Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2020/00027

 

 

 

 

 

 

2020 01 03 138/ШШ2020/00027

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4-р багт байрлах, 9029443 регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* 17-5 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д холбогдох,

Баривчлах байрны төлбөр 17380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 401 дүгээр шийтгэврээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-т зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын баривчлах байранд эдлэж гараад төлөгдвөл зохих 17380 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Цагдаагийн газраас нэхэмжилж байгаа 17380 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Б.*******; холбогдуулан баривчлах байрны төлбөр 17380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 401 дүгээр шийтгэврээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-т зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын баривчлах байранд эдлэж гараад төлөгдвөл зохих 17380 төгрөгийг төлөөгүй болох нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 401 дүгээр шийтгэвэр, 339 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч Б.******* нь баривчлах байрны төлбөр 17380 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.******* нь баривчлах байрны төлбөр 17380 /арван долоон мянга гурван зуун наян/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ