Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2020/00659

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 1*******8/ШШ2020/00659

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Дорнод аймгийн******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Чулуунхороот сумын ******* дугаар багт оршин суух, ЖН84052*******78 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д холбогдох,

Сум хөгжүүлэх сангийн зээл 2 057 219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 0******* дугаар сарын 26ы өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Чулуунхороот сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус сумын Засаг даргын захирамжаар 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр П.*******д ******* жилийн хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэй *******000000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн хугацаа 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дууссан. П.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно.

Иймд П.*******аас үндсэн зээл 2 057 219 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.******* /утас:88106215/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* 000 000 төгрөгийн зээл авсан. Одоо үлдэгдэл 2 057 219 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн******* сумын Засаг дарга нь хариуцагч П.*******аас сум хөгжүүлэх сангийн зээл 2 057 219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн******* сумын Засаг даргын 2 057 219 /хоёр сая тавин долоон мянга хоёр зуун арван ес/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 47 865 /дөчин долоон мянга найман зуун жаран тав/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар хариуцагч П.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 2******* 9*******2.5 /хорин гурван мянга есөн зуун гучин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА