Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2019/0610

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******ӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: “Х******* *******” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч С.******* 2018 оны 6 дугаар сар 29-ний өдөр 0005525 дугаартай “Х******* *******” ХХК-д 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч С.******* 2018 оны 6 дугаар сар 29-ний өдөр 0005525 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж, “Х*******.мн” ХХК- д 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл оногдуулсан шийдвэрийг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.  Өмнө дурдсан торгуулийн хуудсанд бичсэн гомдол гаргах зааварт 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах тухай дурдсан байсан. Энэ дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч С.*******д холбогдуулан 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан манай гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай захирамжийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гаргасан. Энэ захирамжид дурдсаны дагуу "Х******* *******

" ХХК нь дээд шатны захиргааны албан тушаалтан болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Л******* 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр гомдол гаргасан болно. Гэвч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг 2018 оны 9 дүгээр сарын 4-ны өдрийн албан тоотоор ирүүллээ. Ийнхүү захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдсан тул шүүхэд энэхүү гомдлыг дахин гаргаж байна.

Улсын ахлах байцаагч С.******* зөрчлийн хэрэг бүртгэл явуулах хугацааг зөрчсөн байна. “Т******* зочид буудал” ХХК-ийн өргөдлийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 25-нд зөрчлийн хэрэг нээсэн байдаг. Ерөнхий байцаагч Б.Л******* тус хугацааг 2018 оны 6 дугаар сарын 22-н хүртэл 14 хоногоор сунгасан. Ийнхүү зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 29-нд шийтгэлийн хуудас үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг зөрчсөн байна.

'Т******* Зочид буудал" ХХК-ийн нийтэд ил болгон, өөрийн bestwesternmongolia.mn https://www.facebook.com/bwtuushin/ сайтуудаар хэрэглэгчдэд түгээж байгаа мэдээллийг “Х******* *******” сайтад байршуулж, уг сайтын хэрэглэгчид "Т******* Зочид буудал" ХХК руу

харилцах, уг зочид буудлын үйлчилгээг авах боломж олгосон үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

а. "Зар сурталчилгаанд ашиглах" гэдэг үйлдлийг "мэдээлэл цуглуулах, түгээх, мэдээлэл хайх" үйлдлээс ялгаатай авч үздэг. Өөрийн бараа бүтээгдэхүүнийг таниулах, борлуулалтыг идэвхжүүлэх зорилготой зар сурталчилгааг Зар сурталчилгааны тухай хуулийн 3.1.1-д тодорхойлсон байдаг2. "Х*******.мн" ХХК ийм зар сурталчилгаа захиалаагүй, бүтээгээгүй, түгээгээгүй, ийм зар сурталчилгаанд Т*******г ашиглаагүй юм. Зөвхөн зочид буудлын мэдээллийг цуглуулж, хэрэглэгчдэд хайлт хийх, зочид буудлын мэдээлэл олж авахад туслах үйл ажиллагааг Х*******.мн ХХК туршилтын журмаар явуулж байгаа.

Хэрэв Google-ийн сайтаар ороод хайлт хийгээд Т*******гийн мэдээлэл гарч ирвэл

Google -г мөн шийтгэх үү. Т*******гийн фэйсбүүк рүү ороод шэйр хийхэд зөрчил болох уу. Болохгүй, учир нь өөрийн зар сурталчилгаанд ашигласан үйлдэл биш.

B. "Х*******.мн" ХХК нь өөрийн зар сурталчилгаанд "Т******* Зочид буудал" ХХК- ийн нэр, бэлгэдэл зэргийг ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжих тохиолдолд дээрх заалтыг хэрэглэх ёстой.

Хуулийн зорилго ийм. Т******* Зочид буудлын нийтэд ил мэдээллийг өөр сайтад байршуулсны улмаас уг зочид буудлын ямар эрх ашиг хөндөгдөж, ямар хохирол учирсан, эсхүл

Х*******.мн ХХК үүнээс ямар ашиг орлого олсон, хэрэглэгч яаж хохирсон эсэхийг тогтоож байж дээрх заалтыг хэрэглэх ёстой. Өөрийн зочид буудлын мэдээллийг нийтэд түгээхийг Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 ба 10.1.3-д заасны дагуу зочид буудлуудад үүрэг болгосон бөгөөд ийм мэдээллийг Х*******.мн түгээх нь Т******* Зочид буудалд ашигтай, уг зочид буудалд учирсан ямарч хохирол байхгүй. Х*******.мн ХХК мэдээллийг түгээснээр хэрэглэгчээс төлбөр, хураамж авдаггүй. Мэдээллээ байршуулсан компаниас төлбөр авч ажилладаг. Т*******тай гэрээ байгуулаагуй учир төлбөр авч байгаагүй. Х*******.мн ашиг олсон, хөрөнгөжсөн зүйл байхгүй. Хэрэглэгч хохирох шалтгаан үндэс мөн байхгүй.

3. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь зөрчил шалган шийдвэрлэхдээ хуулийн нэр томьёо, ойлголтыг нэг бүр ойлгомжтой, нийтлэг байдлаар тухайн зөрчлийн тохиолдолд хэрэглэх ёстой. Ямар бүтээгдэхүүний зар сурталчилгаанд "Т******* зочид буудал" ХХК-ийг ашигласан, мөн уг компани нь нийтэд танил, нэр хүнд бүхий компани уу гэдгийг тодорхой шалгуураар тогтоох ажлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хийсэнгүй. "Т*******" тээвэр зууч гэдгээр нийтэд танил. Харин зочид буудал гэдгээр нь түүнийг олон нийт сайн мэдэхгүй.

4. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь захиргааны байгууллагын хувьд гомдол гаргагчид урьдчилан мэдэгдэх, мэдээлэл авах, тайлбар гаргах боломжоор хангах арга хэмжээ авсангүй, хүнд сурталтай байлаа. Гомдол гаргагчийг шийдвэр, зөрчлийн хэргийн материалтай танилцах, хуулбарлан авах боломжоор хангаагүй, өмгөөлөгчид гэрээ байхгүй гэсэн хууль бус шаардлага тавиад хэргийн материалыг хуулбарлан авах боломж өгөөгүй Улсын ахлах байцаагч М.*******ын үйлдэлд гомдолтой байна.

5. Манай компанийн бүх 7 ажилтны нэг сарын цалингийн дүн 5 сая төгрөг хүрэхгүй. Ийм хэмжээний шийтгэлийг үндэслэлгүй, шударга бусаар, дур зоргоор оногдуулна гэдэг шинээр бизнес эхлүүлэхээр зүтгэж буй бидний ажил үйлсэд ноцтой сөрөг үр дагавартай. Зар сурталчилгааны тухай хуулийн зорилгод тусгасан шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг бид явуулаагүй. Т******* зочид буудалд бидний бизнесийн өрсөлдөгч биш, уг зочид буудалтай өрсөлдөх шалтгаан бидэнд байхгүй. Уг зочид буудлын нийтэд болон хэрэглэгчиддээ

түгээсэн мэдээллийг цуглуулж өөрийн Х*******.мн сайтад тавьснаар хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулах зүйлийг бидний зүгээс гаргах үндэсгүй.” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Т******* зочид буудал” ХХК-аас ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу улсын ахлах байцаагч С.******* би “Х******* мн” ХХК-д холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1802000230 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг зөрчсөн гэх тухайд: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Т******* зочид буудал” ХХК-аас “Х******* мн

” ХХК нь зөвшөөрөлгүй тус компанийн мэдээллийг байршуулсан” гэх талаарх гомдлын дагуу “Х******* мн” ХХК-д холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 25- ны өдөр 1802000230 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.

1. 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын ерөнхий байцаагч Б.Л******* Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 14 хоногоор буюу 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 22- ны

өдөр хүртэл сунгасан.

2. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Б.М******* Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 30 хоногоор буюу 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.5-д заасан, 2.3 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу хэрэг бүртгэлтийн хугацааг сунгаж, хуулийн хугацаанд шийтгэлийн хуудсыг үйлдсэн болно. Энэхүү үйлдэл нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл биш юм.

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй гэх тухайд:

1. Гомдол гаргагч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлдээ Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2.3 дахь заалт гэж буруу бичсэн байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 6 дугаар сарын 29- ний өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0005525 дугаартай шийтгэлийн хуудаст “Х******* мн” ХХК-д холбогдох зөрчлийн хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шийтгэлийг ногдуулсан болно.

2. “Т******* зочид буудал” ХХК болон “Х******* мн” ХХК нар хамтран ажиллах гэрээ байхгүй, “Х******* мн

" ХХК нь өөрсдөө Т******* зочид буудлын мэдээллийг олж авч өөрийн вэб сайтад байршуулсан болох нь тогтоогдсон, Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 5 сарын 25-ны өдөр www.huree.mn сайтруу орж, мэдээллийг шалгахад //Huree.mn/listing-category/хурим/, /хурлын-танхим/ болон /tuushin-restaurant/ гэх байршлуудад Т******* зочид буудлын мэдээлэл байсан. Тус мэдээллийн холбоо барих утас 76117899 дугаар байсан. Энэ дугаар нь “Х******* мн” ХХК-ийн дугаар бөгөөд Т******* зочид буудлын 99076293 дугаарын утасруу дугаар шилжих үйлчилгээгээр шууд холбогдон ордог болох нь тогтоогдсон. 76117899 энэ дугаар нь “Х******* мн” ХХК дээр бүртгэлтэй “Скаймедиа корпораци” ХХК-ийн iр76 үйлчилгээний дугаар болох нь тогтоогдсон.

“Х******* мн" ХХК-ийн вэб

сайтад байршуулсан мэдээллийн эх үүсвэр тодорхойгүй байсан. 2018 оны 5 сарын 25-ны холбогдогч Т.Э*******ын мэдүүлэгт “Цахимаар болон мэдээллийн лавлахаас авсан мэдээллээ байршуулдаг...” гэсэн нь зарим аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр байршуулдаг болох нь нотлогдсон. Мөн “Х******* мн” ХХК-ийн 2018 оны 6 сарын 08-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичигт 2017 оны 11 сард Т******* зочид буудал ХХК-ийн ажилтан н.Саруулд хамтран ажиллах хүсэлт тавьсан. “Туршилтын журмаар хамтран ажиллая..," гэсэн хариу авсан гэх асуудлыг шалгахад 2018 оны 6 сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутын орчим н.Саруултай утсаар холбогдоход “Шийдвэр гаргах эрх бүхий хүн би бишээ, манай ерөнхий менежертэй уулзахыг зөвлөсөн би одоо ажлаасаа гарсан очиж мэдүүлэг өгөх боломжгүй талаар ярьсан. Албан бичгээр гаргасан хүсэлт, хариу байхгүй учир “Туршилтын журмаар ажиллая” гэсэн асуудлыг нотлох баримт байхгүй байна.

Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг” хэлнэ. Мөн хуулийн 3.1.5-д "мэдээлэх хэрэгсэл гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг" хэлнэ гэж заасан байдаг.

“Х******* мн” ХХК нь

вэб сайтын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд үйлчилгээний газруудын мэдээ, мэдээллийг төрөл тус б*******р нь ангилж веб сайтдаа байршуулж, тухайн аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж, түгээж ажилладаг байна. “Т******* зочид буудал" ХХК-аас ирүүлсэн гомдлын дагуу шалгахад ресторан, хүлээн авалтын төрлүүд, хурлын танхим гэх цэсүүдэд Т******* зочид буудлын танхимын зураг, үнийн мэдээлэл байршуулсан байсан. “Х******* мн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Э******* нь Т******* зочид буудалтай хамтран ажиллах гэрээ байхгүй гэдгийг 2018 оны 5 сарын 25-ны өдөр холбогдогчоос авсан мэдүүлэгт хэлсэн болно. Т******* зочид буудлын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг зөвшөөрөлгүй байршуулсан үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад энэ хуулийн 23.1-дэх хэсгийн заалт нэгэн адил хамаарна." гэж заасныг, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.3-т “Нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад тухайн хуулийн этгээдийн зөвшөөрлийг урьдчилан аваагүй бол ...торгоно." гэж заасныг зөрчсөн үйлдэл болж байна.

Гомдол гаргагч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байгаа зөрчилд оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдол нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Иймд гомдол гаргагч “Х******* мн” ХХК-ийн 0005525 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.******* нь Х*******.мн ХХК-ийг “зөвшөөрөлгүйгээр мэдээлэл ашигласан” зөрчил гаргасан гэж үзэн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005525 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дугаар зүйлийн 2.3 дах заалтаар 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Х*******.мн ХХК уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “Т******* зочид буудал ХХК-ийн нийтэд ил болгон өөрийн сайтуудаар түгээж байсан мэдээллийг Х*******:мн сайтад байршуулж уг сайтын хэрэглэгчид Т******* зочид буудал ХХК руу

харилцах, уг зочид буудлын үйлчилгээг авах боломж олгосон...үйлдлийг зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй, зар сурталчилгаанд ашиглах гэдэг үйлдлийг мэдээлэл цуглуулах, түгээх, мэдээлэл хайх үйлдлээс ялгаатай авч үзэх ёстой..., Т******* зочид буудал ХХК нь нийтэд танил, нэр хүнд бүхий компани мөн үү гэдгийг тодорхой шалгуураар тогтоох ажиллагааг хариуцагч хийгээгүй...” гэж тодорхойлжээ.

“Т******* зочид буудал ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргаж, түүндээ “...Х*******.мн вэб сайт нь манай компаниас албан ёсоор зөвшөөрөл аваагүй атлаа Т*******

зочид буудлын ресторан, хүлээн авалтын заалны зохион байгуулалтын зураг, үнэ, тариф заалны т*******с гэх мэт дотооддоо хэрэглэдэг мэдээллийг байршуулж сайтынхаа эзэмшлийн 76117899 дугаарыг тавьж үйлчлүүлэгч нарыг төөрөгдүүлж, үйл ажиллагаандаа ашиглаж байна, дээрхи утасны дугаарыг манай зочид буудлын борлуулалт, маркетингийн ажилтны гар утасны дугаартай давхар холбож тохируулга хийснээрээ бидний хийх гэж байгаа бизнесийн мэдээллийг авч тэдгээр түншүүд рүү 77357799, 77367799 дугааруудаас залгаж өөр зочид буудал, рестораныг санал болгох...зэргээр бидний бизнесийн үйл ажиллагаа, байгууллагын нэр хүндэд халдаж байна...” гэсэн гомдол гаргасныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.******* хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид бүтээгдэхүүн гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг хэлнэ” гэж, мөн хуулийн 3.1.5-д “ мэдээлэх хэрэгсэл гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерийн сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг хэлнэ” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 10.1 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт “нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад тухайн хуулийн этгээдийн зөвшөөрлийг урьдчилж аваагүй бол...хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзвэл Х*******.мн ХХК нь huree.mn вэб сайтыг эрхлэн явуулдаг байх ба үйл ажиллагааныхаа явцад Т******* зочид буудал ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, тус компаниас зөвшөөрөл аваагүй атлаа Т*******

зочид буудлын ресторан, хүлээн авалтын заалны зохион байгуулалтын зураг, үнэ, тариф заалны т*******с зэрэг мэдээллийг байршуулсан, түүнчлэн сайтынхаа эзэмшлийн 76117899 дугаарыг Т******* зочид буудлын борлуулалт, маркетингийн ажилтан н.Солонгоогийн 9907.... дугаар луу шилжих үйлчилгээгээр шууд холбогдох автомат тохируулга хийсэн үйлдлүүд нь тус тус тогтоогджээ.

Иймд Т******* зочид буудал ХХК-иас урьдчилж зөвшөөрөл авалгүйгээр тус байгууллагын мэдээллийг зар сурталчилгаанд ашигласан зөрчил гаргасан гэж үзэж Х*******.мн ХХК-ийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005525 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дугаар зүйлийн 2.3 дах

заалтаар 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Х*******.мн ХХК гомдолдоо “...мэдээллийг Х*******:мн сайтад байршуулж уг сайтын хэрэглэгчид Т******* зочид буудал ХХК руу

харилцах, уг зочид буудлын үйлчилгээг авах боломж олгосон...” гэж тайлбарлаж байх боловч Зар сурталчилгааны тухай хуулийн агуулгаас үзвэл тухайн тохиолдолд ч заавал урьдчилан зөвшөөрөл авсан байхыг шаардах ба энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулахаар хуульчилсан тул гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 дугаар тогтоолоор баталсан “Тоон контентийн

үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын 6 дахь хэсгийн “вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид тавигдах нөхцөл шаардлага” хэсгийн 6.4-т “мэдээ, мэдээллийн вэб сайт нь бусад вэб сайт руу холбоос хийж харуулахыг дараахь тохиолдолд хориглоно, үүнд хууль зөрчсөн мэдээлэл агуулаагүй  хэдий ч хэрэглэгчийг төөрөгдүүлсэн бол” гэж зааснаас үзвэл Х*******.мн вэб сайт нь энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчийн хувьд тогтоосон хориглолтыг зөрчсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Зөрчлийн тухай хуулийн 10.1 дугаар зүйлийн 2.3 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х*******.мн ХХК-иас гаргасан “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч С.******* 2018 оны 6 дугаар сар 29-ний өдөр 0005525 дугаартай “Х******* *******” ХХК-д 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хууль бус захиргааны акт болохоыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН