| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00462/И |
| Дугаар | 131/ШШ2024/00432 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 131/ШШ2024/00432
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, жуулчин бизнес центр А корпус, 1 тоотод оршин байрлах, Гялс төгрөг ХЗХ-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймаг, Галуут сум, 1 дүгээр багт оршин суух, Боржигон овгийн *******ийн *******д холбогдох
Зээл 286,984 төгрөг, хүү 180,282 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,543 төгрөг, нийт 538,808 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Ц.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ/13672 тоот зээлийн гэрээ байгуулж, гар утас худалдан авах зорилгоор 850,000 төгрөгийн зээлийг 3,5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээл 536,016 төгрөг, хүү 290,857 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,527 төгрөгийг тус тус төлсөн болно.
Ц.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл авсан цагаасаа хойш зээл хүүний төлбөр төлөхгүй байгаа, зээл төлөх талаар удаа дараа сануулж, зээл нь 532 хоног хэтэрсэн байна.
2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Ц.******* нь нэхэмжилсэн төлбөрийг төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Ц.******* нь зээл 286,984 төгрөг, хүү 180,282 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,543 төгрөг, нийт 538,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ нь хариуцагч Ц.*******д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул Гялс төгрөг ХЗХ-ийн нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 8,407 төгрөгийг хариуцагч Ц.*******гаас 8,407 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.******* нь зээл 286,984 төгрөг, хүү 180,282 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,543 төгрөг, нийт 538,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 8,407 төгрөгийг хариуцагч Ц.*******гаас 8,407 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ