| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2019/00903/И |
| Дугаар | 138/ШШ2020/00029 |
| Огноо | 2020-01-03 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2020/00029
| 2020 оны 01 сарын 03 өдөр | Дугаар *******8/ШШ2020/00029 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* ******* гудамжны 11 тоотод оршин суух, ЖЭ79032565 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 10 сарын 30-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Г.Чинзориг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Гэлэнхүүгийн Бүрэнтэй 1997 оноос дотносож улмаар нэг гэрт орсон бөгөөд 1997 оны 08 сард том охин , 2003 оны 07 сард бага охин нарыг төрүүлсэн. Миний нөхөр 2008 оны 02 сарын 09-ний өдөр бусдад хутгалуулан амиа алдсан бөгөөд 2 охиноо эцгээр нь овоглоогүй шалтгаанаар 2009 оны 09 сард шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгож тэжээгчээ алдсаны тэтгэмж авч эхэлсэн. Одоо халамжаас охин Энх-Уянгын эцгээр тогтоолгох шаардлага тавьсан тул 2003 онд төрсөн охин Н.Энх-Уянгын эцэг нь Г.Бүрэнхүү мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Гэрч Г.Энхцэцэг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: 1997 онд Д.******* манайд бэр болж ирж байсан. Миний дүү Бүрэн, ******* хоёр тэр цагаас хойш Төмөрзамд геологийн байранд манай ээжтэй хамт амьдардаг байсан. Хамт даавууны үйлдвэрт ажилладаг байсан. 1997 онд том охин , 2003 онд бага охин төрсөн. Миний дүү 2008 онд хүнд хорлогдож нас барсан. Нас барах хүртлээ эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байсан. нь миний дүү Г.Бүрэнгийн төрсөн охин мөн гэжээ.
Гэрч Т.Алтанцэцэг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Миний охин ******* нь Бүрэнтэй 1997 оноос эхлэн үерхэж нөхөрлөж байгаад хадмындаа хадмуудтайгаа хамт амьдарч эхэлсэн. Тэр цагаас хойш нөхрөө нас барах хүртэл 10 гаруй жил үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж хамт амьдарсан. Нөхөртэйгээ хамт даавууны үйлдвэрт ажилладаг байсан. Том охин 1997 онд, бага охин 2003 онд төрсөн. Манай хүргэн 2008 онд нас барсан санагдаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн авах зорилгоор охин Н.Энх-Уянгын төрсөн эцэг нь талийгч Г.Бүрэн мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Д.******* нь хамтран амьдрагч ******* 1997 оноос 2008 оны 02 сарын 09-ний өдрийг хүртэл гэрлэлтийн баталгаагүйгээр хамтран амьдарч байсан байх бөгөөд энэ хугацаанд том охин *******ийн нь 1997 оны 8 сарын 19-ний өдөр, бага охин *******ийн нь 2003 оны 7 сарын 10-ны өдөр тус тус төрсөн, нэхэмжлэгчийн хамтран амьдрагч Г.Бүрэн нь 2008 оны 02 сарын 09-ний өдөр нас барсан үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Дорнод аймаг дахь ******* сумын шүүхийн 2009 оны 8 сарын 07-ны өдрийн 500 дугаар шийдвэрээр Д.*******, Г.Бүрэн нарыг хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийн дагуу охин Н., Н. нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан, мөн охин Н. нь насанд хүрсэн байна.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд болон гэрч Г.Энхцэцэг, Т.Алтанцэцэг нарын мэдүүлгээр охин Н.Энх-Уянгын төрсөн эцэг нь талийгч Урианхай овогт Гэлэнхүүгийн Бүрэн// мөн болох нь батлагдаж байна.
Иймд нэхэмжлэгчийн насанд хүрээгүй хүүхдийн эцгийг тогтоох нь насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжээ үргэлжлүүлэн авахад эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэгч Д.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба шүүх хуралдаанаас чөлөөлөх тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудын хүрээнд нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг яявуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, *******3 дугаар зүйлийн *******3.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.7-д зааснаар 2003 оны 7 сарын 10-ны өдөр төрсөн ******* овгийн *******ийн Энх-Уянгын төрсөн эцэг нь Урианхай овгийн Гэлэнхүүгийн Бүрэн мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Д.******* нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН