Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0873

 

Нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Төрийн өмчит хувьцаат компанийн зарласан УБЦТС/******* дугаартай Агаарын шугамын дамжуулагч утас Багц-3 Гант хөнгөн цагаан бүрээстэй дамжуулагч утас (6-10кв) нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Х******* ХХК-ийг хассан шийдвэрийг хүчингүй болгуулах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Төрийн өмчит хувьцаат компанийн зарласан УБЦТС/******* дугаартай Агаарын шугамын дамжуулагч утас Багц-3 Гант хөнгөн цагаан бүрээстэй дамжуулагч утас (6-10кв) нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А******* ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Төрийн өмчит хувьцаат компанийн зарласан УБЦТС/******* дугаартай Агаарын шугамын дамжуулагч утас Багц-3 Гант хөнгөн цагаан бүрээстэй дамжуулагч утас (6-10кв) нийлүүлэх Тендерт дахин үнэлгээ хийхийг захиалагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани болон Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Тус Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн зарласан УБЦТС/******* дугаартай Агаарын шугамын дамжуулагч утас Багц-3 Гант хөнгөн цагаан бүрээстэй дамжуулагч утас (6-10кв) нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Х******* ХХК-ийг хассан шийдвэрийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Энэхүү маргааныг хоёр тал шүүхээр шийдвэрлүүлэхгүй байхаар эвлэрч харилцан тохиролцсон тул манай компани гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгааг уламжилж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Х******* ХХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч Х******* ХХК нь "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Төрийн өмчит хувьцаат компанийн зарласан УБЦТС/******* дугаартай Агаарын шугамын дамжуулагч утас Багц-3 Гант хөнгөн цагаан бүрээстэй дамжуулагч утас (6-10кв) нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Х******* ХХК-ийг хассан шийдвэрийг хүчингүй болгуулах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Төрийн өмчит хувьцаат компанийн зарласан УБЦТС/******* дугаартай Агаарын шугамын дамжуулагч утас Багц-3 Гант хөнгөн цагаан бүрээстэй дамжуулагч утас (6-10кв) нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А******* ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Төрийн өмчит хувьцаат компанийн зарласан УБЦТС/******* дугаартай Агаарын шугамын дамжуулагч утас Багц-3 Гант хөнгөн цагаан бүрээстэй дамжуулагч утас (6-10кв) нийлүүлэх Тендерт дахин үнэлгээ хийхийг захиалагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани болон Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х******* ХХК нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Төрийн өмчит хувьцаат компанийн зарласан УБЦТС/******* дугаартай Агаарын шугамын дамжуулагч утас Багц-3 Гант хөнгөн цагаан бүрээстэй дамжуулагч утас (6-10кв) нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Х******* ХХК-ийг хассан шийдвэрийг хүчингүй болгуулах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Төрийн өмчит хувьцаат компанийн зарласан УБЦТС/******* дугаартай Агаарын шугамын дамжуулагч утас Багц-3 Гант хөнгөн цагаан бүрээстэй дамжуулагч утас (6-10кв) нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А******* ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Төрийн өмчит хувьцаат компанийн зарласан УБЦТС/******* дугаартай Агаарын шугамын дамжуулагч утас Багц-3 Гант хөнгөн цагаан бүрээстэй дамжуулагч утас (6-10кв) нийлүүлэх Тендерт дахин үнэлгээ хийхийг захиалагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани болон Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг буцаан олгохгүй болохыг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Н.Анармаад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ