Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 378

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Н.Уранбайгаль /томилолтоор/,

            шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт О-н Б-д холбогдох 201724000415 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

          Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Налайх дүүргийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт О-н Б /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Аргүнт уруудах замд .... УНЛ улсын дугаартай Hyundai HD-240 маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зорчигч О.А-н амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судаллаа. Үүнд:

 

            Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 13-18х/

 

            Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22х/

 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...О-н А 1979 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод айлын ууганхүү болж төрсөн. Налайхад 10 дугаар ангиа төгссөн. 1998 онд МУИС-ын Геологи уул уурхайн ангид орж сураад 2002 онд төгссөн. Монголын алт компанид алт угаагчаар ажиллаж байсан. Хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Талийгаач гэр бүл, үр хүүхэд байхгүй. ...2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хайрга ачихаар манай 2 хүүхэд машинтайгаа гарч явсан. Налайхаас хайрга ачаад Ар гүнтэд буулгана гэж байсан. Орой 18 цагийн орчимд цагдаагаас над руу яриад 2 хүүхэд чинь осолд орсон байна, гэмтлийн эмнэлэг дээр ирнэ үү гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очиход А ухаантай байна гэсэн. Гэхдээ уулзаагүй. Б бэртэлтэй эмчилгээ хийлгэж байна гэсэн. Осол болсон газарт нь явж очсон. Маргааш нь машиныг том машинаар ачиж авч явсан. ...Маргааш өдөр нь хүү маань нас барсан. Тээврийн хэрэгсэл Хаан банкны барьцаанд байгаа. Эдийн засагч нартай нь уулзсан. Үлдэгдэл мөнгийг хугацаанд нь өгнө гэж ярьсан. Банкнаас үлдэгдэл мөнгөө төлөөрөй гэж хэлсэн.  Хаан банктай холбоотой ямар нэг асуудал байхгүй. Хүүд маань хөнгөн ял оноож өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

                  Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 71х/,

 

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 87-89х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1228 дүгнэлтэд:

 “1/ Талийгаач О.А-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан
шинжилгээгээр зүүн шилбэний шаант, тахилзуур ясны судас, мэдрэл гэмтсэн
арьс, зөөлөн эдийн дутмагшил бүхий ил бяцарсан хугарал, гэмтлийн гаралтай
бүрэн тасрал, аарцаг ясны баруун суудал ясны хугарал, баруун шилбэний
шаант, тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, шагайн үений мултрал,
өвчүү ясны хугарал, баруун 8,11-р хавирга, зүүн 8-11-р хавирганы хугарал,
баруун бөөрний өөхлөг эдийн цус хуралт, их бие, мөчдийн цус хуралт, зулгаралт
гэмтэл тогтоогдлоо. 2/Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 3/Талийгаач нь дээрх оношинд дурдсан хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас цус алдалтын болон гэмтлийн шокод орж нас баржээ. 4/АВО системээр В 3-р бүлгийн цустай байна. 5/Талийгаач нь элэгний хатуурал архаг өвчинтэй байсан нь үхэлд хүргээгүй байна” гэжээ. /хх-ийн 38-40х/

                 

                  Замын Цагдаагийн албаны шинжээчийн №342 дүгнэлтэд: “Hyundai HD240 маркийн .... УНЛ дугаартай автомашины жолооч О.Б нь Монгол Улсын ЗХД-ийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 56х/

 

Шүүгдэгч О.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 15 цагаас 16 цагийн хооронд би Хаан банкны эзэмшилд байдаг мөнгөлөг саарал өнгийн Нyundai НD240 маркийн .... УНЛ улсын дугаартай өөрөө буулгагч том оврын ачааны машиныг жолоодон кабиндаа төрсөн ах О.А-н хамт Гүнтийн зусланд айлд хайргаа аваачиж өгөх зорилгоор Налайхын Зуун мод нэртэй карерын газраас ойролцоогоор 25 тонн хайргаа ачаад хөдлөөд явсан. Тэгээд ойролцоогоор 17 цагаас 18 цагийн хооронд байхаа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Аргүнтийн даваа уруудах замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 20-30 км/ц-ийн хурдтай явж байтал гэнэт машин дайвалзаж ирээд тас буух шиг болоод замын урагшаагаа онхолдсон. Энэ үед шороо бУнаж, юу ч харагдахгүй байсан. Тэгээд би машинаас гарах гэсэн боловч хоёр хөл хавчуулагдаад гарч чадахгүй байхаар нь нилээн чанга нэг удаа туслаарай гээд орилосон боловч ямар нэгэн хүн ирээгүй. Гэтэл хэсэг хугацааны дараа баахан хүмүүс ирчихсэн байсан. Тэгэхээр нь би 105-т дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Улмаар онцгой байдлын алба хаагч нар ирж намайг машины кабинаас гаргаж аваад онцгой байдлын машинд суулгахад ах хажууд бага зэрэг ухаантай байсан ба тэгээд бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65, 68/

Шүүгдэгч О.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ар гүнт рүү айлд хайрга буулгах захиалга авсан. Хайргаа ачаад уруудаж явж байхад машин дайвалзаад, шороо бУнасан. Тэгсэн машин осолдсон байсан. Ах минь “Батаа, Батаа” гэж хоёр удаа орилсон. Би “ахаа амьд байна” гэж хэлсэн. Миний хоёр хөл юманд хавчуулагдсан байсан. Энэ явдлаас болж төрсөн ахыгаа алдсанд маш их харамсаж байна” /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 6 хуудас баримт зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин осол гаргаж  хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох тогтоогдсон байна. Тодруулбал,

 Шүүгдэгч О.Б нь 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Аргүнт уруудах замд .... УНЛ улсын дугаартай Hyundai HD-240 маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зорчигч О.А-н амь насыг хохироосон болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 13-18х/

 

            Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22х/

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хайрга ачихаар манай 2 хүүхэд О.Б, О.А нар нь машинтайгаа гарч явсан. Налайхаас хайрга ачаад Ар гүнтэд буулгана гэж байсан. Орой 18 цагийн орчимд цагдаагаас над руу яриад 2 хүүхэд чинь осолд орсон байна, гэмтлийн эмнэлэг дээр ирнэ үү гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очиход А ухаантай байна гэсэн. Гэхдээ уулзаагүй. Б бэртэлтэй эмчилгээ хийлгэж байна гэсэн. Осол болсон газарт нь явж очсон. Маргааш нь машиныг том машинаар ачиж авч явсан. ...Маргааш өдөр нь хүү маань нас барсан. Тээврийн хэрэгсэл Хаан банкны барьцаанд байгаа. Эдийн засагч нартай нь уулзсан. Үлдэгдэл мөнгийг хугацаанд нь өгнө гэж ярьсан. Банкнаас үлдэгдэл мөнгөө төлөөрөй гэж хэлсэн.  Хаан банктай холбоотой ямар нэг асуудал байхгүй. Хүүд маань хөнгөн ял оноож өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

                  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1228 дүгнэлтэд:

 “1/ Талийгаач О.А-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан
шинжилгээгээр зүүн шилбэний шаант, тахилзуур ясны судас, мэдрэл гэмтсэн
арьс, зөөлөн эдийн дутмагшил бүхий ил бяцарсан хугарал, гэмтлийн гаралтай
бүрэн тасрал, аарцаг ясны баруун суудал ясны хугарал, баруун шилбэний
шаант, тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, шагайн үений мултрал,
өвчүү ясны хугарал, баруун 8,11-р хавирга, зүүн 8-11-р хавирганы хугарал,
баруун бөөрний өөхлөг эдийн цус хуралт, их бие, мөчдийн цус хуралт, зулгаралт
гэмтэл тогтоогдлоо. 2/Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 3/Талийгаач нь дээрх оношинд дурдсан хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас цус алдалтын болон гэмтлийн шокод орж нас баржээ. 4/АВО системээр В 3-р бүлгийн цустай байна. 5/Талийгаач нь элэгний хатуурал архаг өвчинтэй байсан нь үхэлд хүргээгүй байна” гэжээ. /хх-ийн 38-40х/

                 

                  Замын Цагдаагийн албаны шинжээчийн №342 дүгнэлтэд: “Hyundai HD240 маркийн .... УНЛ дугаартай автомашины жолооч О.Б нь Монгол Улсын ЗХД-ийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 56х/

 

                  Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 87-89х/

 

Шүүгдэгч О.Б-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 15 цагаас 16 цагийн хооронд би Хаан банкны эзэмшилд байдаг мөнгөлөг саарал өнгийн Нyundai НD240 маркийн .... УНЛ улсын дугаартай өөрөө буулгагч том оврын ачааны машиныг жолоодон кабиндаа төрсөн ах О.А-н хамт Гүнтийн зусланд айлд хайргаа аваачиж өгөх зорилгоор Налайхын Зуун мод нэртэй карерын газраас ойролцоогоор 25 тонн хайргаа ачаад хөдлөөд явсан. Тэгээд ойролцоогоор 17 цагаас 18 цагийн хооронд байхаа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Аргүнтийн даваа уруудах замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 20-30 км/ц-ийн хурдтай явж байтал гэнэт машин дайвалзаж ирээд тас буух шиг болоод замын урагшаагаа онхолдсон. Энэ үед шороо бУнаж, юу ч харагдахгүй байсан. Ах минь “Батаа, Батаа” гэж хоёр удаа орилсон. Би “ахаа амьд байна” гэж хэлсэн. Тэгээд би машинаас гарах гэсэн боловч хоёр хөл хавчуулагдаад гарч чадахгүй байхаар нь нилээн чанга нэг удаа туслаарай гээд орилосон боловч ямар нэгэн хүн ирээгүй. Гэтэл хэсэг хугацааны дараа баахан хүмүүс ирчихсэн байсан. Тэгэхээр нь би 105-т дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Улмаар онцгой байдлын алба хаагч нар ирж намайг машины кабинаас гаргаж аваад онцгой байдлын машинд суулгахад ах хажууд бага зэрэг ухаантай байсан ба тэгээд бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгөөд явсан. Энэ явдлаас болж төрсөн ахыгаа алдсанд маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65, 68, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Б-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон, тэрбээр гэм буруутай байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

 Шүүгдэгч нь өөрийн гэм буруу дээр маргаагүй тул шүүх гэм буруутайд тооцох, түүнд эрүүгийн хуульд заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг нэг мөр явуулсан болохыг дурдав.

  

   Иймд шүүгдэгч О.Бг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

   Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдсан ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, О.Б-н хувийн байдал  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан байх тул шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бд хорих ял оногдуулахаар тэнссэн болно.

 

   Шүүгдэгч О.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. /хх-ийн 67х/

 

Шүүгдэгч О.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэж байгаа тул түүний ВСЕ ангиллын 494695 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлж, ... УНЛ улсын дугаартай Hyundai HD240 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О нь шүүгдэгч О.Бгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 28-29х, шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч О.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Б-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч У овогт О-н Бг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүгдэгч О.Б-н ВСЕ ангиллын 494695 дугаартай жолоочийн үнэмлэхийг  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлж, ... УНЛ улсын дугаартай Hyundai HD240 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.АЛТАНЦЭЦЭГ