Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 375

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Б.Уранцэцэг,

хохирогч Б.З,

   шүүгдэгч Н.Ч, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэргүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Н-н Чт холбогдох 201726010387 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “...”ХХК-нд туслах ажилтан, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэг, Ар гүнтийн Шархадны аманд түр оршин суух хаягтай, /Иргэний бүртгэлийн лавлагаа: Ховд аймгийн Дуут сумын Шивэрийн 1 дүгээр баг/,  урьд нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн сум дундын 25 дугаар шүүхин 49 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар шийтгүүлснийг 1 жилийн жугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Э овогт Н-н Ч /РД:.../

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Ч нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоонзоорь явах зам дагуу байрлах үерийн далан дотор хамт ажилладаг хохирогч Б.З-г “дахиж пиво авсангүй” гэж маргалдсан хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

2017 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 06 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон вокзал дээр байрлах “Жимбий” зоогийн газрын дэргэд байдаг бараа хадгалах өрөөнөөс хохирогч Д.У нь бараагаа гаргах гэж байхдаа “...Энд зочид буудал байхгүй гэж хэлээд түлхсэн” гэх шалтгааны улмаас түүнийг заамдан хоолойг нь боож, толгой руу нь цохиж, хана мөргүүлэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судалав. Үүнд:

 

Хохирогч Б.З-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ч, Г бид гурав гарч яваад бааранд орж, хоёр шил архи хувааж уусан. Баарнаас гараад явж байхад Ч бид хоёр маргалдсан. Намайг халтирч унахад Ч нуруу руу өшиглөсөн. Тухайн өдөр би Ч-н гэрт хоносон байсан. Өглөө бие өвдөөд гэртээ ороод орноосоо босч чадахгүй байсан. Тэгээд эхнэрээ дуудсан, үдээш хойш таталт өгөөд түргэн дуудаад эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Одоо тэнгэр муухай загнахаар нуруу өвддөг. Эмчилгээний зардалд 2.000.000 гаран төгрөг нэхэмжилж байгаа. Ч 700.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Зарим зардлын баримт нь байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн орчим ажлын Ч, Г нартай Цэргийн хотхонд байдаг нэрийг нь мэдэхгүй 2 давхар байшинд байдаг паабад орж, эхлээд 1, 1 пиво уусан. Тэгэхэд бид 3 мөнгөө нийлүүлж байгаад 0,75 литрийн Улаанбаатар архи авч бид 3 хувааж уусан. Тэгээд архиа хувааж ууж дуусахад Г, Ч хоёр 0,5 литрийн Улаанбаатар архи аваад тэр 2 хувааж уусан, би хажууд нь пиво ууж байсан. Тэгээд тэр паабаас нилээн шөнө орой болсон байхад /цаг санахгүй байна/ гараад Г, Ч бид хоёрыг Ногоон зоорь луу дөхүүлж өгч цуг алхаж байгаад таксинд суугаад гэр лүүгээ явсан. Ч бид 2 цаашаагаа гэр лүүгээ алхаад явж байтал Ч “дахиад пиво авах мөнгө байна уу, дахиж нэмж ууя” гээд байсан надад мөнгө байхгүй гээд бид 2 хоорондоо маргалдаад заамдалцсан. Тэгэхэд Ч намайг куртикны захаар боосон. Тэгэхэд надад боолт ороод би ухаан алдсан. Тэгээд ухаан ороход Чын гэрт маргааш өглөө нь сэрсэн. Тэгээд би босоод гэртээ ороод унтаж байгаад бие эвгүйрхээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд тархинд цус харваж, нурууны яс хугарсан байна эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн. Тэгээд Чт гомдол гаргасан... ...Ч намайг боож, ухаан алдуулаад толгой, нуруу руу өшиглөсөн. Би хальт ухаан орох үед Ч миний нуруу руу өшиглөж байгаад толгой, дагз руу өшиглөх үед би дахин ухаан алдсан. Би сайн санаж байна. Надад 3.000.000 орчим төгрөгийн хохирол учирсан. Гэхдээ яг баримттай хохирол гэвэл 2.217.653 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс Ч 700.000 төгрөгийг өгсөн. Одоо би Чаас 1.517.653 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 21, 164 х/

 

Хохирогч Б.Зын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 х/

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №930 дүгнэлтэд:

            а/ Б.Зын биед бүсэлхийн 2, 3-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, тархины зөөлөн бүрхүүл доох цус харвалт, хамар ясны хугарал, зүүн хацар, баруун нүдний зовхи, баруун даланд зулгаралт, нуруу, зүүн чамархайд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            б/ Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.         в/ Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

            г/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            д/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь Эилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-ийн 152х/       

 

            Б.Зын өвчний түүх /хх-ийн 47-56 х/

 

Гэрч Э.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өмнөх өдөр нь би ахындаа хоночихоод байж байтал өглөө нь над руу З залгаад “миний бие өвдөөд байна” гэхээр нь гэртээ явж очтол З орондоо босож чадахгүй хэвтэж байсан. Нүүр нь битүү шалбарч шархтай болсон, хүзүү нь боолгосон юм шиг тойроод улайсан, толгойных нь нэг тал нь битүү хавдсан байсан. Дээгүүрээ нүцгэн хэвтэж байхаар нь би доош нь харуулж нурууг нь үзэхэд нуруу нь тэр чигтээ хөхөрсөн, бөөрөн тус газар нь том арзгар гутлын ором мөр болсон байсан. Бие нь маш хүнд хөдөлж чадахгүй байхаар нь би нуруун дээр нь наалт нааж маргааш болоход З хэвтэж байснаа хөл гар нь татаад ухаан алдаж унасан. 30-40 минут ухаангүй байж байгаад ухаан орсон. Тэгээд эмнэлэг явсан. ...Зын нурууных нь арьсан дээр 40 орчим размерын 1 хүний 2 ширхэг гутлын мөр байсан. Яг адилхан хээтэй, арзгар гутлын мөр байсан. ...Куртик нь 2 ханцуйгаараа салж урагдсан, куртикных нь малгай нь тасарсан, чирэгдэж боолгосон юм шиг урагдаж үрчийсэн байдалтай байсан. Цус, нуруун дээр нь гарсантай адилхан гутлын мөр болсон байсан. Хар ботинк гутал нь чирэгдсэн юм шиг үрэгдэж хажуу талаараа зулгарсан байсан. Өмд нь одоо хүртэл олдохгүй байгаа. Цэнхэр жинсэн өмд өмсөж явсан байсан гэсэн. Малгай нь хавар цас хайлахад манай хашааны арын гудамжнаас цасан доороос гарч ирсэн. Өөрөө цохиулаад ухаан алдаад тэрнээс хойш юу ч санахгүй байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 160-161х/

 

Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн үед Ч, З бид гурав караоке оръё гээд цэргийн хотхоны Х нэртэй караокед орсон. Караокед ороод 1, 1 шилтэй пиво уугаад, нэмээд 0,75 литрийн Улаанбаатар архи авч гурвуулаа хувааж уугаад, нэмээд 0,5 литрийн Улаанбаатар архи аваад Ч З хоёр хувааж уусан. Би тэр архинаас нь уугаагүй пиво уусан. Тэгээд тэр газраас 23 цаг болох гэж байхад гараад би тэр хоёрыг гэрийнх нь зүг 100 метр орчим алхаад дөхүүлж өгөөд автобусны буудал дээрээс такси бариад залуус хотхон руу эхнэр хүүхэд рүүгээ явсан. Ч, З хоёр цаашаагаа гэр лүүгээ чиглээд алхаад явсан.Ч нь ахиад архи уух гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 х/

 

Гэрч Э.Э-н мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр өдөр жижүүрийн мөрдөн байцаагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхэд ГССҮТөвийн гавал тархины тасагт зодуулсан хүн ирлээ гэсэн дуудлага ирсэн. ...Хойшлуулшгүй ажиллагаа явуулж би  өөрөө тайлбар авсан. Б.З тухайн үед гартаадусал  залгуулсан хэвтэж  байсан тул хажууд нь байсан эгч Б.А болон өөрт нь авсан тайлбараа уүниж слнсгон эгчээр нь гарын үсэг зуруулсан. Би өөрөөс нь тайлбар авахгүйгээр болсон хэргийн талаар мдэх боломжгүй” гэсэн мэдүүлэг,

 

Н.Чын  мөрдөн байцаалтад өгсөн тайлбар: “...Би нэг ухаан ороход З газарт уначихсан, би Золоог босоо явкя гэчихсэн зогсож байсан. ...Миний биед  учирсан гэмтэл шарх зовиур байхгүй зүгээр байсан” /хх-ийн 9х/

 

            Шүүгдэгч Н.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн. ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 30-ны оройн 20 цагийн үед Г, З бид 3 Цэргийн хотхон орж халуун усны газар очих гэж явж  байтал Г, З хоёр 20 цагт халуун усны газар хаачихсан байгаа гэж хэлсэн. Тэгэхэд Г “гурвуулаа нэг газар суух уу” гэж хэлэхээр нь З бид 2 дэмжээд бид 3 Цэргийн хотхоны замын урд байрлах 2 давхар объектын 2 давхарт байрлах нийтийн караокетэй паабад орж бид 3 0,75 литрийн Улаанбаатар архи, 3 пиво авч ууж суусан. Архи ууж байх хооронд ажил төрөл ярьж суугаад, архиа дуусгаад 0,5 литрийн Улаанбаатар архи аваад ууж дуусгаад тэр газраас гарсан. Хэдэн цагт гарснаа санахгүй байна. Гараад тасарчихсан байсан. Нэг ухаан ороход З цустайгаа хутгалдчихсан газар хэвтчихсэн байсан. Тэгээд би босоорой гээд зуураад татаад байсан санагдаж байна. Тэгээд үргэлжлүүлээд юу болсныг санахгүй өглөө сэрсэн. Өглөө сэрэхэд З манай гэрээс явлаа гээд гараад явж байсан. Миний куртик цус болчихсон байдалтай байсан. Би босоод ажилдаа явах гээд хувцсаа өмсөж байтал Зын гар утас манай гэрт байхаар нь Зын утсыг гэрт нь оруулж өгөхөд Зын нүүр ам нь шалбарчихсан байдалтай цус болсон байсан... Би болсон явдлын талаар санахгүй байна. Би тэр өдөр хар өнгийн хавар намрын ботинк гутал өмсөж явсан. Би 39-40 размерын гутал өмсдөг. Тэр гутал маань 40 расмерын гутал байсан. Гутал маань муудсан байсан учраас хуучин хувцаснуудтайгаа нийлүүлээд шатаачихсан.Би өөрийгөө Зтай маргалдах зодолдох шалтгаан байгаагүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42, 43, 45, 144 х/

 

Хохирогч Д.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өглөө 05 цаг 50 минутын үед би 8 настай охиныхоо хамт Сонгинохайрхан дүүргийн Драгон вокзал дээр байдаг Жимбий гэх цайны газрын урд бараагаа зарах гээд цайны газрын дэргэд байдаг бараа хадгалдаг өрөөнөөс бараагаа гаргах гэж байхад бага зэргийн халамцуу танихгүй 2 залуу ирээд надаас буудал асуусан. Би буудал байхгүй гэж хэлсэн чинь байгаа гэж байна ш дээ гээд намайг зодсон залуу миний цээж рүү гараараа түлхэхээр нь би зөрүүлээд цээж рүү нь зөөлөн түлхэж эгч нь бараагаа гаргая гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн намайг заамдаж хоолой боогоод гараараа миний толгойн ар дагз руу 2 удаа цохиод хана мөргүүлээд би ухаан алдсан. Ухаан алдсан байхад баруун бугалга руу өшиглөсөн байсан.

Миний баруун бугалга хөхөрч цус хурсан байсан. Тэгээд би ухаан орж
сэргээд нөхөрлүүгээ залгаад нөхрөө дуудсан. Тэр хоёр залуу тэнд байдаг Номин супермаркетын дэргэд жижиглэнгээр юм зардаг эгчээс тамхи аваад зогсож байхаар нь би очоод та хоёр хүн зодчихоод яваад өгч байгаа юм уу гэж асуутал дуугай байгаарай гичий минь гэж хэлчихээд тэнд байсан автобусыг тойроод явсан. Тэр үед манай нөхөр ирж таараад тэр хоёр залууг хөөж байгаад намайг зодсон залуугийн хамт явсан нөгөө залууг нь барьж аван цагдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 190-191х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7397 тоот дүгнэлтэд:

         а/ Д.Уийн биед тархины доргилт, баруун бугалганы цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

         б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          в/ Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           г/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

           д/ Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 203х/

 

            Шинжээч М.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь газар унагаах, хана маргүүлэх аль ч үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 200х/

 

Гэрч З.А-н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон үйлчилгээний төвийн урд талд гар дээр ундаа, ус , чихэр зараад 7-8 жил болж байна. Надтай хамт бас жижиглэнгээр Д.У гэж хүүхэн наймаа хийж бас зогсож байдаг. У зогсох болгондоо 9 настай хүүхдээ дагуулж ирээд юмаа зарж байгаа харагддаг. 2017 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн орчим би Драгон дээр ирээд Шинэ Драгон төвийн хойд талд байрлах зочид буудлын доод талын подволоос бараагаа гаргаж аваад автомашины зогсоол дээр лангуугаа засаад сууж байсан чинь 2 залуу над руу ирээд эгчээ энд хүүхэн байдаг уу гээд асуусан бөгөөд нэг залуу нилээн согтуу нөгөөх нь бараг эрүүл байсан. Тэгэхээр би юу яриад байгаа юм, тийм юм байхгүй гэсэн чинь хойшоо эргээд явсан. Түүнээс хойш нээх удалгүй байж байсан чинь манай хажууд наймаа хийдэг Д.Уийн 9 настай охин уйлаад гүйгээд ирсэн. Тэгээд би юу болов гээд харсан чинь над руу ирж хүүхэн асуугаад байсан хоёр залуугийн согтуу залуу нь Уийг газар унагаасан байдалтай Уийн хувцас нилээн шороо болсон нөгөө залуу Уийн заамдаж бариад зочид буудлын гадна талын ханыг толгойныхон ар дагзаар мөргүүлээд байхаар нь би одоо болиоч, яагаад хүүхэд уйлуулаад хүн зодоод байгаа гэсэн чинь нөгөө залуу Уийг тавиад над руу эргэж ирээд эгчээ тамхи өгчих гээд надад 20.000 төгрөг өгөхөөр би тамхи өгөхгүй, хариултыг өгөхгүй цаана У нөхрийгөө дуудаж байгаа сонсоод байж байсан чинь нөгөө согтуу залуу намайг пиздаа минь мөнгө өгөөдөх чи гээд миний цаасан хайрцаг нь дээр байсан эд зүйлийг буулгаад хаясан. Тэгээд би нөгөө 20.000 төгрөгийг нь Ут өгөх гэсэн чинь согтуу залуу 20.000 төгрөгөө миний гарнаас булааж аваад нөгөө хоёр залуу Уийн нөхрийг гүйгээд ирсэн чинь хоёр тийшээ зугтаасан. Тэгээд Уийн нөхөр Ш ирээд Уийг зодсон залуугийн хамт явсан залууг бариад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 195-196х/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...Танигдах этгээд болох Н.Чыг 1-4 хүртэл дугаараас дурын дугаарыг сонгож авах талаар хэлэхэд Н.Ч 3 дугаарыг сонгож, дурын байрлалд зогсоолгож, гэрэл зургаар бэхжүүлэв. Гэрч 3.А-г гаднаас өрөөнд оруулж 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Д.Уийг зодсон залуу энэ 4 хүний дунд байна уу, байгаа бол та зааж өгнө үү гэхэд гэрч З.А 3 дугаарыг барьж байсан Н овогтой Чы заав. Та ямар содон шинж тэмдэгээр заав гэхэд тухайн үед энэ залуу ирээд мөнгө булааж авсан нүүр цайраа мөн байна гэв...” гэжээ. /хх-ийн 185-187х/

 

Гэрч Н.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон үйлчилгээний төвийн урд талд гар дээрээс ундаа, ус, чихэр зараад 7, 8 жил болж байна. Надтай хамт бас жижиглэнгээр Д.У гэж хүүхэн наймаа хийж зогсдог. 2017 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн орчим би Драгон дээр ирсэн чинь манай тэнд хамт зогсож юм зардаг У өглөө бараагаа гаргах гэж байгаад нэг залууд зодуулаад нөхөртэйгөө эмнэлгээр явж байгаа гэж манай тэрүүгээр зогсож байдаг А надад хэлсэн. Түүнээс хойш нилээн хэд хоног У ажилдаа гараагүй, толгой тархи нь өвдөөд гэртээ байсан. Тэрнээс яг ямар хүмүүс зодуулсанг би сайн мэдэхгүй байна.Сүүлд уулзсан чинь нөхөр нь тухайн үед зодсон залуугийн хамт явсан хүнийг цагдаад өгөөд цагдаа зодсон хүнийг барьсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 197-198х/

 

Гэрч Д.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өглөө 06 цаг өнгөрч байхад би ажилдаа явах гээд гэртээ байж байтал манай эхнэр У над руу яриад Жимбий зоогийн газрын үүдэнд 2 залуу явж байгаад нэг нь намайг зодчихлоо, одоо тэр хоёр энд явж байна гэж утсаар ярихаар нь би гэрээсээ гараад такси бариад Драгон дээр очиход Номин их дэлгүүрийн хажууд 2 залуу алхаад явж байсан. Манай эхнэр тэр хоёрын араас нь дагаад алхаж байсан ба У надад энэ хоёр залуу гэж хэлтэл нөгөө хоёр залуу хэлэхийг нь сонсоод зугтаахаар нь би араас нь нэгийг нь хөөж сүлжмэлийн автобусны буудал дээр очиж барьж аваад Драгон руу чирж аваачаад цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 192х/

 

Гэрч А.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр Б над руу орой 21 цагийн үед яриад Хархорингийн урд уулзацгаагаад ... бааранд орж пиво ууцгааж байгаад уг баарыг хаахад нь гарцгаасан. Тэгээд баарнаас гараад би Б-г дагаад Драгон төв орж буудалд орж унтахаар болоод явцгаасан. Шинэ драгон төвийн хажуу талд байх зочид буудлын гадаа очоод би гадаа нь үлдээд Б дотогшоо орсон. Намайг зогсож байхад дотор талд чимээ шуугиан болоод Б ганцаараа гараад ирэхээр нь бид хоёр явж тамхи аваад байж байтал араас нэг эмэгтэй хүрч ирээд тамхи зарж байсан эгчид нэг юм хэлээд та хоёр наанаа байж бай, манай нөхөр ирж байгаа гэхээр нь бид хоёр зугтъя гэж хоорондоо ярилцаж байгаа зугтацгаасан, тэгээд би баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 194х/

 

Шүүгдэгч Н.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 6 дугаар сарын 02-ны орой өөрийн найз Б-н хамт 1 дүгээр хорооллын урд явж жоохон паабад сууж байгаад шөнө 04 цагийн үед паабаас гараад Драгоны тийшээ явж буудалд орж амрахаар Шинэ Драгон төвийн хойд талын зочид буудал руу орох гэсэн чинь үүдэн дээр нь гар дээрээс наймаа хийдэг хүүхэн зогсож байхаар нь би наад буудалд чинь өрөө байна уу гэсэн чинь тэр хүүхэн бахйгүй гээд намайг хойшоо түлхээд газар унагаахаар нь би босож ирээд нөгөө хүүхний өөрийг буцаагаад түлхээд газар унагаад шууд Б-н хамт яваад өгсөн. Тэгээд цаашаа яваад ширхэгээр тамхи зардаг эгч дээр очоод тамхи аваад зогсож байсан чинь нөгөө хүүхэн хол очиж зогсоод утсаараа хүн дуудаад нөгөө хүмүүс чинь энд байна гээд байсан. Тэгэхээр би буудлын үүдэнд маргалдаж, түлхэлцсэн хүүхэн хүн дуудаж зодуулах гэж байна гэж бодоод Б бид 2 хоёр тийшээ зугтаасан чинь Б баригдсан гээд цагдаагаас над руу залгаад, би цагдаагийн газар хэд хоногийн дараа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 211-212х/ зэрэг болно.

 

Шүүхээс  дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах дүгнэлт, шийдвэрийг гаргав. Үүнд:

 

Гэм буруутайд тооцох хэсэг:

I/ Шүүгдэгч Н.Ч нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоонзоорь луу явах зам дагуу байрлах үерийн далан дотор хамт ажилладаг хохирогч Б.Зыг “дахиж пиво авсангүй”  гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Зын шүүхийн хэлэлцүүлэгт  болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн орчим ажлын Ч, Г нартай Цэргийн хотхонд байдаг нэрийг нь мэдэхгүй 2 давхар байшинд байдаг паабад орж, эхлээд 1, 1 пиво,  0,75 литрийн Улаанбаатар архи авч бид 3 хувааж уусан. Тэгээд архиа хувааж ууж дуусахад Г, Ч хоёр 0,5 литрийн Улаанбаатар архи аваад тэр 2 хувааж уусан, би хажууд нь пиво ууж байсан. Тэгээд тэр паабаас нилээн шөнө орой болсон байхад /цаг санахгүй байна/ гараад Г, Ч бид хоёрыг Ногоон зоорь луу дөхүүлж өгч цуг алхаж байгаад таксинд суугаад гэр лүүгээ явсан. Ч бид 2 цаашаагаа гэр лүүгээ алхаад явж байтал Ч “дахиад пиво авах мөнгө байна уу, дахиж нэмж ууя” гээд байсан надад мөнгө байхгүй гээд бид 2 хоорондоо маргалдаад заамдалцсан. Тэгэхэд Ч намайг куртикны захаар боосон. Тэгэхэд надад боолт ороод би ухаан алдсан. Чулаанбаатар надад гэмтэл учруулсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд ухаан ороход Чын гэрт маргааш өглөө нь сэрсэн. Тэгээд би босоод гэртээ ороод унтаж байгаад бие эвгүйрхээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд тархинд цус харваж, нурууны яс хугарсан байна эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн. Тэгээд Чт гомдол гаргасан... ...Ч намайг боож, ухаан алдуулаад толгой, нуруу руу өшиглөсөн. Би хальт ухаан орох үед Ч миний нуруу руу өшиглөж байгаад толгой, дагз руу өшиглөх үед би дахин ухаан алдсан. Би сайн санаж байна. Баримттай хохирол гэвэл 2.217.653 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс Ч 700.000 төгрөгийг өгсөн. Одоо би Чаас 1.517.653 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 21, 164х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч Б.Зын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 х/

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №930 дүгнэлтэд:

            а/ Б.Зын биед бүсэлхийн 2, 3-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, тархины зөөлөн бүрхүүл доох цус харвалт, хамар ясны хугарал, зүүн хацар, баруун нүдний зовхи, баруун даланд зулгаралт, нуруу, зүүн чамархайд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            б/ Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.         в/ Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

            г/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            д/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь Эилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-ийн 152х/       

 

            Б.Зын өвчний түүх /хх-ийн 47-56 х/

 

Гэрч Э.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...З залгаад “миний бие өвдөөд байна” гэхээр нь гэртээ явж очтол З орондоо босож чадахгүй хэвтэж байсан. Нүүр нь битүү шалбарч шархтай болсон, хүзүү нь боолгосон юм шиг тойроод улайсан, толгойных нь нэг тал нь битүү хавдсан байсан. Дээгүүрээ нүцгэн хэвтэж байхаар нь би доош нь харуулж нурууг нь үзэхэд нуруу нь тэр чигтээ хөхөрсөн, бөөрөн тус газар нь том арзгар гутлын ором мөр болсон байсан. Бие нь маш хүнд хөдөлж чадахгүй байхаар нь би нуруун дээр нь наалт нааж маргааш болоход З хэвтэж байснаа хөл гар нь татаад ухаан алдаж унасан. 30-40 минут ухаангүй байж байгаад ухаан орсон. Тэгээд эмнэлэг явсан. ...Зын нурууных нь арьсан дээр 40 орчим размерын 1 хүний 2 ширхэг гутлын мөр байсан. Яг адилхан хээтэй, арзгар гутлын мөр байсан. ...Куртик нь 2 ханцуйгаараа салж урагдсан, куртикных нь малгай нь тасарсан, чирэгдэж боолгосон юм шиг урагдаж үрчийсэн байдалтай байсан. Цус, нуруун дээр нь гарсантай адилхан гутлын мөр болсон байсан. Хар ботинк гутал нь чирэгдсэн юм шиг үрэгдэж хажуу талаараа зулгарсан байсан. Өмд нь одоо хүртэл олдохгүй байгаа. Цэнхэр жинсэн өмд өмсөж явсан байсан гэсэн. Малгай нь хавар цас хайлахад манай хашааны арын гудамжнаас цасан доороос гарч ирсэн. Өөрөө цохиулаад ухаан алдаад тэрнээс хойш юу ч санахгүй байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 160-161х/

 

Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн үед Ч, З бид гурав караоке ороод 1, 1 шилтэй пиво уугаад, нэмээд 0,75 литрийн Улаанбаатар архи авч гурвуулаа хувааж уугаад, нэмээд 0,5 литрийн Улаанбаатар архи аваад Ч З хоёр хувааж уусан. Тэгээд тэр газраас 23 цаг болох гэж байхад гараад би тэр хоёрыг гэрийнх нь зүг 100 метр орчим алхаад дөхүүлж өгөөд автобусны буудал дээрээс такси бариад залуус хотхон руу эхнэр хүүхэд рүүгээ явсан. Ч, З хоёр цаашаагаа гэр лүүгээ чиглээд алхаад явсан.Ч нь ахиад архи уух гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 х/

 

Н.Чын  мөрдөн байцаалтад өгсөн тайлбар: “...Би нэг ухаан ороход З газарт уначихсан, би Золоог босоо явъя гэчихсэн зогсож байсан. ...Миний биед  учирсан гэмтэл шарх зовиур байхгүй зүгээр байсан” /хх-ийн 9х/

 

            Шүүгдэгч Н.Чын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 30-ны оройн 20 цагийн үед Г, З бид 3 Цэргийн хотхоны замын урд байрлах 2 давхар объектын 2 давхарт байрлах нийтийн караокетэй паабад орж 0,75 литрийн Улаанбаатар архи, 3 пиво авч ууж суусан. Архи ууж байх хооронд ажил төрөл ярьж суугаад, архиа дуусгаад 0,5 литрийн Улаанбаатар архи аваад ууж дуусгаад тэр газраас гарсан. Нэг ухаан ороход З цустайгаа хутгалдчихсан газар хэвтчихсэн байсан. Тэгээд би босоорой гээд зуураад татаад байсан санагдаж байна. Тэгээд үргэлжлүүлээд юу болсныг санахгүй өглөө сэрсэн. Өглөө сэрэхэд З манай гэрээс явлаа гээд гараад явж байсан. Миний куртик цус болчихсон байдалтай байсан. Би босоод ажилдаа явах гээд хувцсаа өмсөж байтал Зын гар утас манай гэрт байхаар нь Зын утсыг гэрт нь оруулж өгөхөд Зын нүүр ам нь шалбарчихсан байдалтай цус болсон байсан... Би болсон явдлын талаар санахгүй байна. Би тэр өдөр хар өнгийн хавар намрын ботинк гутал өмсөж явсан. Би 39-40 размерын гутал өмсдөг. Тэр гутал маань 40 расмерын гутал байсан. Гутал маань муудсан байсан учраас хуучин хувцаснуудтайгаа нийлүүлээд шатаачихсан.Би өөрийгөө Зтай маргалдах зодолдох шалтгаан байгаагүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42, 43, 45, 144 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

 

II/ Шүүгдэгч Н.Ч нь 2017 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 06 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон вокзал дээр байрлах “Жимбий” зоогийн газрын дэргэд хохирогч Д.Уийг  “...түлхлээ” гэх шалтгааны улмаас түүнийг заамдан хоолойг нь боож, толгой руу нь цохиж, хана мөргүүлэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өглөө 05 цаг 50 минутын үед бага зэргийн халамцуу танихгүй 2 залуу ирээд надаас буудал асуусан. Би буудал байхгүй гэж хэлсэн чинь байгаа гэж байна ш дээ гээд намайг зодсон залуу миний цээж рүү гараараа түлхэхээр нь би зөрүүлээд цээж рүү нь зөөлөн түлхэж эгч нь бараагаа гаргая гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн намайг заамдаж хоолой боогоод гараараа миний толгойн ар дагз руу 2 удаа цохиод хана мөргүүлээд би ухаан алдсан. Ухаан алдсан байхад баруун бугалга руу өшиглөсөн байсан.

Миний баруун бугалга хөхөрч цус хурсан байсан. Тэгээд би ухаан орж
сэргээд нөхөрлүүгээ залгаад нөхрөө дуудсан. Тэр хоёр залуу тэнд байдаг Номин супермаркетын дэргэд жижиглэнгээр юм зардаг эгчээс тамхи аваад зогсож байхаар нь би очоод та хоёр хүн зодчихоод яваад өгч байгаа юм уу гэж асуутал дуугай байгаарай гичий минь гэж хэлчихээд тэнд байсан автобусыг тойроод явсан. Тэр үед манай нөхөр ирж таараад тэр хоёр залууг хөөж байгаад намайг зодсон залуугийн хамт явсан нөгөө залууг нь барьж аван цагдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 190-191х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7397 тоот дүгнэлтэд:

         а/ Д.Уийн биед тархины доргилт, баруун бугалганы цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

         б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          в/ Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           г/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

           д/ Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 203х/

 

            Шинжээч М.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь газар унагаах, хана маргүүлэх аль ч үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 200х/

 

Гэрч З.А-н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн орчим 2 залуу над руу ирээд эгчээ энд хүүхэн байдаг уу гээд асуусан бөгөөд нэг залуу нилээн согтуу нөгөөх нь бараг эрүүл байсан. Тэгэхээр би юу яриад байгаа юм, тийм юм байхгүй гэсэн чинь хойшоо эргээд явсан. Түүнээс хойш нээх удалгүй байж байсан чинь манай хажууд наймаа хийдэг Д.Уийн 9 настай охин уйлаад гүйгээд ирсэн. Тэгээд би юу болов гээд харсан чинь над руу ирж хүүхэн асуугаад байсан хоёр залуугийн согтуу залуу нь Уийг газар унагаасан байдалтай, Уийн хувцас нилээн шороо болсон, нөгөө залуу Уийн заамдаж бариад зочид буудлын гадна талын ханыг толгойныхон ар дагзаар мөргүүлээд байхаар нь би одоо болиоч, яагаад хүүхэд уйлуулаад хүн зодоод байгаа гэсэн чинь нөгөө залуу Уийг тавиад над руу эргэж ирээд эгчээ тамхи өгчих гээд надад 20.000 төгрөг өгөхөөр би тамхи өгөхгүй, хариултыг өгөхгүй цаана У нөхрийгөө дуудаж байгаа сонсоод байж байсан чинь нөгөө согтуу залуу намайг пиздаа минь мөнгө өгөөдөх чи гээд миний цаасан хайрцаг нь дээр байсан эд зүйлийг буулгаад хаясан. Тэгээд би нөгөө 20.000 төгрөгийг нь Ут өгөх гэсэн чинь согтуу залуу 20.000 төгрөгөө миний гарнаас булааж аваад нөгөө хоёр залуу Уийн нөхрийг гүйгээд ирсэн чинь хоёр тийшээ зугтаасан. Тэгээд Уийн нөхөр Ш ирээд Уийг зодсон залуугийн хамт явсан залууг бариад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 195-196х/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...Гэрч 3.А-г гаднаас өрөөнд оруулж 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Д.Уийг зодсон залуу энэ 4 хүний дунд байна уу, байгаа бол та зааж өгнө үү гэхэд гэрч З.А 3 дугаарыг барьж байсан Н овогтой Ч-ы заав. Та ямар содон шинж тэмдэгээр заав гэхэд тухайн үед энэ залуу ирээд мөнгө булааж авсан нүүр царай мөн байна гэв...” гэжээ. /хх-ийн 185-187х/

 

Гэрч Н.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У өглөө бараагаа гаргах гэж байгаад нэг залууд зодуулаад нөхөртэйгөө эмнэлгээр явж байгаа гэж манай тэрүүгээр зогсож байдаг А надад хэлсэн. Түүнээс хойш нилээн хэд хоног У ажилдаа гараагүй, толгой тархи нь өвдөөд гэртээ байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 197-198х/

 

Гэрч Д.Ш-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өглөө 06 цаг өнгөрч байхад би ажилдаа явах гээд гэртээ байж байтал манай эхнэр У над руу яриад Жимбий зоогийн газрын үүдэнд 2 залуу явж байгаад нэг нь намайг зодчихлоо, одоо тэр хоёр энд явж байна гэж утсаар ярихаар нь би гэрээсээ гараад такси бариад Драгон дээр очиход Номин их дэлгүүрийн хажууд 2 залуу алхаад явж байсан. Манай эхнэр тэр хоёрын араас нь дагаад алхаж байсан ба У надад энэ хоёр залуу гэж хэлтэл нөгөө хоёр залуу хэлэхийг нь сонсоод зугтаахаар нь би араас нь нэгийг нь хөөж сүлжмэлийн автобусны буудал дээр очиж барьж аваад Драгон руу чирж аваачаад цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 192х/

 

Гэрч А.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр Б над руу орой 21 цагийн үед яриад Хархорингийн урд уулзацгаагаад ... бааранд орж пиво ууцгааж байгаад уг баарыг хаахад нь гарцгаасан. Тэгээд баарнаас гараад би Б-г дагаад Драгон төв орж буудалд орж унтахаар болоод явцгаасан. Шинэ драгон төвийн хажуу талд байх зочид буудлын гадаа очоод би гадаа нь үлдээд Б дотогшоо орсон. Намайг зогсож байхад дотор талд чимээ шуугиан болоод Б ганцаараа гараад ирэхээр нь бид хоёр явж тамхи аваад байж байтал араас нэг эмэгтэй хүрч ирээд тамхи зарж байсан эгчид нэг юм хэлээд та хоёр наанаа байж бай, манай нөхөр ирж байгаа гэхээр нь бид хоёр зугтъя гэж хоорондоо ярилцаж байгаа зугтацгаасан, тэгээд би баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 194х/

 

Шүүгдэгч Н.Ч-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 6 дугаар сарын 02-ны орой өөрийн найз Б-н хамт 1 дүгээр хорооллын урд явж жоохон паабад сууж байгаад шөнө 04 цагийн үед пабаас гараад Драгоны тийшээ явж буудалд орж амрахаар Шинэ Драгон төвийн хойд талын зочид буудал руу орох гэсэн чинь үүдэн дээр нь гар дээрээс наймаа хийдэг хүүхэн зогсож байхаар нь би наад буудалд чинь өрөө байна уу гэсэн чинь тэр хүүхэн байхгүй гээд намайг хойшоо түлхээд газар унагаахаар нь би босож ирээд нөгөө хүүхний өөрийг буцаагаад түлхээд газар унагаад шууд Б-н хамт яваад өгсөн. Тэгэхээр би буудлын үүдэнд маргалдаж, түлхэлцсэн хүүхэн хүн дуудаж зодуулах гэж байна гэж бодоод Б бид 2 хоёр тийшээ зугтаасан чинь Б баригдсан гээд цагдаагаас над руу залгаад, би цагдаагийн газар хэд хоногийн дараа ирсэн. Би тэр хүүхнийг хана мөргүүлээгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 211-212х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Н.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх, асуултад хариулахдаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн гэж мэдүүлсэн ба улмаар мөрдөн байцаалтад дараах мэдүүлгийг өгчээ. Тухайлбал, хохирогч Ж.З-н эрүүл мэндэд гэмтэл учруулсан эсэх  тухайд: “...Нэг ухаан ороход З цустайгаа хутгалдчихсан газар хэвтчихсэн байсан. Тэгээд би босоорой гээд зуураад татаад байсан санагдаж байна. Би өөрийгөө З-тай маргалдах зодолдох шалтгаан байгаагүй гэж бодож байна” гэж, хх-ийн 42, 43, 45, 144 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Мөн хохирогч Д.У-н эрүүл мэндэд гэмтэл учруулсан тухайд: “...тэр хүүхэн байхгүй гээд намайг хойшоо түлхээд газар унагаахаар нь би босож ирээд нөгөө хүүхнийг өөрийг нь буцаагаад түлхээд газар унагаад шууд Б-н хамт яваад өгсөн. Би тэр хүүхнийг хана мөргүүлээгүй” гэж /хх-ийн 211-212х/ мэдүүлснийг гэм буруу дээр маргаж байна гэж үзэх үндэстэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Ч нь хохирогч нарт учруулсан гэмтлийг өөрийн үйлдлээс үүссэн талаар маргаж байгаа атлаа гэм буруу дээр маргахгүй гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

 

Дээрх хэргүүдийн үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаант холбоо зэрэгт хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгвөл, шүүгдэгч Н.Ч нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг байдал нөлөөлсөн буюу тэрбээр архи уусан үедээ дээрх хэргүүдийг үйлдсэн, тодруулбал, архи уусан үедээ бусад руу дайрч эрүүл мэндэд  халдан хүч хэрэглэдэг, хэл амаар доромжилдог, бүдүүлэг зан авир гаргадаг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байх ба хүч хэрэглэснээс бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд учирсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон,  мөн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, бусад нотлох баримтууд нь Н.Ч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон байх тул  шүүгдэгч Н.Ч-г дээрх хэргүүдийг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэх  үндэслэл болно.

Харин шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Д.У-г түлхсэн, Ж.З-г зодсоноо санахгүй байна, зодолдох шалтгаан байхгүй” гэсэн мэдүүлгүүд нь  өөр бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

          Иймд шүүгдэгч Н.Чыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй  байна.  

 

          Шүүгдэгч Н.Ч нь Ховд аймаг дахь Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 х/, Сум дундын 25 дугаар шүүхийн шийтэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-94 х/ зэргээр тогтоогдлоо.

 

          Эрүүгийн хариуцлагад тооцох хэсэг:

Шүүгдэгч Н.Ч-г хохирогч Ж.З-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хохирогч Д.У-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.  

Учир нь, Дээрх үйлдэл тус бүрээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар түүний гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Н.Ч нь хохирогч нарт учруулсан хохирлоо төлж бүрэн барагдуулаагүй, ажил хөдөлмөр тогтвортой эрхэлдэггүй, орлогын эрх үүсвэрийг тодорхойлсон баримтууд хэрэгт авагдаагүй байх тул түүнд торгох ял оногдуулах нь зохимжгүй байна. Иймд Н.Ч-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт  заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

          Хохирол төлбөрийн тухайд:

          Хохирогч Б.З нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, Эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин гэж  2.217.653 төгрөг нэхэмжилж  боловч хавтаст хэрэгт 702.653 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх ба шүүгдэгч Н.Чаас 700.000 төгрөгийг хүлээн авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул дээрх мөнгөний зөрүү болох 2.653 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор байна. /хх-ийн 164, шүүх хуралдааны тэмдэглэл/

          Харин хохирогч Б.З нь ажилгүй байсан хугацааны цалин болох 1.517.653 төгрөг, цаашид гарах Эилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Учир нь, Б.Зын гаргаж өгсөн “Астилла Увс”ХХК-ны “...Б.З нь 750.000-100.000 төгрөгийн цалинтай ажилладаг” гэсэн цалингийн тодорхойлолт нь түүний орлогыг бүрэн илэрхийлэхгүй байгаа тул шүүгдэгчээс одоогоор гаргуулах боломжгүй байна.  

 

          Мөн хохирогч Д.У нь 400.000 төгрөгийн Эилгээ хийлгэсэн, уг зардлаа нэхэмжилнэ гэх боловч 80.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Н.Чаас 80.000 төгрөгийг гаргуулах, харин хохирогч Д.У нь шүүгдэгчийн үйлдлээс болж учирсан эрүүл мэндтэй холбоотой хийлгэсэн Эилгээнийхээ зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Н.Чын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овогт Н-н Чыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  

2. Шүүгдэгч Н.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 490 /дөрвөн зуун ер/ цагийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялын 8 цагийн  ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чаас 82.653  /наян хоёр мянга зургаан зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Зт 2653 төгрөгийг, хохирогч Д.У д 80.000 төгрөгийг тус тус олгож, мөн хохирогч Д.У , Б.З нар нь шүүгдэгчийн үйлдлээс болж учирсан эрүүл мэндтэй холбоотой хийлгэсэн Эмчилгээнийхээ зардал, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ