Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 407

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг дарГж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Ж.Батхуяг,

            шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Х овогт Э-н Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, М овогт Л-н Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Г овогт Б-н Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, С овогт А-ы Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017010000071 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын байцаалт

Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, нөхөр 3 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сум, ... тоот оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621.1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан Х овогт Э-н Ц /РД:.../,

 

Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Баянгол дүүргийн ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харГзсан, М овогт Л-н Г /РД:.../,

 

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр хүүхдийн хамт, Баянгол дүүргийн ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,  Г овогт Б-н Б /РД:.../,

 

Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Гуут суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Баянгол дүүргийн ... ХХК-ийн байранд оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сүхбаатар ... тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт А-ы Б /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Ц нь “Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “А” зочид буудлын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 3,16 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, уг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн ... тоот өөрийн гэртээ хадГж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий зиплок түгжээ бүхий уутны хамт 0,43 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Л.Гөөр дамжуулан Б.Бд 350,000 төгрөгөөр худалдсан”,

Шүүгдэгч Л.Г нь “Э.Цийн худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 3,16 грамм “мөс” гэх нэршилтэй бодисоос 0,43 граммыг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 350,000 төгрөгөөр Б.Бд худалдахад урьдчилан амлаж хамжигчаар оролцсон”,

Шүүгдэгч Б.Б нь “Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 0.43 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Л.Гөөр дамжуулан Э.Цээс 350.000 төгрөгөөр худалдан авч хууль бусаар олж авсан, хадГсан"

Шүүгдэгч А.Б нь “Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сард үл таних хүнээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2 хэсэг нийт 1.2 грамм “Шавар” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл өөрийн биедээ хадГсан” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:  

Нэг: Шүүгдэгч Э.Ц нь “Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “А” зочид буудлын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 3,16 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, уг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн ... тоот өөрийн гэртээ хадГж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий зиплок түгжээ бүхий уутны хамт 0,43 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Л.Гөөр дамжуулан Б.Бд 350,000 төгрөгөөр худалдсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “... хэргийн газраас хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1ш, хуванцар соруул 1ш, тарианы усны хагарсан шил 1ш, зиклон ууттай мөс мэт зүйл 3 уут, мөн  цайван өнгийн зүйлээр бохирлогдсон хагархай тарианы усны шил,  тамхины хайрцаг дотр 2х4 см ууттай мөс мэт зүйл, гар жин, 20.000 дэвсгэрт 17 ширхэг, 10.000 дэвсгэрт 1ш, нүдний шилний сав, эвдэрхий ногоон асаагуур, шилэн гаанс гэх мэт зүйлүүдийг хураан авсан тухай”  /1хх-ийн 5-17х/

 

Э.Цийн биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:

            -МОР хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/

            -МЕТ хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/

             -КЕТ хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/ гэж зааж байгаа нь метамфетамины төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав. /1хх-ийн 63-65х/

 

             Э.Цийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Э.Ц нь Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн баруун урд талд байрлах Ирээдүй цогцолбор гэсэн хаягтай сургуулийн хашаа руу орж, сургуулийн байрны баруун хойд талд байрлах шар, ногоон өнгийн дугуйгаар хашсан мод болон цэцгийн мандлын баруун талд ирж ертөнцийн зүгээс урд талаас 13 болон 14 дүгээр дугуйны завсрыг зааж би уг газар 1.000.000 төгрөг хийсэн гэв. Уг газраас дахин албаны машинд сууж хөдлөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах А гэсэн хаяг бүхий 5 давхар шарГ өнгийн байшингийн гадна очиж уг зочид буудлаас замын эсрэг талд буюу ертөнцийн зүгээр замын урд талд байх байрны голд очиж зогсон улаан ногоон өнгөөр будсан төмөр голдоо нүх бүхий шонтой цэцгийн мандлын баруун талд очиж зогсон баруун хойд булангийн төмөр шонг зааж уг шонгийн нүхнээс би мөс гэх зүйлийг олж авсан гэж заав...” гэжээ.  /1 хх-ийн 139-141х/

 

              Гар утасны дуудлагын түүхэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх-ийн 133-134х/

              Гар утсанд шинжилгээ хийж ирүүлсэн DVD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх-ийн 135-143х/

             Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол  /2 хх-ийн 156-158х/

 

             Шүүх сэтгэц эмгэг судлалын №537 дугаартай дүгнэлтэд: “...Э.Ц нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэж баримт үгүй байна. Э.Ц нь сэтгэцийн эмгэггүй байна. Э.Ц нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна. Э.Ц нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.Цэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Э.Цэд мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” гэжээ. /2 хх-ийн 198-199х/

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3702 дүгнэлтэд: “...1/Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсгийг нь хаГсан “Никотин новая кислота 10 мг” гэсэн бичиглэл бүхий тарианы усны шил, 2-1 /0,9843 грамм/, 2-2 /0,9857 грамм/ гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон 2-3 гэж дугаарласан тарианы усны шил, 8 /0,2674 грамм/ гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 22 /0,4544 грамм/ гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, чернилэн ягаан өнгийн хуванцар гуурс шургуулсан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, “Лидокаин 20 мг” гэсэн бичиглэл бүхий цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсгийг нь хаГсан тарианы усны шил, 1/0,2910/ гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг тасархай уут, туГган цаас, 1 см орчим урттай бор өнгийн шавар мэт зүйл, 2 см орчим урттай бор өнгийн шавар мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут шинжилгээнд тэнцэнэ.

            2/Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, хоосон гялгар уут, АЕ1569522 гэсэн серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт, цагаан өнгийн хуванцар сорууланд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

             3/Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсгийг нь хаГсан “Никотин новая кислота 10 мг” гэсэн бичиглэл бүхий тарианы усны шил, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон 2-3 гэж дугаарласан тарианы усны шил, чернилэн ягаан өнгийн хуванцар гуурс шургуулсан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, “Лидокаин 20 мг” гэсэн бичиглэл бүхий цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсгийг нь хаГсан тарианы усны шил, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг тасархай уут, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, 2-1, 2-2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 8 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 22 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфетамины агууламж илэрсэн.

            4/Метамфатамин нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэжээ. /2 хх-ийн 211-216х/

 

            Шүүгдэгч Л.Г-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ц над руу 9409-тэй дугаараас миний ... гэсэн дугаар луу залгаж “Ганаа ахын чинь эхнэр байна, чамтай уулзах гэсэн юм хүрээд ирэх боломж байна уу” гэхээр нь би орой нь гэрт нь очсон. Гэрийнх нь гадаа очоод залгахад “намайг хүлээж байгаарай” гээд 20-30 минутын дараа гэрээсээ гарч ирээд “эгчид нь мөс гэх бодис байгаа хүн асууж сураглавал зараад өгөөч” гэхээр нь би “хүн асуувал залгая” гэж хэлээд яваад өгсөн. ... Б.Б буюу Мари тэр өдөр надтай холбогдоод надад 350.000 төгрөг байна “юм” олоод өгөөч гэсэн юм. Юм гэдэг нь мөсийг хэлж байгаа юм. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Э.Цээс 350.000 төгрөгөөр мөс гэх бодисыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын хойд зам дагуу байрлах замын цагдаагийн хэлтсийн урд талд байх нийтийн байрны орцонд худалдаж авсан юм..." гэсэн мэдүүлэг. /3 хх-ийн 101-105х, шүүх хуралдааны тэмдэглэл/

           

            Шүүгдэгч Э.Цийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн үйлдэл, гэм буруугаа ухаарч ойлгож байгаа. Би мөс гэх бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор олж авсан. 2017 оны 02 дугаар сарын дундуур дугаараа нууцалсан дугаараас над руу нэг үл таних эмэгтэй хүн залгаад мөс гэх бодис авах уу гэхээр би урд нь уг бодисын талаар сонсож байсан учир авч хэрэглэхээр шийдсэн. Тухайн үед би 3 хүүхэдтэйгээ үлдчихсэн, нөхөр маань шоронд яваад сэтгэл санаагаар уначихсан байсан учир авч хэрэглэж үзэхээр шийдсэн. Би тайвшруулдаг бодис гэж сонсож байсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийнхөө данснаас 600.000 төгрөг бэлнээр аваад өөрт байсан 400.000 төгрөгийг нэмээд 1.000.000 төгрөг болгоод нөгөө над руу ярьсан үл таних эмэгтэйн заасан газарт нь үлдээсэн. Мөнгө үлдээсний дараа буюу 1 цагийн дараа нөгөө эмэгтэй хүн над руу залгаад Төмөр замын ойролцоо мөсөө аваарай гээд надад байгаа газрыг нь зааж өгсөн. Заасан газарт нь очиход А гэх зочид буудлын урд талд байх байр дунд цэцгийн мандалын хашааны нэг шон дотор хийчихсэн байхаар нь аваад тэр шөнөдөө нэг удаа тарианы усны шил ашиглаж уг мөсийг хэрэглэж үзсэн. Мөн уг мөс гэх бодис хийсэн уутан дотор шилэн гаанс шиг зүйл хийсэн байсан. Би гэртээ очоод уг ууттай зүйлийг задалж үзэхэд жижигхэн хэмжээтэй 4 ширхэг уутанд савлаж хийсэн мөс гэх бодис байсан. Тэрнээс хойш би уг бодисыг хэрэглээгүй бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нөгөө мөс гэх зүйлээс мөн гэртээ байхдаа ганцаараа шилэн гаанс шиг зүйлийг ашиглаад хэрэглэсэн. Би ингэж л 2 удаа хэрэглэсэн. Дахин хэрэглээгүй. Би мөс гэх бодис худалдаж авсан талаараа хэн нэгэнд огт хэлээгүй. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхрөөс хувцас худалдаж авдаг Г гэх залуу над руу  хэд хэд залгаад би Ганаа ахаас кет авах ёстой гэхээр нь ирээд уулз гэж хэлсэн. Г ганцаараа гэрт хүрч ирээд кетээ авсан бөгөөд би нөгөө мөс гэх бодисоо их хэрэглэхгүй байсан учир Гт хандаж надад ийм зүйл байгаа авах хүн байна уу гэж асуусан. Г би хүнээс асууж өгье гээд явсан бөгөөд өдөр 14 цагийн үед буцаж ирээд эгчээ ирчихлээ гэхээр нь би хүүхдийнхээ дүрэмт хувцаст хийсэн байсан 4 хэсэг ууттай мөснөөс хоёрыг нь аваад нэгнээс нь өөрөө хэрэглэх зорилготой жоохон тасдаж аваад хивсэн доогуураа нууж бусдыг нь авч гараад Гт үзүүлсэн чинь надад 350.000 төгрөг өгөхөөр нь 1 ууттай мөсөө өгсөн. Гэтэл Г та 2 ууттай мөсөө хоёуланг нь өгөөч надад нэг зургийн аппарат байна гээд жижигхэн аппарат үзүүлэхээр нь би үгүй үгүй гэж хэлээд буцаад гэртээ орсон. Тэгээд өөрт авч явсан нэг ууттай мөсөө өөрийн татаж байсан тамхины хайрцагт хийгээд орхисон. Удалгүй араас цагдаа нар орж ирээд баривчилсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 95- 96х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Хоёр: Шүүгдэгч Л.Г нь Э.Цийн худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий зиплок түгжээ бүхий уутны хамт “мөс” гэх нэршилтэй бодисоос 0,43 граммыг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 350,000 төгрөгөөр Б.Бд худалдахад урьдчилан амлаж хамжигчаар оролцсон болох нь:

 

            Л.Гийн биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:

            -1 дүгээр багана буюу Морфин /илрээгүй/

            -2 дугаар багана буюу Метафетамин /илэрсэн/

             -3 дугаар багана буюу Кет /илрээгүй/ гэж зааж байгаа нь метамфетамины төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав. /1хх-ийн 69-73х/

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын №457 дүгнэлтэд: “...Л.Г нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэж баримт мэдээлэл үгүй байна. Л.Г нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Л.Г нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.Л.Гт сэтгэцийн эрүүл мэндийн хувьд албадлагын чанартай арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэжээ. /1хх-ийн 204-205х/

 

            Г.Б-н мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Цамбагаравын хойд зам дээр очоод зам дагуу нэг байран дунд орж зогссон. Тэгээд Б ах нэг хүн рүү утсаар залгаад би ирчихлээ яасан бэ гэж ярьсан. Удалгүй улаан хүрэн срочкон цамцтай залуу ирсэн бөгөөд тэр нь Г байсан. Г гэх залуу зүүн хойд цонхон дээр буюу Б ахын сууж явсан талын цонхон дээр ирээд гар бариад мэндлээд уулзаад байсан. Тэгээд Б ах машинаас буугаад машины хажууд Г гэх залуутай 5-7 минут уулзсан. Б ах Гт мөнгө өгч харагдсан. Машины хажууд уулзсан болохоор би тэрийг нь хараад сууж байсан. ... Намайг машинд суухад Б ах Парламент гэсэн тамхины хайрцаг дотроос жижиг арц, рашаан хийдэг ууттай мөс гэх зүйл гаргаж ирээд саяны Гөөс жоохон ийм зүйл авчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 132-133х/

 

            Шүүгдэгч Э.Цийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхрөөс хувцас худалдаж авдаг Г гэх залуу над руу байн байн залгаад би Ганаа ахаас кет авах ёстой гэхээр нь ирээд уулз гэж хэлсэн. Г ганцаараа гэрт хүрч ирээд кетээ авсан бөгөөд би нөгөө мөс гэх бодисоо их хэрэглэхгүй байсан учир Гт хандаж надад ийм зүйл байгаа авах хүн байна уу гэж асуусан. Г би хүнээс асууж өгье гээд явсан бөгөөд өдөр 14 цагийн үед буцаж ирээд эгчээ ирчихлээ гэхээр нь би хүүхдийнхээ дүрэмт хувцаст хийсэн байсан 4 хэсэг ууттай мөснөөс 2-ыг нь аваад нэгнээс нь өөрөө хэрэглэх зорилготой жоохон тасдаж аваад хивсэн доогуураа нууж хийгээд үлдсэнийг нь авч гараад Гт үзүүлсэн чинь надад 350.000 төгрөг өгөхөөр нь 1 ууттай мөсөө өгсөн. Гэтэл Г та 2 ууттай мөсөө хоёуланг нь өгөөч надад нэг зургийн аппарат байна гээд жижигхэн аппарат үзүүлэхээр нь би үгүй үгүй гэж хэлээд буцаад гэртээ орсон. Тэгээд өөрт авч явсан нэг ууттай мөсөө өөрийн татаж байсан тамхины хайрцагт хийгээд орхисон. Удалгүй араас цагдаа нар орж ирээд баривчилсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 95-96х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүгдэгч Л.Г-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ц над руу 9409-тэй дугаараас 99713601 гэсэн дугаар луу залгаж Ганаа ахын чинь эхнэр байна, чамтай уулзах гэсэн юм хүрээд ирэх боломж байна уу гэхээр нь би орой нь гэрт нь очсон. Гэрийнх нь гадаа очоод залгахад намайг хүлээж байгаарай гээд 20-30 минутын дараа гэрээсээ гарч ирээд эгчид нь мөс гэх бодис байгаа хүн асууж сураглавал зараад өгөөч гэхээр нь би хүн асуувал залгая гэж хэлээд яваад өгсөн. 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Э.Цээс 350.000 төгрөгөөр мөс гэх бодисыг худалдаж авсан. Б.Б буюу Мари тэр өдөр надтай холбогдоод надад 350.000 төгрөг байна “юм" олоод өгөөч гэсэн юм. Юм гэдэг нь мөсийг хэлж байгаа юм. Тэгээд би Цтэй холбогдоод уг бодисыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын хойд зам дагуу байрлах замын цагдаагийн хэлтсийн урд талд байх нийтийн байрны орцонд худалдаж авсан юм. Би Ц-с Б-н өгсөн 350.000 төгрөгөөр мөс гэх бодис аваад Бд өгөхдөө уг бодисноос жоохон тасдаад авчихсан юм. Уг бодисоо аваад найз Н-н автомашинд суугаад 3, 4 дүгээр хорооллын ард байх гэр хороолол дунд гудамжинд зогссон. Би тэгээд тухайн мөс гэх бодисыг тарианы усны шил ашиглан хэрэглэсэн. Би тухайн үед Нд хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаа талаараа юу ч хэлээгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй, болсон асуудалд харамсаж байна...” гэсэн мэдүүлэг. /3 хх-ийн 101-105х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Гурав: Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 0.43 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Л.Гөөр дамжуулан Э.Цээс 350.000 төгрөгөөр худалдан авсан буюу хууль бусаар олж авсан, хадГсан болох нь:

 

            ...УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:”... машины шалавчин дээр АЕ1569522 гэсэн серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт, тарианы усны шил, уут савлагаагүй цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг зиклон түгжээ бүхий уутанд савлаж авсан тухай, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон зиклон түгжээ бүхий уутны тасархай гэх зүйлүүдийг хураан авсан тухай” тусгагдсан. /1 хх-ийн 18-27х/

 

            Б.Б-н биед үзлэг хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестэр ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:

            -МОР хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/

            -МЕТ хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/

             -КЕТ хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/ гэж зааж байгаа нь метамфетамины төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав. /1 хх-ийн 78-80х/

 

           Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /2 хх-ийн 156-158х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №453 дүгнэлтэд: “...Б.Б нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэж баримт мэдээлэл үгүй байна. Б.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Б нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Монгол Улсад эмчлэгдэх боломжтой, СЭМҮТ-д эмчлэгдэх боломжтой. Б.Бд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд албадлагын чанартай арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэжээ. /2 хх-ийн 201-202х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3702 дүгнэлтэд: “...1/Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсгийг нь хаГсан “Никотин новая кислота 10 мг” гэсэн бичиглэл бүхий тарианы усны шил, 2-1 /0,9843 грамм/, 2-2 /0,9857 грамм/ гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон 2-3 гэж дугаарласан тарианы усны шил, 8 /0,2674 грамм/ гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 22 /0,4544 грамм/ гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл,чернилэн ягаан өнгийн хуванцар гуурс шургуулсан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, “Лидокаин 20 мг” гэсэн бичиглэл бүхий цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсгийг нь хаГсан тарианы усны шил, 1/0,2910/ гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг тасархай уут, туГган цаас, 1 см орчим урттай бор өнгийн шавар мэт зүйл, 2 см орчим урттай бор өнгийн шавар мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут шинжилгээнд тэнцэнэ. 2/Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, хоосон гялгар уут, АЕ1569522 гэсэн серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт, цагаан өнгийн хуванцар сорууланд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй. 3/Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсгийг нь хаГсан “Никотин новая кислота 10 мг” гэсэн бичиглэл бүхий тарианы усны шил, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон 2-3 гэж дугаарласан тарианы усны шил, чернилэн ягаан өнгийн хуванцар гуурс шургуулсан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, “Лидокаин 20 мг” гэсэн бичиглэл бүхий цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсгийг нь хаГсан тарианы усны шил, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг тасархай уут, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, 2-1, 2-2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 8 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 22 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфетамины агууламж илэрсэн. 4/Метамфатамин нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.” гэжээ. /2 хх-ийн 211-216х/

 

            Г.Б-н мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Цамбагаравын хойд зам дээр очоод зам дагуу нэг байран дунд орж зогссон. Тэгээд Б ах нэг хүн рүү утсаар залгаад би ирчихлээ яасан бэ гэж ярьсан. Удалгүй улаан хүрэн срочкон цамцтай залуу ирсэн бөгөөд тэр нь Г байсан. Г гэх залуу зүүн хойд цонхон дээр буюу Б ахын сууж явсан талын цонхон дээр ирээд гар бариад мэндлээд уулзаад байсан. Тэгээд Б ах машинаас буугаад машины хажууд Г гэх залуутай 5-7 минут уулзсан. Б ах Гт мөнгө өгч харагдсан. Машины хажууд уулзсан болохоор би тэрийг нь хараад сууж байсан. ... Намайг машинд суухад Б ах Парламент гэсэн тамхины хайрцаг дотроос жижиг арц, рашаан хийдэг ууттай мөс гэх зүйл гаргаж ирээд саяны Гөөс жоохон ийм зүйл авчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 132-133х/

 

            Шүүгдэгч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Г лүү залгаад надад 350.000 төгрөг байна, юм олоод өгөөч гэхэд Г намайг 1 дүгээр хорооллын арын зам дээр Цамбагаравын арын байранд хүрээд ир гэхээр нь тэнд яваад очсон. Надад байсан 350.000 төгрөгөө Гт өгөхөд нэг байрны орц руу ороод байж байгаад хэсэг хугацааны дараа гарч ирсэн. Г надад жижиг ууттай бага хэмжээний мөс өгснийг би аваад СУИС-ын гадаа ирээд машин дотроо сууж байтал цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг. /4 хх-ийн 191х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Дөрөв: Шүүгдэгч А.Б нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сард үл таних хүнээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2 хэсэг нийт 1.2 грамм “Шавар” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл өөрийн биедээ хадГсан болох нь:

                

            А.Бгийн биед үзлэг хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестэр ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:

            -МОР хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/

            -МЕТ хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/

             -КЕТ хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/ гэж зааж байгаа нь метамфетамины төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав.  /1 хх-ийн 86- 91х/

 

           Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /2 хх-ийн 156-158х/

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3702 дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 1 см орчим урттай бор өнгийн шавар мэт зүйл, 2 см орчим урттай бор өнгийн шавар мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 см орчим урттай бор өнгийн шавар мэт зүйл, 2 см орчим урттай бор өнгийн шавар мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэжээ. /2 хх-ийн 211-216х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №458 дүгнэлтэд: “...А.Б нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэж баримт мэдээлэл үгүй байна. Одоогоор А.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.Б нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Монгол Улсад эмчлэгдэх боломжтой, СЭМҮТ-д эмчлэгдэх боломжтой...” гэжээ. /2 хх-ийн 207-208х/

 

              Г.Б-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татагдан өгсөн: “...Б гэх залуу бас уг махлаг залуугаас шавар авах юм уу гээд тэр 2-ын ярианд оролцоод надад Морокк байгаа шүү гэж хэлсэн бөгөөд халааснаасаа түрийвч гаргаж ирээд түрүүвч дотроосоо жижигхэн шавар шиг зүйл гаргаж ирээд өөрөө үнэртэж үзсэн. Тэр үед М буугаад явсан. Гэтэл цагдаа нар бид нарыг баривчилсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 131-133х/

 

              Шүүгдэгч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны өвөл би Төмөр замд байх РС тоглоомын газар хоночихоод өглөө нь гадаа тамхи татаад зогсож байхад толгой өвдөөд байна гэтэл цуг РС тоглоомын газар тоглож байсан хүн энийг зажилчих толгойны чинь өвчин байхгүй болно гээд бор өнгийн шавар шиг зүйл өгсөн. Тухайн үед толгойны өвчин арилчихаар нь би хэрэглээгүй түрийвчиндээ хийгээд мартчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 123-124х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус ханГттай  нотлогдон тогтоогдсон болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг ханГттай тогтоож чадсан,  мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Ц, Л.Г, А.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Э.Ц, Л.Г, А.Б, Б.Б нар нь өөрсдийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд нь хэрэгт цугларсан бусад хөндлөнгийн нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, мөн шүүгдэгч Э.Ц, Л.Г, А.Б, Б.Б нар нь метамфетамин гэх мансууруулах бодис хэрэглэснийг тогтоосон тест, шүүгдэгч нарын бие, орон гэр, унаж явсан тээврийн хэрэгслээс хурааж авсан мөс, шавар гэх нэршилтэй мансууруулах бодис, түүнийг хэрэглэж байсныг илтгэх  соруул, гаанс, тарианы ус, асаагуур, гар жин, хоорондоо хэзээ, хэрхэн холбогдсон тухай гар утасны лавлагаа, мөс, шавар гэх зүйлс нь  мансууруулах бодист хамаардаг тухай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар ханГттай нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Э.Ц, Л.Г, А.Б, Б.Б нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

Шүүгдэгч нараас гарсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын ямар үйлчилгээтэй, сөрөг нөлөө, хор хөнөөлтэй болох тухайд:

  “Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1-4 дүгээр жагсаалтад орсон байГийн буюу аливаа бодис, эсхүл байГын аливаа материалыг, “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг хэлнэ гэжээ.

Дээрх төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай байдагт оршино.

  Иймээс сэтгэцэд нөлөөлөх бодис, бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадГах, илгээх, тээвэрлэх, борлуулахад /худалдах/ чиглэсэн аливаа үйл ажиллагааг 2002 оны Эрүүгийн хуулиар “хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт”, мөн 2015 оны Эрүүгийн хуулиар “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт” тус тус тооцохоор хууль тогтоомжинд заасан байдаг тул эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж  аван биедээ болон орон байр, агуулах сав, бусад байдлаар байлгасан, бусдад зарж борлуулсныг хууль бусаар олж авсан, хадГсан, борлуулсан буюу худалдсан гэж үзнэ.

  

Шүүгдэгч Э.Цийн хувийн байдлын талаар:

Э.Цийн өмгөөлөгч Г.Сүхээ нь түүний хувийн байдалтай холбоотой 5 хуудас баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн болно.

Иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 146х/

Хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 152-154х/

Урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621.1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдсон ба түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. /1хх-ийн 147-152х/

 

 

   Шүүгдэгч Л.Гийн хувийн байдлын талаар:

            Иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 177х/

            Баянгол дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт /3хх-ийн 178х/

            Өргөмжлөлийн хуулбар /3хх-ийн 191х/

            Сурагчийн хувийн хэрэг, үнэмлэхний хуулбар /3хх-ийн 185-189х/

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /3хх-ийн 184х/

            Урьд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харГзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдлоо. /3хх-ийн 179, 182-184хх/

           

   Шүүгдэгч Б.Б-н хувийн байдлын талаар:

   Иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 205х/

   Баянгол дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолт /3хх-ийн 211х/

   Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /3хх-ийн 226х/

   Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /3хх-ийн 227х/

   Сурагчийн хувийн хэрэг, үнэмлэхний хуулбар /3хх-ийн 213-220х/

   Гэрч Х.О-н мэдүүлэг /2хх-ийн 167-168х/

   Гэрч Ж.Ж-н мэдүүлэг /2хх-ийн 184-185х/

   Урьд Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн болно. /3хх-ийн 206, 209-210х/

 

   Шүүгдэгч А.Бгийн хувийн байдлын талаар:

   Иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /3хх-ийн 231, 238х/

   Эцэг тогтоосон тухай лавлагаа /3хх-ийн 229х/

   Баянгол дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолт /3хх-ийн 237х/

   Тамирчны зэргийн үнэмлэхний хуулбар /3хх-ийн 242х/

   Шагнал, медалуудын хуулбар /3хх-ийн 246х/

   Үнэмлэхний хуулбар /3хх-ийн 240, 242х/

   Гэрч Г.Б-н мэдүүлэг /2хх-ийн 173х/

   Гэрч А.О-н мэдүүлэг /2хх-ийн 182х/

   Урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. /3хх-ийн 232х/

 

Шүүгдэгч нар нь гэм буруу дээр маргаагүй тул гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага оногдуулах, хүлээлгэх тухай шүүх хурлыг нэг үе шаттай явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

  

Нийслэлийн прокурорын газраас Х овогт Э-н Ц-д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

Учир нь, 2002  он, 2015 оны Эрүүгийн хуулийн холбогдох заалтууд дахь ял, эрүүгийн хариуцлагыг харьцуулан үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгч Э.Ц-д ашигтай мэт байх боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй ...” гэсэн шаардлага тавигдсан, харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “...анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй ...” гэсэн шаардлага тавигдсан байна.

Шүүгдэгч Э.Ц-н үйлдсэн хэрэг нь 2002 он, 2015 оны Эрүүгийн хуулийн аль алинд нь “хүнд” хэргийн ангилалд хамаарагдсан байх ба  нь тэрбээр 18 долоо хоногтой жирэмсэн болох нь холбогдох баримтуудаар тогоогдсон тул түүнд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зохимжтой, эрх зүйн байдлыг дордуулахааргүй байна гэж үзлээ. 

            Иймээс шүүгдэгч Х овогт Э-н Ц-г мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадГсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр шийдвэрлэв.

 

            Мөн шүүгдэгч Г овогт Б-н Б-г мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадГсан гэм буруутайд тооцож, түүнд  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар,  шүүгдэгч С овогт А-ы Бг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадГсан гэм буруутайд тооцож, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулахааргүй байна.

            Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлах,  эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх ба 2015 оны Эрүүгийн хуулиар хорих ялын дээд хязгаар нь ихэссэн байх тул дээрх нэр бүхий шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байгаа болно.

 

            Харин шүүгдэгч М овогт Л-н Г-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болно.

            Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт “...таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх ба хорих ялын доод хязгаар нь багассан байх тул шүүгдэгч Л.Гт 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрхзүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэж дүгнэсэн.

 

Шүүгдэгч Б.Б, А.Б, Э.Ц, Л.Г нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн  шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харГзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

            Эд мөрийн баримт хэрхэн шийдвэрлэх тухайд:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг шалгасан тест-8 ширхэг, 13 см урттай, дунд хэсгээрээ нуГарсан цагаан өнгийн хуванцар соруул, Никовин новая кислота гэсэн бичиглэл бүхий орой хэсэг нь хагарсан тарианы усны шил, Rеmах гэсэн бичиглэл бүхий хар өнгийн даавуун уут, зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл уутны хамт 1 грамм, зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл уутны хамт 0,9 грамм, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсэг нь хагархай тарианы усны шил, 2x4 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут 1 ширхэг, 2x4 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай уутны хамт 0,2 грамм, 2x4 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл уутны хамт 0,4 грамм, хар өнгийн нүдний шилний хайрцаг, ногоон өнгийн эвдэрхий асаагуур, асаагуурын газ шахах төмөр, ягаан өнгийн хуванцар соруул мэт зүйлийн үзүүрт угласан, 14,5 см урттай Чернилэн ягаан өнгийн хуванцар соруул, нэг талын үзүүр нь хайлсан мэт байх ба уг үзүүрт шилэн гаанс мэт зүйл шургуулсан, Лидокаин 20 мг гэсэн бичиглэл бүхий орой хэсэг нь хагарсан тарианы усны шил, зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл уутны хамт 0,3 грамм, 3x2 см хэмжээтэй дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уутны тасархай, 3x2,5 см хэмжээтэй дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уутны тасархай, 4 ширхэг цэгцэлж харласан дөрвөлжин хэлбэртэй туГган цаас, зиплок түгжээ бүхий уут, гялгар уутны өөдсөнд боосон 1 см урттай шавар мэт зүйл, уутны хамт 1 грамм, 2 см урттай шавар мэт зүйл, уутны хамт 0,2 грамм зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, харин 20.000 төгрөгийн дэвсгэрт 17 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг буюу 350.000 төгрөг, АЕ 1569522 серийн дугаартай нуГсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АG0039615 гэсэн серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол банкинд шилжүүлэх, Роскеt Scale гэсэн хар өнгийн гар жинг улсын орлого болгох, DVD 4 ширхэгийг хэргийн хадГах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

 

            Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн тухайд:

            2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор иргэн Г.Д-ын эзэмшлийн Тоёота Хайландер маркийн ... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор “... ” ХХК-ийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн ... УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байх боловч дээрх тээврийн хэрэгслүүд нь шүүгдэгч нарын эзэмшлийнх бус, бусдын эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаануудаар тус тус тогтоогдсон байх тул дээрх тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна. /1хх-ийн 46-49х, 52-55х/

 

Шүүхээс, шүүгдэгч Э.Ц нь 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 22 настай, жирэмсэн буюу 18 долоо хоногтой болох нь жирэмсний хяналтын карт, эхоны бичиг зэргээр, бага насны 3 хүүхэдтэй болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа зэргээр тогтоогдсон /шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтууд/ байх ба Э.Ц нь анх удаа хүнд хэрэгт үйлдсэн  зэрэг байдлуудыг харГзан түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б, А.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харГзан тэдгээрт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжтой байна.

            Шүүгдэгч Б.Б, А.Б, Э.Ц, Л.Г нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 заасан “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй” зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Л.Г, Э.Ц нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “ бүлэглэж үйлдсэн”-ийг  хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин бусад шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           

            Шүүгдэгч нарын цагдан хоригдсон байдал:  

            Шүүгдэгч Б.Б-н 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов. /3хх-ийн 53, 56, 58, 61, 64, 4хх-ийн 98х/

            Шүүгдэгч А.Бгийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов. /3хх-ийн 65,  68, 70, 73, 76, 4хх-ийн 111х/

            Шүүгдэгч Л.Гийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов. /3хх-ийн 77, 80, 82, 85, 88х, 4хх-ийн 105х/

         Харин шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

 

            Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас Х овогт Э-н Ц-д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

            2. Шүүгдэгч Х овогт Э-н Ц-г мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадГсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч М овогт Л-н Г-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Г овогт Б-н Б-г мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадГсан гэм буруутайд,

            Шүүгдэгч С овогт А-ы Бг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадГсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Э.Цэд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Л.Гт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

 шүүгдэгч Б.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч А.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

            4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Э.Ц, Б.Б, А.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.  

 

            5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, А.Б, Л.Г нарын тус бүрийн цагдан хоригдсон 77 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд  оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг шалгасан тест-8 ширхэг, 13 см урттай, дунд хэсгээрээ нуГарсан цагаан өнгийн хуванцар соруул, Никовин новая кислота гэсэн бичиглэл бүхий орой хэсэг нь хагарсан тарианы усны шил, Rеmах гэсэн бичиглэл бүхий хар өнгийн даавуун уут, зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл уутны хамт 1 грамм, зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл уутны хамт 0,9 грамм, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсэг нь хагархай тарианы усны шил, 2x4 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут 1 ширхэг, 2x4 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай уутны хамт 0,2 грамм, 2x4 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл уутны хамт 0,4 грамм, хар өнгийн нүдний шилний хайрцаг, ногоон өнгийн эвдэрхий асаагуур, асаагуурын газ шахах төмөр, ягаан өнгийн хуванцар соруул мэт зүйлийн үзүүрт угласан, 14,5 см урттай Чернилэн ягаан өнгийн хуванцар соруул, нэг талын үзүүр нь хайлсан мэт байх ба уг үзүүрт шилэн гаанс мэт зүйл шургуулсан, Лидокаин 20 мг гэсэн бичиглэл бүхий орой хэсэг нь хагарсан тарианы усны шил, зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл уутны хамт 0,3 грамм, 3x2 см хэмжээтэй дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уутны тасархай, 3x2,5 см хэмжээтэй дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уутны тасархай, 4 ширхэг цэгцэлж харласан дөрвөлжин хэлбэртэй туГган цаас, зиплок түгжээ бүхий уут, гялгар уутны өөдсөнд боосон 1 см урттай шавар мэт зүйл, уутны хамт 1 грамм, 2 см урттай шавар мэт зүйл, уутны хамт 0,2 грамм зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, харин 20.000 төгрөгийн дэвсгэрт 17 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг буюу 350.000 төгрөг, АЕ 1569522 серийн дугаартай нуГсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АG0039615 гэсэн серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол банкинд шилжүүлэх, Роскеt Scale гэсэн хар өнгийн гар жинг улсын орлого болгох, DVD 4 ширхэгийг хэргийн хадГах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Мөрдөн байцаагчийн тогтоолоор иргэн Г.Д-ын эзэмшлийн Тоёота Хайландер маркийн ... УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, “... ” ХХК-ийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн ... УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилснийг тус тус хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 63 дугаар зүйлийн 63.1, 63.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цэд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

10. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, А.Б тус бүрт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг  тэнсэж, хянан харГзах хугацааг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоож, тэдгээрт хяналт тавихыг Баянгол, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ц, Б.Б, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Л.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

13. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Ц, Б.Б, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Л.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАГЧ, ШҮҮГЧ                           Г.АЛТАНЦЭЦЭГ