| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00377/И |
| Дугаар | 131/ШШ2024/00443 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2024/00443
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн, иргэний хэргийн анхан шатны хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 5 дугаар гудамжны 35 тоотод оршин суух, Боржгон овгийн Адилбишийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 21 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, Тайга овгийн *******ийн *******ид холбогдох 5,625,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хавиргын боомтод зам хоолойн ажилд С.******* гэдэг хүний удирдлага дор яваад 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 4 сарын хугацаанд ажилласан.
Тэрээр ажилд авч явахдаа өдрийн 75,000 төгрөг буюу сарын 2,300,000 төгрөгөөр цалинжуулна гээд явсан боловч ажлын хөлсийг бүрэн өгөөгүй. Ажиллаж байх хугацаанд 2,500,000 төгрөгийг 3 хувааж өгөөд 2024 оны 02 дугаар сард 900,000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Иймд үлдэгдэл 2 сар 15 хоногийн цалин 5,625,000 төгрөгийг гаргуулж, өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: С.******* миний бие А.*******д цалингийн үлдэгдэл болох 2,500,000 төгрөгийг төлж барагдуулна. Үүнийг А.*******д 2024 оны 05 дугаар сард 1,225,000 төгрөг, 06 дугаар сард 1,225,000 төгрөгийг хувааж өгөхөөр тохиролцсон.
3. Нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Миний бие хариуцагч С.*******той тохиролцож 5,625,000 төгрөг гаргуулахаас 3,125,000 төгрөгөөс татгалзаж 2,500,000 төгрөг авахаар тохиролцсон.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч А.******* нь хариуцагч С.*******ид холбогдох 5,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 3,125,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.******* нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага 2,500,000 төгрөгөөс 2024 оны 05 дугаар сард 1,225,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сард 1,225,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч А.*******д төлөхөөр эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.******* нь хариуцагч С.*******ид холбогдох 5,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 3,125,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.******* нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага 2,500,000 төгрөгөөс 2024 оны 05 дугаар сард 1,225,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сард 1,225,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч А.*******д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАТ