| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2020/00445/И |
| Дугаар | 138/ШШ2020/00641 |
| Огноо | 2020-05-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2020/00641
| 2020 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 138/ШШ2020/00641 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг, Хивсний 01 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Хатгин овогт******* *******гийн Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 03 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг
Нэхэмжлэгч Г.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 14 настайгаасаа эхлэн ажил хийж, 1965 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн Матад сумын Энхтайван нэгдэлд албан ёсоор малчнаар ажилд орж 1978 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан. Ингээд 1979 оноос Хүнсний трестэд ажилд орж 1986 оныг хүртэл ажилласан. Надад Матад сумын Энхтайван нэгдэлд ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байдаггүй, би ер нь олж харж ч байгаагүй юм. Нэгдэл тараад баримт материал нь устаж үгүй болсон байх. Матад сумын Засаг даргын тамгын газраас тодруулахад Энхтайван нэгдлийн баримт байдаггүй, аймгийн архивт л байдаг гэсэн. Үүний дагуу аймгийн архивт хандахад 1968 оны 07 сарын 08-ны өдрийн мөнгөн шагналаар шагнуулсан ганц л тогтоол олдсон. Надтай хамт ажиллаж байснаа гэрчлэх хүмүүс бол байгаа. Миний бие 2005 онд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон бөгөөд одоо шүүхээр ажилласан жилээ нэмж тогтоолговол үндсэн тэтгэвэр тогтоолгох болзол хангагдана гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг 1965 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Матад сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь 2005 онд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон байх бөгөөд одоо өндөр насны тэтгэвэрээ нэмэгдүүлэх зорилгоор улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд 1. Дорнод аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн болохыг баталсан Дорнод аймгийн Матад сумын Энхтайван нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын Тэргүүний бригад суурь малчдыг шагнах тухай 1968 оны 7 сарын 8-ны өдрийн №19/57 тоот тогтоол,
2. Нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн гэрч Л.Баатарчулуун, О.Товуучанаг нарын мэдүүлэг, тэдний иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Г.******* нь Дорнод аймгийн Матад сумын Энхтайван нэгдэлд 1968 оны 07 сарын 01-ний өдрөөс 1972 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд түүний улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэврээ нэмэгдүүлж тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтуудаар нэхэмжлэгч Г.******* нь 1965 оны 01 сарын 01-ний өдрөөс 1968 оны 06 сарын 31-ний өдрийг хүртэл, 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Матад сумын Энхтайван нэгдэлд ажиллаж байсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хатгин овогт******* *******/РД:*******/ нь Дорнод аймгийн Матад сумын Энхтайван нэгдэлд 1968 оны 07 сарын 01-ний өдрөөс 1972 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1965 оны 01 сарын 01-ний өдрөөс 1968 оны 06 сарын 31-ний өдрийг хүртэл, 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1978 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгт төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН