| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00499/И |
| Дугаар | 131/ШШ2024/00453 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 131/ШШ2024/00453
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, 00 тоотод оршин байрлах, Хас банк ХК-ийн
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баян-Овоо сум, 4 дүгээр багт оршин суух, Боржигон ургийн овогт *******гийн *******д холбогдох
Зээл 5,798,011.32 төгрөг, хүү 820,520.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,454.94 төгрөг, нийт 6,705,986.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Ц.******* нь Хас банк ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1640011367 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 17,600,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 15,6 хувийн хүүтэйгээр өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 11,801,988.68 төгрөг, зээлийн хүүд 3,586,541 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,914.01 төгрөг төлсөн.
2024 оны 05 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 1640011367 тоот дугаартай зээлийн гэрээ 261 хоног хугацаа хэтэрсэн, Зээл 5,798,011.32 төгрөг, хүү 820,520.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,454.94 төгрөг, нийт 6,705,986.96 төгрөг болж байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 6,705,986.96 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: Ц.******* миний бие Хас банк ХК-ийн нэхэмжилсэн 6,705,986.96 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Зээл 5,798,011.32 төгрөг, хүү 820,520.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,454.94 төгрөг, нийт 6,705,986.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гээс 61,122.5 төгрөгийг, улсын орлогоос 61,122.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Зээл 5,798,011.32 төгрөг, хүү 820,520.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,454.94 төгрөг, нийт 6,705,986.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хас банк ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гээс 61,122.5 төгрөгийг, улсын орлогоос 61,122.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХБАТ