Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2024/00446

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, партизаны гудамж, 1 давхарт оршин байрлах, 2626209 регистрийн дугаартай, Транскапитал ББСБ ХХК-ийн

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, 107 байр, 19 тоотод оршин суух, ВИ88042411 регистрийн дугаартай, ******* овогтой *******

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, 107 байр, 19 тоотод оршин суух, ВП87100801 регистрийн дугаартай, ******* овогт ******* нарт холбогдох иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: 2022 оны 03 дүгээр сарын 04-ны өдөр ******* тоот Зээлийн гэрээгээр Х.******* 160,000,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. 3ээл төлөх үүргийг хашран гүйцэтгэхээр Д.*******тай гэрээ байгуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 04 -ны өдөр дуусах байсан. Гэвч хариуцагч нар нь тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2023 оны 12 дүгээр сарын 18 -ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна.

Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь Баталгаат ипотекийн гэрээний дагуу:

- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг Номгон 107 байр 19 тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0320006116 дугаарт бүртгэлтэй, 94,21 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө

Мөн Фудуцийн гэрээний дагуу:

******* улсын дугаартай,******* арлын дугаартай, ******* маркийн шар өнгөтэй Экскаватор

- 22-79УН улсын дугаартай,******* маркийн шар өнгийн Авто ачигч

Иймд хариуцагч нар нь 2024 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 159,582,170 төгрөг, үндсэн хүү 23,433,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,686,761 төгрөг, нэг тал гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 46,500 төгрөг, нийт 187,749,237 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан баталгаат ипотекийн гэрээ болон фидуцийн гэрээний зүйлээр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2. Зохигчийн эвлэрлийн гэрээний агуулга: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК болон хариуцагч Д.*******, Х.******* бид нэхэмжлэлийн хүрээнд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

2.1. Хариуцагч нар нь 16 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр Транскапитал ББСБ ХХК-ийн 5020358669 тоот хаан банкны данс руу төлбөрийг дараах графикийн дагуу шилжүүлэх болно. Үүнд:

1. 2024 оны 06 сарын 20-ны өдөр 11,734,327 төгрөг

2. 2024 оны 07 сарын 20-ны өдөр 11,734,327 төгрөг

3. 2024 оны 08 сарын 20-ны өдөр 11,734,327 төгрөг

4. 2024 оны 09 сарын 20-ны өдөр 11,734,327 төгрөг

5. 2024 оны 10 сарын 20-ны өдөр 11,734,327 төгрөг

6. 2024 оны 11 сарын 20-ны өдөр 11,734,327 төгрөг

7. 2024 оны 12 сарын 20-ны өдөр 11,734,327 төгрөг

8. 2025 оны 01 сарын 20-ны өдөр 11,734,327 төгрөг

9. 2025 оны 02 сарын 20-ны өдөр 11,734,327 төгрөг

10. 2025 оны 03 сарын 20-ны өдөр 11,734,327 төгрөг

11. 2025 оны 04 сарын 20-ны өдөр 11,734,327 төгрөг

12. 2025 оны 05 сарын 20 ны өдөр 11,734,327 төгрөг

13. 2025 оны 06 сарын 20 ны өдөр 11,734,327 төгрөг

14. 2025 оны 07 сарын 20 ны өдөр 11,734,327 төгрөг

15. 2025 оны 08 сарын 20 ны өдөр 11,734,327 төгрөг

16. 2025 оны 09 сарын 20 ны өдөр 11,734,327 төгрөг

2.2. Дээрх графикийн дагуу төлөлт хийгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

-Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг Номгон 107 байр 19 тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0320006116 дугаарт бүртгэлтэй, 94,21 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө

-******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, HyandaiЖ290ЛЁ-7 маркийн шар өнгөтэй Экскаватор

- 2279УН улсын дугаартай, VLG00953EK0603639 арлын дугаартай, Liugong LG-953 маркийн шар өнгийн Авто ачигч нараар үүргийн гүйцэтгэл хангуулах болно.

2.3. Сар бүх төлөлт хийхгүй алдагдвал Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу төлөлт хийлгэх ажиллагааг үргэлжлэхийг анхаарна уу.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Х.*******, Д.******* нар нь зээлийн үндсэн төлбөрт 159,582,170 төгрөг, үндсэн хүү 23,433,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,686,761 төгрөг, нэг тал гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 46,500 төгрөг, нийт 187,749,237 төгрөгийг дээрх эвлэрлийн гэрээний графикийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК-д төлөхөөр зохигч эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Транскапитал ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй Х.*******, Д.******* нарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 1,166,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 583,450 төгрөгийг, хариуцагчаас 583,450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.*******, Д.******* нар нь зээлийн үндсэн төлбөрт 159,582,170 төгрөг, үндсэн хүү 23,433,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,686,761 төгрөг, нэг тал гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 46,500 төгрөг, нийт 187,749,237 төгрөгийг дээрх эвлэрлийн гэрээний графикийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 1,166,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 583,450 төгрөгийг, хариуцагчаас 583,450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Транскапитал ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                      Б.МӨНХБАТ