Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2020/00019

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2020/00019

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* 1*******-13 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* Уянгын хүсэлттэй,

Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.Амгаланхүүтэй хамтын амьдралтай, гэрлэлтээ батлуулаагүй байхад нөхөр маань нас барсан тул шүүхэд нэхэмжлэл гарган хамтын амьдралтай байсан болохоо 2017 оны 0******* дүгээр сарын 26-ны өдөр тогтоолгосон. Шүүхийн шийдвэрийн дагуу охин *******д тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байтал ХХҮГ-аас заавал талийгаач Т.Амгаланхүүгийн хүүхэд мөн болохыг тогтоолгосон шүүхийн шийдвэр хэрэгтэй гэсэн. Иймд охин *******гоо эцэг Т.Амгаланхүүгийн хүүхэд мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Би Т.Амгаланхүүтэй 2007 онд танилцан, 2008 оноос эхлэн хамтран амьдарч, охин ******* маань 2010 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэндэлсэн. Гэрлэлтээ батлуулаагүй байсан тул миний нэр дээр охиндоо төрсний гэрчилгээ авсан юм. Нөхөр Т.Амгаланхүү маань 201******* оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан. Иймд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр болон бусад баримтыг үндэслэн Т.Амгаланхүүгийн охин нь ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь 2010 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин *******гийн төрсөн эцэг нь Т.Амгаланхүү мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь Туяацэцэгийн Амгаланхүүтэй 2007 оноос эхлэн 201******* оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буюу нас барах хүртэл нь хамт амьдарч байсан, хамтран амьдрах хугацаанд нь 2010 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр охин ******* төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч М.Оюунтунгалаг, Ж.Цог нарын мэдүүлэг, *******гийн төрсний гэрчилгээний хуулбар, *******78/003730 дугаартай нас барсаны бүртгэлийн лавлагаа, Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багийн Засаг даргын 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 177 тоот тодорхойлолт, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын карт зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ гэж заажээ.

Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг үндэслэн *******гийн төрсөн эцэг нь Т.Амгаланхүү мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин *******гийн төрсөн эцэг нь Боржигон овогт Туяацэцэгийн Амгаланхүү мөн болохыг тогтоосугай.

2. Тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 138/ШЗ2019/02815 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.******* дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч 1******* хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ