Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 138/ШШ2020/00020

 

 

 

 

 

2019 оны ******* сарын 31 өдөр

Дугаар 138/ШШ2020/00020

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн *******-р хороо, ******* 26-639 тоотод оршин суух, УЗ59*******1310 регистрийн дугаартай,******* овогт ******* *******ын хүсэлттэй Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1974 оны 6 сард МХЗЭвлэлийн илгээлтээр Дашбалбар сумын Улз нэгдэлд адуучнаар очиж ажиллаж эхэлсэн. Ингээд 1977 оны 6 сард цэргийн албанд татагдан 1980 оны 7 сард цэргээс халагдсан. 1980 оны 10 сарын 20-нд Нэгдлийн уурын зуухны галчаар ажиллаж 1981 оны 7 сарын 01-нээс галчаас чөлөөлөгдөн тракторчноор томилогдон 1983 оны 1 сарын 20 хүртэл ажиллаж байгаад Сүхбаатар аймаг руу шилжсэн юм. Миний хөдөлмөрийн дэвтрийг сүүлд 1986 оны ******* сард нээсэн учир 1974-1986 он хүртэлх хугацаанд ажилласан мэдээллийг нөхөн бичсэн байх ёстой гэж байна. Гэтэл Дашбалбар сумын Улз нэгдэлд 1974 оны 6 сарын 25-наас адуучнаар томилогдон цэрэгт явах хүртлээ ажиллаж байгаад халагдсан тушаал нь байхгүй байна. Мөн цэргээс ирээд 1980 оны 10 сарын 20-оос 1983 оны 1 сарын 20 хүртэл галч, тракторчноор, 1983 оны 1 сарын 26-аас 1988 оны ******* сарын 27 хүртэл Сүхбаатар аймгийн Салхитийн ТАА-д тракторчноор ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна. Иймд 1974 оны 6 сарын 25-аас 1977 оны 6 сарын 01 хүртэл Дашбалбар сумын Улз нэгдэлд адуучнаар, 1980 оны 10 сарын 20-оос 1983 оны 1 сарын 20 хүртэл тус нэгдэлд тракторчноор, 1983 оны 1 сарын 26-аас 1988 оны ******* сарын 27 хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын ТАА-д тракторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандан гаргажээ.

Нэхэмжлэгч М.******* нь 1974 оны 6 сарын 25-ны өдрөөс эхлэн 1977 оны 6 сарын 01 хүртэл Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз нэгдэлд адуучнаар, 1980 оны 10 сарын 20-ны өдрөөс 1983 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл тус нэгдэлд тракторчноор, 1983 оны 01 сарын 26-ны өдрөөс 1988 оны ******* сарын 27-ныг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын ТАА-д тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл нотлох баримтууд болох Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз нэгдлийн даргын 1974 оны 6 сарын 25-ны өдрийн 53 дугаартай Ажилд томилох тухай, 1980 оны 10 сарын 15-ны өдрийн 142 дугаартай Ажилд томилох тухай, 1981 оны 07 сарын 17-ны өдрийн 82 дугаартай Ажилд томилох тухай, 1982 оны 05 сарын 01-ний өдрийн 37 дугаартай Ээлжийн амралт олгох тухай, 1983 оны 02 сарын 01-ний өдрийн 10 дугаартай Ээлжийн амралт олгох тухай, Хөдөө аж ахуйн Яамны харьяа Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуй-н даргын 1986 оны 02 сарын 02-ны өдрийн 24 дугаартай Ажилд авах тухай тушаалуудын хуулбарууд, 1986 оны ******* сарын 08-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгаас ирүүлсэн цалингийн түүвэр, хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар батлагдаж байна.

Иймд нэхэмжлэгч М.******* нь 1974 оны 6 сарын 25-ны өдрөөс 1977 оны 6 сарын 01-ныг хүртэл Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз нэгдэлд адуучнаар, 1980 оны 10 сарын 20-ны өдрөөс 1983 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл тус нэгдэлд тракторчноор, 1983 оны 1 сарын 26-ны өдрөөс 1988 оны ******* сарын 27-ныг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын ТАА-д тракторчноор тус тус ажиллаж байсныг тогтоохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч М.*******ыг 1974 оны 6 сарын 25-ны өдрөөс 1977 оны 6 сарын 1-ныг хүртэл Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз нэгдэлд адуучнаар, 1980 оны 10 сарын 20-ны өдрөөс 1983 оны 1 сарын 20-ныг хүртэл тус нэгдэлд тракторчноор, 1983 оны 1 сарын 26-ны өдрөөс 1988 оны ******* сарын 27-ныг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын ТАА-д тракторчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА