэслэл бүхий эргэлзээтэй энэхүү үйл баримтыг тусгай мэргэжлийн үүднээс тодруулах зорилгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5390 дугаартай захирамжаар шинжээч томилж, шинжээчдийн баг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2022/48 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан.[26]

1.12. Дээрх 2022/48 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15/181 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-н дээрх газрын байрлал, хилийн заагийг харуулсан солбицлын утгууд нь дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-ний хавсралт дахь солбицлын утгатай давхцахгүй байна гэх агуулгатай дүгнэлт гарсныг дурдах нь зүйтэй.

1.13. Тиймээс хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар нар нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гуравдагч этгээд Х ХХК-ийн ашиглах эрхтэй гэх газар нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15/181 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ-н дээрх байрлал /тэгш өнцөгт хэлбэртэй/ болон дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ-ний хавсралт дахь газрын байрлалын /гурвалжин хэлбэртэй/ аль нь болохыг өөрөө тодруулж, дахин нягтлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

1.14. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн тайлбартаа ... манай 62 га газар систем дээр 60 га болж буурсан, энэ нь Х ХХК-д олгосон газартай холбоотой ... гэх агуулгаар маргадаг.

1.15. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч ХХК-д анх олгосон газрын хэмжээ нь 62 га талбайтай байсан нь маргаангүй үйл баримт байх боловч энэхүү 62 га талбайн байршил, эргэлтийн цэгүүд нь нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот Газар хүлээлцсэн акт,[27] 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Т ХХК-иар кадастрын ITRF 97 системээр хийлгэсэн газрын талбайн хил хязгаарын цэгүүдийн солбицол тодорхойлсон тухай акт, кадастрын зурагт тусгагдсан байршил, эргэлтийн цэгүүдээс өөрчлөгдсөн эсэхийг хариуцагч нар мөн дахин нягталж, тодруулах шаардлагатай гэж үзлээ.

1.16. Учир нь, 2013 онд нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалын О ХХК-д холбогдох хэсэг, түүнийг үндэслэн олгосон газар ашиглах гэрчилгээ, гэрээг хүчингүй болгуулахаар тухайн үеийн нэрээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд маргаж байх үед авагдсан Бага тэнгэрийн аман дахь хуулийн этгээдүүдийн газрын байршлыг үзүүлсэн зурагт[28] нэхэмжлэгч ХХК-ийн 62 га талбай бүхий газар нь анх 2005 онд Т ХХК-иар кадастрын ITRF 97 системээр хийлгэсэн газрын талбайн хил хязгаарын цэгүүдээс зөрүүтэй буюу хойд хэсэгт байрлах гурвалжин хэлбэрийн газар нь нэхэмжлэгчийн талбайд хамааралгүй байдлаар тусгагдсан үйл баримт байна.

1.17. Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжид хамааралгүй буюу нэхэмжлэгч ХХК-ийн ашиглах эрхтэй 62 га газрын талбай нь яг ямар цэгүүдтэй болох, анх ITRF 97 системээр хийлгэсэн газрын талбайн хил хязгаарын цэгүүдээс өөрчлөгдсөн эсэх, түүнчлэн гуравдагч этгээд Х ХХК-д олгосон гэх газар нь бодит байдал дээр яг хаана байрлалтай эсэх зэргийг судлан тодруулж, дахин тогтоох нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар нарын үүрэгт хамааралтай байх тул энэхүү үйл баримтыг тодруулсны эцэст хариуцагчаас дахин шинэ акт гаргах замаар хоёр хуулийн этгээдийн хоорондох газрын асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх үзлээ.

1.18. Шүүхээс хариуцагч нарт дахин шинэ акт гаргах 1 сар 15 хоногийн хугацаа тогтоож өгсөн бөгөөд энэ хугацаанд энэ шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй А-222 дугаартай тушаалын Х ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж байна.

1.19. Шүүхээс тогтоосон 1 сар 15 хоногийн хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолох болохыг тэмдэглэж байна.

Хоёр. Шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн талаар:

2.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх үе шатанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Шинжээчийн багийн ахлагчийг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасан.

2.2. Тус хүсэлтийг шүүх хэлэлцээд шинжээчийн дүгнэлтээр тодруулах асуултад бүрэн хариулсан, бичгээр ирсэн байх тул ахлагчийг гэрчээр оролцуулах шаардлагагүй гэдэг үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 4, 37 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаартай тушаалын Х ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах № дугаарын гэрчилгээ, гэрчилгээний хавсралтыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сар 15 хоногийн хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий А-222 дугаартай тушаалын Х ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид 1Хх гэх/ 139-153 дахь тал

[2] 1Хх 10 дахь тал

[3] 1Хх 11 дэх тал

[4] 1Хх 125 дахь тал

[5] 1Хх 12 дахь тал

[6] 1Хх 13-14 дэх тал

[7] Хэргийн 3-р хавтасны /цаашид 3Хх гэх/ 119-128 дахь тал

[8] 3Хх 143-150 дахь тал

[9] 3Хх 134-140 дэх тал

[10] 1Хх 111-112 дахь тал

[11] 1Хх 117 дахь тал

[12] 1Хх 118 дахь тал

[13] Хэргийн 2-р хавтасны /цаашид 2Хх гэх/ 111 дэх тал

[14] 2Хх 112 дахь тал

[15] 2Хх 122-125 дахь тал

[16] 2Хх 122 дахь тал

[17] 2Хх 33 дахь тал

[18] 2Хх 34 дэх тал

[19] Хэргийн 4-р хавтасны /цаашид 4Хх гэх/ 64-70 дахь тал

[20] 4Хх 99-101 дэх тал

[21] 4Хх 101 дэх тал

[22] 1Хх 118 дахь тал

[23] Хэргийн 2-р хавтасны /цаашид 2Хх гэх/ 111 дэх тал

[24] 2Хх 112 дахь тал

[25] 2Хх 122-125 дахь тал

[26] 4Хх 99-101 дэх тал

[27] 1Хх 12 дахь тал

[28] 3Хх 116 дахь тал