| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00469/И |
| Дугаар | 131/ШШ2024/00449 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2024/00449
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, 00 тоотод оршин байрлах, 2578697 регистрийн дугаартай, Хасбанк ХК-ийн
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, 314 байр, 01 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Боржигон ургийн овогт *******ийн *******
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, 314 байр, 01 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Боржигон ургийн овогт *******ын *******
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, 314 байр, 01 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Төр ургийн овогт *******ийн ******* нарт холбогдох иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Б.*******, Л. нар нь Хасбанк ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1640011410 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 1,5 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 5004155226 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,779,620 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 365 хоногт 1,7 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авсан.
Б.*******, Л. нар нь гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 9,000,000 төгрөг, зээлийн хүүд 4,971,057.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 42,671.58 төгрөгийг төлсөн.
1640011410 тоот дугаартай зээлийн гэрээгээ 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлөөгүй, 5004155226 тоот дугаартай зээлийн гэрээгээ 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлөөгүй.
2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 1640011410 тоот дугаартай зээлийн гэрээ 399 хоног хугацаа хэтэрсэн, зээлийн үлдэгдэл 21,000,000 төгрөг, хүү 4,678,209.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 294,563.11 төгрөг, нийт 25,972,772.13 төгрөг болж байна.
2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 5004155226 тоот дугаартай зээлийн гэрээ 402 хоног хугацаа хэтэрсэн, зээлийн үлдэгдэл 5,779,620 төгрөг, хүү 1,436,010.06 төгрөг, нийт 7,215,630.06 төгрөг болж байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 33,188,402.19 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг, тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.
2. Зохигчийн эвлэрлийн гэрээний агуулга: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн нэхэмжлэгч Хас банк ХК болон хариуцагч Б.*******, Л.******* нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах нөхцөлөөр эвлэлийн гэрээ байгуулав. Үүнд:
2.1. Хариуцагч Б.*******, Л.******* нар нь зээл 5,779,620 төгрөг, хүү 1,436,01.06 төгрөг, нийт 7,215,630.06 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацааны дотор нэхэмжлэгч Хас банк ХК-д төлнө.
2.2. Хариуцагч Б.*******, Л.******* нар нь зээл 21,000,000 төгрөг, хүү 4,678,209.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 294,563.11 төгрөг, нийт 25,972,772.13 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2 сарын дотор нэхэмжлэгч Хас банк ХК-д төлнө.
Үлдэх 5,972,772.13 төгрөгийг Б.*******, Л.******* нар нь зээлийн гэрээний хуваарийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Хас банк ХК-д төлнө.
2.3. Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Ж.*******оос зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаас татгалзаж байна.
2.4. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурав.
2.5. Зохигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б.*******, Л. нар нь 33,188,402.19 төгрөгөөс зээл 5,779,620 төгрөг, хүү 1,436,01.06 төгрөг, нийт 7,215,630.06 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацааны дотор, зээл 21,000,000 төгрөг, хүү 4,678,209.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 294,563.11 төгрөг, нийт 25,972,772.13 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2 сарын дотор, Үлдэх 5,972,772.13 төгрөгийг Б.*******, Л.******* нар нь зээлийн гэрээний хуваарийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Хас банк ХК-д төлөхөөр зохигч эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******, Л. нарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 323,892 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос төгрөгийг, хариуцагчаас 161,946 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******, Л. нар нь 33,188,402.19 төгрөгөөс зээл 5,779,620 төгрөг, хүү 1,436,01.06 төгрөг, нийт 7,215,630.06 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацааны дотор, зээл 21,000,000 төгрөг, хүү 4,678,209.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 294,563.11 төгрөг, нийт 25,972,772.13 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2 сарын дотор, Үлдэх 5,972,772.13 төгрөгийг Б.*******, Л.******* нар нь зээлийн гэрээний хуваарийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Хас банк ХК-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 323,892 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос төгрөгийг, хариуцагчаас 161,946 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХБАТ