| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00107/И |
| Дугаар | 131/ШШ2024/00437 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 131/ШШ2024/00437
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн, иргэний хэргийн анхан шатны хуралдаанаар
Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 2 дугаар баг, 4 дүгээр гудамж, 14 тоотод оршин суух, Угж овгийн Батсүхийн *******д холбогдох
Зээл 4,549,844 төгрөг, хүү 1,063,369.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,463.28 төгрөг, нийт 5,652,676.63 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Б.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Б.******* нь гар утас худалдан авах зорилгоор Улаанбаатар кредит ББСБ ХХК-иас 4,800,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж, авсан.
Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тул удаа дараа бичгээр болон бусад хэлбэрээр мэдэгдсэн боловч зээлийн эргэн төлөлтөд ямар ч үр дүн гарахгүй байгаа тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг буцаан шаардаж байна.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээл 4,549,844.00 төгрөг, хүү 1,063,369.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,463.28 төгрөг, нийт 5,652,676.63 төгрөгийн өр төлбөртэй байна.
2. Хариу тайлбарын агуулга: Б.******* миний бие нэхэмжлэгч Улаанбаатар кредит ББСБ ХХК-ийн Зээл 4,549,844 төгрөг, хүү 1,063,369.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,463.28 төгрөг, нийт 5,652,676.63 гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Улаанбаатар кредит ББСБ ХХК-ийн 4,549,844 төгрөг, хүү 1,063,369.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,463.28 төгрөг, нийт 5,652,676.63 гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Шүүх хуралдаанаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Улаанбаатар кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгов.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Улаанбаатар кредит ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 105,393 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар кредит ББСБ ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Улаанбаатар кредит ББСБ ХХК-ийн зээл 4,549,844 төгрөг, хүү 1,063,369.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,463.28 төгрөг, нийт 5,652,676.63 гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Улаанбаатар кредит ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 105,393 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар кредит ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАТ