| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00477/И |
| Дугаар | 131/ШШ2024/00450 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2024/00450
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Өлзийт сум, 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн Батчулууны *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн Өлзийт сум, 6 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай Шарга адуу овгийн *******ын ******* холбогдох зээл 17,000,000 төгрөг, хүү 2,040,000 төгрөг, нийт 19,040,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: С.******* нь 2023 оны 11 сарын сүүлчээр надтай фейсбүүк чатаар холбогдоод том тээврийн хэрэгсэл худалдаж авсан талаар хэлсэн.
Тэгээд 1 сарын хугацаатай мөнгө зээлээч гэж хэлсэн. Надад өөрт бэлэн мөнгө байхгүй гэхэд зээл авчих гэсэн.Тэгээд 2023 оны 11 сарын 29-ний өдөр сумынхаа Хаан банк ХК-иас зээл авч энэ өдрөө С.*******ийн Голомт банк ХК-ийн ******* дугаарын дансанд шилжүүлсэн.
Надаас мөнгө аваад 1 сар болсны дараа утсаар холбогдоход утсаа авахгүй байсан. Тэгээд миний утасны дугаар блоклосон холбогдож чадахгүй болсон.
Надад зээл авах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй бөгөөд хүнд тусалсныхаа төлөө банкны хүүгийн өр төлбөрт орохын зэрэгцээ цаашид амьжиргааны эх үүсвэр болох малаа ч алдаж магадгүй байдалд хүрээд байна. Иймд С.*******ээс үндсэн зээл 17,000,000 төгрөг, хүү 2,040,000 төгрөг, нийт 19,040,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: Б.******* миний бие 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 17,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Нэхэмжилсэн 19,040,000 төгрөгийг 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Үнийн дүнтэй маргах зүйл алга байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжилсэн зээл 19,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Б.*******ын нэхэмжлэлтэй С.*******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс 126,575 төгрөгийг, улсын орлогоос 126,575 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Б.*******ын зээл 19,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс 126,575 төгрөгийг, улсын орлогоос 126,575 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХБАТ