Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2024/00452

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, жуулчин бизнес центр А корпус, 1 тоотод оршин байрлах, Гялс төгрөг ХЗХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, * дүгээр баг, ** гудамж, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай Өөлд ургийн овогт *******гийн *******

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, * дүгээр баг, ** гудамж, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай Отгоной ургийн овогт *******гийн ******* нарт холбогдох

Зээл 6,259,096 төгрөг, хүү 3,147,289 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 613,631 төгрөг, нийт 10,020,016 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Б.*******, А.******* нар нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/12621 тоот зээлийн гэрээ 10,000,000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлийн барьцаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 16 гудамж, 9 тоот хаягт байрлах, Г-0320003843 улсын бүртгэлийн дугаар, 499 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 16 гудамж, 8 тоот хаягт байрлах, Г-0320003848 улсын бүртгэлийн дугаар, 458 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байрлалтай Ү-0320003957 улсын бүртгэлийн дугаартай 121 мкв талбай бүхий хувийн сууц, худалдааны зориулалттай үл хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан.

2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 3,740,904 төгрөг, зээлийн хүүд 4,180,110 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 524,842 төгрөг тус тус төлсөн болно.

Б.*******, А.******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл авсан цагаасаа хойш зээл хүүний төлбөр төлөхгүй байгаа, зээл төлөх талаар удаа дараа сануулж, зээл нь 497 хоног хэтэрсэн байна.

2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 6,259,096 төгрөг, хүү 3,147,289 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 613,631 төгрөг, нийт 10,020,016 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд төлөгдөөгүй байгаа 10,020,016 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариу тайлбарын агуулга: А.******* миний бие Гялс төгрөг ХЗХ-ийн нэхэмжилсэн 10,020,016 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл төлж барагдуулна.

3. Хариу тайлбарын агуулга: Б.******* миний бие Гялс төгрөг ХЗХ-ийн нэхэмжилсэн 10,020,016 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл төлж барагдуулна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Б.*******, А.******* нар нь нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-ийн зээл 6,259,096 төгрөг, хүү 3,147,289 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 613,631 төгрөг, нийт 10,020,016 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Гялс төгрөг ХЗХ-ийн нэхэмжлэлтэй Б.*******, А.******* нарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, А.******* нараас 87,635 төгрөгийг, улсын орлогоос 87,635 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******, А.******* нар нь зээл 6,259,096 төгрөг, хүү 3,147,289 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 613,631 төгрөг, нийт 10,020,016 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, А.******* нараас 87,635 төгрөгийг, улсын орлогоос 87,635 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         Б.МӨНХБАТ