| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2024/01678/И |
| Дугаар | 101/ШШ2024/02535 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2024/02535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** тоот, РД:*******, **** овогт Б*******ын Ан*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, РД:*******, Гбуха*******т ХХК-д холбогдох
****** тоот орон сууц, тус байрны В1 давхрын 16 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдох баримтыг гаргуулахыг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Лх*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ан*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Лх*******оос шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ан******* 2021-09-27-ны өдөр Г б ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулж, ***** нутаг дэвсгэрт Plus residence хотхоны 100 айлын орон сууцны барилгаас 66.92 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 2,890,000 төгрөг, 193,398,800 төгрөгөөр худалдаж авсан. Г б ХХК-ны тоот дансанд 2021-09-27-ны 40,000,000 төгрөг, 2021-09-30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021-10-06-ны өдөр 3,322,800 төгрөг, 2023-05-22-ны өдөр 30,000,000 төгрөг, 2023-05-24-ний өдөр 30,000,000 төгрөг, 2023-06-12-ны өдөр 32,497,000 төгрөг, 2023-06-13-ны өдөр 17,579,000 төгрөг, 2023-06-14-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 193,398,800 төгрөгийг төлсөн.
Мөн 2021-11-17-ны өдөр 2021/072 дугаар гэрээг байгуулж уг хотхоны В1-р давхрын А16 тоот автомашины зогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдан авсан. Төлбөрийг Г б ХХК-ны тоот дансанд 2021-11-19-ний өдөр 15,000,000 төгрөг, 2021-12-24-ний өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлсөн.
Уг хотхоны байр нь 2022 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар гэрээ хийсэн боловч, 2023 оны 05 дугаар сард ашиглалтад орж, бид 2023 оны 06 дугаар сард байраа хүлээн авч, 2023 оны 06 дугаар сараас одоог хүртэл амьдарч байна.
Байрны эрхийн гэрчилгээг гаргуулахаар удаа дараа борлуулалтын албанд хандсан боловч олон янзын шалтаг хэлээд өгдөггүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2024 оны 04 сарын 18-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бичиг баримтыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Plus residence хотхоны 63 дугаар байрны В1 дүгээр давхрын ** тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүргүүлэхэд холбогдох бичиг баримтыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024-02-13-ны өдрийн **** дугаар итгэмжлэл, Б.Ан*******, У.Лх******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021-09-27-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний хуулбар, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт 2021-09-27-ны өдрийн 40,000,000 төгрөг, 2021-10-06-ны өдрийн 3,322,800 төгрөг, 2021-09-30-ны өдрийн Хаан банкны 30,000,000 төгрөгийн шилжүүлгийн мэдээллийн хуулбар, 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 2021/072 дугаар авто зогсоол захиалгын гэрээний хуулбар, зоорийн давхрын нэгдсэн байгуулалтын план зургийн хуулбар, Хаанбанкны 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 15,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 15,000,000 төгрөгийн шилжүүлгийн мэдээллийн хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагчаас: Гб ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 01/48 дугаар итгэмжлэл, 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 01/64 дугаар итгэмжлэл зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ан*******ийн нэхэмжлэлийн шаардлага Баянзүрх дүүргийн 43 хороо, 13 хороолол М Дамдинсүрэнгийн гудамж 63 дугаар байрны В1 давхрын 16 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбогдох баримтыг гаргуулахыг хариуцагч Гб ХХК-нд даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Ан*******т хариуцагч Гб ХХК нь 2024 оны 04 сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 хороо, 13 хороолол М Дамдинсүрэнгийн гудамж 63 дугаар байрны 1301 тоот орон сууцны Ү-2204140046 гэрчилгээг гаргуулж өгсөн тул өмчлөгчөөр тогтоолгох, баримт бичгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
2.а. Баянзүрх дүүргийн 43 хороо, 13 хороолол ******* тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбогдох баримтыг гаргуулахыг хариуцагч Гб ХХК-д даалгуулах нэхэмжлэлийг дараах үндэслэлээр шаардсан. 2021 оны 11 сарын 17-ны өдөр 2021/072 дугаар авто зогсоол захиалгын гэрээг байгуулж, 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож төлбөрийг Г б ХХК-ны тоот дансанд 2021-11-19-ний өдөр 15,000,000 төгрөг, 2021-12-24-ний өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлж биелүүлэхээр үүргээ биелүүлсэн. Хариуцагч автозогсоолыг хүлээн өгч би эзэмшиж, ашиглаж байгаа хэдий ч улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс миний өмчлөх эрх зөрчигдөж байна гэжээ.
3. Хариуцагч Г б ХХК-д 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 01/48 итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батлхагвад нэхэмжлэлийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Г б ХХК-ийн 2024 оны 3 сарын 21-ний өдрийн 01/64 итгэмжлэлийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Санжаадоржид 2024 оны 04 сарын 25-ны өдөр түүний утсанд зурвас илгээж хуралдааны товыг мэдэгдсэн.
Мөн 2024 оны 04 сарын 25-ны өдөр Г б ХХКомпанид мэдэгдэх хуудсыг хүргүүлснийг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд ирэхгүй боломжгүй нөхцөл байдал үүссэн талаарх баримт хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй тул эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. дах хэсэгт зааснаар хариуцагч Гб ХХК нь нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ 2024 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэл биелүүлээгүй.
Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар зохигч 2021 оны 11 сарын 17-ны өдөр 2021/072 дугаар авто зогсоол захиалгын гэрээг байгуулж, 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож захиалагч буюу нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргийн дагуу төлбөрийг Г б ХХК-ний ХААН банкны тоот дансанд 2021-11-19-ний өдөр 15,000,000 төгрөг, 2021-12-24-ний өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлж биелүүлсэн нь нотлогдож байна.
5. Зохигчийн хооронд 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Б.Ан*******ээс 2021 оны 11 сарын 17-ны өдрийн авто зогсоол захиалгын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2-т зааснаар үүргээ биелүүлсэн байх тул шаардах эрхтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,345,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гб ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,345,144 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ан*******т олгох нь зүйтэй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 25 хороо, Plus residence хотхон, А блок, 1 дүгээр орц, 13 давхар, 1301 тоот орон сууц, тус байрны В1 давхрын 16 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Б.Ан*******ийг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч Б.Ан*******т гаргаж өгөхийг хариуцагч Г б ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 43 хороо, 13 хороолол М Дамдинсүрэнгийн гудамж 63 дугаар байрны 1301 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, баримт бичгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,345,144 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Гб ХХК-аас 1,345,144 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ан*******т олгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА