Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2019/0584

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ““М******* *******” ХХК, “М******* ГМ” ХХК, “П э ” ХХК, “******* *******” ХХК, “Н у с” ХХК”

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгч нарт Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацааны дотор нөхөх олговрыг төлөөгүй учир ““М******* *******” ХХК-ийн эзэмшлийн Ц-012Х, Ц-013Х, Ц-014Х, Ц-015Х, Ц-016Х, “М******* ГМ” ХХК-ийн эзэмшлийн Ц-018Х, Ц-019Х, “П э ” ХХК-ийн Ц-22Х, Ц-23Х, Ц-24Х, “******* *******” ХХК-ийн Ц-020Х, Ц-021Х, “Н у с” ХХК-ийн Ц-017 тоот тус тус тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэхэмжлэгч нар нь үйл ажиллагаагаа үргэлжлүүоэн явуулах хууль ёсны эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Анх нэхэмжлэгч компаниуд нь 2011 оны 04 сарын 27-ны өдөр Цөмийн энергийн газарт өргөдөл гарган хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч холбогдох бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлэн өгснийг Цөмийн энергийн газраас хуульд заасан 1-3 сарын хугацаанд буюу 2011 оны 07 сарын 27-ны дотор шийдвэрлээгүй тул зохих захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр "Н у с" ХХК, "П э Ресурсиз" ХХК, "М******* гурван мянга" ХХК, "М******* ГМ" ХХК, "******* *******" ХХК-иудын цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Цөмийн энергийн газрын эс үйпдэхүйг хууль бус болохыг тогтоон уг өргөдлийг! хууль тогтоомжид нийцүүлэн зохих ёсоор шийдвэрлэхийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.

Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Цөмийн энергийн газрын дарга С.Э*******ын 2012 оны 01 сарын 13-ны өдрийн шийдвэрээр "М******* гурван мянга" ХХК нь Ц-012Х, Ц-013Х, Ц-014Х, Ц-015Х, Ц-016Х тоот тусгай зөвшөөрөл, М******* ГМ ХХК нь Ц-018Х, Ц-019Х тоот тусгай зөвшөөрөл, "П э " ХХК нь Ц-22Х, Ц-23Х, Ц-24Х тоот тусгай зөвшөөрөл, "******* *******" ХХК нь Ц-020Х, Ц-021Х дугаартай тусгай зөвшөөрөл, "Н У Ресурсес" ХХК нь Ц-017 тоот тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшсэн.

Гэтэл Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 01 сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28, А/29, А/З0 тоот тусгай зөвшөөрөл олгох тухай тушаалуудыг М******* Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 181 дүгээр тушаалд дурдсанаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, тусгай зөвшөөрөл олгох асуудал нь Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын шийдвэрээр зохицуулагдах байхад дотоод журамд нь өөрчлөлт оруулж ЦЭГ-ын дарга өөрөө шийдвэр гаргаж тусгай зөвшөөрөл олгосон гэх нөхцөл байдлыг өөрчлөн Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М******* нь дээр дурдсан С.Э*******ын тушаалуудыг хүчингүй болгосон.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэр гарсны дараа, 2012 оны 01 сарын 10-ны өдрийн 5/22 дугаартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын. Цөмийн энергийн газрын дарга С.Э*******ад явуулсан "Чиглэл өгөх тухай" албан бичгээр тусгай зөвшөөрөл шинээр олгох, шилжүүлэх үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгосон шалтгаан нэгэнт арилж шийдвэрлэгдсэн тул дээр дурдсан үйл ажиллагааг хэвийн явуулахыг мэдэгдсэн заалт шийдвэрүүдийг үндэслэн эдгээр таван компаниудын тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу олгосон болно.

Энэ нөхцөл байдлыг ч харгалзан үзэлгүй манай компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан үйлдлийг гаргасан.

Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл цуцлах, дуусгавар болох үндэслэл нөхцөл бүрдээгүй байсан бөгөөд одоог хүртэл тус тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бий болоогүй байхад тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон нь тухайн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан гэж үзэж байна.

Гэтэл манай хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийг олгосон тушаалыг хуульд заагаагүй үндэслэлээр хүчингүй болгосноор манай компаниудад нийт 139 750 754,41 төгрөгийн шууд хохирол учирсан. Өнөөдрийг хүртэл манай компаниудад учирсан хохирлыг ч барагдуулаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “... энэ хуулийн 14.5-д зааснаар нөхөн олговрыг тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж заасан.

Төрийн захиргааны байгууллагаас манай компанид нөхөх олговрыг олгох боломжгүй гэсэн тайлбар өгч манайд учирсан хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж байгаа тул хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж үзэж байна.

Компанийн тусгай зөвшөөрлийг анхнаасаа хууль бусаар цуцалсан, түүнчлэн нэхэмжлэгч компанид нөхөх олговор олгох боломжгүй гэж хариуцагч татгалзаж байгаа тул нэхэмжлэгч "М******* гурван мянга" ХХК-ийн эзэмшлийн Ц- 012Х, Ц-013Х, Ц-014Х, Ц-015Х, Ц-016Х дугаартай тусгай зөвшөөрөл, "М******* ГМ" ХХК-ийн эзэмшлийн Ц-018Х, Ц-019Х тоот тусгай зөвшөөрөл, "П э " ХХК-ийн эзэмшлийн Ц-22Х, Ц-23Х, Ц-24Х тоот тусгай зөвшөөрөл, "******* *******" ХХК-ийн эзэмшлийн Ц-020Х, Ц-021Х тоот тусгай * зөвшөөрөл, "Н У Ресурсес" ХХК-ийн эзэмшлийн Ц-017 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэхэмжлэгч нар нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хууль ёсны эрхтэй болохыг тогтоож, Нэхэмжлэгч нарын эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Н у ресурс” ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян, Халзан, Баяндэлгэр сумдын нутагт Цагаан нуур нэртэй 106764 га талбайд Цөмийн энергийн газарт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан.

“П э ресурсиз” ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар албан бичгээр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт Хөндий 6 нэртэй 45711 га талбайд, Төв аймгийн Бүрэн сумын нутагт Өнжүүл нэртэй 1535 га талбайд, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Уулбаян сумдын нутагт Хөндий 2 нэртэй 187034.02 га талбайд тус тус Цөмийн энергийн газарт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан

“М******* гурван мянга” ХХК, “М******* ГМ” ХХК, “******* *******” ХХК-иуд нь 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Цөмийн энергийн газарт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан.

Цөмийн энергийн газраас 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6/1708 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компаниудад “дээрх компаниудын цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хянагдаж байгаа бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгсөн ба Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гартал түр хугацаагаар зогсоосон болохыг мэдэгдэж байна” гэсэн албан бичиг өгчээ.

Үүнийг нэхэмжлэгч компаниуд эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр “цацраг идэвхт ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулахаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Цөмийн энергийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон уг өргөдлийг хууль тогтоомжид нийцүүлэн зохих ёсоор шийдвэрлэхийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтэст” даалгасан байна.

Цөмийн энергийн газар шүүхийн шийдвэр биелүүлж “М******* гурван мянга” ХХК, “М******* ГМ” ХХК-иудын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч, бүртгэсэн бөгөөд улмаар Цөмийн энергийн газрын дарга /Д.Э*******/-ын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаалаар “М******* гурван мянга” ХХК-д Ц-012Х, Ц-013Х, Ц-014Х, Ц-015Х, Ц-016Х дугаартай тусгай зөвшөөрөл, “М******* ГМ” ХХК-д Ц-018, Ц-019 дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байна.

Цөмийн энергийн газар шүүхийн шийдвэр биелүүлж хариуцагч “Н у ресурс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, бүртгэсэн бөгөөд улмаар Цөмийн энергийн газрын дарга /Д.Э*******/-ын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар тушаалаар “Н у ресурс” ХХК-д Сүхбаатар аймгийн Уулбаян, Халзан, Баяндэлгэр сумдын нутагт Цагаан нуур нэртэй 30331 га талбайд Ц-017Х тусгай зөвшөөрөл олгосон байна.

Цөмийн энергийн газар шүүхийн шийдвэр биелүүлж хариуцагч “П э ресурсиз” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, бүртгэсэн бөгөөд улмаар Цөмийн энергийн газрын дарга /Д.Э*******/-ын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаар тушаалаар “П э ресурсиз" ХХК-д Ц-020Х, Ц-021Х тусгай зөвшөөрөл олгосон байна.

Цөмийн энергийн газар шүүхийн шийдвэр биелүүлж хариуцагч “П э ресурсиз” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, бүртгэсэн бөгөөд улмаар Цөмийн энергийн газрын дарга /Д.Э*******/-ын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар тушаалаар “П э ресурсиз” ХХК-д Ц-022Х, Ц-023Х, Ц-024 тусгай зөвшөөрөл олгосон байна.

М******* Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлиг гарсантай холбогдуулан Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М******* Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Н/35 дугаар чиглэл өгөх тухай албан бичгийг үндэслэн Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28, А/29, А/30 дугаар тушаалуудаар дээрх 5 компанийн буюу “Н у ресурс” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. М******* Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 9 дүгээр сарын 07- ны өдрийн 181 дүгээр зарлиг гарсантай холбогдуулан Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М******* Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Н/35 дугаар чиглэл өгөх тухай албан бичгийг үндэслэн Цөмийн энергийн газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/26, А/27, А/28, А/29, А/30 дугаар тушаалуудаар 5 компанийн буюу цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх нэр бүхий компаниудын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох Иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Нэхэмжлэгч нарын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний төлбөрт төлсөн төлбөрийг буцаан олгох төлбөр 2019 оны улсын төсөвт суугаагүй тул бидний зүгээс гаргаж өгөх боломжгүй байгаа болно. Хэрэв тусгай зөвшөөрлийн үйлчилгээний төлбөрт төлсөн төлбөрийг улсын төсөвт суулгасан тохиолдолд үйлчилгээний төлбөрийг олгох боломжтой юм.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд  нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* тус шүүхэд хандаж “М******* гурван мянга ХХК-ийн эзэмшлийн Ц-012Х, Ц-013Х, Ц-014Х Ц-015Х, Ц-016Х тоот, "М*******" ХХК-ийн Ц-018Х, Ц-019Х тоот, "П э " ХХК-ийн эзэмшлийн Ц-22Х, ц-23Х, Ц-24Х, тоот тусгай зөвшөөрөл, "******* *******" ХХК-ийн эзэмшлийн Ц-020Х, Ц-021Х тоот тусгай зөвшөөрөл, "Н у с" ХХК-ийн эзэмшлийн Ц-017 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэхэмжлэгч нар нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч нар нь 2011 оны 4 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Цөмийн энергийн газарт гаргасан боловч Цөмийн энергийн газрын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6/1708 дугаар албан бичгээр “дээрх компаниудын цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хянагдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлиг гарсантай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгсөн ба Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гартал түр хугацаагаар зогсоосон болохыг мэдэгдэж байна” гэсэн албан бичиг өгсөн, уг асуудлаар нэхэмжлэгч нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 511 дүгээр шийдвэрээр “...нэхэмжлэгч компаниудын өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Цөмийн энергийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Цөмийн энергийн газарт даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Цөмийн энергийн газрын дарга Д.Э******* шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч компаниудад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалуудаар олгосон боловч ийнхүү олгосноос хойш 2 сарын дараа буюу 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М******* “Шийдвэр хүчингүй болгох тухай” тушаал гаргасан байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хуульд заагаагүй үндэслэлээр хүчингүй болгосон...компанид учирсан хохирлын асуудлыг шийдвэрлээгүй тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй...” гэж тодорхойлжээ.

Цөмийн энергийн тухай хуулийн /2009 оны/  15 дугаар зүйлийн 15.2-т “Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ” 15.2.1-д “цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно: 26.2.2.Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-56.1.5-д заасан үндэслэл бий болсон; 26.2.3.энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан тусгай зөвшөөрлийн хувьд мөн хуулийн 29.4-т заасан үндэслэл бий болсон.26.3.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг тодорхой заана.26.4.Энэ хуулийн 26.3-т заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад ирүүлнэ.26.5.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 26.4-т заасан нотлох баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ тухай шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.26.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх тухайн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т заасны дагуу түдгэлзүүлж болохгүй. Мөн хуулийн 27 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох үндэслэлүүдийг тодорхойлсон ба 27.1.3-д тусгай зөвшөөрөл олгосон байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон” гэж тус тус заажээ..

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Цөмийн энергийн газар нь анхнаасаа цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар шийдвэр гаргах эрхгүй байгууллага байх ба нэхэмжлэгч компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах болон тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл нөхцөл үүсээгүй бүрдээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д заасан “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн; 56.1.4.тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол; 56.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэх тохиолдолд хамаарахгүй байхад Цөмийн энергийн газар нь зөвхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн гэх албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч нарын эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон гэж үзэхээр байна.

Цөмийн энергийн газар нь нэхэмжлэгч нарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгохдоо үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс тусгай хэрэгцээнд байлгах агуулгаар шийдвэрлэсэн мэт ойлгогдож байх боловч  энэ талаар нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй, тэднээс тайлбар гаргах боломж олгоогүй, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно гэж зааснаар .нэхэмжлэгч нараас тухайн хайгуулын талбайд гаргасан зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар тушаалдаа тусгаагүй, нөхөх олговрын асуудлыг орхигдуулсан тул нэхэмжлэгч нар Ашигт малтмалын тухай хуулийн 14.6.Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй. Болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг хэлнэ” гэж заасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас Цөмийн энергийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлаагүй, дуусгавар болгоогүй байх тул нэр бүхий компаниудын эзэмшлийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй.

 Цөмийн энергийн газар нь татан буугдсанаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь Ашигт малтмал газрын тосны  газрын Кадастрын хэлтэст шилжиж ирсэн, энэ нь нийтэд илэрхий үйл баримт тул энэ талаар нотлох шаардлагагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс гэж тодорхойлсныг туё тус тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цөмийн энергийн тухай /2009 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, 26 дугаар зүйлийн 26.2.2, 26.3, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “М******* гурван мянга” ХХК-ийн эзэмшлийн Ц-012Х, Ц-013Х, Ц-014Х Ц-015Х, Ц-016Х тоот тусгай зөвшөөрөл, “М*******” ХХК-ийн Ц-018Х, Ц-019Х тоот, “П э ” ХХК-ийн эзэмшлийн Ц-22Х, Ц-23Х, Ц-24Х, тоот тусгай зөвшөөрөл, “******* *******” ХХК-ийн эзэмшлийн Ц-020Х, Ц-021Х тоот тусгай зөвшөөрөл, “Н у с” ХХК-ийн эзэмшлийн Ц-017 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэхэмжлэгч нар нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын эзэмшлийн дээрхи тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж бүртгэхийг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН